Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажил олгогчдын төлөөллийг шинээр сонгоно
Posted by budvaabyambaa on November 24, 2015
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөллийг энэ долоо хоногт шинээр сонгоно. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр одоогийн төлөөлөгч Д.Үүрийнтуяаг нь улс төрийн албан тушаалтан тул цаашид энэ зөвлөлд ажиллах боломжгүй хэмээн үзэж, өөрчлөх санал гарч байсны дагуу ийм өөрчлөлт хийх болжээ. Мөн ажил олгогчдын бас нэгэн төлөөлөл болох Ж.Батбаярын оронд ажиллах хүнийг энэ удаагийн өөрчлөлтөөр сонгоно. Үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөлөлд нэр дэвшсэн хүмүүсийн нэрийг сонирхуулж байна.
- М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга
- Б.Осоргарав, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал
- С.Батхүлэг, “Өмгөөлөл SLC” ХХК-ийн гишүүн, өмгөөлөгч
- Д.Балдангомбо, “Говь транс ложистик” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга
- Д.Шинэбаяр, “Бодь интернэншл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
- А.Ганпүрэв, “Тайж групп”-ын ерөнхий захирал
- Д.Ганбаяр, Удирдлагын академийн багш
Leave a Reply