ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон дэргэдэх байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Posted by budvaabyambaa on October 5, 2015

Шилэн данс бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага. Тэрбээр анх 2013 оны 6-р сарын 10-нд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 88 тоот зарлиг гаргаж, Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжихийг үүрэг болгоод уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангаж 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай гэсэн байдаг. Чадаагүй юу, хүсээгүй юу, хугацаа эртэдсэн үү бүү мэд тэр 9-р сарын 1-нд юу ч болоогүй.

Харин араас нь Ерөнхийлөгч санаачлагаа улам лавшруулж “Шилэн дансны тухай” бүхэл бүтэн хуулийн төслийг боловсруулж 2014 оны эхээр УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөл 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаар орсон ч эрхэм гишүүдийн олонх “нэр нь сонин юм”, “үүний оронд бусад хуулиа хэрэгэжүүлээд явахад болохгүй юу” гэх мэтээр шүүмжилснээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаж байв. Гэхдээ Ерөнхийлөгч зургадугаар сард дахин өргөн барьснаар 7-р сарын 1-нд батлагдсан түүхтэй. Харамсалтай нь, хэн тийм санал гаргаад хэдийд зөвшилцөж шийдсэнийг бүү мэд, ямар ч байсан хууль санаачлагчийн оруулсан ил тод болгох гүйлгээний дүнгийн нэг сая төгрөгийн босго хэлэлцүүлгийн дундуур 5 сая төгрөг болсон байлаа. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэдэг. Өдгөө уг хууль 2015 оны 1-р сарын 1-нээс хэрэгжсэнээс хойш даруй гурван улирал өнгөрчээ. Шилэн дансны нэгдсэн цахим систем буюу http://www.shilendans.gov.mn сайт 2016 оноос бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэх ёстой ч одоо нэлээд мэдээлэл цугларч, зарим дүгнэлт хийхэд боломжтой болжээ.

Юуны өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай хууль”-ийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон дэргэдэх байгууллагууд өөрсдөө хэрхэн хэрэгжүүлж байгаа нь сонирхолтой юм. Тэд үлгэр жишээ хэрэгжүүлэх ёстой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Эхний удаад зөвхөн мөнгөн гүйлгээ, тодруулбал 5 саяас дээш үнийн дүнтэй гүйлгээ болон 5, 10 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээллийг түүвэрлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газар

Иргэд, олон нийт, татвар төлөгчдөд хамгийн ойлгомжтой нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ юм. 2015 оны эхний есөн сарын байдлаар нийт 70 орчим зарлагын жагсаалт ил тод болсон байна. (Нэгдүгээр сард ямар ч гүйлгээ ил тод болсонгүй. Гэхдээ 5 саяаас доош хэдэн ч гүйлгээ хийгдсэн байж болох ч ил тодын босгоноос доош тул тавигдаагүй байх)

Дараах зүйлүүд ажиглагдлаа.

  • Гадаад томилолттой холбоотой ямар нэгэн зардлын мэдээлэл алга байна. Бүхэл бүтэн есөн сарын хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд гадагшаа зөндөө явсан, наад зах нь Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдаж явсан байж таарна. Гэхдээ нөгөө л таван саяын босго доогуур “шургасан” бололтой.
  • Хамгийн ноцтой зүйл бол хуулийн дагуу гүйлгээ тус бүрийг дагалдах ёстой захирамж, шийдвэрүүд огт тавигдахгүй байгаа явдал юм. Төрийн бусад байгууллагуудад ч ийм байгаа ба Ерөнхийлөгчийн Тамгын газар тэднээс илүү байж чадаагүй нь харамсалтай.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газрын Авто бааз руу сар бүр хоёр төрлийн шилжүүлэг хийж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын дуудлагын автомашины тооцоо, нөгөөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутагт ажилласан тээврийн тооцоо. Эдгээрт сард 10-20 сая төгрөг зарцуулагдаж байна. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүн, түүний албад ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй гарах зардал бөгөөд түүний хэмжээг татвар төлөгчид  ийнхүү мэдэж авлаа.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд “Интермед” эмнэлэгт 11 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн байна. Энэ нь ямар гэрээ, хэдий хэрийн үнэтэй үйлчилгээний урьдчилгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн албан хаагч болгоны эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг төр төсвөөс гаргадаг уу? Ерөнхийлөгчийн тамгийн газрынхан онцгой эрх эдэлдэг хэрэг үү?
  • Анхаарал татсан зарцуулалтын өөр нэгэн жишээ Бурхан халдун уулыг тахих ёслолын ажилд 17,5 сая төгрөг зарцуулсан байна. Шүүмжлэх нэг нь шүүмжлэх байх, гэхдээ бусад төрийн тахилгын зардлуудыг харж байж дүгнэлт хийх нь зүйтэй болов уу.
  • Худалдан авалтын тухайд ямар нэгэн мэдээлэл алга. Эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын худалдан авалтууд бүгд 5 ба 10 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй, эсвэл төлбөр нь үе шаттайгаар бага  багаар хийгдэж байна уу?
  • Энэ жил тэмдэглэсэн Агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ой, Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нэлээд их мөнгө зарцуулсан байна.
Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-02-11 Ашид нэхмэл ХХК 18,992,480.0 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 ба түүнээс дээш настай ахмад настанд гардуулах гарын бэлгийн дээлийн даавууны үнэ
2015-02-16 Нью фолдер арт галерей ХХК 8,460,000.0 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өгөх Ерөнхийлөгчийн мялаалганд орсон зүйлсийн үнэ
2015-02-13 Төр засгийн Үйлчилээ эрхлэх газар 79,760,800.0 Байр ашиглалтын 1-р улирлын зардал гэрээний дагуу
2015-03-06 ”Монгол судлаач” ТББ-ын зохицуулагч Юрий Кручкин 5,000,000.0 Агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргаж буй Зөвлөлтийн болон Монголын таван мянган иргэний намтар,түүх ,байгуулсан гавьяаны талаар ном эмхэтгэх,хэвлүүлэх зардалд/урьдчилгаа/
2015-03-24 Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чөлөөт уран бүтээлч иргэн Д.Төртогтох 8,550,000.0 Түрүүлсэн бөхөд гардуулах дурсгалын ногоон хаш цом 2ш
2015-03-27 Засгийн Газрын Авто бааз 13,806,950.0 ЕТГазрын Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 3-р сарын тээврийн тооцоо
2015-03-31 Соёмбопринтинг 29,857,800.0 Монголын түүхийн цуврал зохиол” Монголын эх түүх” бүтээл 6000ш хэвлэлтийн зардалд /урьдчилгаа/
2015-03-17 Засгийн Газрын Автобааз 18,019,860.0 Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 1 болон 2 сарын тээврийн тооцоо
2015-03-17 Загсийн Газрын Автобааз 11,669,456.0 12, 1, 2 дугаар саруудад ЕТГ-аас орон нутагт ажилласан дотоод томилолтын тээврийн тооцоо
2015-04-22 Дорнод азийн академи ТББ 18,000,000.0 Агуу эх орны дайны ялалтын 70-жилийн ойн баярт зориулан гаргаж буй Монголын ард түмнээс Зөвлөлтийн баатарлаг улаан армид үзүүлсэн тусламж,тус дайнд оролцсон Зөвлөлт болон Монголын олон мянган иргэний байгуулсан гавьяаны талаар баримтат кино туурвих ажлын зардлын урьдчилгаа/киноны матераил,хэвлүүлэх зардал г мэт/
2015-04-22 Соёмбопринтинг ХХК 5,000,000.0 Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан дайчин нөхөрлөлийн тухай ном хэвлүүлэх зардалд 1000ш
2015-04-24 Үлэмж гоо төгс ХХК 9,750,000.0 Барааны үнэ /бэлэг дурсгалын зүйл хийх зориулалтаар Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн бичигтэй эко тор 1500ш
2014-04-30 Дорнод азийн академи ТББ 17,538,600.0 Агуу эх орны дайны ялалтын 70-жилийн ойн баярт зориулан гаргаж буй Монголын ард түмнээс Зөвлөлтийн баатарлаг улаан армид үзүүлсэн тусламж,тус дайнд оролцсон Зөвлөлт болон Монголын олон мянган иргэний байгуулсан гавьяаны талаар баримтат кино туурвих ажлын зардлын үлдэгдэл төлбөр
2014-04-30 Төр засгийн ҮЭГазар 79,760,800.0 Байр ашиглалтын зардал 2-р улирал
2014-04-30 Засгийн газрын авто бааз 11,493,840.0 ЕТГазрын Албан тушаалын болон албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашиын 4-р сарын тээврийн тооцоо
2015-04-30 МҮОНРТелевиз 14,200,000.0 Сурагч солилцоо хөтөлбөрийг дэмжих зорилтын хүрээнд Ирээдүйд илгээх захидал солилцооны хөтөлбөрийг хийх зардлын урьдчилгаа /зураг авалт,ирж очих зардал г мэт
2015-04-30 Монгол банк 51,966,000.0 3-сая иргэн арга хэмжээний бэлэг дурсгалын зардал/3 сая иргэн бэлгэдэл бүхий мөнгөн зоос 3000ш
2015-05-04 Туушин зочид буудал 6,859,530.0 Ялалтын 70 жилтэй холбогдуулан ОХУ-с ирсэн сурвалжлах багын зардал
2015-05-05 Хувийн харилцах 6,090,000.0 Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу эмч өргөмжлөл,мөнгөн шагнал
2015-05-29 ЗХ-ны 303-р анги 17,500,000.0 Бурхан халдун хайрхан тайх ёслолын /УБ-Бурхан халдун-УБ/ нислэгийн төлбөр
2015-05-29 Гэрэлтүүлэг чимэглэл ХХК 5,269,000.0 Хотын гудамжинд далбаа мандуулах.ачиж ,буулгах ажлын зардал/Унгар Болгар улсын далбаа Монгол улсын далбаа /
2015-05-29 Хувийн харилцах/ШУИСургуулийн түүхийн тэнхимийн багш,доктор Д Баярсайхан/ 10,000,000.0 Монголын Ил хаадын судлал төслийг дэмжих ажлын урьдчилгаа төлбөр/гадаадын эрдэмтдийн илтгэл монгол хэлнээ хөрвүүлэх,монгол эрдэмтдийн илтгэл англи хэл рүү хөрвүүлэх,баримтат киноны материал цуглуулах г мэт
2015-05-21 Блюскай эйжиа ХХК 26,666,970.0 Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдон гарсан буудлын зардал
2015-05-21 Их тэнгэр цогцолбор 8,656,000.0 Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдон гарсан зоогийн зардал
2015-05-21 Монголиан гүрмэ энд катеринг 5,238,000.0 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди-д барьсан үдийн зоогийн зардал
2015-05-06 Чөлөөт уран бүтээлч, Иргэн Очирболд 8,900,000.0 Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Ялалтад тэмүүлж буй морьд хөшөөний тайлбар самбарын төлбөр
2015-05-18 Хас гоёл ХХК 7,150,000.0 Болгар улсын Ерөнхийлөгч Монгол улсад айлчилсантай холбогдуулан гарсан бэлэг дурсгал
2015-05-18 Түшээ өргөө трейд ХХК 9,800,000.0 Одон медалийн хайрцаг 4000ш
2015-06-29 Интермед эмнэлэг 11,000,000.0 Тамгын газрын албан хаагчдын эмнэлэгийн үзлэг,оношлогоо,шинжилгээ урьдчилгаа төлбөр/гэрээний дагуу/
2015-06-29 Уран барималч иргэн А Очирболд 20,000,000.0 Өнгөрсөн,одоо,ирээдүй цагийг бэлгэдсэн ” Гийнгоо,,хүрэл цутгамал баримал 2ш /гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд зориулан бэлэг дурсгалд/
2015-06-11 Зоос гоёл ХХК 80,323,000.0 Төрийн Одон медаль болон түүний хайрцаг/гэрээний дагуу/
2015-06-30 Туушин зочид буудал 17,528,700.0 Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмар улсын Ерөнхийлөгч айлчлахад гарсан буудлын зардал
2015-06-08 Засгийн газрын авто бааз 10,664,970.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон, дуудлагын автомашины 5-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-06-30 Их тэнгэр цогцолбор 5,423,000.0 Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмар улсын Ерөнхийлөгч айлчлахад гарсан зоог болон бусад зардал
2015-06-08 Засгийн газрын авто бааз 6,589,600.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын хөдөө орон нутагт ажилласан томилолтын тээвэр зардал
2015-06-18 ЗХЖШ Алдар спорт хороо 10,626,000.0 Ерөнхийлөгч,Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагналын журмын дагуу марш, тактикийн аварга шалгаруулах тэмцээний шагнал
2015-06-30 Засгийн газрын авто бааз 13,472,350.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын автомашины 6-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-07-08 Линограф ХХК 5,610,000.0 2014-оны Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан 300ш хэвлүүлэх зардал
2015-07-07 Хас гоёл ХХК 14,630,000.0 Ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад зочилсон Мьянмар улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөлөгч нарт барьсан бэлэг дурсгал
2015-07-09 Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар 79,760,800.0 Байр ашиглалтын зардал 3-р улирал /гэрээний дагуу/
2015-07-24 Монголкино ТӨААТҮГазар 20,000,000.0 Анхны ардчилсан сонгууль баримтат кино урьдчилгаа төлбөр
2015-07-24 Саунд оф монголиа 12,650,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хурал,концерт арга хэмжээний тайз засал,гэрэлтүүлэг гмэт зардал
2015-07-24 Шангри-Ла зочид буудал 28,750,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хурал арга хэмжээ зардал
2015-07-24 Хувийн харилцах 12,008,000.0 Анхны ардчилсан сонгууль нийтлэл уралдааны шагнал /телевиз,радио,нийгмийн сүлжээ зэрэг/
2015-07-27 Анлимитэд-Айдеа 5,000,000.0 Ерөнхийлгчийн тамгын газрын брэндбүүк хийхтэй холбогдон гарсан зардал
2015-07-27 Грандсоурсе ХХК 9,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал урьдчилгаа
2015-07-27 Хаан палас 9,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал урьдчилгаа
2015-07-27 Их тэнгэр цогцолбор 15,724,500.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн зардал
2015-07-27 Содонвишн 6,250,000.0 Анхны ардчилсан сонгууль инфографик эх бэлтгэх,хэвлүүлэх зардал
2015-07-29 Хөх туургатан монгол нийгэмлэг 20,000,000.0 Анхны ардчилсан сонгууль хүндэтгэлийн концерт уран бүтээлчдийн урьдчилгаа төлбөр
2015-08-12 Дэ монголиан обзервер сэтгүүл 6,500,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил сэтгүүл хэвлэлтийн зардал
2015-08-12 Монголкино ТӨААТҮГазар 8,570,700.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил баримтат кино зардлын үлдэгдэл төлбөр
2015-08-03 Хөх туургатан монгол нийгэмлэг 12,500,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил хүндэтгэлийн тоглолтын үлдэгдэл төлбөр
2015-08-12 Шангри ла зочид буудал 9,890,000.0 Ардчилсан анхын сонгууль 25 жил хүндэтгэлийн хурал заалын түрээс үлдэгдэл төлбөр
2015-08-12 Засгийн газрын авто бааз 16,016,110.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын болон, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын авто машины 7-р сарын тооцоо хийсэн төлбөр
2015-08-31 МҮОНРТелевиз 30,000,000.0 Агуу их эх орны дайны ялялтын 70 жилийн ойн арга хэмжээнд зориулсан 9 цувоал нэвтрүүлэг ,Бид яляв 2 цуврал нэвтрүүлэг бэлтгэх,олон нийтинйн хүртээл болгох ажлын зардал
2015-08-31 Топкоммуникейшнс ХХК 16,252,500.0 Радио станц төлбөр/15/
2015-08-27 Шилэн хийц ХХК 2,690,000.0 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал төрийн гэрэгэ 3ш цомны үлдэгдэл төлбөр
2015-08-27 Засгийн газрын хэвлэх үйлдвэр 5,907,000.0 Ерөнхийлөгчийн тайлан ном хэвлүүлсэн зардал /3000/
2015-08-27 Иргэн Ч Болдбаатар 9,000,000.0 Ерөнхийлөгчийн Тамгын газрын 25 жилийн ойд зориулсан /1990-2015/ном бүтээх зардлын урьдчилгаа төлбөр
2015-09-04 Засгийн газрын авто бааз 6,652,500.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалын , албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтнуудын болон дуудлагын авто машины 8р сарын тооцоо хийсэн төлбөрийн урьдчилгаа
2015-09-21 Сутайн гоёл ХХК 8,000,000.0 Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоход зориулсан бэлэг дурсгалын зардал
2015-09-22 Туушин зочид буудал 14,519,925.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн зоогийн зардал үлдэгдэл төлбөр
2015-09-22 Хөх монгол туургатан ТББ 10,680,000.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн концерт төлбөр /гэрээний дагуу/
2015-09-17 Туушин зочид буудал 14,519,925.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн зоогийн зардал урьдчилгаа
2015-09-15 Засгийн газрын авто бааз 9,937,580.0 Ерөнхийлөгчийн тамгын газрын 8-р сарын тээвэр тооцоо/хөдөө орон нутаг/
2015-09-15 Адмонпринт ХХК 15,160,000.0 Монгол Улс чөлөөлөх дайнд- 1945 түүх гэрэл зургийн цомог хэвлүүлэхэд гарсан зардал/400/
2015-09-17 Хөх монгол туургатан ТББ 10,000,000.0 Парламентын ассамблейн намрын чуулганыг тохиолдуулан хүндэтгэлийн концерт урьдчилгаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын алба

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын албаны шилэн дансанд,

  • Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9 сарын хугацаанд 5 саяас дээш дүнтэй хоёрхон гүйлгээний мэдээлэл байна.
  • 5 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл байхгүй
  • 10 саяас дээш дүнтэй худалдан авалт гэсэн цонх-сонголт байхгүй
Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
1 2015-03-30 ҮАБЗ 14,840,486.0 Ерөнхийлөгчийн захирамжаар ОХУ-ын Москва хотноо болох уулзалтад оролцох 3 хүний томилолтын зардал
1 2015-06-29 Төр засгийн автобааз 7,007,400.0 хөдөө орон нутагт ажиллахад

Стратегийн судалгааны хүрээлэн

Одоогийн байдлаар уг хүрээлэнгийн Шилэн дансанд дарга, нягтлангийн нэрээс өөр мэдээлэл алга.

  • 5 саяас дээш дүнтэй гүйлгээний мэдээлэл байхгүй
  • Худалдан авалттай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Үндэсний хөгжлийн хүрээлэн

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх гэж ойлгогддог энэ байгууллагын шилэн данс нь бас л хоосон байна.

  • 5 саяас дээш дүнтэй гүйлгээний мэдээлэл байхгүй
  • 5, 10 сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл ч мөн байхгүй байна.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: