Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юу шийддэг вэ?
Posted by budvaabyambaa on November 24, 2015

27 дугаар зүйл. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл
З. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
2//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
4/ нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;
5/ нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;
6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/ нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;
8/ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих;
9/ нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;
10/ хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
- Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох 2006 оны хүүгийн хэмжээг 1.11 пунктээр тогтоосугай.
- Энэхүү тогтоолоор батлагдсан хүүгийн хэмжээг баримтлан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд хүү тооцох арга хэмжээг 2007 оны 3 дугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
5. Журам батлах тухай /2007-06-26/
- “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хуугийн хэмжээг тогтоох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
- Батлагдсан журмын дагуу нэрийн дансны жил бүрийн орлогод тооцох хүүгийн хэмжээг шинэчлэн тоггоох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулан батлуулж мөрдехийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

Leave a Reply