ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийгмийн даатгалын сангийн их наяд хаашаа урсч байна вэ?

Posted by budvaabyambaa on November 1, 2015

Монгол Улсын нэгдсэн төсвийн хамгийн том хэрнээ хамгийн хаалттай хэсэг бол Нийгмийн даатгалын сан юм. Монголчуудын ирээдүйн амьжиргааны баталгаа болсон уг сангийн хөрөнгө гэж жилд нэг удаа Улсын төсөв батлагдах үеэр аманд багтахгүй том тоонууд бичигдэхээс биш гарт баригдах баримт, нүдэнд үзэгдэх тодорхой мэдээлэл нэн хомс. Хааяа зарим улс төрчийн амнаас “үнэн хэрэгтээ тийм их мөнгө байхгүй”, “улс үрэн таран хийж байгаа” гэх мэтийн үгс цухалзаад өнгөрдөг. Тэгвэл ядахдаа уг санг хариуцдаг гэж ойлгогддог Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв хөрөнгийн зарцуулалт хэр байна вэ? 2015 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Шилэн дансны тухай хуулийн ачаар нээлттэй болж чадсан уу?

Нийгмийн даатгалын байгууллагад орох ёстой гүйлгээнүүд орж гарч байх ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ НДЕГ-ын  шилэн дансанд (http://shilendans.gov.mn/main/agency/185) тавигдсан 5 саяас дээшх гүйлгээнүүд ямар нэгэн тодорхой тайлбаргүй, хуулиар бол заавал хавсаргах ёстой тогтоол шийдвэрүүд нь огт байхгүй ба буруу зөв, бүрэн бүтэн эсэхийг нягтлах боломж хараахан алга.

Харин барилга байшин, тавилга, эд хогшилд чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Зөвхөн 2015 оны 10-р сард гэхэд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 132,5 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 149,4 сая, Налайхын Нийгмийн даатгалын хэлтэст барилгын зардалд 100,6 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна, барилгын зургийн үнэ, тавилга, эд хогшлын үнэ гэж багагүй тоо цааш үргэлжилнэ.

НДЕГ-ын шилэн данс 10 р сар

Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн http://www.ndatgal.mn цахим сайтад “Шилэн данс” гэсэн дориун ангилалтай булан нээжээ. Тэнд “Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл”, “Халамжийн зардал”, “Жилийн хандив”, “Шагнал урамшууллын мэдээлэл” гэх мэт олны анхаарлыг татахуйц хэд хэдэн дэд хэсэг байгаа ч хоосондуу ажээ. Тухайлбал, “Халамжийн зардал” хэсэгт ороход “Мэдээлэл байхгүй” гэсэн бол байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэлд “2015 онд байгууллагаас ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төсөвлөсөн зардал батлагдаагүй” хэмээн бичсэн байна.

Харин удирдлагуудын гадаад томилолтын мэдээллийг байршуулсан нь сайшаалтай. 2015 онд нийт долоон удаагийн гадаад томилолтын дөрөвт нь байгууллагын дарга явжээ. Бас хоёр томилолтонд ерөнхий нягтлан Ч.Чулуунчимэг өөрөө явалцсан нь харагдана.

НДЕГ-гадаад томилолтын ил тод байдал - Copy

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: