ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал 2014 онд 80 сая, харин энэ онд 60 сая төгрөг. Харин зарцуулалтын тайлан олдохгүй байна

Posted by budvaabyambaa on October 26, 2015

Хэвлэл мэдээллээр шуугилдаж эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийнхөө урамшууллын мөнгийг цээжээрээ хамгаалав. Өөрөө бас тэдний нэг болохоор бас өөрт ирдэг мөнгийг гэсэн үг. Тэгээд “Манай төлөөлөгчид энэхүү урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулснаа тайлагнадаг, тайланд нь аудит дүгнэлтээ хийсэн байдгийг үзэж болно” гэж гайхуулав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хурлын 45 төлөөлөгч сар болгон 5 сая төгрөгийнхөө тайланг гаргадаг юм байна. Даанч тийм тайланг олж үзсэн хүн олдохгүй байна. Магадгүй, шууд аудитад хүргүүлдэг байж болох тул нийслэлийн аудитын газрын http://www.city.audit.mn цахим сайтыг нэгжихэд энэ асуудлаар ямар ч аудитын дүгнэлт олдсонгүй. Бас ИТХ-ын 2012, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан (2013 оных байхгүй)-д ч тодорхой юм алга.

Тэгэхлээр сонгогчдын нэрээр өөрсөддөө өгч байгаа энэ мөнгөний зарцуулалт сонгогчиддоо хаалттай болж таарлаа. Харин 2014 оны аудитын материалд урамшууллын мөнгөтэй холбоотой нэгэн зөрчлийг дурджээ.

5.Нийслэлийн ИТХ-ын нэг төлөөлөгчид жилд 80 сая төгрөг, нийт 45 төлөөлөгчдөд 3,6 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Уг урамшуулал нь Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйл. Цалин хөлс “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн заалтыг баримтлан цалингийн бүрэлдэхүүнд орж байгаа учраас байгууллагаас төлөх 396,000.0 мянган төгрөгийн НДШ тооцоогүй байна.
Шийдвэрлэсэн нь: Энэ зөрчилд төлбөрийн акт тогтоосон боловч байгууллагын саналыг судалж урамшууллаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт шалгуулахаар шилжүүлэв” гэжээ.

Уурамшууллын мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах ёстойг ингэж анхааруулсаар байтал 2015 онд эхний хоёр улиралд зөвхөн ХХОАТ-ыг аваад НДШ-ийг аваагүй үлдээсэн байх юм.  Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгчдөд олгосон урамшууллын мөнгө ноднин 80 сая төгрөг байсан бол энэ онд 60 сая болж хэмжээ нь бага зэрэг буурчээ. Уг нь нийт төсөв хамаагүй их танагдсан учраас бүр их багасгах байсан юм.

Image 1

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: