ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Улаанбаатар “дэлхийн” хот болжээ (НЗДТГ-ын 2015.I.01-2015.XI.30 ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалт)

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Төрийн албыг дагалддаг олон “бонус”-ын нэг бол гарцаагүй гадаад томилолт билээ. Энэ жил Улаанбаатар хотын албан тушаалтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг, тэндээс Боинг, Аэробус хөлөглөн нийслэлийн иргэн та бидний төлөө хилийн чанадыг зорих нь гойд олон байлаа. Урьд нь хэн, хэзээ гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг байсан бол 2013 оноос хотын даргын захирамжуудыг цахим сайтад тавьснаар ил тод болж эхэлсэн ба энэ жил нийслэлийн Шилэн данснаас илүү тодорхой мэдээллийг олж авдаг боллоо.

2015 он эхэлснээс өдгөө арваннэгдүгээр сар дуусах хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Парис, Сөүл, Ром, Лондонд гадаад томилолтоор ажиллажээ. Түүнчлэн түүний орлогч, зөвлөхүүд, газар хэлтсийн дарга нар ч гадаадад томилолтоор ажилласан байна. Гэхдээ “Дандаа дарга нар явдаг өмнөх жилүүдийн жишиг өөрчлөгдөж, мэргэжилтэн энгийн албан хаагч нар ч гадаад томилолтод явдаг болсон” хэмээн хотын мэр хэлснийг энд дурдах хэрэгтэй.

Доорхи жагсаалтад энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн ЗДТГ гадаад томилолтод зарцуулсан дүнг нэгтгэж байршууллаа. Гадаад томилолтод төсвөөс чамгүй мөнгө зарцуулжээ. Голдуу Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөөс эдгээр зардлыг “даажээ”.

Гэхдээ зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй нислэгийн тийзний зардал мэдээлэгдэнэ. Хэрвээ түүнээс бага бол мэдээлэхгүй, шилэн дансны цоорхойгоор сугарч үлддэг. Өөрөөр хэлбэл, ганц нэг, эсвэл цөөн хүний Бээжин, Сөүлийн зэрэг 5 саяд багтах томилолтын зардлууд хаалттай. Тэгэхээр энд жагсаалтад байгаа дүнгээр гадаад томилолтод зарцуулсан нийт зардлыг тооцох аргагүй юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

ОГНОО ЗАХИРАМЖ, ШИЙДВЭР  (УТГА) ЗАРДЛЫН ДҮ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА

1 2015-02-09 НЗД-ын А/75-р захирамжийн билетны үнэ

Зорилго: Япон улсын Саппоро, Асахикава хотуудын өвлийн арга хэмжээнд

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, нийслэлийн Соёл урлагийн газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гантуяа

8,717,100.0

Гадаад арга хэмжээний зардлаас

Эйр Экспресс трейвэл ХХК
2 2015-02-11 НЗД-ын А/94-р захирамжийн 4 хүний гадаад томилолтын зардал

Зорилго: ХБНГУ-ын Берлин хотын “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, ахлах мэргэжилтэн Г.Гансувд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд

21,910,844.0

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас

Г.Гансувд /НАЖГазар ахлах мэргэжилтэн/
3 2015-02-17 НЗД-ын А/137-р захирамжаар гадаад томилолтын зардал
Зорилго: Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын нийтийн тээврийн менежмент, зохион байгуулалт, Удирдлагын төвийн үйл ажиллагааны сайн туршлагыг судлах сургалт, Бүгд Найрамдах Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах,
Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэ,  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг, Ерөнхий менежер О.Баатархүү
11,297,779.0
Төлөөлөгчдийн томилолтын зардал – 10.438.400 төг, 5.760 ам.долларыг гадаад арга хэмжээний зардлаас
-Ц.Одонтунгалаг, О.Баатархүү нарын албан томилолтын зардлыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын сургалт сурталчилгааны зардлаас
С.Болормаа /НТГ Б.Билигт/
4 2015-02-27 НЗД-н А/142, А/158-р захирамжаар гадаад томилолт
А/142:Итали улсын Белажио, Милан, Мадрид, Берлин хот
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин,
А/158:Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөгдөж байгаа Баянгол хорооллын ерөнхий төлөвлөлтийг танилцуулж, хамтран ажиллах боломжийг судлах,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Монгол наадам” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн
10,125,795.0
Гадаад арга хэмжээний зардлаас
С.Болормаа / ЭЗХГДарга Тэмүүлэн, Отгонсүрэн,Цогтбаатар, Гэрэлчулуун /
5 2015-03-05 НЗД-н А/142-р захирамжаар тийзний үнэ

А/142:Итали улсын Белажио, Милан, Мадрид, Берлин хот, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин

9,129,000.0
Гадаад арга хэмжээний зардлаас
Мон Аэр Тур ХХК
6 2015-03-05 НЗД-н А/137-р захирамжаар билетний үнэ /4 хүн/
Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын нийтийн тээврийн менежмент, зохион байгуулалт, Удирдлагын төвийн үйл ажиллагааны сайн туршлагыг судлах сургалт, Бүгд Найрамдах Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах
Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг, Ерөнхий менежер О.Баатархүү
10,438,400.0 Сити Эйр Майлс ХХК
7 2015-03-09 НЗД-н А/159-р захирамжаар 2 хүний билет
Зорилго: Шинэ Зеланд Улсын Окланд хотод  ЮНЕСКО-оос зохион байгуулж буй “Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зөв бодлого болон эрхзүйн дадлага” сэдэвт Олон улсын хурал
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Отгонбямба
11,410,000.0
Гадаад арга хэмжээний зардлаас
Сити Эйр Майлс ХХК
8 2015-03-12 НЗД-н А/178-р захирамжаар гадаад томилолт
Зорилго: Франц Улсад хот төлөвлөлтийн туршлагаас харилцан суралцах, судалгаа хийх
Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Т.Ганзориг, Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн багш, оюутнууд
13,011,329.0
Гадаад арга хэмжээний зардал
С.Болормаа /Ерөнхий ТГ Ганзориг/
9 2015-03-12 НЗД-н А/178-р захирамжаар билетийн үнэ /8 хүн/
Зорилго: Франц Улсад хот төлөвлөлтийн туршлагаас харилцан суралцах, судалгаа хийх
Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Т.Ганзориг, Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн багш, оюутнууд
17,400,000.0 Сити Эйр Майлс ХХК
10 2015-04-07 НЗД-н А/220-р захирамжаар билетний үнэ 5 хүн
Зорилго: АНУ-ын Оберн хотын  үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга Н.Баяраа, Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга М.Гончигжав, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Ц.Эрдэнэцэцэг, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Халиун
13,407,200.0
Гадаад арга хэмжээний зардлаа
Сити Эйр Майлс ХХК
11 2015-04-14 НЗД-н А/220, А/280-р захирамжаар гадаад томилолтын зардал
А/220: АНУ-ын Оберн хотын  үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга Н.Баяраа, Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга М.Гончигжав, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Ц.Эрдэнэцэцэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Халиун
А/280: Япон Улсын Ёкохама хотод зохион байгуулагдах Азийн хоол зүй, шим тэжээл судлалын нэгдсэн холбооны 12 дугаар их хуралд оролцож, дэвшилтэт техник технологи, туршлагатай танилцан, хамтын ажиллагааг өргөжүүлэх
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, ахлах мэргэжилтэн Я.Бадмаа
6,839,445.0
Гадаад арга хэмжээний зардлаас
С.Болормаа /нярав/
12 2015-04-20 НЗД-н А/307-р захирамжаар билетний үнэ /64 хүн/
Зорилго: БНСУ-ын Сөүл хотод
“Улаанбаатарын өдөр” арга хэмжээ
зохион байгуулах
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дарга Н.Нацагдорж, НЗДТГ-ын Стратегийн  бодлого,төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, НЗДТГ-ын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Б.Түвшинтөгс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, Нийслэлийн Аялал  жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Жаргалсүрэн, Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Бат-Оргил, Хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхжаргал, Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Гэрэлчулуун, Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баатар, урлагийн баг 40 хүн
66,057,200.0
Гадаад арга хэмжээний зардлаас
Сити Эйр Тайлс ХХК
13 2015-04-23 НЗД-н А/307-р захирамжаар гадаад томилолтын зардал
БНСУ-ын Сөүл хотод
“Улаанбаатарын өдөр” арга хэмжээ
зохион байгуулахтай холбоотой бэлэн зарлага
10,199,260.0
Гадаад арга хэмжээний зардлаас
С.Болормаа
14 2015-05-08 НЗД-н А/256, А/372, А/396, А/280, НЗДТГД-н А/52-р тушаалаар гадаад томилолт, урашуулалын мөнгө 13,421,495.0 С.Болормаа /НЗДТГ-н нярав/
15 2015-05-08 НЗД-н А/346-р захирамжаар билетний үнэ
Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотын даргын урилгаар
Хотын засаг дарга Э.Бат-Үүл
5,123,700.0
Гадаад арга хэмжээний зардлаас
ЭйрТикет ХХК
16 2015-05-12 НЗД-н А/406-р захирамжаар билетний үнэ 4 хүн
Зорилго: Италийн Милан хотод “АСЕМ” Ази-Европын орнуудын Дээд хэмжээний ээлжит 11 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдлэг мэдээлэл, туршлагаас суралцах
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн асуудал хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа
9,512,000.0
Гадаад арга хэмжээний зардал
Сити Эйр Майлс ХХК
17 2015-05-19 НЗД-н А/425, НЗДТГ-ын даргын А/67-р захирамжаар гадаад томилолтын зардал
А/425:Япон улс руу Улаанбаатар хотод байгуулагдах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-гийн асуудлаар, хуучин оршуулгын газрыг шинэчлэн сайжруулсан туршлага судлах
А/67 нь захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай энэ хэсэгт тохирохгүй захирамж байна
А/425:Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, инновацийн хэлтсийн дарга Д.Ганбат, Төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөл, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Д.Нямсүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн Оршуулга, аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн С.Аригуун
11,551,103.0
Гадаад арга хэмжээний зардлаас
С.Болормаа /НЗДТГ-н нярав/
18 2015-06-03 НЗД-н А/463, А/98-р захирамж, НЗДТГД-н А/69, А/73, А/77-р тушаалаар гадаад томилолт болон арга хэмжээний зардал 9,581,593.0 С.Болормаа/НЗДТГазрын нярав/
19 2015-06-10 НЗД-н А/484-р захирамжаар томилолтын зардал
Малайз улсын Кота Кинабалу хотноо “Жи Си Ай”  олон улсын байгууллагаас зохион байгуулах “Ази номхон далайн орнуудын чуулга уулзалт”-ын үеэр зохиогдох Улаанбаатар хотыг сурталчлах соёл урлагийн тоглолтонд оролцох уран бүтээлчид
30,040,000.0
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн соёл урлагийн арга хэмжээний батлагдсан төсвөөс
Нийслэлийн Соёл урлагийн газар
20 2015-06-11 НЗД-н А/477, А/486-р захирамжаар гад томилолт болон буцалтгүй тэтгэмжийн мөнгө
А/477:Сөүл хотын Хүний нөөцийн газраас зохион байгуулж буй “E-Government” сэдэвт сургалт
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Д.Онон
А/486:Хонгконг руу “Ай Ти И – 2015” Хорин ес дэх удаагийн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга
6,549,170.0
477-Гадаад арга хэмжээний зардал
486- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас
С.Болормаа /НЗДТГ-н нярав/
21 2015-06-26 НЗД-н А/566-р захирамжаар 2 хүний билетний үнэ
(Авлигын эсрэг нийслэлийн Олон нийтийн
зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай захирамж байна)
16,121,900.0 Аэрмаркет ХХК
22 2015-06-26 НЗД-н А/556-р захирамжаар гадаад томилолтын зардал
Зорилго: Монгол Улсын Ерөнхий сайдын Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийх албан айлчлал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг
10,578,345.0
Гадаад арга хэмжээний зардал
С.Болормаа /НЗДТГ-н нярав/
23 2015-07-03 НЗД-н А/486-р захирамжаар ITE-2015 үзэсгэлэнгийн талбайн түрээс 5,941,650.0
Найрсаг улаанбаатар хөтөлбөрөөс
МИАТ ХК Борлуулалтын төв
24 2015-07-09 НЗД-ын А/599-р зах билет үнэ
Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод зохион байгуулагдах “Орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны хөгжлийг санхүүжүүлэх олон улсын 3 дугаар Бага хурал
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин
6,316,000.0
Гадаад арга хэмжээний зардлаас
Сити эйр майлс ХХК
25 2015-09-18 НЗД-ын А/749-р захирамж гадаад томилолт
Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Япон Улсын Токио хотод айлчлах, “ЖАТА-2015” Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохтой холбогдуулан
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, мэргэжилтэн Б.Болортуяа
7,000,000.0
Гадаад арга хэмжээний зардлаас
Нийслэлийн Аялал жуулчлалын
26 2015-09-18 НЗД-ын А/749-р захирамж
Зорилго: Юнеско олон улсын байгууллагаас зохион байгуулж буй  “Тогтвортой Суралцагч хотуудыг бий болгох нь” сэдэвт Олон улсын хоёрдугаар бага хурал
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга  Д.Мөнх-Эрдэнэ
8,920,000.0 Сити Эйр Майлс ХХК
27 2015-09-21 НЗД-ын А/759-р захирамж
Зорилго: Юнеско олон улсын байгууллагаас зохион байгуулж буй  “Тогтвортой Суралцагч хотуудыг бий болгох нь” сэдэвт Олон улсын хоёрдугаар бага хурал
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга  Д.Мөнх-Эрдэнэ
7,898,000.0
гадаад арга хэмжээний зардлаа
Сити Эйр Майлс ХХК
28 2015-09-22 НЗД-ын А/756-р захирамжаар
Зорилго: Япон улс руу “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан-Хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил” сэдэвт хоёр дахь ээлжийн сургалт
НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Ариунцэцэг, Нутгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Өнөгэрэл, Нийслэлийн  Байгаль орчин  ногоон  хөгжлийн  газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Соронзонболд, Хүрээлэн  буй орчин, байгалийн  нөөцийн  хэлтсийн мэргэжилтэн Э.Жаргалсайхан, Нийслэлийн  Үйлдвэр, хөдөө аж ахуйн  газрын Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн  хэлтсийн мэргэжилтэн Ц.Төмөрбаатар, Нийслэлийн Өмчийн  харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Т.Батбаяр
10,571,200.0
Нарийн мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчин бэлтгэх зардлаас
Эйр Зоне ХХК
29 2015-10-01 НЗД-ын А/744-р захирамж гадаад томилолт
Зорилго: ОХУ-ын Новосибирск хот болон Улаанбаатар хот хооронд Ах дүүгийн харилцаа тогтоох, Улаанбаатар хотын 3, 4, 10 дугаар хорооллын угсармал орон сууцны барилгуудыг дулаалах гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах
НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, орчуулагч Р.Болатбек
5,031,835.0
Гадаад арга хэмжээний зардлаас
НЗДТГ
30 2015-10-01 НЗДТГазрын даргын А/115-р тушаалаар
НЗДТГ-ын даргын А/115-р тушаалаар билетний үнэ
Хөрөнгө гаргах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн урилгаар Морин поло хөгжүүлэх зорилгоор ИБУИНВУ-ын Морин полоны клубын захирал Улаанбаатар хотод айлчлахтай холбогдох зардал
6,885,000.0 Сити Эйр Майлс ХХК
31 2015-10-02 НЗД-ын А/790-р захирамж гадаад томилолт
Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ОХУ-ын Новосибирск хотод айлчлахтай холбогдуулан
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Мөнхтуяа, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, орчуулагч Ё.Максим, зураглаач Ч.Санчирсүрэн
16,936,956.0
-Гадаад арга хэмжээний зардлаас
-Л.Нарантуяагийн томилолтын зардлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас
НЗДТГ
32 2015-10-12 НЗД-ын А/804, А/805, А/807-р захирамжаар гадаад томилолт
Зорилго:
А/804:Сөүл хотын нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн системийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Төсвийн ерөнхий мэргэжилтэн Ж.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт
А/805: БНСУ-ын Намянжү хот руу хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд хотын өсвөр үеийнхний төлөөлөгчдийг ахлан
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн С.Сүхболд, Улаанбаатар хотын Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн тусгай цогцолборын багш Д.Содномжамц
А/807: БНСУ-ын Мёнжи эмнэлэг болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулах, БНСУ-ын Руй Санса корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажлыг хэрэгжүүлэх
Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан, Гадаад хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Жаргал
12,466,978.0
Гадаад арга хэмжээний зардлаас
НЗДТГ
33 2015-10-12 НЗД-ын А/789, А/781-р захирамжаар гадаад томилолт
А/789:Япон улсын Фүкүока хотод зохион байгуулагдах “Цахим эрин дэх архивын ажил” сэдэвт Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн салбар зөвлөлийн (EASTICA) 12 дугаар зөвлөгөөн
нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Ц.Гэрэлцэцэг
А/781: Нийслэлийн дагуул хот байгуулалт, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх талаар туршлага судлах
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Налайх хотын захирагч Ш.Хаан, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Ганбаатар, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, стратегийн хэлтсийн дарга Д.Хоролсүрэн
9,220,888.0
Гадаад арга хэмжээний зардлаас
НЗДТГ
34 2015-10-13 НЗД-ын А/781, А/790-р захирамж, НЗДТГ-ын даргын А/115-р тушаалаар билетний үнэ
А/781: Нийслэлийн дагуул хот байгуулалт, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх талаар туршлага судлах
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Налайх хотын захирагч Ш.Хаан, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Ганбаатар, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, стратегийн хэлтсийн дарга Д.Хоролсүрэн
А/790: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ОХУ-ын Новосибирск хотод айлчлахтай холбогдуулан
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Мөнхтуяа, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, орчуулагч Ё.Максим, зураглаач Ч.Санчирсүрэн
60,393,000.0
Гадаад арга хэмжээний зардлаас
НЗДТГ-ын даргын А/115-р тушаалын зардал Тамгын газрын гадаад зочны зардлаас
Сити Эйр Майлс ХХК
35 2015-10-13 НЗД-ын А/744-р захирамжаар
Зорилго: ОХУ-ын Новосибирск хот болон Улаанбаатар хот хооронд Ах дүүгийн харилцаа тогтоох, Улаанбаатар хотын 3, 4, 10 дугаар хорооллын угсармал орон сууцны барилгуудыг дулаалах гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах
НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, орчуулагч Р.Болатбек
6,054,000.0 Эйр транс ХХК
36 2015-11-19 НЗД-ын А/880, А/884-р захирамж, НЗДТГ-ын даргын А/146-р тушаалаар
А/880: БНХАУ-ын Юннан мужийн Күнминь хотод болох “Си Ай Ти Эм-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болон Гуандун мужийн Шэньжен хотод зохион байгуулагдах “Hi-Tech дэвшилтэт технологийн үзэсгэлэн”
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Болортуяа
А/884: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр, UBS телевизийн зураглаач Б.Өнөболд, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран
146: БНХАУ-ын Бээжин хотод болох “Олон улсын иргэдийн нөхөрсөг форум”-д оролцох (захирамжийн төсөв 735,700 төгрөг, 200 ам.доллар)
НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
25,588,000.0 (Гадаад арга хэмжээний зардлаас)
№146 тушаалын санхүүжилт Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас
Сити Эйр Майлс ХХК
37 2015-11-26 НЗД-ын А/896-р захирамжаар
АНУ-ын Харвардын их сургуулийн Орчны эрүүл мэндий танхимд орчны эрүүл мэндийн чиглэлээр туршлага судлах (томилолтын нийт төсөв 11.925.000 төг, 5.360 ам.доллар)
Нийслэлийн Засаг даргын Эрүүл аюулгүй байдлын индексийн зөвлөх Н.Оюунбилэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр, Ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг
11,925,000.0 Сити эйр майлс ХХК
38 2015-11-30 НЗД-н А/919 -р захирамжаар
Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын даргын урилгаар COP21 хотын дарга нарын чуулга уулзалтад оролцох, Унгар Улсын нийслэл Будапешт хотын даргын урилгаар албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонбаяр, синхрон орчуулагч Д.Дэлэгсүрэн
28,769,439.0
Гадаад арга хэмжээний зардал
НЗДТГ
39 НЗДТГД-ын А/154 тушаал
(зам хоногийн 600 ам.доллар)
Швейцарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулах “Төвлөрлийг сааруулах туршлага” сургалтад хамруулсугай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Баттулга
Гадаад албан томилолтын зардлаас

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: