ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэл Улаанбаатар хот Москва, Сөүл ба Тайпэйд төлөөлөгчийн газартай, тэдгээрт 2015 оны эхний гурван улирлын байдлаар хагас тэрбум төгрөг зарцуулаад байна

Posted by budvaabyambaa on October 8, 2015

Саявтар Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн манай төр, захиргааны байгууллагууд гадагшаа тус тусдаа олон жижиг цонх нээж хүн хүч, хөрөнгө зардал үрэхийн оронд нэг том цонхоор харилцахыг уриалж, анхааруулж байсан билээ.

Гэтэл зарим орон нутгийнхан гадаадад өөрсдийн тусдаа төлөөлөгчийг суулгадаг байх юм. Яахав, тэнд амьдарч ажилладаг хэн нэгнийг төлөөлөгчөөр томилоод хааяа мэдээлэл авч, хэлхээ холбоо тогтооход туслуулж, бас заримдаа зочин төлөөлөгчөөр очихдоо угтуулж үдүүлдэг байж болох. Харин зөвхөн энэ үүргийг гүйцэтгэх тусдаа хүнийг суулгаж өндөр түрээстэй байр сав эзэмшүүлэн, тэр улсын жишгээр цалин пүнлүү өгч, энэ бүх зардлыг төсвөөс гаргах нь хэр зөв бол?

Улаанбаатар хот гэхэд ОХУ-ын Москва, БНСУ-ны Сөүл, бас Тайваны Тайпэйд гурван төлөөлөгч буюу төлөөлөгчийн газартай юм байна. Гэтэл эхний хоёрт Монгол Улсын бүхэл бүтэн, тэр тусмаа гадаад дахь хамгийн том ЭСЯ-тай тэдгээрт худалдаа-эдийн засгийн болон бусад асуудал хариуцсан алба, ажилтнуудтай, тэднээр дамжуулан ажил хэргээ бүтээгээд явах бүрэн боломжтой. Цаадуул нь ч тийм үүрэгтэй. Харин Тайпэйд Улаанбаатар хотын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газартай юм байна. Тэгвэл яагаад зөвхөн энд гэж? Одоогоор хотын зүгээс эдгээр төлөөлөгчийн газар юу хийдэг, ямар үр ашигтай, хэнийг яагаад томилсон талаар тодорхой тайлбар, мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Одоо зардлуудыг сонирхьё.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас үзэхэд, Москва болон Сөүл хот дахь төлөөлөгчийн газрынхаа санхүүжилтэнд зориулж сар бүр 12 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Харин Тайпэй дахь төлөөлөгчөө улиралд 162,5 сая төгрөгөөр санхүүжүүлж байна..

Доорх хүснэгтэд Улаанбаатар хот гадаад улсын нийслэл хотуудад байрлах төлөөлөгчийн газартаа он гарсаар өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байгааг харуулав. Нэгтгэж үзвэл, нийтдээ 500 гаруй сая төгрөг болжээ. Үүн дээр он дуусталх хугацаанд төлөх зардлыг нэмбэл, бас шилэн дансанд тусдаггүй 5 саяас доош өөр зарцуулалтууд байж болохыг харгалзвал дахиад ганц нэг зуун сая төгрөг нийслэлийн төсвөөс хилийн чанад руу урсах юм байна.

Бас нэг зүйл. Нийслэлийн шилэн дансны баримтад Тайпэй, харин Гадаад харилцааны яамны цахим хуудсанд Тайбэй хэмээн бичжээ. Энд бас “нэг цонх” хэрэгтэй болсон байна.

 

ХАРИЛЦСАН БАЙГУУЛЛАГА ОГНОО ДҮН (сая төг-өөр) ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
Москва дахь төлөөлөгч Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-01-22 12,071,257 Москва дахь төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Сөүл дэх төлөөлөгч Баттөмөрийн Дулмаа 2015-01-22 12,071,257 Сөүл дэх төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-01-28 153,113,501 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 1-р улирлын санхүүжилт
Б.Дулмаа /Сөүл хотын төлөөлөгч/ 2015-02-06 8,772,930 Сөүл хот дахь төлөөлөгчийн 2015.02 сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-02-10 8,772,930 2-р сарын байр, бусад зардал
Баттөмөр Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-03-05 12,303,160 3-р сарын 3,396,760-Цалин, 8,906,400-Байр, бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-03-11 8,906,400 3-р сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 М.Мөнхцэцэгийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Баттөмөрийн Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 Б.Дулмаагийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-04-27 162,500,000 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 2015 оны 2-р улирлын санхүүжилт
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-05-08 12,145,597 Москва дахь төлөөлөгчийн цалин, зардал
Баттөмөрийн Дулмаа 2015-05-08 12,145,597 Сөүлийн төлөөлөгч Б.Дулмаагийн 5-р сарын цалин, зардал
Баттөмөр Дулмаа 2015-06-12 11,746,303 Сөүл дэх төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-06-12 11,746,303 Москва дахь төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Б.Дулмаа 2015-07-08 12,292,324 Б.Дулмаа 7-р сар цалин зардал
Б.Дулмаа 2015-08-14 12,357,592 Б.Дулмаа-цалин,зардал
М.Мөнхцэцэг 2015-08-14 12,357,592 М.Мөнхцэцэг-цалин, зардал
М.Мөнхцэцэг 2015-08-19 12,357,592 М.Мөнхцэцэг- цалин, зардал
Сөүл төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг
Москвагийн төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: