ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

ШИЛЭН ДАНСНЫ МОНИТОРИНГИЙН ХУУДАС: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв

Posted by ИТХ on September 11, 2017

Advertisements

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

2017.01-08. Монгол Улсын Ерөнхийлөгч. ЦАЛИНГИЙН ЗАРДЛААС БУСАД ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭ

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

2017.01-08. Монгол Улсын Ерөнхийлөгч. БОНД, ЗЭЭЛ, ӨРИЙН БИЧИГ, БАТАЛГАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ САНХҮҮГИЙН БУСАД ХЭРЭГСЭЛ, ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ, КОНЦЕСС, ТӨСӨВ, ӨМЧ, ХӨРӨНГӨ, МӨНГӨ ЗАРЦУУЛАХ, ӨР, АВЛАГА ҮҮСГЭСЭН АЛИВАА ШИЙДВЭР

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

2017.01-08. Монгол Улсын Ерөнхийлөгч. ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ХУДАЛДАН АВСАН БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР, САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, НИЙЛҮҮЛЭГЧИЙН НЭР, ХАЯГ

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

ШИЛЭН ДАНСНЫ МОНИТОРИНГИЫН ХУУДАС: Ерөнхийлөгчийн тамгын газар

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

ШИЛЭН ДАНСНЫ МОНИТОРИНГИЙН ХУУДАС: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

2017.01-08. Ерөнхийлөгчийн тамгын газар. ЦАЛИНГИЙН ЗАРДЛААС БУСАД ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭ

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

2017.01-08. Ерөнхийлөгчийн тамгын газар. ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ХУДАЛДАН АВСАН БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР, САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, НИЙЛҮҮЛЭГЧИЙН НЭР, ХАЯГ

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

2017.01-08. Ерөнхийлөгчийн тамгын газар. БОНД, ЗЭЭЛ, ӨРИЙН БИЧИГ, БАТАЛГАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ САНХҮҮГИЙН БУСАД ХЭРЭГСЭЛ, ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ, КОНЦЕСС, ТӨСӨВ, ӨМЧ, ХӨРӨНГӨ, МӨНГӨ ЗАРЦУУЛАХ, ӨР, АВЛАГА ҮҮСГЭСЭН АЛИВАА ШИЙДВЭР

Posted by ИТХ on September 11, 2017

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

Татаас тараадаг яам буюу Эрчим хүчний яамны 2015 оны шилэн данс

Posted by budvaabyambaa on January 25, 2016

Төрийн захиргааны төв байгууллагууд юу хийдэг нь нэрнээсээ шууд харагддаг боловч тодорхой үйл ажиллагаа, зарим онцлог нь шилэн дансаар гарч ирдэг. Жишээлэхэд, Гадаад хэргийн яам гэхэд “гадаад явдаг” ажил ихтэй байх нь мэдээж, харин яг хэн хэн нь хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг данснаас мэдэх боломжтой. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбар аргагүй “дотац”-аар зардлаа нөхөж байгааг Эрчим хүчний яамны шилэн данс нь илтгэлээ. Тус яамны 5 саяас дээш дүнтэй гүйлгээнд 10 саяас дээш тэрбум давсан төгрөгийн татаас зонхилжээ. 2015 оны  туршид эрчим хүчний алдагдлын татаас гэсэн утгаар хийсэн гүйлгээг дор жагсаалаа. Эхлээд Сангийн яамнаас татаас-д зориулж шилжүүлсэн мөнгийг яам орлого болгож авдаг, тэгээд алдагдалтай байгууллагууд руу зарлагаддаг. Эдгээр “татаас”, “алдагдлын татаас” гэсэн утгатай гүйлгээнүүдийг нэгтгэж үзвэл барагцаагаар 16 тэрбум төгрөгт хүрч байна.

Огноо Харилцсан байгууллага Дүн Гүйлгээний утга
2015-11-23 ББЭХС ТӨХК 1,200,000,000.0 татаас 11-р сар
2015-03-03 ББЭХС ТӨХК 1,000,000,000.0 алдагдлын татаас 2-р сар
2015-03-25 ББЭХС ТӨХК 1,000,000,000.0 алдагдлын татаас 3-р сар
2015-03-25 Завхан аймгийн ЭХҮ /НИК ХХК-д/ 870,900,000.0 Дизель станцын алдагдын татаас 2,3-р сар
2015-08-20 ББЭХС ТӨХК 800,000,000.0 татаас
2015-06-02 Баруун бүсийн ЭХС ТӨХК 600,000,000.0 татаас 4-р сар
2015-06-10 ББЭХС ТӨХК 600,000,000.0 татаас 5-р сар
2015-10-15 ББЭХС ТӨХК 600,000,000.0 татаас 8-р сар
2015-03-25 Дорнод бүсийн ЭХС ТӨХК 500,000,000.0 алдагдлын татаас 2-р сар
2015-04-27 Дорнод бүсийн ЭХС ТӨХК 500,000,000.0 татаас 3-р сар
2015-06-08 Дорнод бүсийн ЭХС ТӨХК 500,000,000.0 татаас 4-р сар
2015-07-07 ББЭХС ТӨХК 500,000,000.0 татаас 6 сар
2015-07-09 ДБЭХС ТӨХК 500,000,000.0 татаас 5 сар
2015-03-25 Говь-Алтай аймгийн ЭХҮ /Монсуль ХХК-д/ 432,200,000.0 дизель станцын алдагдлын татаас 2-р сар
2015-03-03 Багануурын дулааны станц ТӨХК 400,000,000.0 алдагдлын татаас 1,2-р сар
2015-07-07 Даланзадгадын дулааны станц 400,000,000.0 алдагдлын татаас 5,6 сар
2015-04-20 Сэлэнгэ ОНӨААТҮГ 300,000,000.0 алдагдлын татаас
2015-07-07 Багануурын дулааны станц 300,000,000.0 алдагдлын татаас 5-р сар
2015-11-17 ББЭХС ТӨХК 300,000,000.0 татаас 9-р сар
2015-11-25 Мон-суль ХХК 255,700,000.0 Говь-Алтай аймгийн ЭХС-ийн татаас
2015-06-02 Налайхын дулааны станц ТӨХК 250,000,000.0 татаас 4-р сар
2015-08-31 АУЭХС ТӨХК 250,000,000.0 татаас
2015-12-11 АУЭХС ТӨХК 250,000,000.0 алдагдлын татаас 11-р сар
2015-04-27 Монсуль ХХК 233,400,000.0 Говь-Алтай аймгийн ЭХҮ-ийн дизелийн татаас
2015-04-16 Багануурын дулааны станц ТАХК 200,000,000.0 алдагдлын татаас 3-р сар
2015-04-27 Дулаан Шарынгол ТӨХК 200,000,000.0 татаас 4-р сар
2015-05-27 Багануурын дулааны станц ТӨХК 200,000,000.0 татаас 4-р сар
2015-06-10 Дулаан Шарын гол ХХК 200,000,000.0 татаас 5-р сар
2015-07-07 Налайхын дулааны станц 200,000,000.0 алдагдлын татаас 5,6 сар
2015-07-31 Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ 200,000,000.0 татаас
2015-08-20 ДзДЦС 200,000,000.0 татаас
2015-10-15 ДзДЦС ТӨХК 200,000,000.0 татаас 8-р сар
2015-10-15 ДБЭХС ТӨХК 200,000,000.0 татаас 8-р сар
2015-11-25 Даланзадгадын дулааны станц ТӨХК 200,000,000.0 татаас 10- р сар
2015-08-20 Налайхын ДС 150,000,000.0 татаас
2015-10-15 Налайхын дулааны станц ТӨХК 150,000,000.0 татаас 8-р сар
2015-10-28 ДзДЦС ТӨХК 150,000,000.0 татаас 9-р сар
2015-10-30 АУЭХС ТӨХК 150,000,000.0 татаас 9-р сар
2015-11-25 Налайхын дулааны станц ТӨХК 150,000,000.0 татаас 9-р сар
2015-12-11 Даланзадгадын дулааны станц ТӨХК 150,000,000.0 алдагдлын татаас 11-р сар
2015-11-25 Налайхын дулааны станц ТӨХК 130,000,000.0 татаас 10- р сар
2015-06-08 НИК ХХК 120,200,000.0 Завхан аймгийн ЭХҮ-ийн дизель түлшний үнэ
2015-12-11 НИК ХХК 114,800,000.0 Завхан аймгийн ЭХҮ-ийн дизелийн татаас
2015-03-03 Налайхын дулааны станц ТӨХК 100,000,000.0 алдагдлын татаас 2-р сар
2015-03-09 Даланзадгадын ДЦС ТӨХК 100,000,000.0 алдагдлын татаас 2-р сар
2015-03-25 Налайхын дулааны станц ТӨХК 100,000,000.0 алдагдлын татаас 3-р сар
2015-03-25 Даланзадгадын ДЦС ТӨХК 100,000,000.0 алдагдлын татаас 3-р сар
2015-06-02 ДзДЦС ТӨХК 100,000,000.0 татаас 4-р сар
2015-07-07 Дулаан Шарын гол ТӨХК 100,000,000.0 алдагдлын татаас 5-р сар
2015-11-25 АУЭХС ТӨХК 100,000,000.0 татаас 9-р сар
2015-06-08 Монсуль ХХК 74,900,000.0 Говь-Алтай аймгийн ЭХҮ-ийн дизелийн түлшний үнэ
2015-08-20 Мон-суль ХХК 53,300,000.0 Говь-Алтай аймгийн ЭХҮ-ийн татаас
2015-04-16 НИК ХХк 52,600,000.0 Говь-Алтай аймгийн сумдын татаас
2015-08-20 НИК ХХК 31,300,000.0 Завхан аймгийн ЭХҮ-ийн татаас
2015-11-23 НИК ХХК 31,300,000.0 Завхан аймгийн ЭХҮ-ийн дизелийн татаас
2015-04-27 НИК ХХК 16,800,000.0 Говь-Алтай аймгийн сумдын дизелийн татаас
2015-11-17 Мон-Суль ХХК 10,800,000.0 Говь-Алтай аймгийн сумдын дизелийн түлшний үнэ

Эрчим хүчний яамны шилэн данснаас анхаарал татсан өөр нэг зүйл бол ирэх зун Улаанбаатарт болох АСЕМ-ын чуулга уулзалтаар хаягласан зардлууд юм. Энэхүү олон улсын арга хэмжээний бэлтгэл ажлын ямар хэсэг Эрчим хүчний яаманд хамаатай юм бол? Хэрвээ Шилэн дансны хуулийн дагуу зарцуулалт тус бүрт албан ёсны шийдвэрийг хавсаргасан бол чухам юунд зарцуулсныг мэдэж авах байлаа. Даанч тэгээгүй учраас ойлгомжгүй хоцорлоо.

Огноо Харилцсан байгууллага Мөнгөн дүн Гүйлгээний утга
2015-05-26 Эдмакс ХХК 9,000,000.0 ASEM-н ОУ-н хурлын зардалд
2015-05-25 Их Эффект ХХК 9,380,000.0 ASEM-н ОУ-н хурлын зардалд
2015-05-25 Жи энтертэйнмент ХХК 17,600,000.0 ASEM-н ОУ-н хурлын зардалд
2015-08-27 Жи энтертэйнмэнт ХХК 7,500,000.0 ASEM-н ОУ-н хурлын зардлын үлдэгдэл

Дараачийн хэсэг зардлыг ажиглахад Эрчим хүчний яаманд гэнэтийн халаа сэлгээ явагдсан байна. Сайд нь солигдоогүй ч бүтцийн өөрчлөлт нэрээр юм юм болсон хэрэг. Дэд сайдыг туслах, жолоочтой нь халснаараа төсөв хэмнэсэн ч юм шиг, тэгснээ баахан тэтгэмж олгосныг тооцоход хэмнээгүй ч юм шиг…

Огноо Харилцсан байгууллага Дүн Гүйлгээний утга
2016-01-24 Төрийн банк 16,698,780.0 бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж
2015-11-30 Төрийн банк 10,420,392.0 ТНБД-н 269 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст 1 удаагийн тэтгэлэг, 3 хүн /дэд сайд, дэд сайдын туслах, жолооч/

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Leave a Comment »

Иргэний харъяалал, шилжилт, хөдөлгөөний ерөнхий газрын шилэн данс 2015 онд

Posted by budvaabyambaa on January 22, 2016

ШИЛЭН ДАНС АЖИГЛАГЧ 2016.01 №02

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

Улсын бүртгэлийн ерөнхий газрын шилэн данс 2015 онд

Posted by ИТХ on January 21, 2016

ШИЛЭН ДАНС АЖИГЛАГЧ 2016.01 №01

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Leave a Comment »

ЭМЯ-ны шилэн данс: 2015 онд гэнэт халсан ажилтнууддаа 100 гаруй сая төгрөг олгожээ

Posted by budvaabyambaa on January 8, 2016

Эрүүл мэндийн яам өнгөрөгч 2015 онд бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг ажлаас халжээ. Олон хүн гэсний учир нь тоо нь тодорхойгүй, зөвхөн тэтгэмжид өгсөн мөнгөн дүнгээс багцаалдсан нь энэ. Халагдсан ажилчдад 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог хуулийн заалтын дагуу тэдгээр ажилчдад уг тэтгэмжийг олгосон нь шилэн дансаар мэдээлэгдсэн байгаа юм. Гэхдээ шилэн дансны мэдээний ойлгомжтой байх зарчим энд алдагдаж хэн хэн гэсэн хэдэн ажилтан, албан хаагчдад хэдэн төгрөгийн тэтгэмж, аль даргын, ямар шийдвэрээр олгосон нь ил тод биш. Ажиллагсдад БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН АЛБАН ХААГЧДАД ОЛГОХ ТЭТГЭМЖ гэсэн гүйлгээний утгаар 18,7 сая, 31,7 сая гэх мэт дүнтэй гүйлгээнүүдийг хийжээ. Зөвхөн энэ яамны аппартын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагсдад олгосон тэтгэмжийг нэгтгэж үзвэл, 100 сая орчим төгрөг болж байна.

Эрүүл мэнд, спортын яамны шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээг 2015.01.01-2015.12.31 ний хооронд үзэхэд бүтцийн өөрчлөлт нэрээр хийсэн зарлагууд ийм байхад Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгосон 2 удаагийн зарлага байгаа юм. Хэн нэг дарга төрийн ажлаа хариуцлагагүй хийсний нөхөн төлбөрийг төсөв-татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаагийн бас нэгэн жишээ.

Огноо Харилцсан байгууллага Дүн Гүйлгээний утга
2015-02-12 Ажиллагсад 18,702,242.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-02-12 Ажиллагсад 31,749,238.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-02-17 Ажиллагсад 23,044,010.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-04-28 Иргэд 23,044,010.0 Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-05-25 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 11,375,735.0 Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-11-30 Т.Болдбаатар 6,738,384.0 орон тооны цомхотголын тэтгэмж
2015-12-23 Иргэн 8,500,000.0 Шүүхийн шийдвэр биелүүлэх /нөхөн олговор/
Нийт дүн: 123,153,619 (нэг зуун хорин гурван сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг)

Яам, агентлагийн дарга удирдлагууд өөрчлөгдөх бүрт тухайн аппаратын ажилтан, албан хаагчид буухиалан өөрчлөгддөг жишиг олон жил шүүмжлүүлсэн ч өдий хүртэл байсаар л байна. Баахан хүнийг ажлаас халж, албан тасалгаагаа тансаг тавилгаар тохижуулж аваад ажлаа явуулдаг шинэ даргын энэхүү илүү зангийн цаана төсвийн хөрөнгө үргүй урссаар. Хэдийгээр Шилэн дансны тухай хуулийн ачаар энэ мэт зарим сонирхолтой зарцуулалтууд ил болж байгаа ч 5 сая гэдэг босгын цаана олон “юм” нуугдаж байж болох талтай цоорхой хууль болжээ. Жишээлбэл, дунджаар 500 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч ажлаасаа гэнэт чөлөөлөгдвөл 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нь 3 сая орчим төгрөг болно. Тэгэхээр энэ мөнгө 5 саяын босго давахгүй учир шилэн дансанд мэдээлэгдэхгүй үлдэж байгаа юм. Энэ мэтчилэн олон гүйлгээ 5 саяас доогуур “нуугдаж” байхад Шилэн дансны тухай хуулийг төсвийн хөрөнгийг шил мэт харах боломжтой гэж хэлж болох уу.

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Leave a Comment »

Шилэн дансны шинэ нүүр царай

Posted by budvaabyambaa on January 5, 2016

шинэ шилэн дансны сайтын нүүр зураг
Шилэн дансны нэгдсэн цахим сайт төрхөө өөрчилж, 2016 оноос шинэ загварт шилжлээ. Төрийн сүлд сайтын нүүр хуудасны тэхий голд нь залардаг байсныг зүүн дээд өнцөг рүү хөдөлгөжээ. Сайтын үндсэн өнгө болох цэнхэр, цайвар цэнхрийг улбар шар өнгөөр эмжсэн нь зүс оруулж. Харин төсвийн орлого, зарлагын мэдээлэл элсэн цагаар хэмжигдэж буй мэт харагдуулсан байсныг том тооны хэдэн баганаар сольсон нь өмнөх сайтын сонирхолтой шийдлийг үл давжээ. Баахан уйтгартай.

шилэн дансны сайтын нүүр зураг хуучин нь

Ангилал бол хэрэглэгчид хамгийн ойлгомжтой байх ёстой зүйлийн нэг. Хуучин сайтын хайлтын систем хэрэглэхэд тун түвэгтэй, заримдаа найдваргүй гэж хэлэхээр байсан билээ. Нийт байгууллагыг ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХ ПРОКУРОР, АГЕНТЛАГ, ОРОН НУТАГ, ТӨҮГ ТӨК гэж ангилж эхэлсэн ч дундаас доош шатны байгууллагуудыг эмх замбараагүй жагсаасан тул тодорхой нэг байгууллагыг олохын тулд эхнээс нь дуустал шүүж үзэхэд хүрч байв. Эсвэл хайлтын цэсэнд нэрийг нь бичиж хайдаг, тэгэхэд ижил төстэй байхан байгууллага гарч ирэх.

Тэгвэл сайтын өөрчлөлт, шинэчлэл дээр дутагдлыг ерөнхийд нь засч чаджээ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ, ХУВЬ ОРОЛЦООТОЙ КОМПАНИ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ гэсэн дөрвөн үндсэн ангиллын дор тэдгээрт харъяалагдах байгууллагуудыг салбарлуулж задаргаа байдлаар нэгбүрчлэн оруулсан нь цэгцтэй, олдоход хялбар болсон байна. Бас төрийн болон төрийн өмчийн оролцоотой, төрийн өмнөөс ажил үйлчилгээ эрхэлсаэн ТББ, аж ахуйн нэгжүүдийн ангиллыг тусад нь шинээр гаргасан нь сайшаалтай. Одоохондоо мэдээлэл оруулж амжаагүй ч зөв зүйтэй эхлэл. Цаашдаа шилэн дансны мэдээлэл google search ээр гардаг болохыг хүлээх л үлдэв.

Монгол Улсын шилэн дансны нэгдсэн цахим хуудас – http://www.shilendans.gov.mn сайт одоогоос яг нэг жилийн өмнөөс туршилтын журмаар ажиллаж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тавигдсан мэдээллээс 2015 оны 1-р сараах хойших 5 саяас дээш дүнтэй орлого, зарлагын мэдээ, 5 болон 10 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж янз бзрийн шуугиан дэгдээсэн. Ялангуяа төрийн байгууллагын гадаад томилолт, ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө, намын суудлын мөнгө, төрийн албан хаагчдад олгож буй орон сууцны дэмжлэгт зориулсан хөрөнгийн зардлууд.  Эдгээр мэдээллийн мөрөөр ч иргэний нийгмийн байгууллага, аудит, нам, улс төрийн хүчин хэнбугай ч хяналт тавихыг оролдож байна. Жишээлбэл, сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын ажилтан залуу эгзэгтэй гүйлгээнүүдийг түүж эрх баригчдыг бажигдуулсаар “Шилэн Цогоо” алдрыг хүртээд байна.

2016 оны ажлын эхний өдөр шилэн дансны шинэ хувилбарыг үзсэн зарим хүн “2015 оны мэдээлэл алга болчихож” гэж харанга дэлдсэн нь хуурамч түгшүүр байлаа. Хэрвээ сайт шинэчлэгдэх бүрт өмнөх мэдээлэл устаад байвал, төрийн ажлын залгамж халаа алдагдаж, төсөвт байгууллагуудын бүх нягтлангийн хийсэн тэр их ажил талаар болж, шинэчлэл нэрийн дор эрх баригчид “но”-той мэдээллээ устгахыг санаархлаа гэж хардах байлаа. Азаар тийм юм болсонгүй. Эхний өдөр нүдэнд анзаарагдахгүй байсан цэсийг ийн томруулж http://shilendans2015.gov.mn/ хаягаар нээлттэй үлдээсэн байна.

Capture.

Шилэн дансны цахим нэгдсэн сайт 2016.06.01-нээс албан ёсоор ажиллаж эхлэхээр хуульчилсан юм. Гэхдээ тэр өдрийг хүлээлгүй 2015 он гарангуут алдаа оноотой ч гэсэн эхлүүлж, 2016  оноос шинэчлэн сайжруулсан хувилбарыг толилууллаа. Одоо иргэд, олон нийт, татвар төлөгч та бид байнга үзэж харж, асууж хянах л үлдэж байна. Гагцхүү 5 сая төгрөгөөс доошхи орлого, зарлагын гүйлгээ хаалттай хэвээр, өөрөөр хэлбэл, нэг нь 6 сая төгрөгийн зарцуулалтаа ил тод болгож байхад, нөгөө нь 8 сая төгрөгийг хоёр хуваагаад дөрөв, дөрвөн саяар зарцуулахал шилэн дансанд өртөхгүй мултарсан хэвээр байгаа нь харамсалтай.

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Гадаад хэргийн яамны шилэн данс: AСEM-ын зардал урссаар …

Posted by budvaabyambaa on December 23, 2015

“Орлоготой яам”

Шилэн данс гэхлээр зөвхөн төсвийн зарцуулалт биш юм. Хуулиар бол төрийн байгууллагууд 5 саяас дээш дүнтэй зарлага төдийгүй орлогын мэдээллийг байршуулах ёстой. Гадаад хэргийн яамны шилэн дансанд Монгол Улсаас хилийн чанадад байгаа Элчин сайдын яамдууд болон консулын газруудаас виз, наадаг хуудасны орлогоор дараах мөнгөнүүд орж ирдэг ажээ. Хамгийн их орлогыг урьд хөршийн Эрээн, Хөх хот, Хайлаар, бас Японы Токио, Осака, Солонгосын Сөүлд суугаа дипломат төлөөлөгчийн газрууд оруулжээ. “Урд оны хураалгасан мөнгө /үндэсний сүлжээ төв/” гэх мэт тайлбарууд хэт ерөнхий учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна. Харин Төрийн сангаас сар бүр төсөвт байгууллагууд руу шилжүүлдэг орлого энд алга…

Ингээд Гадаад хэргийн яамны Шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээтэй танилцъя. (2015.01.01-2015.12.10-ны байдлаар)

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-01-07 Эрээн КГ 19,224,964.0 Эрээн КГ визийн наадаг хуудасны
2015-01-22 ОХУ 7,697,691.6 Визийн орлого
2015-01-29 Токио ЭСЯ 84,212,085.6 Визийн орлого
2015-01-29 Осака ЭСЯ 30,882,989.7 Визийн орлого
2015-02-02 Эрээн КГ 14,124,903.6 Эрээн КГ визийн наадаг хуудас
2015-02-06 Сангийн яам 24,222,191.0 Урд оны хураалгасан /барилгын хяналтын зардал/
2015-02-18 Эрээн КГ 12,923,001.0 визийн наадаг хуудасны
2015-02-18 Эрээн КГ 31,743,471.0 Эрээн КГ визийн наадаг хуудас
2015-04-08 Эрээн ЕКГ 31,743,471.0 Визийн орлого
2015-04-08 Эрээн ЕКГ 178,740,771.0 Визийн орлого
2015-04-23 ЭрээнЕКГ 333,952,906.8 Визийн орлого
2015-05-11 Эрээн КГ 77,863,448.8 Эрээн КГ визийн наадаг хуудас
2015-05-11 Сөүл ЭСЯ 35,056,080.0 Визийн орлого
2015-05-27 Эрээн КГ 57,711,799.8 Эрээн КГ визийн наадаг хуудас
2015-05-27 Эрээн КГ 5,736,529.8 Визийн орлого
2015-05-27 Эрээн КГ 292,095,048.8 Визийн орлого
2015-06-09 БХЯ 33,950,000.0 Ялалтын 70 жилийн ойд зориулсан мөнгө
2015-06-22 Канберра ЭСЯ 8,580,275.5 Визийн орлого
2015-06-22 Сөүл ЭСЯ 51,730,912.4 (Утгыг бичээгүй байна)
2015-06-29 Эрээн ЕКГ 48,684,271.4 Визийн орлого
2015-06-29 Эрээн ЕКГ 292,300,521.4 Визийн орлого
2015-06-30 Ванкуверт өргөмжит консул 76,910,762.6 Визийн орлого
2015-06-30 Хөх хот ЕКГ 292,978,500.0 Визийн орлого
2015-07-07 Шинэ зеландын өргөмжит консул 10,116,770.0 Визийн орлого
2015-07-22 Эрээн ЕКГ 29,736,198.8 Визийн орлого
2015-07-27 Эрээн ЕКГ 69,437,398.8 Визийн орлого
2015-07-27 Эрээн ЕКГ 516,075,898.8 Визийн орлого
2015-08-05 Тайпей ХТГ 101,494,895.6 Визийн орлого
2015-09-09 Хайлаар КГ 11,505,960.0 Визийн орлого
2015-09-09 ДТГ Сангийн яам 11,505,960.0 Хайлаар визийн орлогыг тушаав
2015-09-11 ДТГ Хайлаар КГ 185,940,000.0 Хайлаар КГ-аас визийн орлого
2015-09-16 ДТГ Сангийн яам 185,940,000.0 Хайлаар визийн орлогыг тушаав
2015-09-30 Хөх хот ЕКГ 159,759,200.0 Визийн орлого
2015-10-15 Хөх хот ЕКГ 339,088,800.0 Визийн орлого
2015-10-30 Хөх хот ЕКГ 39,808,600.0 Визийн орлого
2015-11-27 Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар 7,942,069.0 Нью-Иорк хотод НҮБ-ын хүний эрхийн сонгуулийн арга хэмжээнд оролцох монголын уран бүтээлчдийн зардлын томилолтын зөрүүг бэлнээр касст тушаав.
2015-12-03 ЮНИСЕФ 9,637,782.5 “Онлайн эрх чөлөө” эвслийн 5 дугаар бага хурлын хурлын үйл ажиллагааны хүлээн авалтны зардалд зориулсан мөнгө
2015-12-21 Сангийн яам 49,999,999.2 Урд оны хураалгасан мөнгө /үндэсний сүлжээ төв/

 

АСЕМ-ын бэлтгэл ажлын зардлууд ГХЯ-ны төсвөөс гарч байна

Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг ирэх жил Улаанбаатарт зохион байгуулахаар Монгол Улс даржин төсвөөсөө илүүчлэн бэлтгэл базааж, улс орнуудын ерөнхийлөгч нарын тоогоор Туулын эрэг дээр хаус барьж, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг захиалан авах гэх мэт хэрэндээ л олон улсын дайнд хүрэхээр зэхэж байгаа билээ. Юутай ч энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар АСЕМ-тай холбогдуулж ГХЯ дараах зардлуудыг гаргажээ.

“АСЕМ Оюу толгой захиалгат нислэгийн зардалд”, “АСЕМ-ын ажлын хэсэгт тавилга”, “АСЕМ-ын бичиг хэргийн материал”, “АСЕМ-д хөшиг суурилуулалтын үнэ” гээд л мөнгө хайрлахгүй цацаж байгааг жагсаалтаас хараарай.

Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт “АСЕМ-ын 10 сарын түрээсийн төлбөр” нэрээр 14 гаруй сая төгрөг шилжүүлжээ. АСЕМ-ийн нэрээр өөрсөд рүүгээ мөнгө шилжүүлээд л…  АСЕМ гэдэг зардлын үүр нэгэнт бий болж, АСЕМ нэрийн дор төсвийн хөрөнгөөр хараа хяналтгүй туйлж байна. Уг нь манай Гадаад хэргийн яам дотроо зохион байгуулаад АСЕМ-ын бэлтгэлийг хангаж болохгүй юм байх даа? Үндсэн ажил нь баймаар. Тэр тусмаа улс орон эдийн засгийн хямралтай, өр зээлэнд идэгдчихээд байгаа ийм үед!

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-01-22 АСЕМ 7,573,320.0 АСЕМ-ийн бэлтгэл ажлын томилолтын зардал 1 хүн
2015-05-01 ГХЯ 9,029,400.0 АСЕМ-ийн зардлаас илтгэл тавих багш нарын ажлын хөлс
2015-05-19 Корпорейт Конвейшн центр ХХК 7,680,000.0 АСЕМ-ын хурлын зардалд
2015-05-22 Корпорейт Конвейшн центр ХХК 5,480,500.0 АСЕМ-ын хурлын зочид буудал
2015-05-27 ГХЯ 7,475,000.0 АСЕМ сургалтын зардалд
2015-06-05 Корпорейт Конвейшн центр ХХК 7,680,000.0 АСЕМ-ын хурлын зардлын үлдэгдэл
2015-07-02 Аэромонголиа ХХК 26,755,304.0 АСЕМ Оюу толгой захиалгат нислэгийн зардалд
2015-07-21 БСБ трейдинг ХХК 9,037,600.0 АСЕМ-ын ажлын хэсэгт тавилга
2015-07-21 БСБ компьютерс 18,736,896.0 АСЕМ-ын ажлын хэсэгт комьпютер
2015-07-24 Улаанбаатар зочид буудал 15,580,500.0 Зүүн Хойд Азийн хурлын төлөөлөгчдийн зочид буудал
2015-07-24 Чингис хаан цогцолбор 5,150,000.0 Зүүн Хойд Азийн хурлын төлөөлөгчдийн зоог
2015-07-28 Маркет Аксесс Плесс Монгол ХХК 29,926,800.0 АСЕМ-ын ажлын албанд тавилга , төхөөрөмж
2015-08-21 Нью Терравокс ХХК 19,368,640.0 АСЕМ-ын компьютер болон дагалдах хэрэгслийн төлбөр
2015-08-21 Маркет Аксесс Плесс Монгол ХХК 18,788,000.0 АСЕМ-ын хөрөнгө худалдан авалт
2015-08-21 Даян Мебель ХХК 6,400,000.0 АСЕМ-д хөшиг суурилуулалтын үнэ
2015-08-21 Грандворк интернэшнл ХХК 31,500,000.0 АСЕМ-д компьютер худалдан авалт
2015-08-26 Грандворк интернэшнл ХХК 32,226,000.0 АСЕМ-ын компьютер болон дагалдах хэрэгслийн үлдэгдэл төлбөр
2015-09-11 Маркет аксесс плесс монгол ХХК 12,860,000.0 АСЕМ -д тавилганы үнэ
2015-09-11 Ньютерра вокс 11,767,900.0 АСЕМ-д компьютер, принтерийн үнэ
2015-09-11 Би И Эм групп 9,936,350.0 АСЕМ-ын бичиг хэргийн материал
2015-09-23 Хаан Ивэнт ХХК 15,200,000.0 АСЕМ-ын хурлын ширээ сандал
2015-10-07 ДБҮЭГ 29,945,320.0 АСЕМ ажлын албаны байрны түрээс, цахилгаан
2015-10-17 Хэт моторс ХХК 2,500,000,000.0 АСЕМ автомашин худалдан авахад
2015-11-17 ДБҮЭГазар 14,787,860.0 АСЕМ-ын 10 сарын түрээсийн төлбөр
2015-11-17 Маркет аксесс плесс монгол ХХК 5,642,500.0 АСЕМ-ын тавилгын үнэ
2015-11-17 Ньютерра вокс ХХК 12,556,700.0 АСЕМ-ын компьютерийн үнэ

НҮБ-ын Хүн амын хөгжлийн хөтөлбөрийн гишүүний татвар 540 сая төгрөг

Монгол Улс олон улсын хэмжээний олон байгууллагад гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийн татварт төлсөн зардлуудыг дараах жагсаалтаас харж болно.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-03-13 ГХЯ 19,900,000.0 Олон улсын байгууллагын гишүүний татвар
2015-03-30 ГХЯ Сангийн яам 122,683,860.0 Вена руу Олон улсын байгууллагын гишүүний татварт
2015-04-20 НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр 540,000,000.0 НҮБХХ-т гишүүний татвар
2015-07-01 САНГИЙН ЯАМ-ГХЯ 159,720,534.0 RB-НҮБ-ын татвар-Олон улсын гишүүний татвар
2015-07-01 САНГИЙН ЯАМ-ГХЯ 7,292,754.0 MINUSCA-НҮБ-ын Олон улсын гишүүний татвар
2015-07-01 САНГИЙН ЯАМ-ГХЯ 5,723,154.0 MINUSCA-НҮБ-ын Олон улсын гишүүний татвар

Иргэдэд туслах санд олгосон мөнгө

Засгийн газрын тусгай сан 30 орчим байдаг, тэдний нэг бол Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан юм. Энэхүү санд Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгө шилжүүлжээ. Сантай холбогдолтой бусад “шилэн” мэдээ одоогоор алга байна. Бодвол бүгд 5 саяас доош үнийн дүнтэй байсан бололтой.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-04-29 ГХЯ 43,260,101.0 Иргэдэд туслах сан

Тоймгүй их  томилолтын зардал

Чухам дотоод биш Гадаад хэргийн яам учраас гадагшаа ирж очих нь тэдний ажлын нэг хэсэг. Дуусч буй 2015 оны томилолтын тоо, зардлуудыг түүвэрлэж дор жагсаав. Мэдээж 5 саяаас дээш зардлуудыг. Ийм үнийн дүнтэй томилолтын зардлуудын жагсаалт 100 хэдийнэ давжээ.

Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
1. 2015-01-16 ГХЯ 16,606,440.0 Давосын ЭЗ-ийн чуулга уулзалтанд оролцсон томилолтын зардал 2 хүн
2. 2015-01-22 АСЕМ 7,573,320.0 АСЕМ-ийн бэлтгэл ажлын томилолтын зардал 1 хүн
3. 2015-01-30 ГХЯ 24,260,745.0 Японтой ЭЗ-ийн түншлэлийн хэлэлцээрийн бэлтгэл ажлын томилолтын зардал 7 хүн
4. 2015-02-27 ГХЯ 12,342,060.0 Томилолтын зардал 2 хүн
5. 2015-02-03 ГХЯ 10,920,675.0 Томилолтын зардал 2 хүн
6. 2015-02-13 ГХЯ 23,755,985.0 НҮБ-ын Зэвсэг хураах олон улсын бага хурлыг Монгол улс даргалахтай холбоотой асуудлаарх бага хуралд оролцох томилолтын зардал 2 хүн
7. 2015-03-20 ГХЯ 7,130,300.0 АСЕМ Д.Эрдэнэбилэгт тийз, томилолт
8. 2015-03-20 ГХЯ 14,885,210.0 Нью-Иорк томилолт НҮБ-ын ХЭК-ийн сонгууль
9. 2015-03-24 ГХЯ 13,719,390.0 АСЕМ 4 хүний томилолт
10. 2015-03-26 ГХЯ 9,867,825.0 Сингапур явах томилолтын зардал 2 хүн
11. 2015-03-30 Сити эйр майлс ХХК 23,747,400.0 3 хүний томилолтын зардал
12. 2015-03-31 ГХЯ 6,624,574.0 Бээжинд ажиллах 5 хүний томилолтын зардалд
13. 2015-03-11 ГХЯ 5,262,000.0 Токио явах томилолтын зардал 2 хүн
14. 2015-03-11 ГХЯ 13,011,900.0 Томилолтын зардал 2 хүн
15. 2015-03-11 ГХЯ 13,305,900.0 Томилолтын зардал 2 хүн
16. 2015-03-11 ГХЯ 6,375,000.0 Семинарын зардал /Зүүн хойд ази/
17. 2015-04-03 ГХЯ 5,273,500.0 Б.Жаргалсайханд томилолтын зардалд
18. 2015-04-13 Сити эйр майлс ХХК 23,747,400.0 Берлин, Женев томилолтоор явсан 5 хүний онгоцны тийзийн үнэ
19. 2015-04-15 Эйр маркет ХХК 7,018,000.0 2 хүний онгоцны тийз Томилолт Сингапур
20. 2015-04-29 ГХЯ 12,225,100.0 Жакарта онгоцны тийз 2 хүн
21. 2015-04-29 ГХЯ 15,428,500.0 Женев онгоцны тийз 8 хүн
22. 2015-05-01 ГХЯ 42,492,900.0 1 хүний томилолт ЗГ-ын 148 тогтоолын хүрээнд
23. 2015-05-01 ГХЯ 5,502,000.0 Москва томилолт 3 хүн
24. 2015-05-06 ГХЯ 7,077,100.0 Москва ажлын айлчлалын зочид буудал, вип
25. 2015-05-19 ГХЯ 5,185,451.0 Токио томилолт
26. 2015-05-19 МИАТ ХК 6,422,900.0 Бээжин явах 11 хүний билетийн төлбөр
27. 2015-05-22 Сити эйр майлс ХХК 17,927,600.0 Дубай явах 4 хүн Токио явах 2 хүний билет
28. 2015-05-22 Эйрмаркет ХХК 9,262,900.0 Москва явах 5 хүний билет
29. 2015-05-29 Эйртранс ХХК 12,305,000.0 АСЕМ-ын 4 хүний билет
30. 2015-05-15 ГХЯ 10,935,960.0 4 хүний томилолтын зардал
31. 2015-06-02 Эйр эксперт трэйвел ХХК 8,484,000.0 Берлин явах 4 хүний билет
32. 2015-06-03 ГХЯ 7,982,640.0 АСЕМ 4 хүний томилолт
33. 2015-06-03 ГХЯ 13,896,052.0 Сайдын Франц явах томилолт
34. 2015-06-05 ГХЯ 14,420,190.0 2 хүний томилолт
35. 2015-06-09 ГХЯ 6,675,900.0 2 хүний томилолт
36. 2015-06-11 Эйр транс ХХК 5,618,200.0 Сайд тэргүүтэй 8 хүний Бээжин явах билет
37. 2015-06-11 Сити эйр майлс ХХК 24,143,500.0 Жакарта, Европ, Парис явах билет
38. 2015-07-02 ГХЯ 10,875,546.0 Ерөнхийлөгчийн айлчлалаар УФА явах ажилтнуудын томилолт
39. 2015-07-08 ГХЯ 12,977,512.0 Ерөнхийлөгчийн айлчлалаа УФА явах ажилтнуудын тийз
40. 2015-07-10 ГХЯ 49,480,960.0 АНУ, Гавана, Сальводар явах томилолт
41. 2015-07-10 ГХЯ 16,983,040.0 Ж.Батхишиг, 2 сэтгүүлчдийн томилолт
42. 2015-07-10 Эйрмаркет ХХК 80,889,200.0 Сайд тэргүүтэй ажилтнуудын АНУ, Куба явах тийз
43. 2015-07-20 Эйрмаркет ХХК 6,704,400.0 Пхеньянд томилолтоор ажиллах 3 ажилтаны тийзний үнэ
44. 2015-08-14 Эйрмаркет ХХК 14,508,800.0 Куала Лумпур хотноо АСЕАН-ы бүсийн чуулганд оролцох 4 ажилтаны тийз
45. 2015-08-14 Эйртранс ХХК 5,976,400.0 Ерөнхийлөгчийн айлчлал,Парламентын дарга нарын 4-р хуралд оролцох,ГХС-ын 7 дугаар уулзалтын бүрэлдэхүүнд ажиллах Баттунгалагийн томилолтын тийзний мөнгө
46. 2015-08-14 ГХЯ 39,500,240.0 Ерөнхийлөгчийн айлчлал,Парламентын дарга нарын 4-р хуралд оролцох,ГХС-ын 7 дугаар уулзалтын бүрэлдэхүүнд ажиллах Баттунгалагийн томилолтын тийзний мөнгөНью Иорк явах томилолт
47. 2015-08-24 Эйртранс ХХК 5,200,000.0 Иран улсад ИЖБ барих О.Дамбийням,С.Энхбатын томилолтын тийзний үнэ
48. 2015-08-24 Эйрмаркет ХХК 12,542,200.0 Л.Пүрэвсүрэн,Д.Гэрэлмаа,Ц.Орхонтулга нарын Куала-Лампур явсан тийзний үнэ
49. 2015-08-25 ГХЯ 7,836,080.0 Иран улсад ИЖБ барих С.Энхбат,О.Дамбийням нарын томилолтын мөнгө
50. 2015-09-09 ГХЯ 11,868,120.0 ГХС-ын Москвад айлчлах томилолтын зардал
51. 2015-09-09 ГХЯ 14,534,540.0 ГХС-ын Норвеги,Швед айлчлах томилолтын зардал
52. 2015-09-11 Аэрмаркет ХХК 29,539,400.0 ГХС-ын ОХУ-д айлчлах айлчлалын томилолтын зардал
53. 2015-09-11 Эйр транс ХХК 5,122,700.0 Л.Оргил Ган-Эрдэнэ нарын Брюссель явах тийзний үнэ
54. 2015-09-11 ГХЯ 5,434,560.0 М.Цэнгэг,Х.Мандахцэцэг нарын Швед явах томилолт
55. 2015-09-16 ГХЯ 43,846,000.0 О.Энхцэцэгийн Нью-Иорк томилолт, зоог /ХЭК-ийн сонгууль/
56. 2015-09-22 ГХЯ 31,984,000.0 Нью-Иорк НҮБ-ын 70-р чуулганд явах Б.Мандхайн томилолт
57. 2015-09-22 ГХЯ 39,840,940.0 НҮБ-ын 70-р чуулганд явах сайд, Г.Учралт нарт томилолт
58. 2015-09-22 ГХЯ 19,557,087.0 НҮБ-ын 70-р чуулганд явах томилолт, буудал, холбоо
59. 2015-09-22 ГХЯ 11,169,000.0 ГХ-ийн сайдын ОХУ-д хийсэн айлчлалын зардалд
60. 2015-09-25 ГХЯ 5,502,750.0 Лаосын ЗГХК-ын хуралд явах 5 хүний томилолт
61. 2015-09-17 ДТГ Сити эйр майлс ХХК 7,615,200.0 ДТГ-т томилогдсон ажилтан Э.Батбаярын Вашингтон явах гэр бүлийн тйизний үнэ
62. 2015-09-24 ДТГ САНГИЙН ЯАМ-ГХЯ 19,960,000.0 Бишкект болох арга хэмжээний зардал
63. 2015-10-15 Эйрмаркет ХХК 35,329,700.0 Милан явах урлагийн хүмүүсийн тийз
64. 2015-10-15 Эйрмаркет ХХК 37,072,800.0 Нью-Йорк явах урлагийн хүмүүсийн тийз
65. 2015-10-07 Аэрмаркет 11,361,574.0 Монгол Лаосын ЗГХК-ын хуралд явах 5 хүний тийзний үнэ
66. 2015-10-07 Сити эйр майлс ХХК 19,746,800.0 НҮБ-ийн хуралд явсан 5 хүний тийзний үнэ
67. 2015-10-19 Х.Мандахцэцэг 5,417,310.0 Италид болох Экспо Милано 2015 олон улсын үзэсгэлэнд оролцох МСГ-ын захирал Х.Мандахцэцэгийн Миланд ажиллах зардал
68. 2015-10-20 Я.Чинзориг 6,396,800.0 Хөх хотод Монгол Хятадын Экспо арга хэмжээнд оролцох болон БНХАУ-д суугаа ДТГ-уудын зөвөлгөөнд оролцох 6 ажилтаны зардал
69. 2015-10-21 Б.Билэгзаяа 28,377,370.0 Нью-Йорк хотод НҮБ-ын хүний эрхийн сонгуулийн арга хэмжээнд оролцох монголын уран бүтээлчдийн зардалд
70. 2015-10-21 Б.Билэгзаяа 27,278,388.0 Италид болох Экспо Милано 2015 олон улсын үзэсгэлэнд оролцох монголын уран бүтээлчдийн зардал
71. 2015-10-21 Г.Байгалмаа 20,164,650.0 Сайд Л.Пүрэвсүрэнгийн Итали улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Милан хотод ажиллах, Нью-Йорк хотод НҮБ-ын хүний эрхийн сонгуульд оролцох зардал
72. 2015-10-20 Эйр эксперт трейвел ХХК 5,196,000.0 АСЕМ-ийн 11 дэхь удаагийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын талаар илтгэл тавих ТТХГ-ын дарга Б.Батсайхан, орлогч дарга З.Эрдэнэбаяр нарын тийзний үнэ
73. 2015-10-22 Д.Мөнхбадрал 5,194,800.0 Монгол улсын ЗГ, болон АНУ-ын мянганы сорилын корпараци хоорондын 2 дахь компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Вашингтон, Нью-Йорк явах Мянганы Сорилын сангийн Үндэсний ажлын албаны дарга Э.Сарантогос, эдийн засагч С.Зоригт нарын зардал
74. 2015-10-29 Б. Энхмөнх 7,508,720.0 АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцох Л. Оргил, Б. Энхмөнх нарын томилолтын зардал
75. 2015-10-30 Э. Энэрэл 6,413,580.0 Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулганд оролцох ОТХАГ-ын дэд захирал Д. Гэрэлмаагийн томилолтын зардал
76. 2015-11-02 Ёслолын газар 10,397,646.0 Парист болох ЮНЕСКО-гийн 38-р хуралдаанд оролцох ГХС Л.Пүрэвсүрэн, ёслолын газрын захирал Д.Тэгшжаргал нарын зардал
77. 2015-11-02 МСГазар 7,352,487.0 Люксембургт Монголын соёлын арга хэмжээний үеэр ажиллах сэтгүүлчид болон урлагийнхны томилолтын зардал
78. 2015-11-05 Сонгогчдын боловсролын төв Ц. Өнөрцэцэг 5,795,059.0 Мьянмарын сонгуультай танилцах Сонгогчдын боловсролын төвийн Р.Бурмаа тэргүүтэй ажилтнуудын Янгог хотод ажиллах зардал
79. 2015-11-06 Хөрш орнуудын газар 5,638,360.0 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айчлал хийхэд дагалдан явах Т. Жанабазар, О. Цэрэндондог нарын Бээжинд ажиллах зардал
80. 2015-11-06 Ёслолын газар 9,168,512.0 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айчлал хийхэд дагалдан ГХС Л.Пүрэвсүрэн, Т. Тэгшжаргал, Г. Сувдсүрэн нарын Бээжинд ажиллах зардал
81. 2015-11-11 Сити эйр майлс ХХК 11,489,700.0 Канберрад томилогдсон С. Баярбатын гэр бүлийн онгоцны тийзний төлбөр
82. 2015-11-16 Эйртранс ХХК 5,532,000.0 Л. Оргил, Б. Энх-мөнх нарын Люксембургийн Вант улсад болсон АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцох тийзний төлбөр
83. 2015-11-17 Эйртранс ХХК 19,157,600.0 Люксембургийн Вант улсад болсон АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцох ажлын хэсгийн 8 хүний тийзний төлбөр
84. 2015-11-17 Эйртранс ХХК 8,579,500.0 ГХС Л. Пүрэвсүрэн, Д. Тэгшжаргал нарын Люксембургийн Вант улсад болсон АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцох тийзний төлбөр
85. 2015-11-17 Сити эйр майлс ХХК 12,944,700.0 Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Нью-Йорк хотноо болох НҮБ-ын 70 дугаар чуулганд оролцоход дагалдан явах ГХС Л. Пүрэвсүрэнгийн тийзний үнэ
86. 2015-11-17 Сити эйр майлс ХХК 8,924,000.0 Жакарта хотноо болох Монгол- Индонезийн ЗГХК-ын хуралд оролцох ТНБД Д.Ганхуяг нарын 3 хүний томилолтын зардал
87. 2015-11-17 Эйртранс ХХК 6,204,000.0 Бишкек хотноо болох ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцох ТНБД Д. Ганхуягийн тийзний үнэ
88. 2015-11-17 Европ, Америкийн газар 6,914,440.0 Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Франц улсад айлчлахад дагалдан явах М. Цэнгэг, Н. Чимгүүндарь нарын томилолтын зардал
89. 2015-11-17 Европ, Америкийн газар 17,213,594.0 Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Франц улсад айлчлахад дагалдан явах ГХС Л. Пүрэвсүрэн, ёслолын газрын захирал Д. Тэгшжаргал нарын томилолтын зардал
90. 2015-11-17 Эйрмаркет ХХК 8,990,000.0 МСС-ын захирал Э. Содонтогос, С. Зоригт нарын Вашингтон хотод гэрээ боловсруулах бэлтгэл ажилд явах тийзний төлбөр
91. 2015-11-18 Хүннү эйр ХХК 23,940,000.0 ОХУ-ын Чита хотноо болох Монгол -Оросын ЗГХК-ын 19-р хуралдаанд оролцох ажлын хэсгийн захиалгат нислэгийн урьдчилгаа төлбөр
92. 2015-11-18 Сити эйр майлс ХХК 5,899,000.0 ГХС Л. Пүрэвсүрэнгийн Швейцарийн Берн хотноо болох Ардчилсан сонгуулийн ОУ-ын хуралд оролцох тийзний зардал
93. 2015-11-20 Хүннү эйр ХХК 14,545,200.0 ОХУ-ын Чита хотод Монгол -Оросын ЗГХК-ын 19-р хуралдаанд оролцох ажлын хэсгийн захиалгат нислэгийн үлдэгдэл төлбөр
94. 2015-11-20 ОТХАГазар 7,688,876.0 Парист болох НҮБ-ын 21-р чуулган, Сербид болох сайд нарын зөвлөлийн 22-р чуулган, Бернд болох Ардчилалын форумд оролцох Г. Баттунгалагийн томилолтын зардал
95. 2015-11-20 Хөрш орнуудын газар 25,461,750.0 ОХУ-ын Чита хотноо болох Монгол-Оросын ЗГХК-ын 19-р хуралдаанд оролцох төлөөлөгчдийн томилолтын зардал
96. 2015-11-20 ОТХАГазар 7,698,138.0 Берн хотноо болох Ардчилал сонгуулийн туслалцааны ОУ-ын хүрээлэнгийн хуралд оролцох ГХС Л. Пүрэвсүрэнгийн томилолтын зардал
97. 2015-11-27 Эйртранс ХХК 6,498,600.0 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Парис хотноо болох ЮНЕСКО-гийн 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох, Франц улсад албан ёсны айлчлал хийх, Швейцарийн Монтрё хотноо болох Дэлхийн бодлогын асуудлаарх бага хуралд оролцоход дагалдан явах ГХС Л. Пүрэвсүрэнгийн онгоцны тийзний төлбөр
98. 2015-11-27 Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар Нью-Иорк хотод НҮБ-ын хүний эрхийн сонгуулийн арга хэмжээнд оролцох монголын уран бүтээлчдийн зардлын томилолтын зөрүүг бэлнээр касст тушаав.
99. 2015-11-27 Ёслолын газар 6,661,720.0 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад албан ёсны айлчлал хийхэд ёслолын газрын захирал Д. Тэгшжаргалын томилолтын зардал
100. 2015-12-02 Аэрмаркет ХХК 6,643,000.0 Белград хотноо болох Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад оролцох ГХС Л. Пүрэвсүрэнгийн онгоцны тийзний төлбөр
101. 2015-12-03 Эйртранс ХХК 13,211,500.0 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад айлчлахад дагалдан явах Н. Чимгүүндарь, М. Цэнгэг нарын онгоцны тийзний төблөр
102. 2015-12-04 Аэрмаркет 6,270,000.0 БНХАУ-д айлчлах 10 залуу дипломатын онгоцны тийзний төлбөр
103. 2015-12-08 Европ, Америкийн газар 7,815,480.0 ЕХ-ны хамтарсан хорооны хуралд оролцох С. Баярцогт тэргүүтэй төлөөлөгчдийн Брюссель хотноо ажиллах томилолтын зардал
104. 2015-12-09 ТЗУГ 6,023,010.0 Дэд захирал Л. Отгонбаярын Анкара, Вена хот дахь ЭСЯ-дад шалгалтаар ажиллах томилолтын зардал
105. 2015-12-09 Эдийн засгийн хамтын ажиллагааны газар 5,882,940.0 Монгол Оросын ГХЯ-д хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтад оролцох Г. Амартүвшин, Г.Баттунгалаг, А. Ариунаа, Г. Бямбасүрэн нарын Москва хотноо ажиллах томилолтын зардал

Тэтгэвэрт гарагсдад олгосон 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж ба “гэнэт халсны” тэтгэмжүүд

Төрийн албан хаагчдад төрийн хайр халамж багадаагүйг эндээс харж болно. Бас төрийн албан хаагч ямар нэг бүтцийн өөрчлөлтөд орвол ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авдаг хуультай. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай яам тамгын газруудад болж байгаа үйл явдлуудыг харвал шинэ сайд ирээд гэнэт халсны тэтгэмж гэвэл үнэнд илүү нийцнэ. Харамсалтай нь зардлыг сайдаас биш, төсвөөс гаргадаг учраас түүнд санаа зовох юмгүй. Ноднин сайд Л.Пүрэвсүрэнгийн эхлүүлсэн “өөрчлөлт, шинэчлэл”-ийн ачаар хэд хэдэн хүнд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон нь шилэн дансанд мэдээлэгджээ. Хэн хэнд эдгээр тэтгэмжийг олгосноо жагсаасан ч гурван хүний тэтгэмжийн “эздийг” ил болгоогүй байна.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-02-26 ГХЯ 31,129,560.0 Тэтгэвэрт гарсны тэтгэмж
2015-09-11 ДТГ Т.Нэргүй 22,090,310.0 Т.Нэргүйд 36 сарын тэтгэмж
2015-09-11 ДТГ О.Энхтөр 27,030,108.0 О.Энхтөрд тэтгэвэрт гарах тэтгэмж
2015-12-10 Ш. Алтангэрэл 23,217,480.0 Өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж
2015-12-10 Д. Дөхөмбаяр 27,138,228.0 Өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж
2015-09-22 ГХЯ 8,015,191.0 Тэтгэмж, 6 сарын цалин
2015-04-06 ГХЯ 9,546,396.0 Ш.Сүхбаатар бүтцийн өөрчлөлтийн тэтгэмж
2015-09-22 ГХЯ 8,015,191.0 Тэтгэмж, 6 сарын цалин
2015-09-22 ГХЯ 6,821,270.0 Тэтгэмж, 6 сарын цалин

Хандивын зардал: 

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-04-21 ГХЯ Сангийн яам 12,730,150.0 ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүний хандив
2015-07-17 САНГИЙН ЯАМ-ГХЯ 99,500,000.0 АОХН-ын сайд нарын 8-р хурлын хандив
2015-08-27 Мьянмар улс 19,940,000.0 Мьянмар улсад хүмүүнлэгийн тусламж

ТББ-аар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ

Энэ хоёр байгууллагатай хамтран ажилласан гэрээнүүд хаалттай учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломж алга. Шилэн данс төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаагийн нэг жишээ бол энэ.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-09-07 Хүчтэй сэтгэгч НҮТББ 6,000,000.0 Хамтарч ажиллах гэрээний дагуу
2015-09-07 Ньюс-Аженси ХХК 6,000,000.0 Хамтарч ажиллах гэрээний дагуу

Компьютер, тоног төхөөрөмж

Хоёр ширхэг компьютерийг 5,7 саяар буюу нэгийг 2,8 сая төгрөгөөр, модел? (модем байх), хардыг хасаад 2,5 саяаас доошгүй үнээр авчээ. Манай төрийн албан хаагчид хамгийн өндөр үнэтэй, бараг компьютер графикчийн хэрэглэдэг ноутбук ашигладаг нь сайн хэрэг.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-09-21 Топика ХХК 6,985,650.0 Архивт 10 ш төхөөрөмж, толгой компьютер
2015-09-23 Эверест-Уул ХХК 5,703,500.0 Ноотбүүк 2 ш, модел, хард
2015-09-23 Даян Мебель ХХК 7,828,500.0 Шкаф, гал зуухны тавилга, хөшиг
2015-09-11 БСБ компьютерс 5,867,200.0 МСС-д авах электрон барааны үнэ

Зочны зардал

Бид Мьянмарт ардчиллыг тогтоож бэхжүүлэхэд багагүй зардал гаргаж байгааг эндээс харж болно. 

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-03-04 ГХЯ 10,199,802.0 БНАСАУ-ын сайдын айлчлал
2015-03-25 Блюскай Эйжиа ХХК 9,640,800.0 Мьянмарын төлөөлөгчдийн буудлын төлбөр
2015-03-25 Эйрмаркет ХХК 23,508,000.0 Мьянмарын төлөөлөгчдийн онгоцны тийзийн төлбөр
2015-04-20 Туушин зочид буудал ХХК 6,987,926.0 Туркийн ГХ-ийн төлөөлөгчдийн зочид буудал
2015-07-07 ГХЯ 5,740,000.0 Элчин сайд нарын хөдөө явах зардалд
2015-10-07 ТТХГ Их тэнгэр цогцолбор 5,127,000.0 Японы ЭЗ-ийн холбооны төлөөлөгчдийн зардал
2015-11-18 Блүфин ХХК 6,963,600.0 ХБНГУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын зоогийн зардал

Арга хэмжээний зардал

Тайлбар байхгүй.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-02-17 ГХЯ 6,880,000.0 Яамны ахмадуудын цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ /171 хүн/
2015-04-24 ТЗАҮЦогцолбор 26,184,000.0 “Онлайн эрх чөлөө” хурлын зоог, хүлээн авалт
2015-05-01 ГХЯ 17,456,000.0 “Онлайн эрх чөлөө” ОУХурлын зоог
2015-09-21 Их тэнгэр цогцолбор 9,690,000.0 Элчин сайд нарын зөвлөлгөөний хүлээн авалтын зардал
2015-09-24 ДТГ Б.Баяржаргал 7,091,325.0 ДТГ-ын сургалт арга хэмжээний зардал
2015-10-07 ТЗАҮГ Цогцолбор 5,886,000.0 АНУ-ын МСК -ийн семинарын зардал
2015-06-12 Оросын сан 10,950,000.0 Ялалтын 70 жилийн ойд цомог /2 гүйлгээ/
2015-06-12 Адмонпринт 23,000,000.0 Ялалтын 70 жилийн ойд цомог

Хэвлэл мэдээлэл

Тайлбар байхгүй.

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-03-30 Сэмүүн студи 16,205,000.0 Баримтат киноны зураг авалтын зардалд
2015-09-09 Сэмүүн ХХК 20,265,900.0 Бид ялав баримтат киноны төлбөр
2015-09-09 Сэмүүн студи 20,265,900.0 Бид ялав баримтат киноны төлбөр
2015-10-08 Варшав ЭСЯ 6,000,000.0 Ном хэвлүүлэх зардал /Гадаад суртчилгааны зардал/
2015-12-03 Дэ Монголиан обзервер сэтгүүл ХМХ 6,500,000.0 Монголиан обзервер сэтгүүлийн тусгай дугаарын төлбөр

Бусад зардал

Огноо Харилцсан байгууллага Зардлын дүн Гүйлгээний утга
2015-10-29 Б. Энхмөнх 17,420,172.0 Ази-Европын судалгааны хэсгийн урьдчилгаа төлбөрийн зардал
2015-08-28 Аргунтрейд ХХК 9,600,000.0 НҮБ-ын ХЭЗ-ийн зардалд-Моринхуур флашны үнэ
2015-05-29 Мянганы сорилтын корпораци 9,054,620.0 НДШ, ХХОАТ-ыг түр олгов
2015-08-03 Сүхбаатар дүүргийн НДХэлтэс 14,521,370.0 Ажилтнуудын цалингаас НДШ төлөхөд
2015-08-11 Сүхбаатар дүүргийн НДХэлтэс 18,257,265.0 Ажил олгогчоос НДШ
2015-08-27 Сүхбаатар дүүргийн НДХэлтэс 12,420,011.0 ГХЯ-ны 8 сарын НДШимтгэл
2015-08-27 Сүхбаатар дүүргийн НДХэлтэс 21,420,714.0 ГХЯ-ны 8 сарын НДШимтгэл
2015-02-16 УБДС ТӨХК 11,075,511.0 2015 оны 1 сарын дулааны төлбөр
2015-02-27 ЦТСүлжээ 6,467,536.0 1-2 сарын цахилгааны төлбөр
2015-04-20 УБДС ХК 7,079,154.0 Халаалтын зардал
2015-10-08 Дулааны сүлжээ ТӨХК 10,013,003.0 Ёслол хүндэтгэлийн өргөөний дулааны төлбөр
2015-11-11 Инфокомпьютер ХХК 5,646,000.0 7-10 сарын принтерийн хорны төлбөр
2015-08-11 СБДүүргийн татварын алба 14,270,377.0 Ажилтнуудын цалингаас суутгасан ХХОАТ
2015-08-27 СБДүүргийн татварын алба 13,728,818.0 ГХЯ-ны 8 сарын ХХОАТ
2015-11-17 Шунхлай трейдинг ХХК 7,539,468.0 Шатахууны төлбөр 9-11 сар
2015-09-24 ДТГ Шунхлай трейдинг ХХК 7,664,072.0 ДТГ-ын шатахууны зардал
2015-09-24 ДТГ Тагнуулын ерөнхий газар 6,885,921.0 ДТГ-ын яриа утасны төлбөр

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

Д.Баттулга: Аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг. Ц.Очирбат: Аудитын байгууллага хянах, аудит хийх эрхгүй

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Лав 2015 оныг дуустал нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүрт олгож байгаа улирал тутмын 15 сая, жилийн 60 сая (ноднин 80 сая байсан) төгрөг тойргийн мөнгө үү, урамшууллын мөнгө үү гэдэг асуудал маргаантай хэвээр байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон байдлаар нь харгалзан төлөөлөгчид “урамшуулал” олгож болно” гэсэн заалт бий. Гэтэл нийслэл, дүүргийн төлөөлөгчид өөрсдийгөө идэвхтэй, идэвхгүй оролцсоныг харгалзах нь битгий хэл тойрогтой, тойроггүйг зориудаар “мартаж” урамшууллын багагүй мөнгийг өөрсөддөө хуваарилж хувааж авсаар өдий хүрлээ. Тухайлбал, нийслэлийн ИТХ төлөөлөгчиддөө 2014 онд нийт 3,6 тэрбум төгрөг олгосон бол 2015 онд арай бага буюу 2,7 тэрбумыг өгч байна. Ийм их урамшуулал байж болдог юм уу гэсэн асуултанд “бид хувьдаа авдаггүй, тойрогтоо, сонгогчиддоо зориулдаг мөнгө” хэмээн тайлбарладаг. Харин тэдэнд тойргийн мөнгө байх ёсгүйг сануулахад “урамшууллын мөнгө байхгүй юу” гэж хэлээд “Зэрэг нэмэхийн өмнө” киноны еэвэнгийн үлгэрийг шинэ хувилбараар ярьж өгдөг болсон билээ. 

Өнгөрсөн намар урамшууллын мөнгийг тойрсон дуулиан дэгдэх үеэр нийслэлийн  ИТХ-ын дарга Д.Баттулга юу хэлснийг эргэж саная.

… Хууль дээрээ урамшуулал гэсэн болохоор… Тэгээд энийг манай төрийн өндөрлөгүүд цалин, пүнлүү гээд буруугаар ойлгоод явж байна.Энэ бол тийм биш ээ, энэ бол төлөөлөгчид тойрогтоо ажилладаг зардал. Үйл ажиллагааны зардал, тухайн төлөөлөгч нар олон нийтийн арга хэмжээ тойрог дээрээ зохион байгуулдаг… Хоёрдугаарт хэлэхэд, энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа манай төлөөлөгчид ИТХ-д тайлагнадаг, энэ тайланг оны эцсээр Аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг… 

Энд “аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг” гэж өгүүлбэр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчдийн мөнгөнд төрийн аудитын байгууллага шалгалт хийж, зарцуулалтыг хянаж, хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргадаг байх нь. Иймээс бид тэр дүгнэлтийг олж үзэхээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн Аудитын газарт албан бичгээр хандсан юм.

Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбатын (саяхан албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна) гарын үсэгтэй уг хариунд “ИТХ-ын төлөөлөгчдийн авч буй мөнгө нь цалин, урамшуулал учраас хэрхэн зарцуулсныг нь төрийн аудитын байгууллага хянах боломжгүй, хууль эрх зүйн үндэсгүй” гэж цагаан дээр хараар бичжээ.

Тэгвэл хэн нь худлаа хэлсэн бэ? Төлөөлөгчдийн урамшууллын мөртлөө тойргийн гэгдэх  хоёр нүүртэй мөнгөний талаар Д.Баттулга дарга хэдий болтол еэвэндэх бол?

Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 1 Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 2

Бас “УИХ-д Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль өргөн барихдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар өргөн барьсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-нд баталсан Нийслэлийн 2016 оны төсөвт ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг тусгаж батлаагүй болно” гэжээ.

Бидний ойлгосноор, урьд жилүүдийн нийслэлийн төсөвт урамшууллын мөнгө гэж бичээгүй хэрнээ байсныг бид харлаа. 2016 оны төсөвт бас тэгэж бичээгүй ч байж магадгүй. Нийслэлийн Иргэний танхимд болсон төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Засаг даргын орлогч Н.Батаад энэ талаар асуухад “Би мэдэхгүй. Үүнийг Иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсдөө шийддэг” гэж хариулсан юм. 2016 оны нийслэлийн ИТХ-ын зарлагыг 7,3 тэрбум төгрөг гэж ямар нэгэн задаргаагүй бүхлээр нь баталж өгчээ. Удахгүй он гараад төлөөлөгчид хуралдаад шийдвэр гаргаад ээлжит урамшуулал авч болно гэсэн үг?  Хууль зөрчлөө гэж хэн ч хэлж чадахгүй. Дээр дурдсан 14.2 заалтыг хүчингүй болгоогүй юм байна. Учир нь нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгэхэд урамшуулал авч байсан, тэрнээс өмнө бас байсан л юм билээ. Бид нарын үед гараад ирсэн цоо шинэ асуудал биш, биднээс өмнө байсан. Хоёрдугаарт хуулиас гадуурх зүйл ч биш… Энэ талаар УИХ-ын удирдлагад тодорхой асуудал тавьсан, хэрвээ та энийг болохгүй гэж үзэж байгаа юм бол, хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Хэн нэгэн дарга нь зогсоо гэж хэлээд зогсоохгүй, бид хуулиа л хэрэгжүүлж байгаа хүмүүс. УИХ-ын гишүүд ч бас өөрсдийнхөө тойрогт ажиллах зардлаа авдаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн больчихъё. Тэгээд үндсэн ажлаа хийгээд явчихъя гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж байгаа” гэсэн дайчин мэдэгдэл хийж байж уг хуулийн 14.2 дахь заалтыг хамгаалж чаджээ. Жирийн иргэдийн эрх ашиг хөндсөн асуудлаар Төрийн эрх барих дээд байгуулллагатай ингэж зоригтой барьцаж огт айхгүйгээр үзэлцэж чаддагсан бол төрөөс хамаардаг нийслэлийн бүх асуудал аль хэдийнэ шийдэгдсэн байхсан.

Posted in [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

Улаанбаатар “дэлхийн” хот болжээ (НЗДТГ-ын 2015.I.01-2015.XI.30 ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалт)

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Төрийн албыг дагалддаг олон “бонус”-ын нэг бол гарцаагүй гадаад томилолт билээ. Энэ жил Улаанбаатар хотын албан тушаалтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг, тэндээс Боинг, Аэробус хөлөглөн нийслэлийн иргэн та бидний төлөө хилийн чанадыг зорих нь гойд олон байлаа. Урьд нь хэн, хэзээ гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг байсан бол 2013 оноос хотын даргын захирамжуудыг цахим сайтад тавьснаар ил тод болж эхэлсэн ба энэ жил нийслэлийн Шилэн данснаас илүү тодорхой мэдээллийг олж авдаг боллоо.

2015 он эхэлснээс өдгөө арваннэгдүгээр сар дуусах хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Парис, Сөүл, Ром, Лондонд гадаад томилолтоор ажиллажээ. Түүнчлэн түүний орлогч, зөвлөхүүд, газар хэлтсийн дарга нар ч гадаадад томилолтоор ажилласан байна. Гэхдээ “Дандаа дарга нар явдаг өмнөх жилүүдийн жишиг өөрчлөгдөж, мэргэжилтэн энгийн албан хаагч нар ч гадаад томилолтод явдаг болсон” хэмээн хотын мэр хэлснийг энд дурдах хэрэгтэй.

Доорхи жагсаалтад энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн ЗДТГ гадаад томилолтод зарцуулсан дүнг нэгтгэж байршууллаа. Гадаад томилолтод төсвөөс чамгүй мөнгө зарцуулжээ. Голдуу Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөөс эдгээр зардлыг “даажээ”.

Гэхдээ зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй нислэгийн тийзний зардал мэдээлэгдэнэ. Хэрвээ түүнээс бага бол мэдээлэхгүй, шилэн дансны цоорхойгоор сугарч үлддэг. Өөрөөр хэлбэл, ганц нэг, эсвэл цөөн хүний Бээжин, Сөүлийн зэрэг 5 саяд багтах томилолтын зардлууд хаалттай. Тэгэхээр энд жагсаалтад байгаа дүнгээр гадаад томилолтод зарцуулсан нийт зардлыг тооцох аргагүй юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Read the rest of this entry »

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , , | Leave a Comment »

Хөгжлийн банк, бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүн /бүрэн эхээрээ/

Posted by budvaabyambaa on November 25, 2015

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АН-ынхны үхэн хатан нууцлаад байгаа зүйлс” хэмээгдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сэтгүүлчдэд тараалаа. УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүд гэх баримтуудыг ил болголоо.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар:

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд:

  • 5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500.0 сая ам.долларын,
  • 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй 1,000.0 сая ам.долларын

бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1,494.6 сая ам. долларын орлого орсон байна.

            Ажлын хэсгийн дүгнэлт: УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор Эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн. Засгийн газар “Чингис бонд”-ыг арилжаалснаар 2012 оны 12-р сарын 5-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1494.6 сая ам.долларын орлого орсон бөгөөд Засгийн газрын 2012 оны 12 дугаар 28-ны өдрийн 213-р тогтоолын дагуу 2012 оны Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан нь Төсвийн тухай хуулийн 10.1.3-т заасан “… жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тусзөрчсөн байна. Энэхүү зөрчил нь Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, акт тавигдсан бөгөөд “Зөрчлийг арилгах тухай” 06/18 тоот албан шаардлагыг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сангийн сайдад хүргүүлсэн байна.
(энд дарж дэлгэрэнгүй уншина уу)
Read the rest of this entry »

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Leave a Comment »

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юу шийддэг вэ?

Posted by budvaabyambaa on November 24, 2015

Нийгмийн даатгалын дээд байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байна гэдэг. Засгийн газрын, даатгуулагч болон ажил олгогчдыг төлөөлсөн талуудаас тэгш оролцоотой бүрдсэн энэхүү зөвлөл ингэхэд юу шийддэг юм бэ, ямар эрх үүрэгтэй ажилладаг юм бол.
Зөвлөлийн ажлын хэсэг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын байрны тавдугаар давхарт байрладаг. Ажлын албаны дарга М.Саранчимэг, тэдэнтэй холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг олдох нь тун түвэгтэй. Нийгмийн даатгалын сангаас санхүүждэг үү, улсын төсвөөс бяцхан тотацтай юу. Шилэн дансны мэдээлэлд хамрагдах учиртай ч олж үзэхэд аанай л ярвигтай. Ажлын хэсэг тусдаа албан ёсны цахим сайтгүй ч www.ndaatgal.mn-д тус Үндэсний зөвлөлийн гаргасан тогтоолуудыг байршуулсан байгаа юм. Тогтоолуудын хамгийн эхнийх нь
Capture2002 онд нэг гарч байсан бол
2003 онд байхгүй
2004 онд байхгүй
2005 онд байхгүй
2006 онд байхгүй
2007 онд хоёр тогтоол
2008 онд хоёр тогтоол гаргасан
2009 онд нэг тогтоол гаргасан
2010 онд байхгүй
2011 онд нэг тогтоол
2012 онд байхгүй
2013 онд байхгүй
2014 онд хоёр тогтоол
2015 онд ямар нэгэн тогтоол гаргаагүй ба ажиллаагүй юм болов уу гэж харж болохоор байна.
Харин Нийгмийн даатгалын тухай хуульд Нийгмийн даатгалын зөвлөлийн ажил үүргийг ингэж заажээ.

27 дугаар зүйл. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл

З. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нийгмийн даатгалын тухай  хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар  санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;

2//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;

4/ нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;

5/ нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;

6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;

8/ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд  хяналт тавих;

9/ нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;

10/ хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ил болсон тогтоолууд 
2. Шимтгэлийн хэмжээг ТОГТООХ ТУХАЙ /2008-12-05/ БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэний нэг сард төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40000 /дөчин мянга/ вонноор тогтоосугай.
  • Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох 2006 оны хүүгийн хэмжээг 1.11 пунктээр тогтоосугай.
  • Энэхүү тогтоолоор батлагдсан хүүгийн хэмжээг баримтлан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд хүү тооцох арга хэмжээг 2007 оны 3 дугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

5. Журам батлах тухай /2007-06-26/

  • “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хуугийн хэмжээг тогтоох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
  • Батлагдсан журмын дагуу нэрийн дансны жил бүрийн орлогод тооцох хүүгийн хэмжээг шинэчлэн тоггоох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулан батлуулж мөрдехийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
7. Журам шинэчлэн батлах тухай 2011.11.24 №16 Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам (ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх тухай)
8. Журам батлах тухай 2014.04.25 №10 “Ажилгүйдлийн тэтгэмж тооцох, сургалтын зардал олгох журам”
9. Журам батлах тухай 2014.05.28 №17  “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам”
“Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношлогоо, шинжилгээний багц, төлбөрийн хэмжээ”
“Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эмнэлгүүдийг сонгох журам”
НДҮЗ 5 р давхар

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: , , | Leave a Comment »

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажил олгогчдын төлөөллийг шинээр сонгоно

Posted by budvaabyambaa on November 24, 2015

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөллийг энэ долоо хоногт шинээр сонгоно. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр одоогийн төлөөлөгч Д.Үүрийнтуяаг нь улс төрийн албан тушаалтан тул цаашид энэ зөвлөлд ажиллах боломжгүй хэмээн үзэж, өөрчлөх санал гарч байсны дагуу ийм өөрчлөлт хийх болжээ. Мөн ажил олгогчдын бас нэгэн төлөөлөл болох Ж.Батбаярын оронд ажиллах хүнийг энэ удаагийн өөрчлөлтөөр сонгоно. Үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөлөлд нэр дэвшсэн хүмүүсийн нэрийг сонирхуулж байна.

  1. М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга
  2. Б.Осоргарав, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал
  3. С.Батхүлэг, “Өмгөөлөл SLC” ХХК-ийн гишүүн, өмгөөлөгч
  4. Д.Балдангомбо, “Говь транс ложистик” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга
  5. Д.Шинэбаяр, “Бодь интернэншл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
  6. А.Ганпүрэв, “Тайж групп”-ын ерөнхий захирал
  7. Д.Ганбаяр, Удирдлагын академийн багш

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

Даатгуулагчдын төлөөлөгч-чөлөөт үйлдвэрчний эвлэлүүд хаана, юу хийж “явна”

Posted by budvaabyambaa on November 23, 2015

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван байгууллага бий. Энэ нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо ба Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо юм. Эдгээр байгууллагын заримыг нь мэдэхээсээ мэдэхгүй нь олон. Үйлдвэрчний эвлэлийн холбоог ажил хөдөлмөр эрхлэгч бүгд мэдэх авч, нөгөө хоёрын тухайд “юу билээ” гэх нь бий. Ингээд тэдний хаана, юу хийж “яваа”-г хайж үзье.

Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэл хаана байна вэ?

Ц.Отгонбаяр “Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч нь С.Чулуунбаатар ба Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Өмнө нь Улаанбаатар төмөр замд хуульч, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан намтартай. Хүүхдийн төлөө амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг.

Яг одоо энэ байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хамтран ажиллагч байгууллагын жагсаалтад байна. Мөн бусад хамтрагч байгууллагууд нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчлан таниулах зорилгоор дээрх байгууллагуудын сонгон дэд ажлын хэсэг болгосон ажээ.

Тус байгууллагыг хайж http://www.iltod.mta.mn сайтруу хандлаа, хамтран ажиллагч байгууллага дунд байгаа холбоос дээр дарсан боловч цааш мэдээлэл гарч ирсэнгүй. Ингээд Татварын ерөнхий газар руу утас цохиж, энэ хуулийн сурталчилгаа, мэдээлэлд хамтран ажиллаж буй энэ байгууллагын тухай мэдээллийг авахаар хандсан ба хариугаа хүлээж байна.

Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн эрэлд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийн төлөөлөл 3 байгууллагын нэг нь Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа.

Д.Дулмаа Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга.

Энэ байгууллагын нэрнээс илүү мэдээлэл одоогоор алга. Нэрнийх нь агуулгыг үзвэл чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн эвлэлдэн нэгдсэн байх нь. Тэгвэл бусад чөлөөт үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хайж үзье л дээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааснаар өөр бусад зарим үйлдвэрчний эвлэлийн тухай дуулдав. Үүнд, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэл, “Эв санааны хүч” үйлдвэрчний эвлэл. “Эв санааны хүч” ҮЭ-ийг С.Эрдэнэ тэргүүлж байна гэхээс илүүтэй мэдээлэл одоогоор алга байна.

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: , , , | Leave a Comment »

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хэрхэн сонгох вэ?

Posted by budvaabyambaa on November 20, 2015

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан нь 2016.01.01-ний өдрөөс хэрэгжих билээ. Хэрэгжилттэй зэрэгцээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тусдаа бие даан байгуулагдах юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газраас 3, ажил олгоогчоос 3, даатгуулагчаас 3 хүний төлөөлөлтэй байхаар хуульчилсан ба УИХ-ын Нийгмийн бодллогын байнгын хорооны гаргасан журмын дагуу сонгох юм.

Хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн байна, харин Үндэсний зөвлөлийн дүрэм, төлөөлөгчдийг сонгох журмын төсөл ийм байна.

 

EMDSZ DUREM_Page_1 Read the rest of this entry »

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд | Tagged: , , | Leave a Comment »

Х.Амгаланбаатар: НДҮЗ нийгмийн даатгалын сангийн төсөв зохиож, хуваарилах эрхгүй

Posted by budvaabyambaa on November 17, 2015

Нийгмийн даатгал төлөгчдийн ирээдүйд авах тэтгэврийн мөнгө хаана байна вэ. Хэдэн төгрөг, хаана, аль банкинд хэдэн хувийн хүүтэй байршиж байна вэ. Энэ асуудал үргэлж гол сэдэв байсаар ирсэн билээ. Энэ тухай эргэлзээгүй баттай мэдээлэл хомс байдагтай холбоотой болов уу. Юутай ч манай улс бусад хөгжилтэй орны жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй. Зөвлөл нь сангийн хөрөнгөнд ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ гэдгийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан. Тус зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван гишүүн байдгийн нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар.  Түүнтэй нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. Хууль эрх зүйн хувьд сулхан зохицуулалтай учир үйлдвэрчний байгууллага дорвитой тэмцэж чаддаггүй гэдгээ ийн ярьж байна.

  • Та Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гурван төлөөллийн нэг.  энэ салбарын бусад хоёр хүнийг үйлдвэрчин биш гэж үзэж байгаа учраас танаас энэ асуултыг тавьж байна л даа. Энэ зөвлөлийн гишүүдийг сонгоход Үйлдвэрчний эвлэлийн үндэсний байгууллагын хувьд санал оруулдаг уу?
  • Өмнөх үндэсний  зөвлөлүүдийг томилоход манайхаас 3 хүний нэрээ дэвшүүлээд УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороо хэлэлцэж батлаад явдаг байсан. Одоогийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоход бидний дэвшүүлсэн хүмүүсийг бүрэн хүлээж аваагүй, өөр үйлдвэрчний эвлэлээс зарим нэр бүхий хүний нэр орж дэвшүүлснийг  Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороон дээр хэлэлцэж гишүүдийн олонх нь баталсан.
  • Та нөгөө хоёр үйлдвэрчний эвлэлийн тухай мэдэх үү?
  • Тухайн үед би энэ талаар нэлээд асуудал тавьж байсан л даа. Яалт ч гүй Хууль зүйн яаманд бүртгэлтэй, хуулийн этгээдийн бүртгэлтэй  үйлдвэрчний эвлэл байсан. Тэгэхээр бид бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудынхаа эсрэг-эвлэлдэн нэгдэх эрхийг хаах нь өөрөө хууль бус үйлдэл болчих гээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг уншаарай,  үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой.
  • Хэдийгээр тэд хуулийн өмнө Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл мөн боловч нийт даатгуулагдын эрх ашгийг хамгаалж, Үндэсний зөвлөлд төлөөлөх чадамжтай юу?
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох журамд төлөөлөх  гишүүдээр сонгох байгууллага, хүмүүсийн чадамжийг харгалзан сонгох тухай заалт байдаггүй юм. Тэгэхээр би энэ тухай ярих нь зохимжгүй юм. УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд энэ асуудлыг оруулж эцэслэн шийдэж байгаа. Үндэсний зөвлөлд үйлдвэрчнийг төлөөлсөн 3 гишүүн зохих хууль, журмын хүрээнд даатгуулагчийн төлөөлөл үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож  байна.
  • Та тухайн үед өөрөөсөө гадна ямар хоёр хүний нэрийг байнгын хороонд санал болгосон байсан бэ. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг цоо шинээр байгуулах гэж байна. Үүнд бас ямар хүний нэрийг санал дэвшүүлсэн бэ?
  •  Юутай ч МҮЭ-ийн Холбооноос 3 хүний нэр дэвшүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд баталсан учраас тайлбар хийх нь зохимжгүй, хоцорсон асуудал гэж үзэж байна.
  • НДҮЗ-ийн Ажил олгогчдыг төлөөлсөн 3 хүний хоёрыг нь өөрчилж, шинээр сонгох гэж байна. Харин үйлдвэрчин даатгуулагчийн төлөөллийг өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна вэ?
  • Үйлдвэрчнийг төлөөлж НДҮЗ-д сонгогдсон төлөөлөгчдийн асуудлаар бид нэлээд явсан. Бүр Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах гэж үзсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ тухай байдаггүй юм билээ. Тэгээд энэ байгууллагуудыг судлаад үзэхэд гарцаагүй л хуулийн этгээд, хүчин төгөлдөр бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлүүд. Үндэсний зөвлөлийн ажил олгогчийн 3 төлөөллийн хувьд УИХ-ын түвшинд нарийвчлан авч үзэх ёстой. Зөв шийдвэр гаргах ёстой.
  • Үндэсний зөвлөлийн хуралдаан аливаа шийдвэр гаргахад Үйлдвэрчин тал хүчин мөхөсдөж байв уу, та ийм зүйлтэй тулгарч байв уу?
  • Би нөгөө хоёр Үйлдвэрчний төлөөллөө ч ингэж саналаа өгөөрэй, тэгээрэй гэж зааж болохгүй шүү дээ. Тэд тус тусдаа нэг хүн, би нэг хүн. Хуулийн хүрээнд төлөөлөөд ажиллаж байна. Хүчин мөхөсдөх тохиолдол юу гэж гарахав, зохих ёсоор л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
  • Та болон танай байгууллага Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чадаж байна уу. НДС-ийн хөрөнгөөр нэлээд байшин барилга барьж, үрэлгэн байгаа тухай шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд яригдаад авсан?
  • Яг процедур нь сангийн хөрөнгөнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудитаар аудитлагдсан тайлан ирдэг. Бид тэрнийг хуудас бүрчлэн харах боломж үнэндээ байдаггүй, дээрээс нь Сангийн яам давхар шүүсэн байдаг юм шүү дээ. Тэгээд Үндэсний зөвлөлд ирдэг. Бид танилцаад саналаа хэлээд, уламжилдаг л үүрэгтэй. УИХ-ын нэгдсэн чуулганаар НДС-ын тухайн жилийн төсвийг баталдаг хуультай.
  • Яг одоо 2016 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг хэлэлцэж байна. Та уг төсвийн төсөлд тухайлбал ямар санал оруулсан гэдгээ хэлж болох уу?
  • Би юм харж хэлэхгүй бол одоо шууд хэлэх боломжгүй байна. Эцсийн шийдийг УИХ гаргана шүү дээ. Үндэсний зөвлөл биш. Үндэсний зөвлөлийн гишүүн бүр УИХ-ын гишүүн шиг тойрогтоо мөнгө хуваарилж байгаа мэт нийгмийн даатгалын сангийн тухайн жилийн төсөвт хандах боломжгүй.  НДЕГ, Үндэсний зөвлөлийн ажлын алба төсвийн төсөлд дүн  шинжилгээ хийж, бодитой тооцоон дээр тулгуурласан төсөл оруулж ирэх үүрэгтэй ажилладаг.

2015.11.17-ны мягмар гариг, ҮЭ-ийн байрны 205 тоот

 

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: , , | Leave a Comment »

Э.Бат-Үүл: Би хувьдаа төлөөлөгчийн урамшууллын мөнгөнд таатай ханддаггүй

Posted by budvaabyambaa on November 13, 2015

Бат-ҮүлНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагын үеэр НИТХ-ын төлөөлөгчдөд олгож буй урамшууллын мөнгөний талаар ингэж ярьжээ.

  • НИТХ-ын төлөөлөгчид тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?
  • Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл нь ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.
  • Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй гэхээр АН-ынхан олонхоороо хүч түрээд авна гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?
  • Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үер гарч байсан. МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. … Үнэндээ МАН-ын гишүүд энэ мөнгийг хамгийн их дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.

Эх сурвалж: Өдрийн сонин. 2015.10.15 ны №251 (5203) дугаар, IV нүүр

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд дахь ИНЕГ-ыг амралтын газрыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг таслан зогсоожээ

Posted by budvaabyambaa on November 11, 2015

Зам тээврийн сайд М.Зоригт “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцох үеэр өмч хувьчлалтай холбоотой нэгэн мэдээллийг дэлгэлээ. Төрийн өмчийн хорооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Жаргалант” амралтын цогцолборыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг илчилсэн нь энэ.

М.Зоригт-Хар хайрцаг

…Чи түрүүн МИАТ-ын хувьчлалын тухай надаас асуусан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлье. Бүх юмыг хувьчилж болдоггүй байхгүй юу.
Манай иргэний нисэхийнхэн Жаргалантын аманд Цагаан шонхорын Энхтайваны юуны дэргэд их том амралтын баазтай юм байна л даа. Тэрийг Төрийн өмчийн хороотой үгсэн хуйвалдаж, гурван удаагийн нууц дуудлага худалдаа зохион байгуулаад, хэн ч авахгүй байна гэдэг нэрийдлээр маш хямд үнээр хувьчилж авах гэж байсан. Харин аз болж, би сайд болж гарч ирээд, мэдээд. Угаасаа иргэний нисэхийнхэн хэрэггүй гэдгээ хэлсэн, ТӨХ нь гурван удаа дуудлага худалдаа явуулсан ингээд цаашаа үгсээд аваад явах гэж байсан нөхцөл байдал үүссэн байсан. Надад үүнийг хамгаалж авч үлдэх ганцхан арга үлдсэн, хэн нэгэнд шилжүүлэх. Манай ойн түймэр, онцгой байдлын залуучууд чинь тэр их утаа, түймэртэй үзэж үзэж гэртээ ирдэг. Тэнд нь хоол унд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэд нартаа нөхөн сэргээх төв бариач ээ, та нар битгий энийгээ хувьчлаач ээ, та нар улсдаа энийг авч үлдэнэ гэсэн баталгаа өгвөл би шилжүүллээ гээд балансаас балансанд шууд шилжүүлсэн.

Тэгэхээр бид зөвхөн хувьчлаад байх биш, монголчууд бидний түүхэнд бий болсон үнэ цэнэтэй зүйлүүдээ бүх нийтийн үйлсэд ашиглаж чаддаг байх ёстой байхгүй юу.

Эх сурвалж: HD Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэг, Зам тээврийн сайд М.Зоригттой хийсэн ярилцлагаас хөрвүүлэв. 

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ?

Posted by budvaabyambaa on November 9, 2015

Монгол Улсын хөгжлийн банкны мөнгөн орлого зарлагын гүйлгээг судалж үзлээ. Мэдээж зөвхөн 5 саяас дээш үнийг дүнтэй гүйлгээ Шилэн данснаас ил тод болж байгаа. Тус байгууллага бондын хөрөнгөөр санхүүждэг хэрнээ тэр нь их наядаар хэмжигддэг болоод ч тэр үү хэтэрхий үрэлгэн загнаж байгааг шүүмжлэгсэд олон. Олны үг ортой эсэхийг шалгалаа.

Юуны өмнө Хөгжлийн банк хотын төвийн өндөр зэрэглэлтэй “Макс тауэр” дэх оффисийнхоо түрээсэнд 64-65 сая төгрөгийн үнэ төлж байгааг дараах жагсаалтаас харж болно. Жилийн 12 сард үржүүлж тооцвол түрээсийн төлбөрт 800 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Лав сүүлийн 3 жил энд байрласныг тооцвол нийтдээ хоёр тэрбумыг давах нь.

Төсвийн байгууллагууд ажилчдаа өндөр үнэтэй, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэх болсон “мода” Хөгжлийн банкийг тойрсонгүй. Эднийх “Гранд мед” эмнэлэгт 117 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 22 сая төгрөг шилжүүлжээ. Бондын хөрөнгө улсын төсөвт тооцогддоггүй болохоор төсвийн хөрөнгө гэж хэлэхгүй ч улсын нэрээр олсон зээлийн хөрөнгийн үрэлгэн зарцуулалт ийм байна. Цаашид гадаад томилолт, тансаг тавилгаар үрэлгэн зарцуулалт үргэлжлэхийг жагсаалтад түүвэрлэн орууллаа. Бусад тансаглалыг тоочоод ч баршгүй.

Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардал төсвөөс гардаг уу? эсвэл бондын мөнгөнөөс үү? Аль нь байсан үрэлгэн байна. Хэрвээ бондын мөнгөнөөс гардаг бол бүр ноцтой. Яагаад гэвэл аливаа зардалд  бас хүү бодогдоно гэсэн үг. Тэгвэл түрээсэнд төлсөн тэр хоёр тэрбум төгрөг гэхэд зээлийн эх үүсвэр болж, хэн нэгний бизнесийг дэмжиж, улмаар өсч арвижаад эргэн төлөгдөхөө өнгөрсөн төдийгүй хэдэн жилийн дараа Монгол улс хүүтэйгээр эргүүлж төлөх ёстой болж байна.  

Оффисын түрээсийн зардал

2015-01-28 Макс Импекс ХХК 64,325,000.0 II сарын оффисийн түрээсийн төлбөр
2015-05-26 Макс Импекс ХХК 64,525,000.0 7-р сар ажлын байр, агуулахын түрээсийн төлбөр
2015-03-23 Макс импекс ХХК 64,350,003.0 Түрээсийн төлбөр
2015-04-22 Макс Импекс ХХК 0.0 64,354,171.0 5-р сарын ажлын байрны түрээс, цахилгааны төлбөр
2015-02-26 Макс Импекс ХХК 64,350,003.0 3-р сарын түрээсийн төлбөр
2015-05-22 Макс импекс ХХК 64,871,667.0 Ажлын байр болон агуулахын түрээсийн төлбөр
2015-07-27 Макс Импекс ХХК 64,525,000.0 Агуулах болон оффисийн түрээсийн төлбөр

Сургалтын зардал

2015-02-03 Төслийн Удирдлагын Хөгжлийн хүрээлэн 0.0 5,500,000.0 Төслийн удирдлага сургалтын төлбөр
2015-02-06 Euromoney Institutional Investor Limited 0.0 50,956,102.0 ТУЗ-н гишүүдийн сургалтын төлбөр

Сурталчилгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

2015-09-08 Bloomberg Finance L.P. 20,889,435.0 07-10 сарын төлбөр /ханш-1989,47/
2015-07-31 Номжим ХХК 15,440,000.0 2/210 гэрээний дагуу төлбөр
2015-04-17 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 19,872,000.0 2/101 тоот гэрээний 40 хувийн урьдчилгаа төлбөр
2015-04-17 Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 0.0 18,200,000.0 2/181 тоот гэрээний МҮОНРТв-н нэвтрүүлэг цацалтын төлбөр
2015-04-22 Имэрж медиа ХХК 7,150,000.0 2/182 тоот гэрээний дагуу ETV тв-рх нэвтрүүлэг цацалтын төлбөр
2015-04-24 Номжим ХХК 0.0 54,040,000.0 2/210 тоот гэрээний дагуу 70%-н урьдчилгаа төлбөр
2015-05-06 Ийгл Броадкастинг ХХК 0.0 19,973,910.0 Ийгл ТВ-тэй хийсэн 2/225 гэрээний дагуу 40%-н төлбөр
2015-05-14 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 9,680,000.0 Хэвлэлийн бага хурлын төлбөр
2015-06-19 Мэгүүн медиа ХХК 34,300,000.0 2/302 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-19 Олон нийтийн харилцааны эвсэл ТББ 34,230,000.0 2/301 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-22 Өргөн дэлгэц ХХК 5,400,000.0 2/299Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-22 Медиа линк ХХК 30,310,000.0 2/300 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-09-01 Медиа линк ХХК 9,780,000.0 2/302 гэрээний дагуу төлбөр
2015-09-03 Олон нийтийн харилцааны эвсэл 9,800,000.0 2/301 гэрээний төлбөр
2015-01-06 Молор дүмбэн ХХК 14,970,000.0 2/617 тоот гэрээгээр нэвтрүүлгийн 30%-н урьдчилгаа
2015-02-03 Тойм Инк ХХК 0.0 12,168,540.0 2/203 тоот гэрээгээр хийгдсэн сэтгүүлийн үлдэгдэл төлбөр
2015-02-18 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 24,840,000.0 Олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааны төлбөр

Гадаад томилолтын зардал

2015-05-05 Айр Маркет ХХК 0.0 5,598,000.0 БНСВУ-н томилолтын тийзний үнэ.
2015-05-15 City air miles LLC 0.0 6,660,000.0 2 ажилтаны нислэгийн төлбөр
2015-06-29 Мон айр тур ХХК 13,800,000.0 ИБУИНВУ-томилолтын тийзний төлбөр
2015-09-24 City Air Miles ХХК 9,985,900.0 №10/150918103-0009 тийзний төлбөр ТУЗ-75 тоот тогтоол
2015-09-24 City Air Miles ХХК 9,718,400.0 №10/150918103-0007 тийзний төлбөр ТУЗ-76 тоот тогтоол
2015-02-06 Аэр маркет ХХК 0.0 12,208,500.0 Онгоцны тийзний төлбөр
2015-06-16 Сити айр майлс ХХК 11,212,800.0 Томилолтын тийзний төлбөр
2015-06-16 Сити айр майлс ХХК 8,741,100.0 Томилолтын тийзний төлбөр
2015-06-19 Мон айр тур ХХК 5,280,000.0 Хонгконг-АНУ томилолтын тийзний үнэ
2015-01-22 Айр Маркет ХХК 7,520,000.0 Томилолтын тийзний үнэ
2015-06-23 Сити айр майлс ХХК 11,773,600.0 АНУ-томилолтын тийзний төлбөр
2015-07-06 Мон айр тур ХХК 13,570,000.0 ОХУ-Уфа томилолтын тийзний төлбөр
2015-07-07 Айр маркет ХХК 7,838,800.0 Лондон томилолтын тийзний төлбөр
2015-03-19 М.Баянмөнх 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Ч.Нэргүй 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Д.Ганбат 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Н.Тэмүүлэн 5,370,786.0 Албан томилолтын зардалд

Тоног төхөөрөмж, программ хангамжийн зардал

2015-03-30 Грунтвед ХХК 6,600,000.0 Зээлийн мэдээллийн сан программын төлбөр
2015-05-21 Ньюсоник ХХК 10,240,000.0 сервер компютер,сүлжээний төхөөрөмжийн төлбөр
2015-06-08 Ньюсоник ХХК 10,240,000.0 Сервер компьютер, сүлжээний төхөөрөмжийн төлбөр
2015-06-26 Софтлайн Азия ХХК 7,043,438.0 Антивирус программ хангамжийн сунгалтын төлбөр
2015-09-01 Бьюлдингс техноложи ХХК 34,930,000.0 2/434 гэрээгээр серверийн төхөөрөмжийн 70%н төлбөр
2015-05-27 Саммит компьютер технологи ХХК 5,819,750.0 5 принтер, 1 серверийн тог баригчийн төлбөр
2015-09-14 Энжинэкс ХХК 18,496,500.0 Компьютер тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр
2015-09-14 Макролинк ХХК 7,972,800.0 Компьютер тоног төхөөрөмжийн төлбөр

Үйлчилгээний зардал 

2015-09-01 Маyer Brown 123,594,797.0 ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр /ханш-
2015-02-10 Соёмбо даатгал ХХК 0.0 9,967,987.0 Авто тээврийн хэрэгслийн даатгалын төлбөр
2015-03-23 Pricewaterhouse advisory LLC 55,711,880.0 Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70%.
2015-05-21 Грейпсити Монгол ХХК 24,278,612.0 Оракл датабааз үйлчилгээний төлбөр
2015-05-15 ПрайсуотерхаусКуперс ХХК 0.0 8,382,049.0 Зээлжих зэрэглэлийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой нэмэгдэл зардал
2015-06-08 Грейпсити Монгол ХХК 10,405,119.0 Оракл датабаазын үйлчилгээний төлбөр
2015-08-05 Standart and Poor’s Limited 168,938,813.0 Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал шилжүүлэв./ханш-1988,03/
2015-08-25 Некстстеп инженеринг ХХК 5,880,000.0 Стандарт боловсруулах ажлын төлбөрт
2015-09-14 Некстстеп ХХК 27,600,000.0 Интерьер зураг төсөл боловсруулах үйлчилгээний төлбөр

Бусад зардал

Арга хэмжээний зардал 2015-07-03 Шангрила Улаанбаатар Хотел ХХК 5,347,500.0 4/330 гэрээний дагуу үйлчилгээний төлбөр
Эмнэлэгт үзүүлэх 2015-09-22 Гранд мед ХХК 22,124,500.0 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр.

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Tagged: , | Leave a Comment »

Protected: Монгол Улсын хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулж байгаа бондуудын нэг өдрийн хүү барагцаалбал …. болж байна

Posted by budvaabyambaa on November 8, 2015

This content is password protected. To view it please enter your password below:

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар, [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Enter your password to view comments.

Монгол Улс 43,4 их наяд орчим төгрөгийн өртэй байна (2015 оны II улирлын мэдээ)

Posted by budvaabyambaa on November 6, 2015

Монгол Улсын 2016 оны төсвийг батлахаар УИХ-ын чуулганаар ид хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн төслийг таналттай, хасалттай, хэмнэлттэй болсон гэж Сангийн сайд Б.Болор тодотгож буй. Ийнхүү бүсээ чангалсан, танасан төсвийн төсөл өргөн барьсан учир нь Монгол Улсын өр ихэсч,  төлөлтийн хугацаа ойртож байгаатай холбоотой. Тэгэхээр Монгол Улсын төсөв гэхээс илүүтэй өрийн асуудал шүдний өвчин болжээ гэсэн үг. Тэгвэл ингэхэд Монгол Улсын өр хэд юм бэ?Засгийн-газрын-гадаад-дотоод-өр_Q3

Шилэн дансны тухай хуулийн 6.5.3 дахь заалтын дагуу Сангийн яам Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээг улирал бүр олон нийтэд мэдээлэх учиртай. Хуулийн дагуу энэхүү мэдээг Сангийн яам гаргаж, 2015 оны III улиралд Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 10 их наяд 191 тэрбум 966 сая төгрөг, дотоод өр гурван их наяд 312 тэрбум 523 сая төгрөг гэсэн тоог мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газрын өрийн талаар олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийлснийг товч дурдвал,

Дэлхийн банк: Монгол Улсын бодлого, институцийн чадавхийн үнэлгээ буурч байна …

Олон улсын валютын сан: Монгол Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд хангалтгүй, өрийн хямралд орох эрсдэл өндөр хэвээр байна.

JUBILEE DEBT CAMPAIGN: Засгийн газрын гадаад өр нь өндөр эрсдэлд орох магадлалтай 14 орны жагсаалт гаргасны наймдугаарт Монгол Улс (9 рт Мозэмбэйк улс) орсныг зарласан байна.

Ulsiin ur ba ZG-iin ur_Page_10Гэхдээ энэ бол зөвхөн Засгийн газрын өрийн тухай гэдгийг анзаарах хэрэгтэй.  Харин Монгол Улсын нийт өр 21,7 тэрбум ам.доллар буюу 43 их наяд 400 тэрбум төгрөг орчим байна гэсэн мэдээг Сангийн яамны мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт илтгэсэн. Үүнээс, Засгийн газрын өр таван тэрбум ам.доллар, Төвбанкны өр 1,9 тэрбум ам.доллар, хадгаламжийн байгууллагуудын гадаад өр 2,1 тэрбум ам.доллар бол компани хоорондын зээллэг 10,5 тэрбум ам.доллар ажээ. Графикт оруулж харвал, Монголбанкны гадаад өр Засгийн газрын өрөөс ч илүү, Монгол Улсын нийт гадаад өрийн тал хувийг эзэлж байгаа нь харагдана.

Улс нь ч Төв банк нь ч , хувийн хэвшил нь ч ийм их өртэй байгаа нь гинжин урвал болж, ирэх жилүүдийн эдийн засаг, төсвийн байдал улам хүндрэх нь гэсэн төлөвийг иргэний нийгмийн байгууллагын судлаачид гаргаад байна. Тухайлбал, судлаач Д.Баярмаа Монгол Улсын 2016 оны төсвийн өрийн удирдлагад мониторинг хийж “Төсөвийн он дараалсан алдагдлууд хувийн хэвшлийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна” гэж дүгнэсэн юм. Учир нь 2014 оны нэгдүгээр улирлаас арилжааны банкууд актив хөрөнгөө Засгийн газар болон Монголбанкны үнэт цаасанд байршуулан төсвийн алдагдлыг санхүүжүүлж улмаар хувийн хэвшлийн өсөлтийг хязгаарласан нь тэдний (хувийн сектор) өсөлтийг бууруулах гол шалтгаан болсон гэнэ. Мөн Төв банкны зүгээс барьж буй мөнгөний бодлого хэдий муу арга биш боловч аажим буцалж буй халуун усанд сууж байгаа мэлхийтэй зүйрлэсэн байна. Товчхондоо Монголбанк гацаанд орж, иргэдийн төгрөгт итгэх итгэл суларч, валютын хар зах ханшийг тодорхойлж, төгрөг хэрэглээнээс хасагдах аюултай гэдгийг судлаачид прогноз дэвшүүлээд байна.

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар, [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

Дархан-Уул аймагт улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлээд удаж байна +

Posted by budvaabyambaa on November 5, 2015

Эрх мэдэлтнүүдийн бөөн бөөн зардал, санаанд оромгүй тансаглал Шилэн дансны ачаар илэрч байна. Тэдгээрийн нэг бол орон нутгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн урамшууллын мөнгө юм. Үүнийг иргэдийн төлөөлөгчид намын харьяалал, олонхи цөөнхөө умартан, сонгогчдоосоо огт асуухгүйгээр эв найртайгаар сэм зөвшилцөн батлаад өөрсөддөө олгодог билээ. Бас болоогүй намдаа тусад нь зардал хуваарилж татвар төлөгчдийн мөнгөөр өгөөмөр загнадаг юм байна.

Сүүлийн үед манайд  улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулаад батлахаар завдаж байгаа билээ. Тэгвэл лав орон нутгийн намын байгууллагуудыг аль хэдийн төсвөөс санхүүжүүлээд эхэлчихжээ.

Жишээ авья. Дархан-Уул аймгийн ИТХ-д суудалтай намууд оны эхнээс хэдэн төгрөг авсныг түүж жагсаав. (Харин нэгдүгээр сарын гүйлгээний мэдээлэл алга). МАН, Ардчилсан нам ба МҮАН гэсэн гурван намд нийтдээ 93.5 сая төгрөгийг өгөөд байна.

Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
2015-02-09 Монгол Ардын Нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-02-16 Ардчилсан нам  – 9,000,000.0 Намын суудал
2015-02-16 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-03-23 Монгол Үндэсний Ардчилсан нам  – 5,000,000.0 Намын суудал
2015-03-04 Монгол Ардын Хувьсгалт нам  – 5,000,000.0 Намын суудал
2015-03-10 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-04-13 Монгол ардын нам  – 5,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-05-15 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-06-22 Дархан-Уул аймгийн Монгол ардын нам  – 7,500,000.0 Суудлын мөнгө
2015-07-08 Ардчилсан нам  – 9,000,000.0 Намын суудлын мөнгө
2015-07-08 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-08-28 Монгол Ардын нам  – 10,000,000.0 Намын суудлын мөнгө
2015-09-14 Монгол Ардын нам  – 5,000,000.0 Намын суудлын мөнгө

Бусад гүйлгээний жагсаалт

Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
2015-02-11 Л.Гүнчин  – 31,111,600.0 Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн тэтгэмж
2015-03-25 Аймгийн Цагдаагийн газар  – 10,869,120.0 Олон нийтийн цагдаагийн ажилтны 1-3-р сарын урамшуулал
2015-05-15 Алтан хүнс групп ХХК  – 7,200,400.0 Төвийн бүсийн ИТХ-ын чуулга, уулзалтын хоол, буудлын үнийн урьдчилгаа

Posted in Дархан-Уул | Tagged: | Leave a Comment »

Protected: Засаг дарга нөөц хөрөнгөө хэрхэн зарцуулж байна вэ?

Posted by budvaabyambaa on November 2, 2015

This content is password protected. To view it please enter your password below:

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Enter your password to view comments.

Ө.Энхтүвшин: Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа ш дээ

Posted by ИТХ on November 1, 2015

ЭнхтүвшинУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Ө.Энхтүвшин Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын талаар зарим ноцтой баримтыг дэлгэж байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлэв:

-Байшингуудын гадна талд 128 тэрбумаар хайс барина гэж. Эрдэнээ сайд өөрөө алга байх юм. Та нар энэ 2015 оны тодотголын НДС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сан байшин барина, хашаа барина, хайс барина гэсэн байна. Хямралын үед ийм юм барьдаг юм уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Нийгмийн даатгалын сан чинь байшин барьдаг юм уу. Тэтгэвэрээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх юм бодож байдаггүй юм уу. [Барилга, хот байгуулалтын сайд] З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Хэд хэдэн газар байшин барина, буулгана гэнээ. Байшин буулгах зардал 119, 79 төгрөг гээд явж байна. Энэ нь тэгээд 15 тэрбум болж байгаа юм. Тэгээд ирэх онд 30 тэрбумаар ахиад байшин барина гэж байна, тэтгэврийн мөнгөөр. Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд чинь байшин бариад дуусгалаа ш дээ. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ, тэгээд яагаад цалинг 1,8 тэрбумаар буулгана гэж яриад байгаа юм бэ. Тэгээд бас Архангай аймгийн Хайрхан суманд С.Эрдэнэ сайд хоёр байшин барьж өгөх гэж байна ш дээ, энэ хямралын үед.

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар, [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

Нийгмийн даатгалын сангийн их наяд хаашаа урсч байна вэ?

Posted by budvaabyambaa on November 1, 2015

Монгол Улсын нэгдсэн төсвийн хамгийн том хэрнээ хамгийн хаалттай хэсэг бол Нийгмийн даатгалын сан юм. Монголчуудын ирээдүйн амьжиргааны баталгаа болсон уг сангийн хөрөнгө гэж жилд нэг удаа Улсын төсөв батлагдах үеэр аманд багтахгүй том тоонууд бичигдэхээс биш гарт баригдах баримт, нүдэнд үзэгдэх тодорхой мэдээлэл нэн хомс. Хааяа зарим улс төрчийн амнаас “үнэн хэрэгтээ тийм их мөнгө байхгүй”, “улс үрэн таран хийж байгаа” гэх мэтийн үгс цухалзаад өнгөрдөг. Тэгвэл ядахдаа уг санг хариуцдаг гэж ойлгогддог Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв хөрөнгийн зарцуулалт хэр байна вэ? 2015 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Шилэн дансны тухай хуулийн ачаар нээлттэй болж чадсан уу?

Нийгмийн даатгалын байгууллагад орох ёстой гүйлгээнүүд орж гарч байх ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ НДЕГ-ын  шилэн дансанд (http://shilendans.gov.mn/main/agency/185) тавигдсан 5 саяас дээшх гүйлгээнүүд ямар нэгэн тодорхой тайлбаргүй, хуулиар бол заавал хавсаргах ёстой тогтоол шийдвэрүүд нь огт байхгүй ба буруу зөв, бүрэн бүтэн эсэхийг нягтлах боломж хараахан алга.

Харин барилга байшин, тавилга, эд хогшилд чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Зөвхөн 2015 оны 10-р сард гэхэд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 132,5 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 149,4 сая, Налайхын Нийгмийн даатгалын хэлтэст барилгын зардалд 100,6 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна, барилгын зургийн үнэ, тавилга, эд хогшлын үнэ гэж багагүй тоо цааш үргэлжилнэ.

НДЕГ-ын шилэн данс 10 р сар

Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн http://www.ndatgal.mn цахим сайтад “Шилэн данс” гэсэн дориун ангилалтай булан нээжээ. Тэнд “Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл”, “Халамжийн зардал”, “Жилийн хандив”, “Шагнал урамшууллын мэдээлэл” гэх мэт олны анхаарлыг татахуйц хэд хэдэн дэд хэсэг байгаа ч хоосондуу ажээ. Тухайлбал, “Халамжийн зардал” хэсэгт ороход “Мэдээлэл байхгүй” гэсэн бол байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэлд “2015 онд байгууллагаас ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төсөвлөсөн зардал батлагдаагүй” хэмээн бичсэн байна.

Харин удирдлагуудын гадаад томилолтын мэдээллийг байршуулсан нь сайшаалтай. 2015 онд нийт долоон удаагийн гадаад томилолтын дөрөвт нь байгууллагын дарга явжээ. Бас хоёр томилолтонд ерөнхий нягтлан Ч.Чулуунчимэг өөрөө явалцсан нь харагдана.

НДЕГ-гадаад томилолтын ил тод байдал - Copy

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл: Хэн нь хэн бэ?

Posted by budvaabyambaa on October 30, 2015

Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн төсөв, өмч хөрөнгө, барилга байгууламжийг тойрсон элдэв ноцтой баримт дэлгэгдэхийн хэрээр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юугаа харж сууна вэ?” гэсэн асуулт урган гарч байна. Тийм ээ, та бид одоо, эсвэл ирээдүйд хэрэглэхийн тулд өчигдөр, эсвэл өнөөдөр төрдөө хураалган хадгалуулж байгаа тэр их хөрөнгө мөнгийг зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хэмээх төрийн байгууллага, албан тушаалтнуудад  даатгаж орхих нь эрсдэлтэй (“төр хамгийн муу менежер” гэдэг үгийг санацгаая) учраас манайд дэлхий нийтийн жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг.

Энэ бол нийгмийн даатгалын удирдах дээд байгууллага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих гээд эрх, үүрэгтэй, нэг ёсондоо шимтгэл төлөгч иргэдийн ганц найдвар юм. Чухам ийм учраас тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ-аас олон талын оролцоотойгоор байгуулж баталдаг билээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар танилцуулжээ.

НДҮЗ 2015.10.30

Бас ажлын албатай, ажлын алба нь дарга, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аудитор буюу хянан шалгагч зургаа, нягтлан бодогч нэг, гэрээт ажилтан нэг, нийт арван хүний орон тоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг. Нийгмийн даатгалын тухай хуулинд, Засгийн газрыг төлөөлж Сангийн, Хууль зүйн, Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн, Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн, Ажил олгогчийг төлөөлсөн З хүн орно гэж заажээ. Талуудыг тэнцвэртэй оруулж, улмаар зөвлөлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн заалт байна.

Өнөөдөр хэн хэн байна вэ?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг 2012 онд УИХ-аар томилсон билээ. Үндэсний зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Мөн тухайн үед Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар албан тушаалаараа орж байсан бол одоо Б.Болор, Д.Дорлигжав нар болж өөрчлөгдсөн байж таарна.

Харин бусад төлөөллийг нягталбал санаанд оромгүй дүр зураг ажиглагдах нь тэр.

Даатгуулагчийн төлөөлөл:

1.Х.Амгаланбаатар – Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. Энэ хүний хувьд тодорхой.

2.Д.Дулмаа – Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Үндэсний зөвлөлд ийм байгууллагыг төлөөлж орсон бол өдгөө Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга хэмээх албан тушаал эрхэлдэг. 2012 онд зөвлөлийн гишүүнээр сонгогдохдоо бас “Сэлэнгэ транс” ХХК-ийн захирал байсан нь УИХ-ын чуулганы 2012 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үлджээ. Бас 2012 оноос өмнө одоо Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаа Д.Үүрийнтуяагийн туслахаар ажиллаж байжээ.

3.Ц.Отгонбаяр – Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, харин өмнө нь “Молор-Эрдэнэ” пүүсийн дэд захирал, “Молор трейд” ХХК-ийн ерөнхий менежер, “Төгс эрдэм сан” ТББ-ын зохион байгуулагчаар ажиллаж байв. Эдгээр нь эрхэм гишүүн С.Эрдэнэ, түүний эхнэр ба охины удирдаж байсан буюу удирдаж байгаа байгууллагууд юм.

Ажил олгогчийн төлөөлөл:

Х.Ганбаатар – Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч.

Д.Үүрийнтуяа – Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Одоо Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин урьд нь Баянгол дүүрэг, Ардчилсан Нам, Нийгмийн даатгалын байгууллагад янз бүрийн ажил, албан тушаал эрхэлж байснаас гадна УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслахаар ажилласан намтартай юм. Сонирхолтой нь 2012 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд томилогдохдоо хэдийнэ АМГ-ын дэд дарга болсон байжээ.

Ж.Батбаяр – “Кассандра Монгилиа” ХХК-ийн захирал.

Энэ хүний тухай тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэнтээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар “НДҮЗ-ийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдүүлэх ёстой юм уу. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж, агентлагийн дарга/Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа/, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дулмаа, Ж.Батбаяр нар байна. Зөвхөн Баянгол дүүргээс бүрдүүлнэ гэж заагаагүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан удаатай.

2012 оны аравдугаар сард УИХ-аас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг УИХ-аар томилох үеэр МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатар: “Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй, “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа гэсэн хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байна. Эдгээр хүмүүс нь даатгал төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс байна гэж манай холбоо үзэж байна. “Кассандра Монголиа” ХХК нь 2012 оны зургадугаар сард нийгмийн даатгалд дансаа нээлгэж, найман хүнээр даатгалын шимтгэл төлдөг. Албан бус эдийн засгийн холбооны гишүүд бол нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлдөггүй. Ийм хүмүүсээр төлөөлөл болгон Үндэсний зөвлөлд оруулж байгааг эздийн байгууллага ойлгохгүй байна” гэж мэдэгдэж байв.

Өнөөдөр Ж.Батбаярын “Кассандра Монголиа” компани Туул голын эрэг дээр онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин барилга барьж байгаа бол Д.Үүрийнтуяагийн Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Ц.Отгонбаярын Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо, Д.Дулмаагийн Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо хаана байдаг, удирдлагад хэн хэн ордог, хэд хичнээн гишүүнтэй нь нь мэдэгдэхгүй, хаяггүй, сүүлийн хэдэн жил ямар нэгэн ажил зохион байгуулаагүй, энэ утгаараа хуулинд заасанчлан “нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан” гэж хэлэх үндэсгүй байгаа юм.

Ийм бүрэлдэхүүнтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бүхэл бүтэн их наяд төгрөгөөр хэмжигдэх сангийн хөрөнгөнд хяналт тавьж чадах уу? Урьд, одоогийн ажил албан тушаалаар холбогдсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс давамгайлсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан зөв шийдвэр гаргах, наад зах нь хариуцлага тооцож чадах уу?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэхдээ “булавч бултайна, даравч далдайна” гэгчийн үлгэрээр ийм бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэйг Улсын Их хурал ч өөрөө ойлгож байгаа бололтой. Саявтар зарим байнгын хороогоор уг асуудлыг оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн ч таг чиг.

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана +

Posted by budvaabyambaa on October 29, 2015

Өнгөрсөн тавдугаар сард зарласан нийслэлийн “Шилдэг хороо” болзолт уралдааны дүн гарч шалгарсан 20 хороо тус бүрийн дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтанд 10 сая төгрөгийн шагнал олгожээ. Нийтдээ 200 сая төгрөг. Ингээд зогссонгүй. Уралдааныг зохион байгуулж дүгнэсэн ажлын хэсгийг бас шагнав. Тухайлбал, болзолт уралдааны эхний 6 байрт шалгарсан 6 дүүргийн ажлын хэсэгт тус тус 7,5-1,2 сая төгрөгөөр бас давхар шагнах шийдвэрийг хотын дарга үзэглэсэн байх юм.

Сонин юм болох нь ээ. Төрийн албан хаагчдыг бусдаас дутахгүйгээр цалинжуулна, ажлаа явуулах өрөө тасалгаа, техник хэрэгслээр хангана, зардлыг даана, сургалт, томилолтонд явуулна, тэтгэвэрт гарахад нь 36 сарын мөнгө өгнө. Гэтэл сайн ажиллаарай гээд уралдаан зарлаж шалгаруулаад шагнана, араас нь шалгаруулсан хүмүүсийг бас шагнана. Тэд бас л цалин авдаг төрийн албан хаагчид билээ. Одоо энэ хүмүүсийг шагнасан Засаг дарга Э.Бат-Үүлийг шагнах л үлдэж байна.

болзол уралдаан дүгнэх тухай

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гадаад томилолтод лав 90 сая төгрөг зарцуулаад байна +

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын шилэн дансаар илэрсэн гүйлгээний анхаарал татсан зардлуудыг төрлөөр ангилж үзлээ.

Бусад дүүргээс дутах юу байсан шиг төлөөлөгч бүрт урамшууллын мөнгө олгож байна. Бас дөрвөн хүнд тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байх юм. Тэдгээрийн нэг нь тус дүүргийн 2-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөр, нөгөө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  бөгөөд 7-р хорооны Засаг дарга Э.Түвшин нар юм. Харин нөгөө хоёрын ажил албан тушаал тодорхойгүй байна. Шилэн дансны хуулиар бол энэ мөнгийг зарцуулах тогтоол шийдвэрийг хавсаргах ёстой атал огт тэгсэнгүй. Нэг ёсондоо нуусан учраас яагаад гэдгийг мэдэх боломж алга.

Бас гадаад сургалт, томилолтод 90 шахам сая төгрөг зарцуулсныг харахад Хан-Уулын төлөөлөгчид гадаад талдаа тун сайн боловсорч байгаа нь илт. Үүнээс гадна 5 саяас доогуур үнийн дүнтэй хичнээн зарцуулалт байгааг бүү мэд.

Намын суудлын мөнгө

2015-02-05 Ардчилсан нам 29,000,000.0 29 төлөөлөгчийн суудлын мөнгө

Төлөөлөгчийн урамшуулал

2015-02-06 ХААН БАНК Хан-уул салбар 52,479,000.0 01-сарын төлөөлөгчдийн урамшуулал
2015-02-26 ХААН Хан-уул салбар 52,479,000.0 2015-02 сарын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө
2015-03-26 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-04-24 Хаан Хан-Уул салбар 47,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 2015-04 сар
2015-04-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ төлөөлөгчдийн 2015-04 сар
2015-04-29 ХУД Нийгмийн даатгал сан 5,842,086.0 2015-04 сар НДШ
2015-06-10 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар ХХАОТ
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 48,879,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар
2015-06-24 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар ХХАОТ
2015-06-24 Хаан Хан-Уул салбар 50,579,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар
2015-07-23 Хаан-Хан уул салбар 48,189,000.0 2015-07 сар төлөөлөгчдийн урамшуулал
2015-07-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 2015-07 сар ХХОАТ төлөөлөгчдийн урам
2015-08-24 Хаан Хан-Уул салбар 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-08-24 ХУД татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ /Төлөөлөгчид/

Буцалтгүй тусламж, дэмжлэг

2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Н.Чинзориг
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Ц.Золжаргал
2015-08-14 Б.Энххөдөлмөр 10,000,000.0 Буцалтгүй тусламж
2015-08-14 Э.Түвшин 10,000,000.0 Буцалтгүй тусламж

Гадаад сургалт, томилолт

2015-03-06 МНУНийгэмлэг 7,935,480.0 Гадаад сургалт
2015-03-10 6,515,500.0 Гадаад томилолт
2015-04-01 Аэрмаркет ХХК 16,101,000.0 Гадаад томилолт АНУ тийз
2015-04-02 Хаан Хан-Уул салбар 20,612,800.0 Гадаад томилолт АНУ
2015-05-15 ОУМХИнститут 8,553,072.0 Сургалт-БНСУ
2015-06-11 Хаан Хан-Уул салбар 10,565,535.0 Гадаад томилолт -ОХУ/Улаан-Үүд/
2015-08-20 Хаан Хан-Уул салбар 6,273,445.0 Гадаад томилолт
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 12,534,410.0 Гадаад томилолт

Эргүүл, урамшууллын зардал

2015-04-29 Хаан Хан-Уул салбар 6,210,000.0 ГХУСАЗЗ-н эргүүл урамшуулал 2015-04 сар
2015-03-03 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 2-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-03-26 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 3-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-05-27 ХААН Хан-Уул салбар 5,481,000.0 ХГУХУСАЗЗ Эргүүл урамшуулал 05 сар
2015-06-25 Хаан Хан-Уул салбар 5,616,000.0 ГХУСАЗЗ-н урамшил эргүүл 6 сар
2015-07-28 Хаан-Хан уул салбар 6,156,000.0 2015-07 сар ХГХУСАЗЗ-н урамшилт эргүүл
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 5,940,000.0 ХГХУСАЗЗ-н Урамшил эргүүл

Улаан загалмай нийгэмлэгт санхүүжилт

2015-02-03 Монголын улаан загалмай нийгэмлэг 7,500,000.0 01 сарын санхүүжилт
2015-04-17 Монголын улаан загалмайн нийгэмлэг 7,500,000.0 Санхүүжилт 2015 оны 2 улирал
2015-07-02 ХУД УЗХороо 7,500,000.0 2015-03 улирал санхүүжилт

Уралдаан, тэмцээний зардал

2015-04-07 Буянт-Ухаа спорт ордон 5,000,000.0 Аварга анги тэмцээн Заал түрээс
2015-04-10 Алтан алим ХХК 9,800,000.0 Аварга анги тэмцээн Хэвлэлийн ажил
2015-04-10 Буд-Оюу ХХК 5,280,000.0 Аварга анги тэмцээн Видео, медиа
2015-04-13 Шоутек ХХК 8,500,000.0 Аварга анги тэмцээн Тоног/төх түрээс
2015-04-14 Спорт сонирхогч хүүхэд залуучуудын холбоо ТББ 5,328,000.0 Аварга анги тэмцээн Шүүгчдийн ажлын хөлс
2015-04-16 Дансет ХХК 5,910,000.0 Аварга анги тэмцээн Шагналын ажил

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Багануур дүүргийн ИТХ 25 төлөөлөгчдөө улиралд 125 сая төгрөгийн урамшуулал олгож, төсвийн мөнгөөр “Приус-30” машин худалдан авчээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны нэгдүгээр сараас хойшхи шилэн дансны мэдээллийг нягтлахад төлөөлөгч бүрт 5 сая төгрөг олгож ХАОАТ-ыг суутгажээ. Мөн Г.Баярсайхан гэсэн гүйлгээний утгатай “Приус-30” маркийн автомашины үнэд 14.4 сая төгрөг шилжүүлжээ. Энэхүү машин нь хэнд, юунд, ямар хэрэгцээний тухай мэдээлэл байхгүй байна.

Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-10-27 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-02-11 Төрийн банк 60,000,000.0 Төлөөлөгчдийн урьдчилгаа урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Төрийн банк 52,500,000.0 Төлөөлөгчдийн 1-р улирлын урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Татварын хэлтэс 12,500,000.0 ХАОАТатвар
Дөрөвдүгээр сар 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-05-28 Төрийн банк 37,500,000.0 Төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн мөнгө жагсаалтаар
2015-06-19 Төрийн банк 75,000,000.0 Төлөөлөгчдийн 2-р улиралын урамшуулал
2015-06-19 БНД татварын хэлтэс 12,500,000.0 Төлөөлөгчдийн урамшуулалаас суутгасан ХАОАТ
Долдугаар сар 0 0.0 0
2015-08-28 Төрийн банк 14,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 7 хүн
2015-08-31 Төрийн банк 24,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 12 хүн
2015-09-02 Төрийн банк 12,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урьдчилгаа урамшуулал 6 хүн
2015-09-14 Г.Баярсайхан 14,400,000.0 Prus-30 машины үнэ

Posted in Багануур дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , | Leave a Comment »

Хан-Уул дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэж байна, ойн медаль хийлгэж, дурсамжийн ном хэвлүүлэн, бөх барилдуулахаар зэхжээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Хан-Уул 50 жил

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал 2014 онд 80 сая, харин энэ онд 60 сая төгрөг. Харин зарцуулалтын тайлан олдохгүй байна

Posted by budvaabyambaa on October 26, 2015

Хэвлэл мэдээллээр шуугилдаж эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийнхөө урамшууллын мөнгийг цээжээрээ хамгаалав. Өөрөө бас тэдний нэг болохоор бас өөрт ирдэг мөнгийг гэсэн үг. Тэгээд “Манай төлөөлөгчид энэхүү урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулснаа тайлагнадаг, тайланд нь аудит дүгнэлтээ хийсэн байдгийг үзэж болно” гэж гайхуулав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хурлын 45 төлөөлөгч сар болгон 5 сая төгрөгийнхөө тайланг гаргадаг юм байна. Даанч тийм тайланг олж үзсэн хүн олдохгүй байна. Магадгүй, шууд аудитад хүргүүлдэг байж болох тул нийслэлийн аудитын газрын http://www.city.audit.mn цахим сайтыг нэгжихэд энэ асуудлаар ямар ч аудитын дүгнэлт олдсонгүй. Бас ИТХ-ын 2012, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан (2013 оных байхгүй)-д ч тодорхой юм алга.

Тэгэхлээр сонгогчдын нэрээр өөрсөддөө өгч байгаа энэ мөнгөний зарцуулалт сонгогчиддоо хаалттай болж таарлаа. Харин 2014 оны аудитын материалд урамшууллын мөнгөтэй холбоотой нэгэн зөрчлийг дурджээ.

5.Нийслэлийн ИТХ-ын нэг төлөөлөгчид жилд 80 сая төгрөг, нийт 45 төлөөлөгчдөд 3,6 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Уг урамшуулал нь Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйл. Цалин хөлс “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн заалтыг баримтлан цалингийн бүрэлдэхүүнд орж байгаа учраас байгууллагаас төлөх 396,000.0 мянган төгрөгийн НДШ тооцоогүй байна.
Шийдвэрлэсэн нь: Энэ зөрчилд төлбөрийн акт тогтоосон боловч байгууллагын саналыг судалж урамшууллаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт шалгуулахаар шилжүүлэв” гэжээ.

Уурамшууллын мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах ёстойг ингэж анхааруулсаар байтал 2015 онд эхний хоёр улиралд зөвхөн ХХОАТ-ыг аваад НДШ-ийг аваагүй үлдээсэн байх юм.  Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгчдөд олгосон урамшууллын мөнгө ноднин 80 сая төгрөг байсан бол энэ онд 60 сая болж хэмжээ нь бага зэрэг буурчээ. Уг нь нийт төсөв хамаагүй их танагдсан учраас бүр их багасгах байсан юм.

Image 1

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тойрогт ажиллах зардал авч болно гэсэн хууль, дүрэм, журмын заалт байхгүй

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Урьд нь огт анзаарагддаггүй байгаад саяхан Шилэн дансны ачаар ил тод болсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал гэж ямар учиртай мөнгө вэ?
Урамшуулал гэж тухайн хүний ажил хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах гэсэн утгатайг “Монгол хэлний товч тайлбар толь”-д тайлбарласан байдаг бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 47-р зүйлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Аудитын байгууллагын материалд ч ийм утгаар авч үзсэн байна. Ноднин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүр 80 сая төгрөгийн урамшуулал авсан бол энэ жил бага зэрэг буурч 60 сая төгрөгийн болжээ. Сард 5 сая төгрөг гэсэн үг! Чухам энэ тооноос болж олон нийт уулга алдсан билээ. Хэрвээ энэ үнэн бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Монголд хамгийн өндөр, шүүгчдээс ч өндөр цалинг урамшуулал нэрээр авдаг болж таарна.
Нийслэлийн удирдлага хариуг дор нь барив. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга:
… Энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа асуудал. Яагаад урамшуулал гэж нэрлэгдээд байна вэ гэвэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2-т “ИТХ-ын төлөөлөгчдөд урамшуулал олгож болно, урамшуулал олгох журмыг тухайн шатны ИТХ батална” гэж заасан байгаа. Тийм болохоор л урамшуулал гэж яригдаад байгаа байх л даа. Хууль дээрээ урамшуулал гэсэн болохоор… Тэгээд энийг манай төрийн өндөрлөгүүд цалин, пүнлүү гээд буруугаар ойлгоод явж байна.Энэ бол тийм биш ээ, энэ бол төлөөлөгчид тойрогтоо ажилладаг зардал. Үйл ажиллагааны зардал, тухайн төлөөлөгч нар олон нийтийн арга хэмжээ тойрог дээрээ зохион байгуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт янз янзын хүмүүс төлөөлөгчдөд ханддаг. Чадвартай боловч санхүүгийн хувьд сурах боломжгүй, хүүхдээ сургах чадваргүй эцэг, эхчүүд ханддаг юм. Тэдэнд боломжоороо туслаад явдаг юм. Хоёрдугаарт хэлэхэд, энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа манай төлөөлөгчид ИТХ-д тайлагнадаг, энэ тайланг оны эцсээр аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг… Энэ бол өмнөх ИТХ-д байсан асуудал шүү. Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгэхэд урамшуулал авч байсан, тэрнээс өмнө бас байсан л юм билээ. Бид нарын үед гараад ирсэн цоо шинэ асуудал биш, биднээс өмнө байсан. Хоёрдугаарт хуулиас гадуурх зүйл ч биш… Энэ талаар УИХ-ын удирдлагад тодорхой асуудал тавьсан, “… Хэрвээ та энийг болохгүй гэж үзэж байгаа юм бол, хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Хэн нэгэн дарга нь зогсоо гэж хэлээд зогсоохгүй, бид хуулиа л хэрэгжүүлж байгаа хүмүүс. Хоёрдугаарт УИХ-ын гишүүд ч бас өөрсдийнхөө тойрогт ажиллах зардлаа авдаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн больчихъё. Тэгээд үндсэн ажлаа хийгээд явчихъя гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж байгаа”. 
Ингэж ярьж зогсохдоо Баттулга даргын нүүр улайсан эсэх нь зурагтаар сайн харагдаагүй. Гэхдээ агуулгыг нь бодоход үгүй бололтой. Дүгнэвэл, Монгол Улсын хуулинд, цагаан дээр хараар “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болох” гэж дурайж байхад улаан цайм гуйвуулжээ. Өөрөөр хэлбэл, урамшуулал гэснээс өөр ямар ч утга, тэр тусмаа тойрогтоо ажиллахад зарцуулах хөрөнгө мөнгөний үнэр ч байхгүй. Шуудхан хэлэхэд, энэ бол “Зэрэг нэмэхийн өмнө” киноны тал еэвэн шиг залилан юм.
– Тойрогтоо ажиллах мөнгө  гэж хуулинд байна уу? .
– Урамшуулал өгч болно гэж байгаа биз дээ.
– Тэгвэл яагаад ийм их урамшуулал авч байгаа юм бэ?
– Энэ чинь тойрогтоо ажиллах мөнгө.
Гүйцээ. Бас болоогүй. Өөрсдөө тойрогтоо ажиллах мөнгө гэж хэлчихээд тойроггүй буюу намын жагсаалтаар гарсан төлөөлөгчид нь бас адилхан авч байх юм. Нийслэлийн ИТХ бол байнгын ажиллагаатай биш, сардаа ганц хуралддаг, тэгээд төлөөлөгчид бүгд үндсэн ажил албатай, ихэнх нь нийслэлийн төр, захиргааны байгууллагад хамгийн томоос эхлээд бусад шатны даргын албан тушаалтай, тэндээс цалин пүнлүү хангалттай авдаг. Тэгсэн хэрнээ УИХ-тай барьцаж үзлээ. Энэ бүхэн ариун явдал мөн үү?
Бас нэг зүйл. Хуулинд “урамшуулал олгож болно” гэсэн байгаа. Олгохгүй ч байж болно гэсэн үг. Тэр тусмаа хямралтай энэ цаг үед. Гэхдээ 2012 оноос хойш лав гурав дахь жилдээ сэмээрхэн, огт тайлагнахгүйгээр хэдэн арван саяыг халаасалж байгаа нөхдөөс ийм зүйл хүлээгээд нэмэргүй биз ээ.
Өөр нэг зүйл. Өөртөө, өөрсөддөө мөнгө олгож дураараа дургихад намын харьяалал, эрх баригч, сөрөг, ардчилагч, ард, хувьсгалч энэ тэр байх нь огт хамаагүй, бүгдээрээ ханцуй шамлаад дайраад ордог юм байна. Одоогоор санаа зовж “шүгэл үлээсэн хүн” нэг ч гарсангүй.
Урамшуулал гэдэг ойлголт хууль тогтоомжинд хэрхэн орсныг дор үзнэ үү.

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

“Тойргийн мөнгө”-ийг гадаадын тойрон аялалд хүртэл зарцуулж байна

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Нийслэлийн ИТХ-ын тойрогтой байтугай тойроггүй төлөөлөгчийн авч байгаа “тойргийн мөнгө”-ний зарцуулалтын тайлан олдохгүй байна. Д.Баттулга дарга тайлагнадаг, тэр ч бүү хэл аудитаар ордог гэж ярьсан нь худлаа бололтой. Бас саяхан “Ийгл” ТВ-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцсон нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Отгонбаяр, ИЗНН-аас сонгогдсон Г.Ганхүү нар урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулсан талаар ярьсан нь олон хүний нүдийг бүлтийлгэв. 

Г.Ганхүү: Би 27 сая төгрөгөөрөө Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалж, нэвтрүүлэг хийсэн

Ганхүү– Энэ 2012 онд байгуулагдсан НИТХ цоо шинээр урамшуулал гаргаад тансаглуулаад явчихлаа гэдэг яриа явж  байна. Энийг тэгээд санаатай, санаагүй, ухамсартай ухамсаргүй цацчихлаа, өөрсдөө авчихаад л цацаж байгааг нь мэдэж байна. Одоо тэр нь яахав. Энэ бол өмнөх НИТХ-д байсан. Сая Баттулга дарга ч хэллээ. Хэмжээг нь тухайн үедээ тогтоогоод явж байсан болохоос биш хуульдаа урамшуулал гээд заачихсан. Аглуугийн хэлдэг үг байна, би хуулиа л дагана гэдэг шиг. Бид хуулийнхаа үг, үсгийг өөрчлөх эрхгүй. Түүнээс биш Нямдорж гуай шиг жорлондоо сууж байгаа засчихгүй. Тийм учраас энэ мөнгө урамшуулал гэж явж байгаа, шилэн дансаараа ч ингээд мэдээлэгдэж байгаа.

Миний хувьд би бол тойргоос сонгогдоогүй. Намын төлөөллөөс сонгогдсон хүн, надад очоод зарцуулах тойрог байхгүй. Гэхдээ би юунд зарцуулсан бэ гэдгээ одоо хэлчихье.

Би анх НИТХ-ын төлөөлөгч болоод хоёрхон төсөл дээр ажиллаж байна. Манайхан ч мэдэж байгаа байх, өнөө Метрогоо л Ганхүү яриад явж байна гэж. Нөгөөх нь нийслэлдээ орчин үеийн урлагийн сайхан театртай болох. Энэ хоёр ажил маань хоёулаа тэгээс эхэлсэн. Одоо харин овоо урагшлаад нэг нь УИХ дээр яригдаад ТЭЗҮ нь батлагдах шатандаа явж байна.

Миний үүрэг юу байсан гэхээр метроны ач тусыг, Улаанбаатар хотын нийтийн тээврийг асуудлыг шийдэх ганц гарц бол метро юм аа гэдгийг ард түмэнд ойлгуулах тэр асуудал байсан.  Энэ талаар санаачилсан, дэмжсэн, олон явсан хүний байр сууринаас.

Би 27 сая төгрөгөө юунд зарцуулсан гэхээр 3 газар явсан. Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалсан, метронд нь сууж үзээд, энэ тухай маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа, манайхан үзсэн байлгүй. Би нэвтрүүлгээ UBS-ээр үнэгүй цацуулсан ба бусад ТВ-ээр цацахгүй байж болохгүй, ганцхан ТВ-ээр гараад байж болохгүй байсан учраас NTV, Боловсрол, Монгол ТВ гээд бүх ТВ-ээр цацсан, өнөөдөр Улаанбаатарт 60, 70 ТВ байна, энэ бүгдээр нь цацуулсан. Энэ бүхэн чинь өртөгтэй. Ийм юмыг манайхан зөв ойлгох ёстой. Түүнээс энийг хувьдаа зарцуулсан байх юм бол аудитаар тогтоогдох юм бол энэ асуудал мөн. Тиймээс манай нэг ангийнхан болсон 45 төлөөлөгчид маань ухамсартайгаар юу юунд зарцуулснаа тайлагнаад явдаг. Түүнээс биш нээх сенсаацлаад ингээд яваад байх юм биш.

Утга нь юу вэ гэвэл. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө эхлээд 10 сая, дараа нь 50 сая, 100 сая гэж байгаад одоо 2 тэрбум болсон байгаа. Үүнтэй яг адилхан шүү дээ.  Тэр нь урамшуулал гэдэг нэртэй биш тойрогт ажиллах зардал гэдэг нэртэй. Урамшуулал л гэж хэл ярианд хэлэгдэж, яригдаад байгаа болохоос. Иргэд энийг зөв ойлгох хэрэгтэй. Биднээс 27 саяыг шаардаад байгаа юм бол тэр УИХ-ын гишүүдээсээ 2 тэрбум, 76-д үржүүлээд хэд болж байна, тэгээд хаана юунд зарцуулсныг нь асуу. Тайланг нь гаргаад ир, тэр үед чинь шилэн данс байгаагаагүй, юу ч байгаагүй. Ихэнхийг нь хармаалсан гэдгийг би хэлнэ. Яаж яаж хармаалсныг нь ч би мэднэ. Тэгээд асуух хэрэгтэй ш дээ.

Б.Отгонбаяр: Би иргэдтэй уулзаж ярилцахын тулд цайны арга хэмжээ, гарын бэлэг авахад урамшууллын 27 сая төгрөгөө зарцуулдаг

Ер нь бол тэр 27 сая төгрөгтэй холбоотойгоор төлөөлөгчдийг нэлээн харлуулж их ярьж байна. Маш олон жишээг би ярьж чадна. Тойргоос сонгогдсон төлөөлөгчдөд бол ард түмнээс их асуудал ирдэг ээ. Жишээлбэл, хамгийн сүүлийх. Надтай уулзсан хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай асуудлын талаар ярьж байгаа юм. Би энэ дээр танд Улаанбаатар хотын төсвөөс тусалж чадахгүй нь ээ гэхээр тэгвэл чи төлөөлөгчөөр суусны хэрэг юу байгаа юм. Чамтай ярих юм байхгүй гээд дараачийн төлөөлөгч рүү явах жишээний. Төлөөлөгч нар ярьдаг, би очоод тойрогтоо арга хэмжээ зохион байгуулах гэхээр манай иргэд ирдэггүй. Гэтэл иргэдийг би ирүүлэхийн тулд бяцхан хэмжээний жижиг цайны арга хэмжээ, тэгээд ирэхэд нь жижигхэн гарын бэлэг өгдөг. Энэ бол нууц биш, тэгээд иргэддээ өнөө ярих юм яриад өргөн сайхан хамруулаад, хэлэх ёстой үгээ хэлээд, санал бодлоо солилцоод явдаг.

Гэтэл би нийслэл хотын тухай ярья, тулгамдсан асуудлаар хорооны асуудлаар хороон дээр уулзалт хийе гэхээр иргэд ирдэггүй. Иргэд идэвхгүй байдаг, тэгэхээр иргэдээ идэвхжүүлэхийн тулд урамшууллын мөнгөнөөсөө аваад хөшүүргийн арга хэмжээ хийж байна. Бас нэг энгийн жишээ, Ахмадын баяр хоёр удаа болоход, хөөрхий минь тэд нэг юм хараад сууж байгаа байхгүй юу. Нийслэлийн төлөөлөгч хүн байна, юу өгөх юм бол до гээд. Цагаан сар нэг хүлээж авах хэрэг гардаг. Аравдугаар сард Ахмадын баяраар нэг хүлээж авах хэрэг гардаг. Тэгээд нэг төлөөлөгч нь дунджаар таван хорооноос сонгогдсон гэхээр 28 хүнтэй, 5 хороо байлаа гэхэд тэнд чинь дор хаяж 1000-2000 ахмадтай уулзахаас өөр арга байхгүй. Би энийг төлөөлөгчийнхөө үйл ажиллагааны зардал гэдэг талаас нь ойлгоосой гэдэг үүднээс ярьж байна. Ганцхан үгэнд асуудал байна, хуульд урамшуулал гээд. Асуудал нь урамшуулал гэдэг үгнээс л болж байна. Энэ нөхдүүд хармаалаад байдгийн байна аа л гэж байна.

Үзэгч, иргэний байр суурь:

utas… Бат-Үүл ажил хийсэн нь хийсэн, хийгээгүй олон ажил байгаа… Та нар юу гэж амлалт өгч хотын төлөөлөгч болсноо санаарай. Ялангуяа Отгонбаяр аа! Наадах чинь “Бодь” даатгал биш шүү, НИТХ шүү. Та нар юу гэж хэлж амлалт өгч гарч ирлээ, ялангуяа гэр хорооллын иргэдэд. Тэр хотын төвөөр цэцэг тарих яах вэ. Энэ жилийн цэцэг бол бүр хөгийн. Долдугаар сарын 29, 30-ны үеэр тариад удахгүй үхчихдэг, тийм цэцэг тариад яах юм бэ. Цэцэг битгий тарь гэж байгаа юм биш, тарихдаа ямар цэцэг тарих уу, ямар ургамал тарих уу гэдгээ сонго л доо та нар. Олон наст ургамал цэцэг зөндөө байхад заавал нэг настайг нь тариад байх юм.

Тэгээд Отгонбаярын ярьж байгааг сонсохоор инээд хүрээд байх юм. Торйгийнхонтойгоо уулзахын тулд, иргэдэд хахууль төлдөг гэж ярьж байна. Ард түмнийг хахуульдана гэж байхгүй шүү. Чиний наад ярьж тайлбарлаж байгаагаар чинь бол “Би хүн цуглуулах гэсэн чинь ирдэггүй, ирэхгүй болохоор нь юм авч өгдөг” гэнэ үү. Боль оо. Тэгж ард түмнийг доромжлохгүй шүү, тэр тусмаа Улаанбаатарын иргэд чамд тэгж доромжлохгүй шүү.

 

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шилэн дансаар албан тушаалтнуудыг мэдэртэл нь, халуу оргитол нь шахах хэрэгтэй, иргэд мохож болохгүй!

Posted by budvaabyambaa on October 15, 2015

хар хайрцаг-элбэгдоржШилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд иргэд, иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдэллийн хэрэгсэл нэлээд анхаарал хандуулах болсон. Зарим иргэн уг хуулийн тодорхой заалтын дагуу хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа, дагаж мөрдөхгүй, шилэн дансаа хөтлөхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох тухай төрийн эрх бүхий байгууллага болох Үндэсний Аудитын газар, Авилгатай тэмцэх газар зэрэгт гомдол гаргаж байна.

Тэгвэл энэхүү хуулийг анхлан санаачлан, батлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үйл явдлын үеэр “HD Монгол” телевизийн 2015.10.08-ны өдөр “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, “Шилэн данс”-ны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлснийг дор хөврүүллээ.

Хөтлөгч Г.Бат-Эрдэнэ:

-Шилэн дансны тухай хууль бол Таны болон Танай Тамгын газрынхны санаачилж, боловсруулсан хууль. Олны талархлыг их хүлээж байгаа хууль гэж бодож байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар юм байна. Шилэн дансыг хөтлөхгүй байгаа хүмүүс бараг, ямар ч хариуцлага хүлээхгүй юм шиг байна. Тэгэхээр Та энэ хуулийг санаачилсан хүний хувьд энэ Шилэн дансны хуулийн биелэлт, тэрийг мөрдөхгүй байгаа хүмүүст хандаж үг хэлнэ үү? 

Ерөнхийлөгч: Ер нь энэ Шилэн дансны тухай хууль албан тушаалтнуудад зориулсан гэхээсээ илүү ард түмэнд өгч байгаа эрх, боломж юм шүү дээ. Үнэхээр танай ТВ анхаарч байгаа олон нийтийн байгууллага анхаарч байгаа, мөн араас нь хөөцөлдөөд хөтлөхгүй байна гээд үг хэлж, хариуцлага тооцооч гэж хөөцөлдөж байгаа тэр иргэн бүр асар их хувь нэмэр оруулж байгаа. Энийг төр засаг нь сонсох ёстой, үүнийг би Ерөнхий сайдад хэлж байсан. Ингээд 3 аймгийн засаг дарга, 3 яамны төрийн нарийн бичгийн даргатай хариуцлага тооцох боллоо. Эхний алхам нь цалинг нь хасна гэж ярьж байсан. Би хувьдаа цаашдаа ажлаас нь халах ёстой гэж боддог. Би анх энэ хуулийг санаачлаад УИХ-д өргөн барьж байхад хэлж байсан. Хууль хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрөхөд шилэн дансаа хөтлөөгүй, мөрдөж ажиллаагүй аймгийн засаг дарга нар, эсвэл Засгийн газрын төвшинд агентлаг, газрын дарга нар ажлаасаа солигдож, албан тушаалтнууд хариуцлага хүлээж байвал би энэ хуулийг хэрэгжиж байна гэж үзнэ. Хэрвээ ингэхгүй байвал хэрэгжихгүй байна гэсэн үг. Гэхдээ бид ингэлээ гээд хойшсууж болохгүй ээ, ард иргэд мохож болохгүй гэж хэлмээр байна. Ер нь бол шахах хэрэгтэй, албан тушаалтнуудыг мэдэртэл нь шахах хэрэгтэй. Халуу оргитол нь, тэр арга хэмжээг авах хүртэл шахах л хэрэгтэй.

-Шилэн дансны тухай хууль ил тод байдлыг бий болгоход нэлээн хичээсэн. Өөр Ил тод байдал руу чиглэсэн өөр ямар хууль байж болох вэ?

Ерөнхийлөгч: Ер нь хүмүүс улс төрчдийн яриаг сонирхдоггүй ш дээ, одоо залхаж байна. Хамгийн гол нь тэдний мөнгийг тэд яаж зарцуулж байна вэ гэдэг чухал байхгүй юу. Энэ төр засгийн мөнгө гэж байхгүй, Засгийн газрын мөнгө гэж байхгүй, УИХ-ын мөнгө гэж байхгүй. Ард түмний мөнгө байхгүй юу, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах эрхийг нь өгч байгаа юм. Тэгэхээр одоо энэ дээр нэмээд миний шаардаж байгаа, энэ чуулганаар батал гэж шаардаж байгаа хууль бол сонгогдсон бөгөөд томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийн төсөл. Бид ардчилсан нийгэм рүү ороод явж байна, хариуцлага байхгүй бол утгагүй нийгэм байхгүй юу. Би боддог юм, ер нь ямар ч нийгэм хариуцлага тооцохгүй л бол утгагүй. Хариуцлагыг хэнтэй тооцох вэ гэхээр тэр дарга нартай, тэр удирдлагатай тооцох ёстой. Дарга нар нь эхэлж хуулиа биелүүлэх ёстой, тэгэхийн тулд хууль нь байх хэрэгтэй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ямар алдаа дутагдал гаргавал ёс зүйн ямар хариуцлага хүлээх юм, улс төрийн ямар хариуцлага хүлээх юм, огцрох хүртэл ямар хариуцлага хүлээх юм. Сонгогчид ямар эрхтэй байх юм, яаж эргүүлж татах юм энэ бүх зүйлүүдийг өнөөдрийн байж болох төвшинд багтаагаад өргөн барьсан, одоо бүгдээрээ энийг шахах хэрэгтэй. Энэ хариуцлагыг хуулийг гаргуулах хэрэгтэй.

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Tagged: | Leave a Comment »

Хөгжлийн банк 5 орлогч захиралтай үйл ажиллагаа явуулж, ТУЗ-ийн гишүүдээ 50,9 сая төгрөгийн сургалтад хамруулжээ

Posted by budvaabyambaa on October 11, 2015

Ингээд “Хөгжлийн банк” сангийн тухай зарим мэдээллийг сонирхуулъя. Ерөнхий захирлаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбат таван орлогч захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх, Орлогч захирал бөгөөд Зээлийн газрын дарга Г.Одонтуул, Орлогч захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын захирал Р.Батбаяр болон Орлогоч захирал бөгөөд Хяналт, захиргааны газрын захирал Б.Батбилэг, Орлогч захирал бөгөөд Актив, пассивын удирдлагын газрын захирал М.Бат-Өлзий ажилладаг. Эдгээр орлогч захирлуудын өмнө нь ямар ажил хийж байсан тухай намтрын мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Харин ТУЗ-ийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар даргалж, гишүүдээр нь Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгончулуу, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга О.Хуягцогт, Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат нар ажиллада аж.

 

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Leave a Comment »

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “жижиг мөнгөн сан” гэж юу вэ?

Posted by budvaabyambaa on October 9, 2015

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шилэн дансны мэдээлэл дунд нэгэн сонирхолтой гүйлгээ байдаг нь анхаарал татлаа. Энэ нь “Жижиг мөнгөн сан” гээч юм. “Бага хэмжээтэй” мөнгийг хэлж байгаа юм болов уу гэтэл үгүй бололтой. Тус сан руу үе үе багавтар гүйлгээ хийгдэж байснаа наймдугаар сард зохион байгуулсан Даншиг наадмын нэрээр хоёр удаа, нийт 140 орчим сая төгрөг орсон байна. Тухайлбал, эхний 136 сая төгрөг Улаанбаатар хотын хувьд “жижиг мөнгө” юм болов уу? Байгууллага бүрт бэлэн мөнгөний касс байдаг. Тэгвэл нийслэлийн ЗДТГ уг касснаас гадна ийм сантай байгаа нь ямар учиртай вэ?

Ер нь тус газрын нярав Болормаа данснаас байн байн бэлэн мөнгө гаргаж авдаг нь шилэн данснаас харагддаг ба хэрхэн зарцуулсан нь огт мэдэгддэггүй. Гэтэл дахиад “жижигхэн” мөнгөний сан гарч ирлээ.     

НЗДТГ-ын жижиг мөнгөн сан 2015-07-30 7,018,000 НЗД-ын А/632, А/634, А/635-р захирамжаар Зочин төлөөлөгч хүлээн авах зардал
НЗДТГ-ын жижиг мөнгөн сан 2015-07-30 900,000 НЗДТГ-ын даргын А/97-р тушаалаар Архивын Улсын үзлэгийн бэлтгэл ажлын зардал
НЗТГ жижиг мөнгөн сан 2015-08-06 136,924,500 НЗД-ын А/647-р захирамж (Даншиг наадам)
НЗТГ жижиг мөнгөн сан 2015-08-07 5,000,000 НЗД-ын А/647-р захирамж (Даншиг наадам)аар бэлтгэл ажлын зардал

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Нийслэл Улаанбаатар хот Москва, Сөүл ба Тайпэйд төлөөлөгчийн газартай, тэдгээрт 2015 оны эхний гурван улирлын байдлаар хагас тэрбум төгрөг зарцуулаад байна

Posted by budvaabyambaa on October 8, 2015

Саявтар Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн манай төр, захиргааны байгууллагууд гадагшаа тус тусдаа олон жижиг цонх нээж хүн хүч, хөрөнгө зардал үрэхийн оронд нэг том цонхоор харилцахыг уриалж, анхааруулж байсан билээ.

Гэтэл зарим орон нутгийнхан гадаадад өөрсдийн тусдаа төлөөлөгчийг суулгадаг байх юм. Яахав, тэнд амьдарч ажилладаг хэн нэгнийг төлөөлөгчөөр томилоод хааяа мэдээлэл авч, хэлхээ холбоо тогтооход туслуулж, бас заримдаа зочин төлөөлөгчөөр очихдоо угтуулж үдүүлдэг байж болох. Харин зөвхөн энэ үүргийг гүйцэтгэх тусдаа хүнийг суулгаж өндөр түрээстэй байр сав эзэмшүүлэн, тэр улсын жишгээр цалин пүнлүү өгч, энэ бүх зардлыг төсвөөс гаргах нь хэр зөв бол?

Улаанбаатар хот гэхэд ОХУ-ын Москва, БНСУ-ны Сөүл, бас Тайваны Тайпэйд гурван төлөөлөгч буюу төлөөлөгчийн газартай юм байна. Гэтэл эхний хоёрт Монгол Улсын бүхэл бүтэн, тэр тусмаа гадаад дахь хамгийн том ЭСЯ-тай тэдгээрт худалдаа-эдийн засгийн болон бусад асуудал хариуцсан алба, ажилтнуудтай, тэднээр дамжуулан ажил хэргээ бүтээгээд явах бүрэн боломжтой. Цаадуул нь ч тийм үүрэгтэй. Харин Тайпэйд Улаанбаатар хотын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газартай юм байна. Тэгвэл яагаад зөвхөн энд гэж? Одоогоор хотын зүгээс эдгээр төлөөлөгчийн газар юу хийдэг, ямар үр ашигтай, хэнийг яагаад томилсон талаар тодорхой тайлбар, мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Одоо зардлуудыг сонирхьё.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас үзэхэд, Москва болон Сөүл хот дахь төлөөлөгчийн газрынхаа санхүүжилтэнд зориулж сар бүр 12 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Харин Тайпэй дахь төлөөлөгчөө улиралд 162,5 сая төгрөгөөр санхүүжүүлж байна..

Доорх хүснэгтэд Улаанбаатар хот гадаад улсын нийслэл хотуудад байрлах төлөөлөгчийн газартаа он гарсаар өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байгааг харуулав. Нэгтгэж үзвэл, нийтдээ 500 гаруй сая төгрөг болжээ. Үүн дээр он дуусталх хугацаанд төлөх зардлыг нэмбэл, бас шилэн дансанд тусдаггүй 5 саяас доош өөр зарцуулалтууд байж болохыг харгалзвал дахиад ганц нэг зуун сая төгрөг нийслэлийн төсвөөс хилийн чанад руу урсах юм байна.

Бас нэг зүйл. Нийслэлийн шилэн дансны баримтад Тайпэй, харин Гадаад харилцааны яамны цахим хуудсанд Тайбэй хэмээн бичжээ. Энд бас “нэг цонх” хэрэгтэй болсон байна.

 

ХАРИЛЦСАН БАЙГУУЛЛАГА ОГНОО ДҮН (сая төг-өөр) ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
Москва дахь төлөөлөгч Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-01-22 12,071,257 Москва дахь төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Сөүл дэх төлөөлөгч Баттөмөрийн Дулмаа 2015-01-22 12,071,257 Сөүл дэх төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-01-28 153,113,501 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 1-р улирлын санхүүжилт
Б.Дулмаа /Сөүл хотын төлөөлөгч/ 2015-02-06 8,772,930 Сөүл хот дахь төлөөлөгчийн 2015.02 сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-02-10 8,772,930 2-р сарын байр, бусад зардал
Баттөмөр Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-03-05 12,303,160 3-р сарын 3,396,760-Цалин, 8,906,400-Байр, бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-03-11 8,906,400 3-р сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 М.Мөнхцэцэгийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Баттөмөрийн Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 Б.Дулмаагийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-04-27 162,500,000 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 2015 оны 2-р улирлын санхүүжилт
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-05-08 12,145,597 Москва дахь төлөөлөгчийн цалин, зардал
Баттөмөрийн Дулмаа 2015-05-08 12,145,597 Сөүлийн төлөөлөгч Б.Дулмаагийн 5-р сарын цалин, зардал
Баттөмөр Дулмаа 2015-06-12 11,746,303 Сөүл дэх төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-06-12 11,746,303 Москва дахь төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Б.Дулмаа 2015-07-08 12,292,324 Б.Дулмаа 7-р сар цалин зардал
Б.Дулмаа 2015-08-14 12,357,592 Б.Дулмаа-цалин,зардал
М.Мөнхцэцэг 2015-08-14 12,357,592 М.Мөнхцэцэг-цалин, зардал
М.Мөнхцэцэг 2015-08-19 12,357,592 М.Мөнхцэцэг- цалин, зардал
Сөүл төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг
Москвагийн төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг

 

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Хотын Татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг зарцуулна

Posted by budvaabyambaa on October 7, 2015

Хотын татварын тухай хууль 2015 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа бүр наймдугаар сард захирамж үзэглэж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 297,4 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн юм. Харин нийслэлийн ИТХ-ын албан ёсны шийдвэр 9-р сарын 29-ны өдөр гарсан юм. Ингээд уг мөнгийг хэрхэн хуваарилж, зарцуулах нь тодорхойгүй ч аль хэдийнэ зарцуулаад эхэлснийг “хотын татвар хэрэгтэй” гэсэн янз бүрийн сурталчилгаанаас харж болно.

хотын татварын хуулийг 300 саяар хэрэгжүүлнэ

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн засаг дарга төрийн бус байгууллагуудаар 202,7 сая төгрөгийн ажил үйлчилгээ эрхлүүлэхээр шийдвэрлэжээ

Posted by budvaabyambaa on October 7, 2015

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/329 дүгээр Хамтран ажиллах тухай захирамж гарган төрийн бус байгууллагуудаар 202,7 сая төгрөгийн ажил үйлчилгээ эрхлүүлэх шийдвэр гаргажээ. Захирамжийн дагуу дараах гүйлгээнүүдийг нь хийсэн шилэн дансны мэдээлэлд нь орсон байна.

ТББ-уудад шилжүүлсэн гүйлгээний жагсаалт

2015-02-12 Нийслэлийн ахмадын хороо 10,000,000 НЗД-ын А/126-р захирамжаар цагаан сарын санхүүжилт
2015-05-05 Албан журмын даатгагчдын холбоо ТББ 250,818,800 Жолоочийн даатгалын сангийн хөрөнгө зарцуулалтын гэрээр хийсэн санхүүжилт
2015-05-07 Тэргэнцэртэй иргэдийн холбоо ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хөгжлийн тулах хүч ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Монголын чопперчин ахан дүүс ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Азийн загварын агентлаг ТББ 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Баянхошуу тэмүүлэл НҮТББ 12,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Монгол Нутгийн удирдлагын нийгэмлэг НҮТББ 15,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хотын Бодлогын судалгааны хүрээлэн ТББ 12,382,500 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэг ТББ 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Нийслэлийн хороодын холбоо ТББ 12,480,000 НЗД-н А/329-н захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа
2015-05-07 Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 9,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-25 Албан журмын даатгагчдын холбоо ТББ 250,818,800 Гэрээт ажлын 2 дахь санхүүжилт
2015-05-25 МНЭММН НҮТББ 13,804,800 НЗД-н А/358-р захирамжаар гэрээт ажлын эхний санхүүжилт
2015-06-03 ҮИБНЗБХороо 500,000,000 ҮИБН-н а/х-ний санхүүжилт
2015-06-04 Монголын чопперчин ахан дүүс ТББ 6,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын 3 дахь санхүүжилт
2015-06-17 Сэтгэл судлалын академи 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа
2015-06-22 Монгол Нутгийн удирдлагын нийгэмлэг НҮТББ 7,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын 2 дахь санхүүжилт
2015-07-09 Хараат бус будалгааны хүрээлэн 12,000,000 Гэрээт ажлын урьдчилгаа
2015-07-09 МНУНийгэмлэг 6,000,000 НЗД-ын А/329-р зах санхүүжилт
2015-07-30 ҮИБНЗБХороо н.с 106,400,000 Үлдэгдэл санхүүжилт
2015-07-30 Ардчиллын боловсрол төв 12,000,000 Зөвлөх үйлчилгээний 2015.07.27-ны гэрээ
2015-09-21 Нийслэлийн ахмадын хороо 12,000,000 НЗД-ын А/771-р захирамжаар
2015-09-21 Хотын Бодлогын судалгааны хүрээлэн ТББ 7,429,500 НЗД-ын А/329-р захирамжаар

 

ТББ-уудтай хамтарч ажиллах захирамж

ТББ-тай хамтран ажиллах тухай захирамж ТББ-тай хамтран ажиллах хавсралт

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон дэргэдэх байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Posted by budvaabyambaa on October 5, 2015

Шилэн данс бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага. Тэрбээр анх 2013 оны 6-р сарын 10-нд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 88 тоот зарлиг гаргаж, Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжихийг үүрэг болгоод уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангаж 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай гэсэн байдаг. Чадаагүй юу, хүсээгүй юу, хугацаа эртэдсэн үү бүү мэд тэр 9-р сарын 1-нд юу ч болоогүй.

Харин араас нь Ерөнхийлөгч санаачлагаа улам лавшруулж “Шилэн дансны тухай” бүхэл бүтэн хуулийн төслийг боловсруулж 2014 оны эхээр УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөл 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаар орсон ч эрхэм гишүүдийн олонх “нэр нь сонин юм”, “үүний оронд бусад хуулиа хэрэгэжүүлээд явахад болохгүй юу” гэх мэтээр шүүмжилснээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаж байв. Гэхдээ Ерөнхийлөгч зургадугаар сард дахин өргөн барьснаар 7-р сарын 1-нд батлагдсан түүхтэй. Харамсалтай нь, хэн тийм санал гаргаад хэдийд зөвшилцөж шийдсэнийг бүү мэд, ямар ч байсан хууль санаачлагчийн оруулсан ил тод болгох гүйлгээний дүнгийн нэг сая төгрөгийн босго хэлэлцүүлгийн дундуур 5 сая төгрөг болсон байлаа. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэдэг. Өдгөө уг хууль 2015 оны 1-р сарын 1-нээс хэрэгжсэнээс хойш даруй гурван улирал өнгөрчээ. Шилэн дансны нэгдсэн цахим систем буюу http://www.shilendans.gov.mn сайт 2016 оноос бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэх ёстой ч одоо нэлээд мэдээлэл цугларч, зарим дүгнэлт хийхэд боломжтой болжээ.

Юуны өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай хууль”-ийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон дэргэдэх байгууллагууд өөрсдөө хэрхэн хэрэгжүүлж байгаа нь сонирхолтой юм. Тэд үлгэр жишээ хэрэгжүүлэх ёстой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Эхний удаад зөвхөн мөнгөн гүйлгээ, тодруулбал 5 саяас дээш үнийн дүнтэй гүйлгээ болон 5, 10 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээллийг түүвэрлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газар

Иргэд, олон нийт, татвар төлөгчдөд хамгийн ойлгомжтой нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ юм. 2015 оны эхний есөн сарын байдлаар нийт 70 орчим зарлагын жагсаалт ил тод болсон байна. (Нэгдүгээр сард ямар ч гүйлгээ ил тод болсонгүй. Гэхдээ 5 саяаас доош хэдэн ч гүйлгээ хийгдсэн байж болох ч ил тодын босгоноос доош тул тавигдаагүй байх)

Дараах зүйлүүд ажиглагдлаа.

  • Гадаад томилолттой холбоотой ямар нэгэн зардлын мэдээлэл алга байна. Бүхэл бүтэн есөн сарын хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд гадагшаа зөндөө явсан, наад зах нь Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдаж явсан байж таарна. Гэхдээ нөгөө л таван саяын босго доогуур “шургасан” бололтой.
  • Хамгийн ноцтой зүйл бол хуулийн дагуу гүйлгээ тус бүрийг дагалдах ёстой захирамж, шийдвэрүүд огт тавигдахгүй байгаа явдал юм. Төрийн бусад байгууллагуудад ч ийм байгаа ба Ерөнхийлөгчийн Тамгын газар тэднээс илүү байж чадаагүй нь харамсалтай.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газрын Авто бааз руу сар бүр хоёр төрлийн шилжүүлэг хийж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын дуудлагын автомашины тооцоо, нөгөөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутагт ажилласан тээврийн тооцоо. Эдгээрт сард 10-20 сая төгрөг зарцуулагдаж байна. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүн, түүний албад ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй гарах зардал бөгөөд түүний хэмжээг татвар төлөгчид  ийнхүү мэдэж авлаа.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд “Интермед” эмнэлэгт 11 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн байна. Энэ нь ямар гэрээ, хэдий хэрийн үнэтэй үйлчилгээний урьдчилгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн албан хаагч болгоны эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг төр төсвөөс гаргадаг уу? Ерөнхийлөгчийн тамгийн газрынхан онцгой эрх эдэлдэг хэрэг үү?
  • Анхаарал татсан зарцуулалтын өөр нэгэн жишээ Бурхан халдун уулыг тахих ёслолын ажилд 17,5 сая төгрөг зарцуулсан байна. Шүүмжлэх нэг нь шүүмжлэх байх, гэхдээ бусад төрийн тахилгын зардлуудыг харж байж дүгнэлт хийх нь зүйтэй болов уу.
  • Худалдан авалтын тухайд ямар нэгэн мэдээлэл алга. Эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын худалдан авалтууд бүгд 5 ба 10 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй, эсвэл төлбөр нь үе шаттайгаар бага  багаар хийгдэж байна уу?
  • Энэ жил тэмдэглэсэн Агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ой, Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нэлээд их мөнгө зарцуулсан байна.
Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-02-11 Ашид нэхмэл ХХК 18,992,480.0 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 ба түүнээс дээш настай ахмад настанд гардуулах гарын бэлгийн дээлийн даавууны үнэ
2015-02-16 Нью фолдер арт галерей ХХК 8,460,000.0 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өгөх Ерөнхийлөгчийн мялаалганд орсон зүйлсийн үнэ
2015-02-13 Төр засгийн Үйлчилээ эрхлэх газар 79,760,800.0 Байр ашиглалтын 1-р улирлын зардал гэрээний дагуу
2015-03-06 ”Монгол судлаач” ТББ-ын зохицуулагч Юрий Кручкин 5,000,000.0 Агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргаж буй Зөвлөлтийн болон Монголын таван мянган иргэний намтар,түүх ,байгуулсан гавьяаны талаар ном эмхэтгэх,хэвлүүлэх зардалд/урьдчилгаа/
2015-03-24 Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чөлөөт уран бүтээлч иргэн Д.Төртогтох 8,550,000.0 Түрүүлсэн бөхөд гардуулах дурсгалын ногоон хаш цом 2ш
2015-03-27 Засгийн Газрын Авто бааз 13,806,950.0 ЕТГазрын Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 3-р сарын тээврийн тооцоо
2015-03-31 Соёмбопринтинг 29,857,800.0 Монголын түүхийн цуврал зохиол” Монголын эх түүх” бүтээл 6000ш хэвлэлтийн зардалд /урьдчилгаа/
2015-03-17 Засгийн Газрын Автобааз 18,019,860.0 Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 1 болон 2 сарын тээврийн тооцоо
2015-03-17 Загсийн Газрын Автобааз 11,669,456.0 12, 1, 2 дугаар саруудад ЕТГ-аас орон нутагт ажилласан дотоод томилолтын тээврийн тооцоо
2015-04-22 Дорнод азийн академи ТББ 18,000,000.0 Агуу эх орны дайны ялалтын 70-жилийн ойн баярт зориулан гаргаж буй Монголын ард түмнээс Зөвлөлтийн баатарлаг улаан армид үзүүлсэн тусламж,тус дайнд оролцсон Зөвлөлт болон Монголын олон мянган иргэний байгуулсан гавьяаны талаар баримтат кино туурвих ажлын зардлын урьдчилгаа/киноны матераил,хэвлүүлэх зардал г мэт/
2015-04-22 Соёмбопринтинг ХХК 5,000,000.0 Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан дайчин нөхөрлөлийн тухай ном хэвлүүлэх зардалд 1000ш
2015-04-24 Үлэмж гоо төгс ХХК 9,750,000.0 Барааны үнэ /бэлэг дурсгалын зүйл хийх зориулалтаар Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн бичигтэй эко тор 1500ш
2014-04-30 Дорнод азийн академи ТББ 17,538,600.0 Агуу эх орны дайны ялалтын 70-жилийн ойн баярт зориулан гаргаж буй Монголын ард түмнээс Зөвлөлтийн баатарлаг улаан армид үзүүлсэн тусламж,тус дайнд оролцсон Зөвлөлт болон Монголын олон мянган иргэний байгуулсан гавьяаны талаар баримтат кино туурвих ажлын зардлын үлдэгдэл төлбөр
2014-04-30 Төр засгийн ҮЭГазар 79,760,800.0 Байр ашиглалтын зардал 2-р улирал
2014-04-30 Засгийн газрын авто бааз 11,493,840.0 ЕТГазрын Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 4-р сарын тээврийн тооцоо
2015-04-30 МҮОНРТелевиз 14,200,000.0 Сурагч солилцоо хөтөлбөрийг дэмжих зорилтын хүрээнд Ирээдүйд илгээх захидал солилцооны хөтөлбөрийг хийх зардлын урьдчилгаа /зураг авалт,ирж очих зардал г мэт
2015-04-30 Монгол банк 51,966,000.0 3-сая иргэн арга хэмжээний бэлэг дурсгалын зардал/3 сая иргэн бэлгэдэл бүхий мөнгөн зоос 3000ш
2015-05-04 Туушин зочид буудал 6,859,530.0 Ялалтын 70 жилтэй холбогдуулан ОХУ-с ирсэн сурвалжлах багын зардал
2015-05-05 Хувийн харилцах 6,090,000.0 Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу эмч өргөмжлөл,мөнгөн шагнал
2015-05-29 ЗХ-ны 303-р анги 17,500,000.0 Бурхан халдун хайрхан тайх ёслолын /УБ-Бурхан халдун-УБ/ нислэгийн төлбөр
2015-05-29 Гэрэлтүүлэг чимэглэл ХХК 5,269,000.0 Хотын гудамжинд далбаа мандуулах.ачиж ,буулгах ажлын зардал/Унгар Болгар улсын далбаа Монгол улсын далбаа /
2015-05-29 Хувийн харилцах/ШУИСургуулийн түүхийн тэнхимийн багш,доктор Д Баярсайхан/ 10,000,000.0 Монголын Ил хаадын судлал төслийг дэмжих ажлын урьдчилгаа төлбөр/гадаадын эрдэмтдийн илтгэл монгол хэлнээ хөрвүүлэх,монгол эрдэмтдийн илтгэл англи хэл рүү хөрвүүлэх,баримтат киноны материал цуглуулах г мэт
2015-05-21 Блюскай эйжиа ХХК 26,666,970.0 Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдон гарсан буудлын зардал
2015-05-21 Их тэнгэр цогцолбор 8,656,000.0 Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдон гарсан зоогийн зардал
2015-05-21 Монголиан гүрмэ энд катеринг 5,238,000.0 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди-д барьсан үдийн зоогийн зардал
2015-05-06 Чөлөөт уран бүтээлч, Иргэн Очирболд 8,900,000.0 Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Ялалтад тэмүүлж буй морьд хөшөөний тайлбар самбарын төлбөр
2015-05-18 Хас гоёл ХХК 7,150,000.0 Болгар улсын Ерөнхийлөгч Монгол улсад айлчилсантай холбогдуулан гарсан бэлэг дурсгал
2015-05-18 Түшээ өргөө трейд ХХК 9,800,000.0 Одон медалийн хайрцаг 4000ш
2015-06-29 Интермед эмнэлэг 11,000,000.0 Тамгын газрын албан хаагчдын эмнэлэгийн үзлэг,оношлогоо,шинжилгээ урьдчилгаа төлбөр/гэрээний дагуу/
2015-06-29 Уран барималч иргэн А Очирболд 20,000,000.0 Өнгөрсөн,одоо,ирээдүй цагийг бэлгэдсэн ” Гийнгоо,,хүрэл цутгамал баримал 2ш /гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд зориулан бэлэг дурсгалд/
2015-06-11 Зоос гоёл ХХК 80,323,000.0 Төрийн Одон медаль болон түүний хайрцаг/гэрээний дагуу/
2015-06-30 Туушин зочид буудал 17,528,700.0 Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмар улсын Ерөнхийлөгч айлчлахад гарсан буудлын зардал
2015-06-08 Засгийн газрын авто бааз 10,664,970.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон, дуудлагын автомашины 5-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-06-30 Их тэнгэр цогцолбор 5,423,000.0 Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмар улсын Ерөнхийлөгч айлчлахад гарсан зоог болон бусад зардал
2015-06-08 Засгийн газрын авто бааз 6,589,600.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын хөдөө орон нутагт ажилласан томилолтын тээвэр зардал
2015-06-18 ЗХЖШ Алдар спорт хороо 10,626,000.0 Ерөнхийлөгч,Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагналын журмын дагуу марш, тактикийн аварга шалгаруулах тэмцээний шагнал
2015-06-30 Засгийн газрын авто бааз 13,472,350.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашины 6-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-07-08 Линограф ХХК 5,610,000.0 2014-оны Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан 300ш хэвлүүлэх зардал
2015-07-07 Хас гоёл ХХК 14,630,000.0 Ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад зочилсон Мьянмар улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөлөгч нарт барьсан бэлэг дурсгал
2015-07-09 Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар 79,760,800.0 Байр ашиглалтын зардал 3-р улирал /гэрээний дагуу/
2015-07-24 Монголкино ТӨААТҮГазар 20,000,000.0 Анхны ардчилсан сонгууль баримтат кино урьдчилгаа төлбөр
2015-07-24 Саунд оф монголиа 12,650,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хурал,концерт арга хэмжээний тайз засал,гэрэлтүүлэг гмэт зардал
2015-07-24 Шангри-Ла зочид буудал 28,750,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хурал арга хэмжээ зардал
2015-07-24 Хувийн харилцах 12,008,000.0 Анхны ардчилсан сонгууль нийтлэл уралдааны шагнал /телевиз,радио,нийгмийн сүлжээ зэрэг/
2015-07-27 Анлимитэд-Айдеа 5,000,000.0 Ерөнхийлгчийн тамгын газрын брэндбүүк хийхтэй холбогдон гарсан зардал
2015-07-27 Грандсоурсе ХХК 9,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал урьдчилгаа
2015-07-27 Хаан палас 9,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал урьдчилгаа
2015-07-27 Их тэнгэр цогцолбор 15,724,500.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал
2015-07-27 Содонвишн 6,250,000.0 Анхны ардчилсан сонгууль инфографик эх бэлтгэх,хэвлүүлэх зардал
2015-07-29 Хөх туургатан монгол нийгэмлэг 20,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн концерт уран бүтээлчдийн урьдчилгаа төлбөр
2015-08-12 Дэ монголиан обзервер сэтгүүл 6,500,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил сэтгүүл хэвлэлтийн зардал
2015-08-12 Монголкино ТӨААТҮГазар 8,570,700.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил баримтат кино зардлын үлдэгдэл төлбөр
2015-08-03 Хөх туургатан монгол нийгэмлэг 12,500,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил хүндэтгэлийн тоглолтын үлдэгдэл төлбөр
2015-08-12 Шангри ла зочид буудал 9,890,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил хүндэтгэлийн хурал заалын түрээс үлдэгдэл төлбөр
2015-08-12 Засгийн газрын авто бааз 16,016,110.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын авто машины 7-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-08-31 МҮОНРТелевиз 30,000,000.0 Агуу их эх орны дайны ялялтын 70 жилийн ойн арга хэмжээнд зориулсан 9 цувоал нэвтрүүлэг ,Бид яляв 2 цуврал нэвтрүүлэг бэлтгэх,олон нийтинйн хүртээл болгох ажлын зардал
2015-08-31 Топкоммуникейшнс ХХК 16,252,500.0 Радио станц төлбөр/15/
2015-08-27 Шилэн хийц ХХК 2,690,000.0 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрэгэ 3ш цомны үлдэгдэл төлбөр
2015-08-27 Засгийн газрын хэвлэх үйлдвэр 5,907,000.0 Ерөнхийлөгчийн тайлан ном хэвлүүлсэн зардал /3000/
2015-08-27 Иргэн Ч Болдбаатар 9,000,000.0 Ерөнхийлөгчийн Тамгын газрын 25 жилийн ойд зориулсан /1990-2015/ном бүтээх зардлын урьдчилгаа төлбөр
2015-09-04 Засгийн газрын авто бааз 6,652,500.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын , албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын авто машины 8р сарын тооцоо хийсэн төлбөрийн урьдчилгаа
2015-09-21 Сутайн гоёл ХХК 8,000,000.0 Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоход зориулсан бэлэг дурсгалын зардал
2015-09-22 Туушин зочид буудал 14,519,925.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн зоогийн зардал үлдэгдэл төлбөр
2015-09-22 Хөх монгол туургатан ТББ 10,680,000.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн концерт төлбөр /гэрээний дагуу/
2015-09-17 Туушин зочид буудал 14,519,925.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн зоогийн зардал урьдчилгаа
2015-09-15 Засгийн газрын авто бааз 9,937,580.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын 8-р сарын тээвэр тооцоо/хөдөө орон нутаг/
2015-09-15 Адмонпринт ХХК 15,160,000.0 Монгол Улс чөлөөлөх дайнд- 1945 түүх гэрэл зургийн цомог хэвлүүлэхэд гарсан зардал/400/
2015-09-17 Хөх монгол туургатан ТББ 10,000,000.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн концерт урьдчилгаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын алба

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын албаны шилэн дансанд,

  • Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9 сарын хугацаанд 5 саяас дээш дүнтэй хоёрхон гүйлгээний мэдээлэл байна.
  • 5 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл байхгүй
  • 10 саяас дээш дүнтэй худалдан авалт гэсэн цонх-сонголт байхгүй
Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
1 2015-03-30 ҮАБЗ 14,840,486.0 Ерөнхийлөгчийн захирамжаар ОХУ-ын Москва хотноо болох уулзалтад оролцох 3 хүний томилолтын зардал
1 2015-06-29 Төр засгийн автобааз 7,007,400.0 хөдөө орон нутагт ажиллахад

Стратегийн судалгааны хүрээлэн

Одоогийн байдлаар уг хүрээлэнгийн Шилэн дансанд дарга, нягтлангийн нэрээс өөр мэдээлэл алга.

  • 5 саяас дээш дүнтэй гүйлгээний мэдээлэл байхгүй
  • Худалдан авалттай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Үндэсний хөгжлийн хүрээлэн

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх гэж ойлгогддог энэ байгууллагын шилэн данс нь бас л хоосон байна.

  • 5 саяас дээш дүнтэй гүйлгээний мэдээлэл байхгүй
  • 5, 10 сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл ч мөн байхгүй байна.

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Tagged: | Leave a Comment »

УИХ-ын зарим гишүүдийн тойрогт ажиллах зардал 100 саяас давжээ

Posted by budvaabyambaa on October 1, 2015

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийн хуралдаан дээр УИХ-ын дарга З.Энхболд “Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна” гэж мэдэгдлээ.

Уг хууль 2015 оны 1-р сарын 1-нээс Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш юуны өмнө төсөвт байгууллагын 5 саяас дээш дүнтэй гүйлгээний мэдээлэл ил болж байгаа билээ. Тэдгээрийн дунд хэт үрэлгэн, зориулалт тодорхойгүй, хэрэгтэй хэрэггүй хурал семинар, ухуулга сурталчилгаа, тэр ч бүү хэл урьд нь хууль тогтоомжинд нийцэхгүй хэмээн шүүмжлэгдэж байсан орон нутгийн ИТХ-д суудалтай намын дэмжлэг, төлөөлөгчдийн урамшуулал зэрэг хөрөнгө мөнгө нийслэлийн дүүргүүд болон аймгуудын хэмжээнд хавтгайрсан нь илэрч сошиал ертөнц, хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээж, УИХ-ын дарга ийнхүү анхааралдаа аваад байна.

Бас УИХ-ын эрхэм гишүүдэд хамаатай хөрөнгө мөнгөний зарцуулалт УИХ-ын Тамгын газрын шилэн дансаар дамжин нээлттэй болж байна. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүдэд “БАЙХГҮЙ БОЛСОН” гэж мэдэгдээд байсан ТОЙРГИЙН МӨНГӨ байдаг бололтой. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний 46 нь тойрогт ажиллах зардал гээчийг хэд хэдэн удаагийн үйлдлээр гаргуулсан байна. Юутай ч гүйлгээний утга дахь “Тойрогт ажиллах зардлаас”, “гишүүний төсвөөс” гэсэн байна. Харин УИХ-ын төсөвт ямар нэрээр төсөвт нуусан нь тодорхойгүй хэвээр байна. Энд зөвхөн 5 саяас дээш дүнтэй гүйлгээнүүдэд нээлттэй болсон. Түүнээс багаар хэн ямар зардал гаргасан, эсвэл 9 сая төгрөгийг тус бүр 4,5 саяар хоёр хувааж гүйлгээ хийх зэргээр шилэн дансанд харагдуулаагүйг мэдэх аргагүй юм.

Нийт 46 гишүүний тойрогт ажиллахаар авсан мөнгөн дүн нь харилцан адилгүй байна. УИХ-ын гишүүн Д.Арвин долоон удаагийн зарлагаар 91 сая төгрөг, гишүүн Д.Бат-Эрдэнэ 84,3 сая төгрөгийн гурван удаагийн зарлагаар зарцуулсан бол Х.Баттулга тойрогт ажиллах, сурталчилгааны зардал 100 сая төгрөгийг нэг удаа “Зүүн шанд” ХХК-д шилжүүлж авчээ. Энэ мэтээр тооны машинд тооцож үзвэл зарим гишүүдийн зарлагадсан нь 100 сая төгрөг хэдийнэ давжээ. Дээрээс нь 5 саяас бага үнийн дүнтэй зарлагууд нэмэгдэх магадлалтай юм.

Харин үлдсэн 30 гишүүн яасан байх нь вэ? Эсвэл УИХ-д намын жагсаалтаар гарсан учраас “тойргийн мөнгө” байхгүй юу? Тэгвэл хууль сурталчлах, хуулийн төсөл боловсруулах нэрээр гишүүдэд олгодог бусад төсвөө хэрхэн яаж зарцуулсан бол? Хариулт алга байна.

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр сарын гүйлгээний мэдээлэл алга байна. Энэ нь тухайн сард гүйлгээ огт хийгдээгүй байж болох талтай ч нөгөөтэйгүүр эрхэм гишүүд янз бүрийн төсвөө оны эхний энэ сард бөөнөөр шилжүүлэн авснийг нуугаад үлдсэн юм биш биз хэмээн хардахад хүрч байна. Ер нь шилэн дансны гүйлгээний мэдээлэлд 5 саяас дээш дүнтэйг оруулна гэж хуульчилсан нь дэндүү өндөрдсөн босго гэж болжээ. Энэ нь дээр дурдсанчлан томоохон гүйлгээг хэд хувааж Шилэн дансанд харагдуулахгүй байх боломжийг олгохоос гадна 5 сая хүртэл төгрөг гэдэг бол иргэд, олон нийт мэдэж авах шаардлагатай буюу хангалттай их мөнгө. Жирийн иргэн хүн дэлхийн аль ч улс орон руу аялаад ирэхэд хүрэлцэхээр мөнгө. Юутай ч энэ босго анхнаасаа шилэн дансыг “бүдгэрүүлэх” боломж олгосон гэж хэлж болохоор байна.

1. Арвин. Д 

2015-02-16 Оргилмаа Отгонбаярын СВ89032701 20,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас 1000 ахмадтай уулзалт зохион байгуулахад Д.Арвин
2015-02-16 Эвридэй Интернэшнл ХХК 7,430,000.0 Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд Д.Арвин
2015-03-09 О.Оргилмаа СВ89032701 17,195,000.0 Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд УИХГ Д.Арвины төсвөөс
2015-03-16 О.Оргилмаа 19,415,000.0 Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд УИХГ Д.Арвины төсвөөс
2015-03-26 О.Оргилмаа СВ89032701 10,595,000.0 Мөнх тэнгэрийн бичиг өдөрлөгийн зардалд /УИХГ Д.Арьины төсвөөс/
2015-04-29 О.Оргилмаа 8,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах зардал Д.Арвин
2015-08-05 Цэдэвсүрэн Намнандорж 8,400,000.0 Уулзалт сургалтын зардал /Д.Арвин УИХГишүүний төсвөөс/

2. Бат-Эрдэнэ. Д

2015-02-17 Эзэн сүлд ХХК 5611911 9,300,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд Д.БатЭрдэнэ
2015-02-17 Хөх монгол принтинг ХХК 5,665,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд Д.БатЭрдэнэ
2015-06-30 Амжилт бүтээлийн түлхүүр ТББ 69,400,000.0 Тойрогт ажиллах зардлаас зөвлөгөөн зохион байгуулах зардалд УИХГ Д.БатЭрдэнийн төсвөөс

3. Батбаяр. Н

2015-06-22 Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг 20,294,200.0 Тойрогт ажиллах зардлаас УИХГ Н.Батбаярын төсвөөс
2015-07-10 Олны хишиг мандал НҮТББ 12,169,450.0 Тойрогт ажиллах зардалд УИХГ Н.Батбаярын төсвөөс
2015-07-07 Таван тогоо ЗБН 10,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас УИХГ Н.Батбаярын төсвөөс

4. Батболд. Су

2015-07-23 Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ 20,000,000.0 Тойрогт ажилах гэрээт ажлын зардал Су.Батболд

5. Батзандан. Ж

2015-02-25 Говь хангай кашмер вүүл ХХК 14,875,000.0 Тойрогт ажиллах зардлаас сурталчилгааны зардалд /УИХГ Ж.Батзандангийн төсвөөс/
2015-03-30 Цэвэр эрх зүйн судлалын хүрээлэн НҮТББ 19,000,000.0 Хамтын ажиллагааны гэрээний төлбөрт /УИХГ Ж.Батзандан/

6. Батсуурь. Ж

2015-03-03 Тод бичиг ХХК 6,370,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Ж.Батсуурийн төсвөөс/
2015-09-09 Амгаланбаатар Зангилмаа 10,560,000.0 Бидний он жилүүд уулзалтын зардал /Ж.Батсуурь/
2015-09-09 Чулуунбаатар Дамбий 9,200,000 Бидний он жилүүд уулзалтын зардал /Ж.Батсуурь/

7. Баттулга. Х

2015-09-15 Зүүншанд ХХК 100,000,000.0 Тойрогт ажиллах, сурталчилгааны зардал Х.Баттулга

8. Батцогт. Д

2015-02-16 Саранцэцэг Бадарчийн УУ64050305 11,400,000.0 Тойрогт ажиллах зардлаас уулзалт ярилцлага зохион байгуулах Д.Батцогт
2015-02-24 Ц.МөнхЭрдэнэ ЧД82010573 9,000,000.0 Мэдээлэл сурталчилгааны зардалд/УИХГ Д.Батцогтын төсвөөс/
2015-03-09 Р.Дэлгэрмаа ПЖ89012406 43,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэлэлцүүлэг семинар зохион байгуулах зардалд УИХГ Д.Батцогтын төсвөөс

9. Батцэрэг. Н

2015-07-24 Засгийн газрын хэвлэх үйлдвэр 6,500,000.0 Хууль сурталчлах гэрээт ажлын зардал Н.Батцэрэг

10. Баянсэлэнгэ. З

2015-03-03 З.Баянсэлэнгэ ХН74032307 6,120,000.0 Орон нутагт томилолтоор ажиллах зардалд/УИХГ-ний төсвөөс/
2015-04-03 Хариу нэхээгүй үйлс НҮТББ 10,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах гэрээний төлбөрт УИХГ З.Баянсэлэнгийн төсвөөс
2015-05-25 Голден мартин ХХК 5,500,000.0 Хууль сурталчлах гэрээний төлбөрт УИХГ З.Баянсэлэнгийн төсвөөс
2015-09-21 Голден мартин ХХК 8,380,000.0 Гэрээт ажлын төлбөр З.Баянсэлэнгэ

11. Баярсайхан. Г

2015-02-16 Баярсайхан Гарьдхүү УМ71010114 5,520,984.0 ИБУИВУ-д албан ажлаар явах томилолт,тийзний зардалд/УИХГ-ийн төсвөөс/
2015-02-16 Баатарпүрэв Давагдорж ЧИ57111673 9,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах зардалд Г.Баярсайхан
2015-02-16 Нийгмийн бодлого хөгжил судалгааны хүрээлэн НҮТББ 8045909 90,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас тойргийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зардалд Г.Баярсайхан

12. Бекей. А

2015-06-10 Эс Эйч Ай Эн И ХХК 19,500,000.0 Тойрогт ажиллах зардлаас судалгаа хийлгэх ажлын төлбөрт А.Бакей
2015-08-27 Консалтанс энд принтинг ХХК 7,000,000.0 Гэрээний төлбөр /А.Бакей/

13. Болд. Л

2015-05-27 Ц.Ариунаа 7,900,000.0 Тойрогт ажиллах зардлаас УИХГ Л.Болд
2015-06-17 Ай Ти Пи Си ХХК 52,000,000.0 УИХГ-ний хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ Л.Болд

14. Болорчулуун. Х

2015-02-12 Хөхмонгол принтинг ХХК 20,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд Х.Болорчулуун
2015-03-09 Монголчууд сэтгүүл ХМХ 65,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ Х.Болорчулууны төсвөөс

15. Бямбацогт. С

2015-02-12 Бямбацогт Сандаг 7,808,200.0 Тойрогт ажиллах зардалд/өөрийн төсвөөс/
2015-06-09 С.Бямбацогт 10,250,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардлын урьдчилгаа
2015-06-09 Женералтеч ХХК 10,250,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардлын үлдэгдэл төлбөрт УИХГ С.Бямбацогтын төсвөөс

16. Ганбаатар. С

2015-02-16 Отгонбаатар Борын ВГ87122817 9,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах зардалд С.Ганбаатар
2015-02-16 БИТ ПРЕСС ХХК 25,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд С.Ганбаатар
2015-03-03 БИТ ПРЕСС ХХК 17,300,000.0 Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ С.Ганбаатарын төсвөөс
2015-03-06 Өмгөөллийн Хаш энд Маргад партнерс ХХН 30,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт УИХГ С.Ганбаатарын төсвөөс/
2015-05-08 Өмгөөллийн ХЭМПартнерс ХХК 11,000,000.0 Тойрогт ажиллах зардал С.Ганбаатар

17. Ганбат. Д

2015-02-16 Оюуны Инноваци ГҮТББ 8109893 10,000,000.0 Хуулийн зөвлөгөө авах хамтран ажиллах гэрээний төлбөрт Д.Ганбат
2015-02-25 Сүмбэр сүлд ХХК 90,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас сэтгүүл хэвлүүлэх зардалд /УИХГ Д.Ганбатын төсвөөс/
2015-02-17 Д.Ганбат ВХ62052214 5,520,984.0 ИБУИВУ-д ажиллах томилолт,тийзний зардалд/УИХГ-ний төсвөөс/

18. Гантөмөр. Л

2015-06-22 Очирпресс ХХК 16,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Л.Гантөмөрийн төсвөөс
2015-08-11 Ногоон давалгаа ХХК 12,200,000.0 Тойрогт ажиллах зардлаас /УИХГ Л.Гантөмөр/

19. Ганхуяг. Д

2015-02-16 Алсын хараа бодлогын төв НҮТББ 8039178 70,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас тойргийн иргэдтэй уулзалт зохион байгуулах хууль сурталчлах зардалд Д.Ганхуяг

20. Гарамгайбаатар. Б

2015-05-08 Хан хэнтийн бүсгүйчүүд ТББ 5,750,000.0 Тойрогт ажиллах зардал Б.Гарамгайбаатар
2015-05-18 Буухиа-Өртөө ХХК 37,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас Хэнтий аймгийн ЭЗ-ын судалгаа хийлгэхэд Б.Гарамгайбаатар
2015-07-28 Зүүн бүсийн хөгжлийн гарц НҮТББ 34,000,000.0 Хамтран ажиллах гэрээний төлбөр Б.Гарамгайбаатар

21. Даваасүрэн. Ц

2015-02-10 БИТ ПРЕСС ХХК 18,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд Ц.Даваасүрэн
2015-03-26 Б.Төрболд 14,700,000.0 Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд УИХГ Ц.Даваасүрэн
2015-03-26 Л.Батцогт РБ90030215 7,200,000.0 Сургалт зохион байгуулах гэрээний төлбөрт УИХГ Ц.Даваасүрэнгийн төсвөөс

22. Дашдорж. Ц

2015-07-17 Чин кристал бридж ХХК 19,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах, сурталчлах гэрээт ажлын төлбөр Ц.Дашдорж
2015-07-03 Улаан зангиа ХХК 76,260,000.0 Тойрогт ажиллах зардлаас зөвлөгөөн з/б зардалд УИХГ Ц.Дашдоржийн төсвөөс

23. Зоригт. Д

2015-06-26 Адмонпринт ХХК 15,200,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Д.Зоригтын төсвөөс
2015-09-23 Потеншл рисөрч ХХК 25,000,000.0 Гэрээт ажлын төлбөр Д.Зоригт

24. Зоригт. М

2015-03-09 Сүмбэр сүлд ХХК 90,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ М.Зоригтын төсвөөс

25. Наранхүү. Б

2015-07-03 Иргэн Д.Батбаяр/ДЮ74071172/ 9,000,000.0 Хуулийн төсөл боловсруулах зардалд УИХГ Б.Наранхүүгийн төсвөөс

26. Номтойбаяр. Н

2015-02-18 Олон Улсын мэргэжлийн хөгжлийн институт НҮТББ 13,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт Н.Номтойбаяр
2015-03-12 Дорнод аймгийн орчуулагчдын холбоо ТББ 13,074,800.0 Тойрогт ажиллах зардлаас тойргийн иргэдэд сургалт явуулах зардалд УИХГ Н.Номтойбаярын төсвөөс
2015-03-03 Залуумаркетер клуб ТББ 6,500,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Н.Номтойбаярын төсвөөс
2015-03-31 Эрх зүйн судалгааны төв ТББ 10,000,000.0 Судалгааны ажил хийлгэх гэрээний төлбөрт УИХГ Н.Номтойбаяр
2015-05-18 Ирмүүн агентлаг ТББ 14,400,000.0 Тойрогт ажиллах зардал Н.Номтойбаяр

27. Отгонбаяр. Ё

2015-02-17 Ё.Отгонбаяр УХ65080339 5,520,984.0 ИБУИВУ-д ажиллах томилолт,тийзний зардалд/УИХГ-ний төсвөөс/
2015-03-09 Дэлгэрэх аз ХХК 85,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт УИХГ Ё.Отгонбаярын төсвөөс

28. Оюунбаатар.Ц

2015-05-25 ИХНАХНийгэмлэгүүдийн үндэсний холбоо 9,500,000.0 Хуулийн төсөл боловсруулах гэрээний төлбөрт УИХГ Ц.Оюунбаатарын төсвөөс
2015-05-08 Эл Си Эн ХХК 9,500,000.0 Хууль сурталчлах зардал Ц.Оюунбаатар

29. Оюунгэрэл. Ц

2015-08-17 Сэлэнгэ пресс ХХК 48,928,000.0 Тойрогт ажиллах зардлаас /Ц.Оюунгэрэл/

30. Оюунхорол. Д

2015-02-13 Зөв иргэн Зөв гэр бүл НҮТББ 17,500,000.0 Тойрогт ажиллах зардлаас хамтран ажиллах гэрээний төлбөрт Д.Оюунхорол
2015-05-21 Ирмүүн агентлаг ТББ 69,600,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд Д.Оюунхорол

31. Санжмятав. Я

2015-03-09 Эрдэнэбаатар Бямбадоржийн ИЭ60122512 19,500,000.0 Тойрогт ажиллах зардлаас/сургалт уулзалт з/б зардалд Я.Санжмятав
2015-05-20 Б.Эрдэнбаатар 27,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт УИХГ Я.Санжмятавын төсвөөс
2015-05-13 Б.Энхбаатар 6,000,000.0 Хууль сурталчлах зардал Я.Санжмятав
2015-07-22 Б.Эрдэнэбаатар 26,000,000.0 Тойрогт ажиллах зардал Я.Санжмятав

32. Содбаатар. Я

2015-03-03 Эрдэм Арвай пиар ТББ 8121141 30,000,000.0 Сурталчилгааны зардалд /УИХГ Я.Содбаатарын төсвөөс/

33. Сономпил. М

2015-07-10 М.Сономпил 5,236,000.0 Хөвсгөл аймагт ажиллах томилолтын зардалд

34. Сумъяабазар. Д

2015-02-18 Хүний хөгжлийн төлөөх сайн засаглал НҮТББ 15,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт Д.Сумъяабазар
2015-03-16 Залуумаркетер клуб ТББ 7,150,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд Д.Сумъяабазарын төсвөөс
2015-05-27 Би Ай Би Дисковэри ХХК 30,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Д.Сумъяабазарын төсвөөс
2015-08-17 Тунгаамал төв ТББ 10,000,000.0 Гэрээний төлбөр /Д.Сумъяабазар-УИХГ/

35. Тлейхан. А

2015-04-16 Өлгий нутгийн хөгжлийн төлөө төв НҮТББ 45,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хамтран ажиллах гэрээний төлбөрт А.Тлейхан
2015-06-10 Өлгий нутгийн хөгжлийн төлөө төв НҮТББ 45,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт А.Тлейхан
2015-06-30 Өлгийконстракшн ХХК 19,000,000.0 Хууль сурталчлах хуулийн төсөл боловсруулах гэрээний төлбөрт УИХГ А.Тлейханы төсвөөс

36. Тэрбишдагва. Д

2015-03-16 ЭМБЛЭ ХХК 50,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Д.Тэрбишдагвын
2015-06-23 Ихговийн зэрэглээ ХХК 33,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас УИХГ Д.Тэрбишдагвын төсвөөс

37. Уянга. Г

2015-09-18 Хангарьдбат ХХК 9,500,000.0 Гэрээт ажлын төлбөр УИХГ Г.Уянга

38. Хаянхярваа. Д

2015-02-17 Монголын сэтгүүлчдийн эвлэл 10,000,000.0 Хууль сурталчлах гэрээний төлбөрт Д.Хаянхярваа
2015-02-16 Интерпресс ХХК 2077965 90,000,000.0 Тойргийн иргэдэд зориулан сэтгүүл хэвлүүлэхэд Д.Хаянхярваа

39. Хүрэлбаатар. Ч

2015-07-10 Таван богд менежмент ХХК 30,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Ч.Хүрэлбаатарын төсвөөс
2015-07-07 ОЗЦБДТөв НҮТББ 22,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт УИХГ Ч.Хүрэлбаатарын төсвөөс

40. Цог. Л

2015-02-12 Стратегийн судалгааны нийгэмлэг ТББ 25,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас судалгааны ажлын зардалд Л.Цог

41. Чойжилсүрэн. Б

2015-02-16 Я.Баттогтох ОЮ75102610 10,000,000.0 Увс аймагт ажиллах томилолтын зардалд /УИХГ Б.Чойжилсүрэнгийн төсвөөс/
2015-05-14 Увс НУХолбоо 50,000,000.0 Тойрогт ажиллах зардал Б.Чойжилсүрэн
2015-07-10 Увс ньюс сэтгүүл 8,500,000.0 Хууль сурталчлах зардалд Б.Чойжилсүрэн
2015-07-10 Увс ньюс сэтгүүл 9,500,000.0 Хуулийн төсөл боловсруулах гэрээний төлбөрт УИХГ Б.Чойжилсүрэнгийн төсвөөс
2015-07-07 Иргэн Я.Баттогтох 17,216,000.0 Тойрогт ажиллах зардлаас томилолтын зардалдд УИХГ Б.Чойжилсүрэнгийн төсвөөс

42. Энх-Амгалан. Л

2015-02-12 Интерпресс ХХК 70,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас Хөвсгөлийн буухиа сонин хэвлүүлэхэд Л.ЭнхАмгалан
2015-04-03 Б.Ганбат УУ66072518 5,940,000.0 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт УИХГ Л.ЭнхАмгалангийн төсвөөс

43. Энхбаяр. Ж

2015-05-25 Залуумаркетер клуб ТББ 5,550,000.0 Хууль сурталчлах хамтран ажиллах гэрээний төлбөрт УИХГ Ж.Энхбаярын төсвөөс
2015-07-03 Зиндаамедиа ХХК 6,000,000.0 Хамтран ажиллах гэрээний төлбөрт Ж.Энхбаяр
2015-09-10 Ядамжав Дэлэгпунцаг 10,802,000.0 Тойрогт ажиллах үеийн зардал /УИХГ Ж.Энхбаярын төсвөөс/

44. Эрдэнэ. С

2015-08-19 Шинэ эриний боловсрол удирдлагын академи ТББ 10,000,000.0 Гэрээний төлбөр /С.Эрдэнэ/
2015-08-27 Шинэ эриний боловсрол удирдлагын академи ТББ 20,000,000.0 Гэрээний төлбөр /УИХГ С.Эрдэнэ/

45. Ж.Эрдэнэбат. Ж

2015-05-08 Сэлэнгэ аймгийн залуу эмэгтэйчүүдийн зөвлөл ТББ 23,000,000.0 Тойрогт ажиллах зардал Ж.Эрдэнэбат
2015-05-08 Сэлэнгэ аймгийн залуу эмч нарын холбоо ТББ 13,210,000.0 Тойрогт ажиллах зардал гэрээний төлбөр Ж.Эрдэнэбат
2015-08-07 Залуу маркетер клуб ТББ 23,400,000.0 Тойрогт ажиллах зардал /УИХГ Ж.Эрдэнэбат/

46. Эрдэнэчимэг. Л

2015-02-12 Сонгинохайрхан сонин ХМХ 17,100,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд Л.Эрдэнэчимэг

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд | Tagged: , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн орлогчид 15 сая төгрөгийн тусламж олгох захирамж гаргажээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

ЗД-ын орлогчид буцалтгүй тусламж захирамж

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

СХД-ийн Засаг даргын 20 хүнд 110 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх захирамж

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД захирамж Б80 (20 хүнд тусламж)

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

 
%d bloggers like this: