Баянзүрх дүүрэг Ойн медаль, ном хэвлүүлэхэд 142 сая төгрөг зарцуулжээ
Posted by budvaabyambaa on September 24, 2015
Улсын төсөв 600 тэрбумаар тасарч Засгийн газар бүсээ чангалах ажиллагаанд ороод байна. Харин энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийн 50 жилийн ой тохиож, ойн баярт зориулж чамгүй хөрөнгийг төсвөөс зарцуулсан нь шилэн дансны мэдээлэлд оржээ.
Тухайлбал, 8 дугаар сард дүүргийн 50 жилийн ойн медаль, ном хэвлүүлэхэд 75 сая төгрөг зарцуулсан бол 9 дүгээр сард мөн 67,5 сая төгрөг гаргажээ. Мөн дараах Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 5 саяас дээш дүнтэй гүйлгээний жагсаалтаас бусад хачирхалтай зардлуудыг хараарай. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хэрэгцээнд зориулсан 33 сая төгрөгийн автомашиныг “Эм Эс Өү Инком” ББСБ-аас авч байжээ. Мөн 45 сая төгрөгөөр Баянзүрх хайрхан, дүүргийн өндөрлөгийг 9 сая төгрөгөөр тохижуулах зардлууд тус тус байна.
Leave a Reply