ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

ЭМЯ-ны шилэн данс: 2015 онд гэнэт халсан ажилтнууддаа 100 гаруй сая төгрөг олгожээ

Posted by budvaabyambaa on January 8, 2016

Эрүүл мэндийн яам өнгөрөгч 2015 онд бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг ажлаас халжээ. Олон хүн гэсний учир нь тоо нь тодорхойгүй, зөвхөн тэтгэмжид өгсөн мөнгөн дүнгээс багцаалдсан нь энэ. Халагдсан ажилчдад 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог хуулийн заалтын дагуу тэдгээр ажилчдад уг тэтгэмжийг олгосон нь шилэн дансаар мэдээлэгдсэн байгаа юм. Гэхдээ шилэн дансны мэдээний ойлгомжтой байх зарчим энд алдагдаж хэн хэн гэсэн хэдэн ажилтан, албан хаагчдад хэдэн төгрөгийн тэтгэмж, аль даргын, ямар шийдвэрээр олгосон нь ил тод биш. Ажиллагсдад БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН АЛБАН ХААГЧДАД ОЛГОХ ТЭТГЭМЖ гэсэн гүйлгээний утгаар 18,7 сая, 31,7 сая гэх мэт дүнтэй гүйлгээнүүдийг хийжээ. Зөвхөн энэ яамны аппартын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагсдад олгосон тэтгэмжийг нэгтгэж үзвэл, 100 сая орчим төгрөг болж байна.

Эрүүл мэнд, спортын яамны шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээг 2015.01.01-2015.12.31 ний хооронд үзэхэд бүтцийн өөрчлөлт нэрээр хийсэн зарлагууд ийм байхад Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгосон 2 удаагийн зарлага байгаа юм. Хэн нэг дарга төрийн ажлаа хариуцлагагүй хийсний нөхөн төлбөрийг төсөв-татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаагийн бас нэгэн жишээ.

Огноо Харилцсан байгууллага Дүн Гүйлгээний утга
2015-02-12 Ажиллагсад 18,702,242.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-02-12 Ажиллагсад 31,749,238.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-02-17 Ажиллагсад 23,044,010.0 Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-04-28 Иргэд 23,044,010.0 Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-05-25 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 11,375,735.0 Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж
2015-11-30 Т.Болдбаатар 6,738,384.0 орон тооны цомхотголын тэтгэмж
2015-12-23 Иргэн 8,500,000.0 Шүүхийн шийдвэр биелүүлэх /нөхөн олговор/
Нийт дүн: 123,153,619 (нэг зуун хорин гурван сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг)

Яам, агентлагийн дарга удирдлагууд өөрчлөгдөх бүрт тухайн аппаратын ажилтан, албан хаагчид буухиалан өөрчлөгддөг жишиг олон жил шүүмжлүүлсэн ч өдий хүртэл байсаар л байна. Баахан хүнийг ажлаас халж, албан тасалгаагаа тансаг тавилгаар тохижуулж аваад ажлаа явуулдаг шинэ даргын энэхүү илүү зангийн цаана төсвийн хөрөнгө үргүй урссаар. Хэдийгээр Шилэн дансны тухай хуулийн ачаар энэ мэт зарим сонирхолтой зарцуулалтууд ил болж байгаа ч 5 сая гэдэг босгын цаана олон “юм” нуугдаж байж болох талтай цоорхой хууль болжээ. Жишээлбэл, дунджаар 500 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч ажлаасаа гэнэт чөлөөлөгдвөл 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нь 3 сая орчим төгрөг болно. Тэгэхээр энэ мөнгө 5 саяын босго давахгүй учир шилэн дансанд мэдээлэгдэхгүй үлдэж байгаа юм. Энэ мэтчилэн олон гүйлгээ 5 саяас доогуур “нуугдаж” байхад Шилэн дансны тухай хуулийг төсвийн хөрөнгийг шил мэт харах боломжтой гэж хэлж болох уу.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: