ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘[0] Шилэн дансны нэгдсэн систем’ Category

Шилэн дансны тухай хуулийн 2016.01.01 – 2017.10.01-ны хэрэгжилтэнд хийсэн аудитын тайлангийн зарим мэдээлэл

Posted by ИТХ on January 24, 2018

Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэгжилтэд нийцлийн аудитын тайланг хийж гүйцэтгэжээ. Тайлангийн дүнгээс зарим онцлох мэдээллийг танилцуулж байна.

-Сангийн яамнаас ирүүлсэн судалгаагаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 2017 онд нийт 141,028 хэрэглэгч 375,633 удаагийн хандалт хийж, хоёр сая мэдээлэлтэй танилцсан байна.

– Тус аудитаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 13 ТЕЗ, тэдгээрийн харьяа 724 байгууллага дунджаар 94.7 хувь, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4256 байгууллага дунджаар 88.9 хувьтай хэрэгжүүлсэн байна.

-Аудитад улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа 724 байгууллага, аймаг нийслэл дэх 22 ТЕЗ, түүний харьяа 4256 байгууллага, нийт 35 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4980 байгууллагыг түүвэрлэн шалгахад тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.3-т хамаарах байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүрэн хамрагдсан хэдий ч байгууллага татан буугдсан байхад бүртгэлээс хасагдаагүй, зарим байгууллагын цэс давхар үүсгэгдсэн байна.

Аудитад хамрагдсан байгууллагуудын өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээс үзэхэд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.27, 4.1.38-д заасан зарчмын шаардлагыг дараах шалтгаанаар хангахгүй, олон нийтийн зүгээс мэдээлэлтэй танилцах болон хөндлөнгийн хяналтын байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэсэн байна. Тухайлбал:

– цахим хуудасны хөгжүүлэлт хангалтгүйгээс мэдээлэл цэгцгүй, ойлгомжгүй;

– шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд давхардуулан мэдээлдэг нь ажлын ачаалал үүсгэж, байгууллагын цахим хуудсанд мэдээлэл дутуу байршигддаг;

– байгууллага худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон http://www.tender.gov.mn хаягаар давхар мэдээлдэгээс ажлын ачаалал үүсгэж, мэдээлэл дутуу байршигддаг; 

– мэдээлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд өөрийн цахим хуудсанд мэдээлэл байршуулах мэдлэг, ур чадваргүй байгаагаас мэдээллийн технологийн мэргэжилтнээр дамжуулан мэдээллээ байршуулж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Аудитад улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа 724 төрийн байгууллага, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4256 төрийн байгууллага буюу нийт 4980 байгууллагыг хамруулан, тэдгээрийн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийг холбогдох тайлан, баримт материал, нотлох зүйлстэй тулган шалгахад дараах байдалтай байна. Үүнд:

– 6.1.1-д заасан тухайн жилийн төсвийг 515 байгууллага буюу 10.6 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.2-т заасан төсвийн гүйцэтгэлийг 12 сарын дунджаар 212 байгууллага буюу 4.4 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.3-т заасан дараа жилийн төсвийн төслийг 1058 байгууллага буюу 22.1 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.4-т заасан хагас жилийн санхүүгийн тайланг 612 байгууллага буюу 13.8 хувь, бүтэн жилийн санхүүгийн тайланг 897 байгууллага буюу 20.8 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.5-т заасан ТЕЗ-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг 726 байгууллага буюу 21.9 хувь, аудитын дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг 943 байгууллага буюу 28.8 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.6-т заасан төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгаан тайлбарыг 928 байгууллага буюу 20.4 хувь нь тус тус мэдээлээгүй байна.

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д хамаарах “Монгол тамга” ТӨҮГ болон “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүллээ.

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.827-д заасан төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэрийг улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа байгууллагын нийт 934 шийдвэрээс 79.5 сая төгрөгийн 84 шийдвэр буюу 9.0 хувийг, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, түүний харьяа 12 байгууллагын 25785 шийдвэрээс 23,687.9 сая төгрөгийн 5981 шийдвэр буюу 23.2 хувийг мэдээлээгүй байна. Тухайлбал:

Мөн Сангийн сайд болон яамны аппарат шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зарим мэдээллийг оруулаагүй, хугацаа хоцорч мэдээлсэн байна.

Тухайлбал:

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан байгууллагууд 6 дугаар зүйлийн 6.830-д заасан мэдээллийг байршуулж байгаа боловч зарим байгууллагууд мэдээлээгүй зөрчил гаргасан байна. Тухайлбал:

Аудитын тайлангийн танилцуулгыг бүтнээр үзэх – 2017.10. Шилэн дансны хэрэгжилтийн нийцлийн аудит (2016.10-2017.10)

Advertisements

Posted in [0] Шилэн дансны нэгдсэн систем, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

 
%d bloggers like this: