ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Х.Амгаланбаатар: НДҮЗ нийгмийн даатгалын сангийн төсөв зохиож, хуваарилах эрхгүй

Posted by budvaabyambaa on November 17, 2015

Нийгмийн даатгал төлөгчдийн ирээдүйд авах тэтгэврийн мөнгө хаана байна вэ. Хэдэн төгрөг, хаана, аль банкинд хэдэн хувийн хүүтэй байршиж байна вэ. Энэ асуудал үргэлж гол сэдэв байсаар ирсэн билээ. Энэ тухай эргэлзээгүй баттай мэдээлэл хомс байдагтай холбоотой болов уу. Юутай ч манай улс бусад хөгжилтэй орны жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй. Зөвлөл нь сангийн хөрөнгөнд ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ гэдгийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан. Тус зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван гишүүн байдгийн нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар.  Түүнтэй нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. Хууль эрх зүйн хувьд сулхан зохицуулалтай учир үйлдвэрчний байгууллага дорвитой тэмцэж чаддаггүй гэдгээ ийн ярьж байна.

  • Та Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гурван төлөөллийн нэг.  энэ салбарын бусад хоёр хүнийг үйлдвэрчин биш гэж үзэж байгаа учраас танаас энэ асуултыг тавьж байна л даа. Энэ зөвлөлийн гишүүдийг сонгоход Үйлдвэрчний эвлэлийн үндэсний байгууллагын хувьд санал оруулдаг уу?
  • Өмнөх үндэсний  зөвлөлүүдийг томилоход манайхаас 3 хүний нэрээ дэвшүүлээд УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороо хэлэлцэж батлаад явдаг байсан. Одоогийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоход бидний дэвшүүлсэн хүмүүсийг бүрэн хүлээж аваагүй, өөр үйлдвэрчний эвлэлээс зарим нэр бүхий хүний нэр орж дэвшүүлснийг  Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороон дээр хэлэлцэж гишүүдийн олонх нь баталсан.
  • Та нөгөө хоёр үйлдвэрчний эвлэлийн тухай мэдэх үү?
  • Тухайн үед би энэ талаар нэлээд асуудал тавьж байсан л даа. Яалт ч гүй Хууль зүйн яаманд бүртгэлтэй, хуулийн этгээдийн бүртгэлтэй  үйлдвэрчний эвлэл байсан. Тэгэхээр бид бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудынхаа эсрэг-эвлэлдэн нэгдэх эрхийг хаах нь өөрөө хууль бус үйлдэл болчих гээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг уншаарай,  үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой.
  • Хэдийгээр тэд хуулийн өмнө Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл мөн боловч нийт даатгуулагдын эрх ашгийг хамгаалж, Үндэсний зөвлөлд төлөөлөх чадамжтай юу?
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох журамд төлөөлөх  гишүүдээр сонгох байгууллага, хүмүүсийн чадамжийг харгалзан сонгох тухай заалт байдаггүй юм. Тэгэхээр би энэ тухай ярих нь зохимжгүй юм. УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд энэ асуудлыг оруулж эцэслэн шийдэж байгаа. Үндэсний зөвлөлд үйлдвэрчнийг төлөөлсөн 3 гишүүн зохих хууль, журмын хүрээнд даатгуулагчийн төлөөлөл үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож  байна.
  • Та тухайн үед өөрөөсөө гадна ямар хоёр хүний нэрийг байнгын хороонд санал болгосон байсан бэ. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг цоо шинээр байгуулах гэж байна. Үүнд бас ямар хүний нэрийг санал дэвшүүлсэн бэ?
  •  Юутай ч МҮЭ-ийн Холбооноос 3 хүний нэр дэвшүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд баталсан учраас тайлбар хийх нь зохимжгүй, хоцорсон асуудал гэж үзэж байна.
  • НДҮЗ-ийн Ажил олгогчдыг төлөөлсөн 3 хүний хоёрыг нь өөрчилж, шинээр сонгох гэж байна. Харин үйлдвэрчин даатгуулагчийн төлөөллийг өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна вэ?
  • Үйлдвэрчнийг төлөөлж НДҮЗ-д сонгогдсон төлөөлөгчдийн асуудлаар бид нэлээд явсан. Бүр Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах гэж үзсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ тухай байдаггүй юм билээ. Тэгээд энэ байгууллагуудыг судлаад үзэхэд гарцаагүй л хуулийн этгээд, хүчин төгөлдөр бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлүүд. Үндэсний зөвлөлийн ажил олгогчийн 3 төлөөллийн хувьд УИХ-ын түвшинд нарийвчлан авч үзэх ёстой. Зөв шийдвэр гаргах ёстой.
  • Үндэсний зөвлөлийн хуралдаан аливаа шийдвэр гаргахад Үйлдвэрчин тал хүчин мөхөсдөж байв уу, та ийм зүйлтэй тулгарч байв уу?
  • Би нөгөө хоёр Үйлдвэрчний төлөөллөө ч ингэж саналаа өгөөрэй, тэгээрэй гэж зааж болохгүй шүү дээ. Тэд тус тусдаа нэг хүн, би нэг хүн. Хуулийн хүрээнд төлөөлөөд ажиллаж байна. Хүчин мөхөсдөх тохиолдол юу гэж гарахав, зохих ёсоор л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
  • Та болон танай байгууллага Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чадаж байна уу. НДС-ийн хөрөнгөөр нэлээд байшин барилга барьж, үрэлгэн байгаа тухай шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд яригдаад авсан?
  • Яг процедур нь сангийн хөрөнгөнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудитаар аудитлагдсан тайлан ирдэг. Бид тэрнийг хуудас бүрчлэн харах боломж үнэндээ байдаггүй, дээрээс нь Сангийн яам давхар шүүсэн байдаг юм шүү дээ. Тэгээд Үндэсний зөвлөлд ирдэг. Бид танилцаад саналаа хэлээд, уламжилдаг л үүрэгтэй. УИХ-ын нэгдсэн чуулганаар НДС-ын тухайн жилийн төсвийг баталдаг хуультай.
  • Яг одоо 2016 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг хэлэлцэж байна. Та уг төсвийн төсөлд тухайлбал ямар санал оруулсан гэдгээ хэлж болох уу?
  • Би юм харж хэлэхгүй бол одоо шууд хэлэх боломжгүй байна. Эцсийн шийдийг УИХ гаргана шүү дээ. Үндэсний зөвлөл биш. Үндэсний зөвлөлийн гишүүн бүр УИХ-ын гишүүн шиг тойрогтоо мөнгө хуваарилж байгаа мэт нийгмийн даатгалын сангийн тухайн жилийн төсөвт хандах боломжгүй.  НДЕГ, Үндэсний зөвлөлийн ажлын алба төсвийн төсөлд дүн  шинжилгээ хийж, бодитой тооцоон дээр тулгуурласан төсөл оруулж ирэх үүрэгтэй ажилладаг.

2015.11.17-ны мягмар гариг, ҮЭ-ийн байрны 205 тоот

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: