Э.Бат-Үүл: Би хувьдаа төлөөлөгчийн урамшууллын мөнгөнд таатай ханддаггүй
Posted by budvaabyambaa on November 13, 2015
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагын үеэр НИТХ-ын төлөөлөгчдөд олгож буй урамшууллын мөнгөний талаар ингэж ярьжээ.
- НИТХ-ын төлөөлөгчид тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?
- Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл нь ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.
- Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй гэхээр АН-ынхан олонхоороо хүч түрээд авна гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?
- Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үер гарч байсан. МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. … Үнэндээ МАН-ын гишүүд энэ мөнгийг хамгийн их дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.
Эх сурвалж: Өдрийн сонин. 2015.10.15 ны №251 (5203) дугаар, IV нүүр
Leave a Reply