ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘[4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк’ Category

Хөгжлийн банк, бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүн /бүрэн эхээрээ/

Posted by budvaabyambaa on November 25, 2015

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АН-ынхны үхэн хатан нууцлаад байгаа зүйлс” хэмээгдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сэтгүүлчдэд тараалаа. УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүд гэх баримтуудыг ил болголоо.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар:

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд:

  • 5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500.0 сая ам.долларын,
  • 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй 1,000.0 сая ам.долларын

бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1,494.6 сая ам. долларын орлого орсон байна.

            Ажлын хэсгийн дүгнэлт: УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор Эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн. Засгийн газар “Чингис бонд”-ыг арилжаалснаар 2012 оны 12-р сарын 5-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1494.6 сая ам.долларын орлого орсон бөгөөд Засгийн газрын 2012 оны 12 дугаар 28-ны өдрийн 213-р тогтоолын дагуу 2012 оны Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан нь Төсвийн тухай хуулийн 10.1.3-т заасан “… жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тусзөрчсөн байна. Энэхүү зөрчил нь Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, акт тавигдсан бөгөөд “Зөрчлийг арилгах тухай” 06/18 тоот албан шаардлагыг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сангийн сайдад хүргүүлсэн байна.
(энд дарж дэлгэрэнгүй уншина уу)
Read the rest of this entry »

Advertisements

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Leave a Comment »

Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ?

Posted by budvaabyambaa on November 9, 2015

Монгол Улсын хөгжлийн банкны мөнгөн орлого зарлагын гүйлгээг судалж үзлээ. Мэдээж зөвхөн 5 саяас дээш үнийг дүнтэй гүйлгээ Шилэн данснаас ил тод болж байгаа. Тус байгууллага бондын хөрөнгөөр санхүүждэг хэрнээ тэр нь их наядаар хэмжигддэг болоод ч тэр үү хэтэрхий үрэлгэн загнаж байгааг шүүмжлэгсэд олон. Олны үг ортой эсэхийг шалгалаа.

Юуны өмнө Хөгжлийн банк хотын төвийн өндөр зэрэглэлтэй “Макс тауэр” дэх оффисийнхоо түрээсэнд 64-65 сая төгрөгийн үнэ төлж байгааг дараах жагсаалтаас харж болно. Жилийн 12 сард үржүүлж тооцвол түрээсийн төлбөрт 800 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Лав сүүлийн 3 жил энд байрласныг тооцвол нийтдээ хоёр тэрбумыг давах нь.

Төсвийн байгууллагууд ажилчдаа өндөр үнэтэй, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэх болсон “мода” Хөгжлийн банкийг тойрсонгүй. Эднийх “Гранд мед” эмнэлэгт 117 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 22 сая төгрөг шилжүүлжээ. Бондын хөрөнгө улсын төсөвт тооцогддоггүй болохоор төсвийн хөрөнгө гэж хэлэхгүй ч улсын нэрээр олсон зээлийн хөрөнгийн үрэлгэн зарцуулалт ийм байна. Цаашид гадаад томилолт, тансаг тавилгаар үрэлгэн зарцуулалт үргэлжлэхийг жагсаалтад түүвэрлэн орууллаа. Бусад тансаглалыг тоочоод ч баршгүй.

Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардал төсвөөс гардаг уу? эсвэл бондын мөнгөнөөс үү? Аль нь байсан үрэлгэн байна. Хэрвээ бондын мөнгөнөөс гардаг бол бүр ноцтой. Яагаад гэвэл аливаа зардалд  бас хүү бодогдоно гэсэн үг. Тэгвэл түрээсэнд төлсөн тэр хоёр тэрбум төгрөг гэхэд зээлийн эх үүсвэр болж, хэн нэгний бизнесийг дэмжиж, улмаар өсч арвижаад эргэн төлөгдөхөө өнгөрсөн төдийгүй хэдэн жилийн дараа Монгол улс хүүтэйгээр эргүүлж төлөх ёстой болж байна.  

Оффисын түрээсийн зардал

2015-01-28 Макс Импекс ХХК 64,325,000.0 II сарын оффисийн түрээсийн төлбөр
2015-05-26 Макс Импекс ХХК 64,525,000.0 7-р сар ажлын байр, агуулахын түрээсийн төлбөр
2015-03-23 Макс импекс ХХК 64,350,003.0 Түрээсийн төлбөр
2015-04-22 Макс Импекс ХХК 0.0 64,354,171.0 5-р сарын ажлын байрны түрээс, цахилгааны төлбөр
2015-02-26 Макс Импекс ХХК 64,350,003.0 3-р сарын түрээсийн төлбөр
2015-05-22 Макс импекс ХХК 64,871,667.0 Ажлын байр болон агуулахын түрээсийн төлбөр
2015-07-27 Макс Импекс ХХК 64,525,000.0 Агуулах болон оффисийн түрээсийн төлбөр

Сургалтын зардал

2015-02-03 Төслийн Удирдлагын Хөгжлийн хүрээлэн 0.0 5,500,000.0 Төслийн удирдлага сургалтын төлбөр
2015-02-06 Euromoney Institutional Investor Limited 0.0 50,956,102.0 ТУЗ-н гишүүдийн сургалтын төлбөр

Сурталчилгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

2015-09-08 Bloomberg Finance L.P. 20,889,435.0 07-10 сарын төлбөр /ханш-1989,47/
2015-07-31 Номжим ХХК 15,440,000.0 2/210 гэрээний дагуу төлбөр
2015-04-17 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 19,872,000.0 2/101 тоот гэрээний 40 хувийн урьдчилгаа төлбөр
2015-04-17 Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 0.0 18,200,000.0 2/181 тоот гэрээний МҮОНРТв-н нэвтрүүлэг цацалтын төлбөр
2015-04-22 Имэрж медиа ХХК 7,150,000.0 2/182 тоот гэрээний дагуу ETV тв-рх нэвтрүүлэг цацалтын төлбөр
2015-04-24 Номжим ХХК 0.0 54,040,000.0 2/210 тоот гэрээний дагуу 70%-н урьдчилгаа төлбөр
2015-05-06 Ийгл Броадкастинг ХХК 0.0 19,973,910.0 Ийгл ТВ-тэй хийсэн 2/225 гэрээний дагуу 40%-н төлбөр
2015-05-14 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 9,680,000.0 Хэвлэлийн бага хурлын төлбөр
2015-06-19 Мэгүүн медиа ХХК 34,300,000.0 2/302 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-19 Олон нийтийн харилцааны эвсэл ТББ 34,230,000.0 2/301 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-22 Өргөн дэлгэц ХХК 5,400,000.0 2/299Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-06-22 Медиа линк ХХК 30,310,000.0 2/300 Гэрээний дагуу төлбөр шилжүүлэв.
2015-09-01 Медиа линк ХХК 9,780,000.0 2/302 гэрээний дагуу төлбөр
2015-09-03 Олон нийтийн харилцааны эвсэл 9,800,000.0 2/301 гэрээний төлбөр
2015-01-06 Молор дүмбэн ХХК 14,970,000.0 2/617 тоот гэрээгээр нэвтрүүлгийн 30%-н урьдчилгаа
2015-02-03 Тойм Инк ХХК 0.0 12,168,540.0 2/203 тоот гэрээгээр хийгдсэн сэтгүүлийн үлдэгдэл төлбөр
2015-02-18 Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 0.0 24,840,000.0 Олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааны төлбөр

Гадаад томилолтын зардал

2015-05-05 Айр Маркет ХХК 0.0 5,598,000.0 БНСВУ-н томилолтын тийзний үнэ.
2015-05-15 City air miles LLC 0.0 6,660,000.0 2 ажилтаны нислэгийн төлбөр
2015-06-29 Мон айр тур ХХК 13,800,000.0 ИБУИНВУ-томилолтын тийзний төлбөр
2015-09-24 City Air Miles ХХК 9,985,900.0 №10/150918103-0009 тийзний төлбөр ТУЗ-75 тоот тогтоол
2015-09-24 City Air Miles ХХК 9,718,400.0 №10/150918103-0007 тийзний төлбөр ТУЗ-76 тоот тогтоол
2015-02-06 Аэр маркет ХХК 0.0 12,208,500.0 Онгоцны тийзний төлбөр
2015-06-16 Сити айр майлс ХХК 11,212,800.0 Томилолтын тийзний төлбөр
2015-06-16 Сити айр майлс ХХК 8,741,100.0 Томилолтын тийзний төлбөр
2015-06-19 Мон айр тур ХХК 5,280,000.0 Хонгконг-АНУ томилолтын тийзний үнэ
2015-01-22 Айр Маркет ХХК 7,520,000.0 Томилолтын тийзний үнэ
2015-06-23 Сити айр майлс ХХК 11,773,600.0 АНУ-томилолтын тийзний төлбөр
2015-07-06 Мон айр тур ХХК 13,570,000.0 ОХУ-Уфа томилолтын тийзний төлбөр
2015-07-07 Айр маркет ХХК 7,838,800.0 Лондон томилолтын тийзний төлбөр
2015-03-19 М.Баянмөнх 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Ч.Нэргүй 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Д.Ганбат 5,370,786.0 Албан томилолтын зардалд
2015-03-19 Н.Тэмүүлэн 5,370,786.0 Албан томилолтын зардалд

Тоног төхөөрөмж, программ хангамжийн зардал

2015-03-30 Грунтвед ХХК 6,600,000.0 Зээлийн мэдээллийн сан программын төлбөр
2015-05-21 Ньюсоник ХХК 10,240,000.0 сервер компютер,сүлжээний төхөөрөмжийн төлбөр
2015-06-08 Ньюсоник ХХК 10,240,000.0 Сервер компьютер, сүлжээний төхөөрөмжийн төлбөр
2015-06-26 Софтлайн Азия ХХК 7,043,438.0 Антивирус программ хангамжийн сунгалтын төлбөр
2015-09-01 Бьюлдингс техноложи ХХК 34,930,000.0 2/434 гэрээгээр серверийн төхөөрөмжийн 70%н төлбөр
2015-05-27 Саммит компьютер технологи ХХК 5,819,750.0 5 принтер, 1 серверийн тог баригчийн төлбөр
2015-09-14 Энжинэкс ХХК 18,496,500.0 Компьютер тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр
2015-09-14 Макролинк ХХК 7,972,800.0 Компьютер тоног төхөөрөмжийн төлбөр

Үйлчилгээний зардал 

2015-09-01 Маyer Brown 123,594,797.0 ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр /ханш-
2015-02-10 Соёмбо даатгал ХХК 0.0 9,967,987.0 Авто тээврийн хэрэгслийн даатгалын төлбөр
2015-03-23 Pricewaterhouse advisory LLC 55,711,880.0 Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70%.
2015-05-21 Грейпсити Монгол ХХК 24,278,612.0 Оракл датабааз үйлчилгээний төлбөр
2015-05-15 ПрайсуотерхаусКуперс ХХК 0.0 8,382,049.0 Зээлжих зэрэглэлийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой нэмэгдэл зардал
2015-06-08 Грейпсити Монгол ХХК 10,405,119.0 Оракл датабаазын үйлчилгээний төлбөр
2015-08-05 Standart and Poor’s Limited 168,938,813.0 Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал шилжүүлэв./ханш-1988,03/
2015-08-25 Некстстеп инженеринг ХХК 5,880,000.0 Стандарт боловсруулах ажлын төлбөрт
2015-09-14 Некстстеп ХХК 27,600,000.0 Интерьер зураг төсөл боловсруулах үйлчилгээний төлбөр

Бусад зардал

Арга хэмжээний зардал 2015-07-03 Шангрила Улаанбаатар Хотел ХХК 5,347,500.0 4/330 гэрээний дагуу үйлчилгээний төлбөр
Эмнэлэгт үзүүлэх 2015-09-22 Гранд мед ХХК 22,124,500.0 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр.

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Tagged: , | Leave a Comment »

Хөгжлийн банк 5 орлогч захиралтай үйл ажиллагаа явуулж, ТУЗ-ийн гишүүдээ 50,9 сая төгрөгийн сургалтад хамруулжээ

Posted by budvaabyambaa on October 11, 2015

Ингээд “Хөгжлийн банк” сангийн тухай зарим мэдээллийг сонирхуулъя. Ерөнхий захирлаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбат таван орлогч захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх, Орлогч захирал бөгөөд Зээлийн газрын дарга Г.Одонтуул, Орлогч захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын захирал Р.Батбаяр болон Орлогоч захирал бөгөөд Хяналт, захиргааны газрын захирал Б.Батбилэг, Орлогч захирал бөгөөд Актив, пассивын удирдлагын газрын захирал М.Бат-Өлзий ажилладаг. Эдгээр орлогч захирлуудын өмнө нь ямар ажил хийж байсан тухай намтрын мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Харин ТУЗ-ийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар даргалж, гишүүдээр нь Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгончулуу, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга О.Хуягцогт, Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат нар ажиллада аж.

 

Posted in [4] Бонд. Зээл тусламж. Хөгжлийн банк | Leave a Comment »

 
%d bloggers like this: