ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шилэн дансаар албан тушаалтнуудыг мэдэртэл нь, халуу оргитол нь шахах хэрэгтэй, иргэд мохож болохгүй!

Posted by budvaabyambaa on October 15, 2015

хар хайрцаг-элбэгдоржШилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд иргэд, иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдэллийн хэрэгсэл нэлээд анхаарал хандуулах болсон. Зарим иргэн уг хуулийн тодорхой заалтын дагуу хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа, дагаж мөрдөхгүй, шилэн дансаа хөтлөхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох тухай төрийн эрх бүхий байгууллага болох Үндэсний Аудитын газар, Авилгатай тэмцэх газар зэрэгт гомдол гаргаж байна.

Тэгвэл энэхүү хуулийг анхлан санаачлан, батлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үйл явдлын үеэр “HD Монгол” телевизийн 2015.10.08-ны өдөр “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, “Шилэн данс”-ны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлснийг дор хөврүүллээ.

Хөтлөгч Г.Бат-Эрдэнэ:

-Шилэн дансны тухай хууль бол Таны болон Танай Тамгын газрынхны санаачилж, боловсруулсан хууль. Олны талархлыг их хүлээж байгаа хууль гэж бодож байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар юм байна. Шилэн дансыг хөтлөхгүй байгаа хүмүүс бараг, ямар ч хариуцлага хүлээхгүй юм шиг байна. Тэгэхээр Та энэ хуулийг санаачилсан хүний хувьд энэ Шилэн дансны хуулийн биелэлт, тэрийг мөрдөхгүй байгаа хүмүүст хандаж үг хэлнэ үү? 

Ерөнхийлөгч: Ер нь энэ Шилэн дансны тухай хууль албан тушаалтнуудад зориулсан гэхээсээ илүү ард түмэнд өгч байгаа эрх, боломж юм шүү дээ. Үнэхээр танай ТВ анхаарч байгаа олон нийтийн байгууллага анхаарч байгаа, мөн араас нь хөөцөлдөөд хөтлөхгүй байна гээд үг хэлж, хариуцлага тооцооч гэж хөөцөлдөж байгаа тэр иргэн бүр асар их хувь нэмэр оруулж байгаа. Энийг төр засаг нь сонсох ёстой, үүнийг би Ерөнхий сайдад хэлж байсан. Ингээд 3 аймгийн засаг дарга, 3 яамны төрийн нарийн бичгийн даргатай хариуцлага тооцох боллоо. Эхний алхам нь цалинг нь хасна гэж ярьж байсан. Би хувьдаа цаашдаа ажлаас нь халах ёстой гэж боддог. Би анх энэ хуулийг санаачлаад УИХ-д өргөн барьж байхад хэлж байсан. Хууль хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрөхөд шилэн дансаа хөтлөөгүй, мөрдөж ажиллаагүй аймгийн засаг дарга нар, эсвэл Засгийн газрын төвшинд агентлаг, газрын дарга нар ажлаасаа солигдож, албан тушаалтнууд хариуцлага хүлээж байвал би энэ хуулийг хэрэгжиж байна гэж үзнэ. Хэрвээ ингэхгүй байвал хэрэгжихгүй байна гэсэн үг. Гэхдээ бид ингэлээ гээд хойшсууж болохгүй ээ, ард иргэд мохож болохгүй гэж хэлмээр байна. Ер нь бол шахах хэрэгтэй, албан тушаалтнуудыг мэдэртэл нь шахах хэрэгтэй. Халуу оргитол нь, тэр арга хэмжээг авах хүртэл шахах л хэрэгтэй.

-Шилэн дансны тухай хууль ил тод байдлыг бий болгоход нэлээн хичээсэн. Өөр Ил тод байдал руу чиглэсэн өөр ямар хууль байж болох вэ?

Ерөнхийлөгч: Ер нь хүмүүс улс төрчдийн яриаг сонирхдоггүй ш дээ, одоо залхаж байна. Хамгийн гол нь тэдний мөнгийг тэд яаж зарцуулж байна вэ гэдэг чухал байхгүй юу. Энэ төр засгийн мөнгө гэж байхгүй, Засгийн газрын мөнгө гэж байхгүй, УИХ-ын мөнгө гэж байхгүй. Ард түмний мөнгө байхгүй юу, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах эрхийг нь өгч байгаа юм. Тэгэхээр одоо энэ дээр нэмээд миний шаардаж байгаа, энэ чуулганаар батал гэж шаардаж байгаа хууль бол сонгогдсон бөгөөд томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийн төсөл. Бид ардчилсан нийгэм рүү ороод явж байна, хариуцлага байхгүй бол утгагүй нийгэм байхгүй юу. Би боддог юм, ер нь ямар ч нийгэм хариуцлага тооцохгүй л бол утгагүй. Хариуцлагыг хэнтэй тооцох вэ гэхээр тэр дарга нартай, тэр удирдлагатай тооцох ёстой. Дарга нар нь эхэлж хуулиа биелүүлэх ёстой, тэгэхийн тулд хууль нь байх хэрэгтэй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ямар алдаа дутагдал гаргавал ёс зүйн ямар хариуцлага хүлээх юм, улс төрийн ямар хариуцлага хүлээх юм, огцрох хүртэл ямар хариуцлага хүлээх юм. Сонгогчид ямар эрхтэй байх юм, яаж эргүүлж татах юм энэ бүх зүйлүүдийг өнөөдрийн байж болох төвшинд багтаагаад өргөн барьсан, одоо бүгдээрээ энийг шахах хэрэгтэй. Энэ хариуцлагыг хуулийг гаргуулах хэрэгтэй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: