ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘[6] УЛААНБААТАР’ Category

Нийслэлийн ЗДТГ-ын төсөв: ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖУУД

Posted by ИТХ on December 22, 2017

         2017 ОНЫ 1-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.11 А/22 Гадаад томилолтын тухай А-22.pdf Инженерийн байгууламжийн хэлтэсийн мэргэжилтэн Р.Даваасүрэнг ХБНГУ, БНАУ-д хийх томилолтийн зардал 2.8 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.12 А/27 Нийслэл, дүүргийн хэмжээнд 2017 онд батлан хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээг 35 сая төгрөгөөр тогтоосон А-27.pdf Батлан хамгаалах үйл ажиллагааг зохион байгууллахад шаардагдах 35 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А/38 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-38.pdf “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын блансаас “УБ Зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын бланст Тоёото чейзер маркийн автомашин шилжүүлэх тухай тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А/39 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-39.pdf БЗД-ийн “Нийтлэг үйлчилгээний газар-Хоёр” ОНӨААТҮГ-ын блансаас
Дон фэн маркийн автомашинийг “Нийтлэг үйлчилгээний газар-Дөрөв”-ын бланст шилжүүлэх тухай тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А40 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-40.pdf Налайх дүүргийн ЗДТГ-ын блансаас Bodcat маркийн автомашинийг “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т бланст шилжүүлэх тухай тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А41 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-41.pdf БГД-ийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн төв”-ийн блансаас Киа оптима автомашинийг БГД-ийн ЗДТГ-ийн бланс шилжүүлэх тухай тушаал.
7 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А42 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-41.pdf БУРУУ ТУШААЛ ХАВСРАГАСАН.
8 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.27 А43 Шагнах тухай А-43.pdf “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр СХД-н Цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Г.Ганбаярыг шагнах тухай.
9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.01.31 А/50 Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А-50.pdf Налайх дүүрэгт Малын гоц халдварт цэцэг өвчний вакцинжуулалтын ажилд 72.9 сая төгрөг баталсан тушаал.
 
         2017 ОНЫ 2-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.01 А/51 Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А-51.pdf Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний захирамж болон зардал 12.8 сая төгрөг баталсан тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.08 А/60 Санхүүжилтийн тухай А-60.pdf “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа 334.3 сая төгрөг, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд 298.6 сая төгрөгийн санхүүжилт гаргах тухай тушаал.
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.08 А/62 Хөрөнгө гаргах тухай А-62.pdf “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ-ын өр барагдуулж, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах 40 сая төгрөг баталж 2017 онд буцаан төвлөрүүлэхийг даалгах тухай тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.09 А/64 Сургалт зохион байгуулах тухай А-64.pdf “Орчин үеийн төрийн захиргааны удирдлага, манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгуулахад 1.5 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/66 Нийслэлийн өмчид зөөврийн ус түгээх байр бүртгэн авах тухай А-66.pdf БГД, ЧД-ийн хороодод зөөврийн ус түгээх 4 байр 128.8 сая төгрөгөөр баригдсаныг  УСУГ-ын бланст бүртгэх тухай тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/67 Нийслэлийн өмчид байр бүртгэн авах тухай А-67.pdf СБД-т баригдсан “Улаанбаатар хэвлэл” ХХК-ийн “Сити тауэр” барилгын 563.7 сая төгрөгийн үнэ бүхий 3-р давхрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал.
7 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/68 Нийслэлийн өмчид цэцэрлэгийн барилга бүртгэн авах тухай А-68.pdf Нийслэлийн Багануур дүүрэгт баригдсан 1.07 тэрбум төргөрийн үнэ бүхий цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал.
8 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/69 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-69.pdf СХД, БД-т баригдсан 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал. Хавсралттай.
9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/70 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-70.pdf БГД-ийн хороодод 10.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал. Хавсралттай.
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/71 Нийслэлийн өмчид зоорийн давхар бүртгэн авах тухай А-70.pdf БУРУУ ТУШААЛ ХАВСРАГАСАН.
11 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.10 А/72 Нийслэлийн өмчид гүний худгийн барилга бүртгэн авах тухай А-72.pdf СБД 18, 20-р хороонд баригдсан 75.4 саятөгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан гүний худгийн барилгыг  нийслэлийн өмчинд бүтгэх тухай тушаал. Хавсралттай.
12 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.14 А/80 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-80.pdf ХУД, ЧД, БГД-ийн эмнэлэгүүдэд мэс заслын тасаг шинээр байгуулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийн зардал 2 тэрбум төгрөг  хавсралтаар баталж худалдан авч, бүртгэх тухай тушаал. Хавсралттай
13 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.14 А/81 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-81.pdf “Сургуулийн автобус төсөл”-ийн хүрээнд бага оврын автобус авахад 450 сая, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэхэд 300 сая төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
14 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.14 А/82 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-82.pdf Хот тохижилтын тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж худалдан авахад 1.5 тэрбум төгрөг хавсралтаар баталж худалдан авч, бүртгэх тухай тушаал.
15 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.14 А/83 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-83.pdf 5 дүүргийн орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажилд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан тушаал. Хавсралттай
16 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.14 А/84 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-84.pdf Нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, засаг захиргааны анхан шатны нэгжээс үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санхүүжилт 1.2 тэрбум төгрөг, Төрийн цахим төлбөр тоцооны систем, тоон гарын үсгийг нэвтрүүлэх санхүүжилт 280 сая төгрөг, нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэх санхүүжилт 1.2 тэрбум төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
17 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.22 А/99 Хөрөнгө гарагх тухай А-99.pdf “Нийслэлийн тэргүүний  фермер”, “Нийслэлийн сайн малчин”, “ Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор шагнагдсан иргэн, ААН-ийн шагналын төсөв 19.9 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай.
18 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.02.24 А/104 Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А-104.pdf Малын гоц халдварт шүлхий, цэцэг, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 28.1 сая төгрөг Хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
         2017 ОНЫ 3-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.06 А/111 Буцалтгүй тусламж олгох тухай А-111.pdf Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны нийгэм, соёлын асуудал эрхэлсэн орлогч дарга ажиллаж байсан Л.Жигжидсүрэн өвчний улмаар нас барсан тул 1 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.07 А/113 Гадаад томилолтын тухай А-113.pdf БНСУ-ын Сөүл хотод ажиллах ХУД-ийн засаг дарга, ОНӨААТҮГ-ын төлөөлөгчдийн гадаад томилолтын тухай захирамж.
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.07 А/114 Тэмцээн зохион байгуулах тухай А-114.pdf Монголын Оюутны спортын “Универсад-2017” их наадамд шаардагдах 11.2 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.10 А/122 Орон сууц нийслэлийн өмчид бүртгэн авах тухай А-122.pdf “Буянт-Ухаа 1” Орон сууцны хорооллоо 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан хавсралтанд заасан 30 айлын орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.15 А/135 Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай А-135.pdf “Тогтвортой хөгжил ба орон нутгийн засаг захиргаа “ICLEI”” ОУ-ын байгууллагын гишүүнчлэлийн хураамж 750 ам.доллар, 20.000 төгрөг баталсан тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.15 А/136 Дэмжлэг үзүүлэх тухай А-136.pdf “Нарыз” Баярын арга хэмжээний зардалд 10 сая төгрөг баталсан тушаал.
7 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.15 А/138 Нийслэлийн өмчид орон сууцны барилга байгууламж бүртгэх тухай А-138.pdf СХД-ийн 8-р хороонд баригдсан 3.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий  “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-ыг бүртгэн авах тухай тушаал.
8 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.16 А/144 Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын задаргаа батлах, эрх шилжүүлэх тухай А-144.pdf Хотын авто зам, замын байгууламж, тэмдэг, хайс, гүүр хоолой, туннелийн засвар арчлалтад шаардагдах  8.5 тэрбум төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.16 А/146 Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай А-146.pdf Ази, Номхон далайн орнуудын хотуудын “CITYNET” холбооны гишүүнчлэлийн хураамж 6630 ам.доллар баталсан тушаал.
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.17 А/154 Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А-154.pdf Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилтын ажилд 62.5 төгрөгийн санхүүжилт хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
11 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.17 А/155 Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай А-155.pdf УБ хотын номын сан, алслагдсан дүүргийн номын санг нэгдсэн сүлжээнд холбох, номын баяжилт хийхэд 100 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
12 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.15 А/137 Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай А-137.pdf Хотын авто зам, замын байгууламж, гэр хороолол, орон сууцны хорооллын замын засвар арчлалтад шаардагдах  22.5 тэрбум төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
13 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.29 А/165 Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай А-165.pdf Сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажилд 865.1 сая төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
14 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.03.29 А/169 Хөрөнгө гаргах тухай А-169.pdf Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд бургас, мод тайрч талбай чөлөөлөх ажилд 32 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
         2017 ОНЫ 4-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга 2017.04.04 А/181 Зорилт батлах тухай А-181.pdf “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны ЭЗ-ийн үр ашгийг дээшлүүлэх зорилт”ыг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
2 Нийслэлийн Засаг дарга 2017.04.05 А/187 Гадаад томилолтын тухай А-187.pdf Барилга, хот байгуулалтын сайд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлах айчлалд  Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн томилолтын зардалыг хавсралтаар баталсан тушаал. Хавсралтгүй
3 Нийслэлийн Засаг дарга 2017.04.06 А/191 Буцалтгүй тусламж олгох тухай А-191.pdf МУ-ын урлагын гавьят зүтгэлтэн Р.Лхамсүрэн нь өвчний улмаас нас барсан тул 500.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга 2017.04.07 А/192 Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах тухай А-192.pdf “Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дундын оролцоог сайжруулъя” сэдэвт уулзалтын зардалд 3.6 сая төгрөг баталсан тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга 2017.04.12 А/205 Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай А-205.pdf ОУ-ын цахим засаглалын байгууллага “WEGO”-ын гишүүнчлэлийн хураамж 5000 ам.долла, 20.000 төгрөг баталсан тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга 2017.04.14 А/235 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-235.pdf БГД-т баригдсан 4.6 тэрбут төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан барилга багууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал. Хавсралттай
7 Нийслэлийн Засаг дарга 2017.04.14 А/237 Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай А-237.pdf “УСУГ” ОНӨААТҮГ-ын блансаас хавсралтанд заасан 17 сая төгрөгийн үнэ бүхий ус түгээх байрыг блансаас хасах тухай тушаал. Хавсралттай
8 Нийслэлийн Засаг дарга 2017.04.25 А/254 Хөрөнгө гаргах тухай А-254.pdf Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 34.6 сая төгрөг баталсан тушаал.
9 Нийслэлийн Засаг дарга 2017.04.25 А/257 Гадаад томилолтын тухай А-257.pdf БНСУ-с зохион байгуулж буй ажилтан солилцооны хөтөлбөрт мэргэжилтэн Б.Амарзаяаг оруулцах, нислэгийн тийз 1.5 сая төгрөг баталсан тушаал.
10 Нийслэлийн Засаг дарга 2017.04.27 А/258 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-258.pdf Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 5.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай тушаал.
11 Нийслэлийн Засаг дарга 2017.04.28 А/260 Шагнах тухай А-260.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000 төгрөгөөр шагнах нэрс, 1.8  сая төгрөг баталсан тушаал
12 Нийслэлийн Засаг дарга 2017.04.25 А/255 Гадаад томилолтын тухай А-255.pdf Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн Улаан-Үд хотод хийх томилолтын тухай тушаал.
         2017 ОНЫ 5-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга 2017.05.02 А/265 Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А-265.pdf Барилга байгууламжийг газар хөдлөлтийн тэсвэржлэх чадвараар нь үнэлэн паспортжуулах ажилд 230 сая төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал.  Хавсралттай
2 Нийслэлийн Засаг дарга 2017.05.02 А/266 Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А-266.pdf Сэлбэ, Баянхошууу дэд төвүүдийн бохир ус зайлуулах шугамын газар чөлөөлөлт,  нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийхэд 50 сая төгрөг баталсан тушаал.
3 Нийслэлийн Засаг дарга 2017.05.02 А/269 Эрх шилжүүлэх тухай А-269.pdf Багахангай дүүргийн авто замын засварын 25 сая төгрөгийн төслийн худалдан авах ажиллаганы эрхийг тус дүүргийн засаг даргад шилжүүлэх тухай тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга 2017.05.03 А/270 Эрх шилжүүлэх тухай А-270.pdf Налайх дүүргийн авто замын засварын 167 сая төгрөгийн төслийн худалдан авах ажиллаганы эрхийг тус дүүргийн засаг даргад шилжүүлэх тухай тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга 2017.05.03 А/271 Эрх шилжүүлэх тухай А-271.pdf Багануур дүүргийн авто замын засварын 170 сая төгрөгийн төслийн худалдан авах ажиллаганы эрхийг тус дүүргийн засаг даргад шилжүүлэх тухай тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга 2017.05.03 А/274 Төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодоор зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай А-274.pdf Нийслэлийн албан байгууллагуудын зарим ажил, үйлчилгээг хавсралтанд заасан төрийн бус байгууллага, мэрэгжлийн холбоодоор гүйцэтгүүлэх тухай тушаал. Хавсралтгүй
7 Нийслэлийн Засаг дарга 2017.05.08 А/281 Сургалт зохион байгуулах тухай А-281.pdf Хороодын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулахад 49.1 сая төгрөг баталсан тушаал.
8 Нийслэлийн Засаг дарга 2017.05.08 А/284 Хөрөнгө гаргах тухай А-284.pdf “Улаанбаатар хавар-2017” ОУ-ын найрал дууны их наадамд 7.8 сая төгрөг баталсан тушаал.
9 Нийслэлийн Засаг дарга 2017.05.08 А/285 Тээврийн хэрэгсэл худалдан авах тухай А-285.pdf ХУД-ийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т хавсралтанд заасан 30.5 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг худалдан авах тухай тушаал. Хавсралттай
10 Нийслэлийн Засаг дарга 2017.05.10 А/292 Илтгэлийн уралдаан зохион байгуулах тухай А-292.pdf “Нийслэл-Жендерийн эрх тэгш байдал-Шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааны ажлын хэсгийг I, шаардагдах 7.2 сая төгрөгийн төсвийн задаргааг II хавсралтаар баталсан тушаал. Зөвхөн I хавсралттай
11 Нийслэлийн Засаг дарга 2017.05.11 А/296 Гадаад томилолтын тухай А-296.pdf БНХАУ-д болох “Тав тухтай амьдрах орчин ба тогтвортой хот” сэдэвт форумд оролцох мэрэгжилтнүүдийн томилолтын тухай тушаал.
12 Нийслэлийн Засаг дарга 2017.05.15 А/308 Гамшгаас хамгаалах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай А-308.pdf Цаг агаарт зориулдаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад 1.8 сая төгрөг баталсан тушаал.
13 Нийслэлийн Засаг дарга 2017.05.17 А/311 Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-311.pdf Үйлдвэрийн газруудын бланст бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг хавсралтанд заасны дагуу блансаас блансад шилжүүлэх тушаал. Хавсралттай
14 Нийслэлийн Засаг дарга 2017.05.17 А/312 Тээврийн хэрэгсэл худалдан авах тухай А-312.pdf БЗД-ийн 8-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд хавсралтанд заасан 10.7 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авах тухай тушаал. Хавсралттай.
15 Нийслэлийн Засаг дарга 2017.05.17 А/313 Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай А-313.pdf СБД-ийн 754.9 сая төгрөгийн үнэ бүхий 54-р цэцэрлэгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тушаал
16 Нийслэлийн Засаг дарга 2017.05.17 А/314 Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай А-314.pdf ХУД-ийн 781.3 сая төгрөгийн үнэ бүхий 46-р цэцэрлэгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тушаал
17 Нийслэлийн Засаг дарга 2017.05.17 А/316 Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А-316.pdf Багануур, Багахангай, Налайх, БЗД-ийн шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалтанд шаардагдах 19.9 сая төгрөг баталсан тушаал. Хавсралттай
18 Нийслэлийн Засаг дарга 2017.05.18 А/317 Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай А-317.pdf УСУГ ОНӨААТҮГ-ын блансад бүртгэлтэй 317.2 сая төгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тушаал. Хавсралттай
19 Нийслэлийн Засаг дарга 2017.05.19 А/321 Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний тухай А-321.pdf Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавьж “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулахад 8.5 сая төгрөг баталсан тушаал. Хавсралттай
20 Нийслэлийн Засаг дарга 2017.05.22 А/326 Хөрөнгө гаргах тухай А-326.pdf ХУД-ийн авто замын ажлын трасст орсон иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөн олговр 46.3 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
21 Нийслэлийн Засаг дарга 2017.05.29 А/354 Шагнах тухай А-354.pdf УБ хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагнал олгоход шаардагдах 1.3 сая төгрөг баталсан тушаал.
22 Нийслэлийн Засаг дарга 2017.05.29 А/360 Дэмжлэг үзүүлэх тухай А-360.pdf Киргизстан улсад болох Ази тивийн гар барилдааны тэмцээнд оролцох пара гар барилдааны тамирчин Ч.Мөнх-Эрдэнэд 2.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай тушаал.
23 Нийслэлийн Засаг дарга 2017.05.30 А/366 Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай А-366.pdf БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын хандив болон төсвийн хөрөнгөөр худалдан авсан 98.2сая төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг бүртгэн авах тухай тушаал. Хавсралттай
24 Нийслэлийн Засаг дарга 2017.05.30 А/367 Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай А-367.pdf Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй 52.6 сая төгрөгийн үнэ бүхий 2 барилгыг акталж,  бүртгэлээс хасах тушаал. Хавсралттай
25 Нийслэлийн Засаг дарга 2017.05.31 А/378 Шагнах тухай А-378.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000, “Жуух бичиг” 30.000  төгрөгөөр шагнах нэрс, шаардагдах  5.4 сая төгрөг баталсан тушаал.
26 Нийслэлийн Засаг дарга 2017.05.31 А/380 Улаанбаатар хотын жуулчны мэдээллийн төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай А-380.pdf Гадаад, дотоод жуулчдад мэддэлэл өгөх төвүүд байгуулах ажилд 29.7 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
27 Нийслэлийн Засаг дарга 2017.05.31 А/381 Гадаад томилолтын тухай А-381.pdf Сингапур Улсад болох “Хот суурин газрын замын хөдөлгөөний түгжрэл ба менежмент” сэдэвт сургалтад оролцох орлогч дарга Х.Булгааг томилолтоор ажиллуулах тухай тушаал.
         2017 ОНЫ 6-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.06.06 А/393 Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А-393.pdf Туул гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүл ажиллуулахад шаардагдах 22.6 сая төгрөг баталсан тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.06.07 А/408 Гадаад томилолтын тухай А-408.pdf БНХАУ-ын Бугат хотод орон сууцжуулах төсөл хөтөлбөртэй танилцах, туршлага судлах  НЗД-ын орлогч тэргүүтэй мэрэгжилтнүүдийн гадаад томилолтын тухай тушаал.
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.06.12 А/421 Тээврийн хэрэгсэл балансаас хасах тухай А-421.pdf Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тээврийн хэрэгсэлийг I, Сэлбэгийн зориулалтаар худалдах худалдах тээврийн хэрэгсэлийг II хавсралтаар тус тус баталсан тушаал. Хавсралттай
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.06.19 А/459 Гадаад томилолтын тухай А-459.pdf ОХУ-ын Үлаан-үд хотод болох хуралдаанд Аялал жуулчлалын газрын орологч дарга Ц.Энхтүвшинг томилолтоор ажиллууллах тухай тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.06.20 А/466 Хөрөнгө гаргах тухай А-466.pdf БЗД-т хийгдэж буй үерийн далан, автозам, Амгалан станцийн ажлын нөлөөнд өрсөн иргэдэд 191.2 сая төгрөгийн нөхөн олговор олгох тухай тушаал. Хавсралттай
         2017 ОНЫ 7-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.04 А/510 Шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай А-510.pdf СХД-ийн 22-р хороонд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээр, ариутгал хийхэд шаардагдах 59.5 сая төгрөг баталсан тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.05 А/511 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-511.pdf БЗД, СХД, ХУД, Налайх дүүрэгт баригдсан 17.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий, хавсралтад заасан барилга байгууламжийг бүртгэн авах тухай тушаал. Хавсралттай
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.06 А/524 Мэдээллийн цэг ажиллуулах тухай А-524.pdf Наадмын үер “Жуулчны мэдээллийн төв”, явуулын мэдээллийн цэгүүд ажиллуулахад  5.1 сая төгрөг баталсан тушаал. Хавсралттай
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.06 А/531 Шагнах тухай А-531.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000, “Жуух бичиг” 30.000  төгрөгөөр шагнах нэрс, шаардагдах  7.3 сая төгрөг баталсан тушаал.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.17 А/548 Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай А-548.pdf БЗД-т баригдсан 540.5 сая төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 8 айлын орон сууцны 2 барилгыг бүртгэн авах тушаал. Хавсралттай
6 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.17 А/549 Хөрөнгө гаргах тухай А-549.pdf УБ хотын музейн дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 60.6 сая төгрөг баталсан тушаал.
7 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.17 А/550 Эрх шилжүүлэх тухай А-550.pdf Хөнгөн атлетикийн тартанан замын засварлалтын ажил 456 сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн ЗДТГ-т шилжүүлэх тухай тушаал.
8 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.17 А/555 Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай А-555.pdf Мэдээллийн аюулгүй байдал, интернет үйлчилгээнд орчин үеийн шинэ технологи нэврүүлэх, урсгал зардыг бууруулах ажлыг зохион байгуулах тухай захирамж.
9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.16 А/537 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай А-537.pdf Ой хээрийн түймрээс сэргийлэх зорилгоор амралт, аялал, зугаалга, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох бусад авах арга хэмжээний тухай захирамж.
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.17 А/556 Гадаад томилолтын тухай А-556.pdf Сингапур улсад болох сургалтанд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын хэлтсийн дарга Ц.Батбаярыг томилон ажиллуулах тухай.
11 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.24 А/558 Арга хэмжээ зохион байгуулах тухай А-558.pdf УБ хотод болох “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд шаардагдах 18 сая төгрөг баталсан тухай тушаал.
12 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.27 А/569 Хөрөнгө гаргах тухай А-569.pdf “Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд 52 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлгчдийг УБ хотод хүлээн авах ажлын хэсгийг хавсралтаар баталж зардлыг батлагдсан төсвийн дагуу зарцуулах тухай тушаал. Хавсралттай
  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.07.24 А/558
         2017 ОНЫ 8-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.08.02 А/594 Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А-594.pdf Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт, тарилга, бусад арга хэмжээний тухай тус тус хавсралтаар баталсан тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.08.18 А/604 Хөрөнгө гаргах тухай А-604.pdf ЧД-ийн 19-р хороонд хийгдсэн авто замын нөлөөлөлд өртсөн хавсралтад заасан 2 иргэнд 4.1 сая төгрөг баталсан тушаал. Хавсралттай
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.08.24 А/622 Хөрөнгө гаргах тухай А-622.pdf СХД-ийн 1, 22-р хороонд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, 3 хэсэгт хорио цээр, ариутгал хийхэд шаардагдах 206.9 сая төгрөг баталсан тушаал. Хавсралттай
         2017 ОНЫ 9-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.05 А/659 Хөрөнгө гаргах тухай А-659.pdf ХУД-ийн 10-р хороонд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээр, ариутгал хийхэд шаардагдах 61.9 сая төгрөг баталсан тушаал.
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.05 А/662 Хөрөнгө гаргах тухай А-662.pdf “Улаанбаатар түншлэл-2017” ОУ-ын үзэсгэлэнгийн ажилд амжилттай оролцсон иргэн ААН Засаг даргын нэрэмжит шагнал гардуулахад шаардагдах 2.8 сая төгрөг баталсан тушаал.
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.11 А/676 Тендерийн хэмнэлт зарцуулах тухай А-676.pdf СХД-ийн 92-р цэцэрлэгийн засварын ажилд шаардагдах 11.5 сая төгрөгийг А-165 захирамжинд заагдсан хэмнэлтийн хөрөнгөөс санхүүжүүлэх тухай тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.11 А/682 Гадаад томилолтын тухай А-682.pdf БНХАУ-ын Эрээн хотод болох “ 3 улсын чуулга уулзалтад Аялал жуулчлал захиргааны хэлтсийн дарга Д.Ганболд, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нарыг томилон ажиллууллах тухай.
5 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.11 А/690 Хөрөнгө гаргах тухай А-690.pdf Багануур дүүргийн орон сууцны дээврийн засварын ажилд шаардагдах 50 сая төгрөг баталсан тушаал.
6 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.20 А/700 Хөрөнгө гаргах тухай А-700.pdf НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад “Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэхэд шаардагдах  27.5 сая төгрөг баталсан тушаал.
7 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.22 А/702 Гадаад томилолтын тухай А-702.pdf БНХАУ-ын Хөх хотод болох экспонд оролцох төлөөлөгчдийн нэрс, шаардагдах зардалыг батлагдсан төсвийн дагуу гаргах тухай тушаал.
8 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.22 А/703 Уралдаан зохион байгуулах тухай А-703.pdf Нийслэлийн өдрийг угтаж болзолт уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг, шаардагдах 27.7 сая төгрөг тус тус хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.09.27 А/712 Тээврийнхэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай А-712.pdf Нийслэлийн өмчийн блансаас тээврийн хэрэгслүүдийг хавсралтад заасны дагуу блансаас бланст шилжүүлэх тухай тушаал. Хавсралттай
         2017 ОНЫ 10-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.10.03 А/725 Хөрөнгө гаргах тухай А-725.pdf БЗД, БГД-ийн цэцэрлэгүүдэд хийх инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажилд 102.4 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.10.13 А/765 Шагнах тухай А-765.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000, “Жуух бичиг” 30.000  төгрөгөөр шагнах нэрс, шаардагдах  13.5 сая төгрөг баталсан тушаал.
3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.10.26 А/808 Шагнах тухай А-808.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000, “Жуух бичиг” 30.000  төгрөгөөр шагнах нэрс, шаардагдах  9.3 сая төгрөг баталсан тушаал.
4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017.10.31 А/819 Шагнах тухай А-819.pdf Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 50.000, “Жуух бичиг” 30.000  төгрөгөөр шагнах нэрс, шаардагдах  3.2 сая төгрөг баталсан тушаал.
         2017 ОНЫ 11-Р САР
Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийдвэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.11.03 А/822 Хөрөнгө гаргах тухай А-822.pdf “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хуралд шаардагдах 9.5 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хавсралттай
2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017.11.03 А/823 Аян зохион байгуулах тухай А-823.pdf “Хорт зуршилаас урьдчилан сэргийлэх “ аянд шаардагдах 3.2 сая төгрөг хавсралтаар баталсан тушаал. Хасвралттай
Advertisements

Posted in [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

Д.Баттулга: Аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг. Ц.Очирбат: Аудитын байгууллага хянах, аудит хийх эрхгүй

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Лав 2015 оныг дуустал нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүрт олгож байгаа улирал тутмын 15 сая, жилийн 60 сая (ноднин 80 сая байсан) төгрөг тойргийн мөнгө үү, урамшууллын мөнгө үү гэдэг асуудал маргаантай хэвээр байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон байдлаар нь харгалзан төлөөлөгчид “урамшуулал” олгож болно” гэсэн заалт бий. Гэтэл нийслэл, дүүргийн төлөөлөгчид өөрсдийгөө идэвхтэй, идэвхгүй оролцсоныг харгалзах нь битгий хэл тойрогтой, тойроггүйг зориудаар “мартаж” урамшууллын багагүй мөнгийг өөрсөддөө хуваарилж хувааж авсаар өдий хүрлээ. Тухайлбал, нийслэлийн ИТХ төлөөлөгчиддөө 2014 онд нийт 3,6 тэрбум төгрөг олгосон бол 2015 онд арай бага буюу 2,7 тэрбумыг өгч байна. Ийм их урамшуулал байж болдог юм уу гэсэн асуултанд “бид хувьдаа авдаггүй, тойрогтоо, сонгогчиддоо зориулдаг мөнгө” хэмээн тайлбарладаг. Харин тэдэнд тойргийн мөнгө байх ёсгүйг сануулахад “урамшууллын мөнгө байхгүй юу” гэж хэлээд “Зэрэг нэмэхийн өмнө” киноны еэвэнгийн үлгэрийг шинэ хувилбараар ярьж өгдөг болсон билээ. 

Өнгөрсөн намар урамшууллын мөнгийг тойрсон дуулиан дэгдэх үеэр нийслэлийн  ИТХ-ын дарга Д.Баттулга юу хэлснийг эргэж саная.

… Хууль дээрээ урамшуулал гэсэн болохоор… Тэгээд энийг манай төрийн өндөрлөгүүд цалин, пүнлүү гээд буруугаар ойлгоод явж байна.Энэ бол тийм биш ээ, энэ бол төлөөлөгчид тойрогтоо ажилладаг зардал. Үйл ажиллагааны зардал, тухайн төлөөлөгч нар олон нийтийн арга хэмжээ тойрог дээрээ зохион байгуулдаг… Хоёрдугаарт хэлэхэд, энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа манай төлөөлөгчид ИТХ-д тайлагнадаг, энэ тайланг оны эцсээр Аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг… 

Энд “аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг” гэж өгүүлбэр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчдийн мөнгөнд төрийн аудитын байгууллага шалгалт хийж, зарцуулалтыг хянаж, хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргадаг байх нь. Иймээс бид тэр дүгнэлтийг олж үзэхээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн Аудитын газарт албан бичгээр хандсан юм.

Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбатын (саяхан албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна) гарын үсэгтэй уг хариунд “ИТХ-ын төлөөлөгчдийн авч буй мөнгө нь цалин, урамшуулал учраас хэрхэн зарцуулсныг нь төрийн аудитын байгууллага хянах боломжгүй, хууль эрх зүйн үндэсгүй” гэж цагаан дээр хараар бичжээ.

Тэгвэл хэн нь худлаа хэлсэн бэ? Төлөөлөгчдийн урамшууллын мөртлөө тойргийн гэгдэх  хоёр нүүртэй мөнгөний талаар Д.Баттулга дарга хэдий болтол еэвэндэх бол?

Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 1 Нийслэлийн Аудитын газраас ирсэн бичиг 2

Бас “УИХ-д Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль өргөн барихдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар өргөн барьсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-нд баталсан Нийслэлийн 2016 оны төсөвт ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг тусгаж батлаагүй болно” гэжээ.

Бидний ойлгосноор, урьд жилүүдийн нийслэлийн төсөвт урамшууллын мөнгө гэж бичээгүй хэрнээ байсныг бид харлаа. 2016 оны төсөвт бас тэгэж бичээгүй ч байж магадгүй. Нийслэлийн Иргэний танхимд болсон төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Засаг даргын орлогч Н.Батаад энэ талаар асуухад “Би мэдэхгүй. Үүнийг Иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсдөө шийддэг” гэж хариулсан юм. 2016 оны нийслэлийн ИТХ-ын зарлагыг 7,3 тэрбум төгрөг гэж ямар нэгэн задаргаагүй бүхлээр нь баталж өгчээ. Удахгүй он гараад төлөөлөгчид хуралдаад шийдвэр гаргаад ээлжит урамшуулал авч болно гэсэн үг?  Хууль зөрчлөө гэж хэн ч хэлж чадахгүй. Дээр дурдсан 14.2 заалтыг хүчингүй болгоогүй юм байна. Учир нь нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгэхэд урамшуулал авч байсан, тэрнээс өмнө бас байсан л юм билээ. Бид нарын үед гараад ирсэн цоо шинэ асуудал биш, биднээс өмнө байсан. Хоёрдугаарт хуулиас гадуурх зүйл ч биш… Энэ талаар УИХ-ын удирдлагад тодорхой асуудал тавьсан, хэрвээ та энийг болохгүй гэж үзэж байгаа юм бол, хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Хэн нэгэн дарга нь зогсоо гэж хэлээд зогсоохгүй, бид хуулиа л хэрэгжүүлж байгаа хүмүүс. УИХ-ын гишүүд ч бас өөрсдийнхөө тойрогт ажиллах зардлаа авдаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн больчихъё. Тэгээд үндсэн ажлаа хийгээд явчихъя гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж байгаа” гэсэн дайчин мэдэгдэл хийж байж уг хуулийн 14.2 дахь заалтыг хамгаалж чаджээ. Жирийн иргэдийн эрх ашиг хөндсөн асуудлаар Төрийн эрх барих дээд байгуулллагатай ингэж зоригтой барьцаж огт айхгүйгээр үзэлцэж чаддагсан бол төрөөс хамаардаг нийслэлийн бүх асуудал аль хэдийнэ шийдэгдсэн байхсан.

Posted in [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

Улаанбаатар “дэлхийн” хот болжээ (НЗДТГ-ын 2015.I.01-2015.XI.30 ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалт)

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Төрийн албыг дагалддаг олон “бонус”-ын нэг бол гарцаагүй гадаад томилолт билээ. Энэ жил Улаанбаатар хотын албан тушаалтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг, тэндээс Боинг, Аэробус хөлөглөн нийслэлийн иргэн та бидний төлөө хилийн чанадыг зорих нь гойд олон байлаа. Урьд нь хэн, хэзээ гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг байсан бол 2013 оноос хотын даргын захирамжуудыг цахим сайтад тавьснаар ил тод болж эхэлсэн ба энэ жил нийслэлийн Шилэн данснаас илүү тодорхой мэдээллийг олж авдаг боллоо.

2015 он эхэлснээс өдгөө арваннэгдүгээр сар дуусах хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Парис, Сөүл, Ром, Лондонд гадаад томилолтоор ажиллажээ. Түүнчлэн түүний орлогч, зөвлөхүүд, газар хэлтсийн дарга нар ч гадаадад томилолтоор ажилласан байна. Гэхдээ “Дандаа дарга нар явдаг өмнөх жилүүдийн жишиг өөрчлөгдөж, мэргэжилтэн энгийн албан хаагч нар ч гадаад томилолтод явдаг болсон” хэмээн хотын мэр хэлснийг энд дурдах хэрэгтэй.

Доорхи жагсаалтад энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн ЗДТГ гадаад томилолтод зарцуулсан дүнг нэгтгэж байршууллаа. Гадаад томилолтод төсвөөс чамгүй мөнгө зарцуулжээ. Голдуу Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөөс эдгээр зардлыг “даажээ”.

Гэхдээ зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй нислэгийн тийзний зардал мэдээлэгдэнэ. Хэрвээ түүнээс бага бол мэдээлэхгүй, шилэн дансны цоорхойгоор сугарч үлддэг. Өөрөөр хэлбэл, ганц нэг, эсвэл цөөн хүний Бээжин, Сөүлийн зэрэг 5 саяд багтах томилолтын зардлууд хаалттай. Тэгэхээр энд жагсаалтад байгаа дүнгээр гадаад томилолтод зарцуулсан нийт зардлыг тооцох аргагүй юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Read the rest of this entry »

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Э.Бат-Үүл: Би хувьдаа төлөөлөгчийн урамшууллын мөнгөнд таатай ханддаггүй

Posted by budvaabyambaa on November 13, 2015

Бат-ҮүлНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагын үеэр НИТХ-ын төлөөлөгчдөд олгож буй урамшууллын мөнгөний талаар ингэж ярьжээ.

  • НИТХ-ын төлөөлөгчид тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?
  • Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл нь ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.
  • Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй гэхээр АН-ынхан олонхоороо хүч түрээд авна гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?
  • Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үер гарч байсан. МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. … Үнэндээ МАН-ын гишүүд энэ мөнгийг хамгийн их дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.

Эх сурвалж: Өдрийн сонин. 2015.10.15 ны №251 (5203) дугаар, IV нүүр

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Protected: Засаг дарга нөөц хөрөнгөө хэрхэн зарцуулж байна вэ?

Posted by budvaabyambaa on November 2, 2015

This content is password protected. To view it please enter your password below:

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Enter your password to view comments.

Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана +

Posted by budvaabyambaa on October 29, 2015

Өнгөрсөн тавдугаар сард зарласан нийслэлийн “Шилдэг хороо” болзолт уралдааны дүн гарч шалгарсан 20 хороо тус бүрийн дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтанд 10 сая төгрөгийн шагнал олгожээ. Нийтдээ 200 сая төгрөг. Ингээд зогссонгүй. Уралдааныг зохион байгуулж дүгнэсэн ажлын хэсгийг бас шагнав. Тухайлбал, болзолт уралдааны эхний 6 байрт шалгарсан 6 дүүргийн ажлын хэсэгт тус тус 7,5-1,2 сая төгрөгөөр бас давхар шагнах шийдвэрийг хотын дарга үзэглэсэн байх юм.

Сонин юм болох нь ээ. Төрийн албан хаагчдыг бусдаас дутахгүйгээр цалинжуулна, ажлаа явуулах өрөө тасалгаа, техник хэрэгслээр хангана, зардлыг даана, сургалт, томилолтонд явуулна, тэтгэвэрт гарахад нь 36 сарын мөнгө өгнө. Гэтэл сайн ажиллаарай гээд уралдаан зарлаж шалгаруулаад шагнана, араас нь шалгаруулсан хүмүүсийг бас шагнана. Тэд бас л цалин авдаг төрийн албан хаагчид билээ. Одоо энэ хүмүүсийг шагнасан Засаг дарга Э.Бат-Үүлийг шагнах л үлдэж байна.

болзол уралдаан дүгнэх тухай

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гадаад томилолтод лав 90 сая төгрөг зарцуулаад байна +

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын шилэн дансаар илэрсэн гүйлгээний анхаарал татсан зардлуудыг төрлөөр ангилж үзлээ.

Бусад дүүргээс дутах юу байсан шиг төлөөлөгч бүрт урамшууллын мөнгө олгож байна. Бас дөрвөн хүнд тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байх юм. Тэдгээрийн нэг нь тус дүүргийн 2-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөр, нөгөө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  бөгөөд 7-р хорооны Засаг дарга Э.Түвшин нар юм. Харин нөгөө хоёрын ажил албан тушаал тодорхойгүй байна. Шилэн дансны хуулиар бол энэ мөнгийг зарцуулах тогтоол шийдвэрийг хавсаргах ёстой атал огт тэгсэнгүй. Нэг ёсондоо нуусан учраас яагаад гэдгийг мэдэх боломж алга.

Бас гадаад сургалт, томилолтод 90 шахам сая төгрөг зарцуулсныг харахад Хан-Уулын төлөөлөгчид гадаад талдаа тун сайн боловсорч байгаа нь илт. Үүнээс гадна 5 саяас доогуур үнийн дүнтэй хичнээн зарцуулалт байгааг бүү мэд.

Намын суудлын мөнгө

2015-02-05 Ардчилсан нам 29,000,000.0 29 төлөөлөгчийн суудлын мөнгө

Төлөөлөгчийн урамшуулал

2015-02-06 ХААН БАНК Хан-уул салбар 52,479,000.0 01-сарын төлөөлөгчдийн урамшуулал
2015-02-26 ХААН Хан-уул салбар 52,479,000.0 2015-02 сарын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө
2015-03-26 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-04-24 Хаан Хан-Уул салбар 47,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 2015-04 сар
2015-04-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ төлөөлөгчдийн 2015-04 сар
2015-04-29 ХУД Нийгмийн даатгал сан 5,842,086.0 2015-04 сар НДШ
2015-06-10 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар ХХАОТ
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 48,879,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар
2015-06-24 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар ХХАОТ
2015-06-24 Хаан Хан-Уул салбар 50,579,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар
2015-07-23 Хаан-Хан уул салбар 48,189,000.0 2015-07 сар төлөөлөгчдийн урамшуулал
2015-07-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 2015-07 сар ХХОАТ төлөөлөгчдийн урам
2015-08-24 Хаан Хан-Уул салбар 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-08-24 ХУД татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ /Төлөөлөгчид/

Буцалтгүй тусламж, дэмжлэг

2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Н.Чинзориг
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Ц.Золжаргал
2015-08-14 Б.Энххөдөлмөр 10,000,000.0 Буцалтгүй тусламж
2015-08-14 Э.Түвшин 10,000,000.0 Буцалтгүй тусламж

Гадаад сургалт, томилолт

2015-03-06 МНУНийгэмлэг 7,935,480.0 Гадаад сургалт
2015-03-10 6,515,500.0 Гадаад томилолт
2015-04-01 Аэрмаркет ХХК 16,101,000.0 Гадаад томилолт АНУ тийз
2015-04-02 Хаан Хан-Уул салбар 20,612,800.0 Гадаад томилолт АНУ
2015-05-15 ОУМХИнститут 8,553,072.0 Сургалт-БНСУ
2015-06-11 Хаан Хан-Уул салбар 10,565,535.0 Гадаад томилолт -ОХУ/Улаан-Үүд/
2015-08-20 Хаан Хан-Уул салбар 6,273,445.0 Гадаад томилолт
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 12,534,410.0 Гадаад томилолт

Эргүүл, урамшууллын зардал

2015-04-29 Хаан Хан-Уул салбар 6,210,000.0 ГХУСАЗЗ-н эргүүл урамшуулал 2015-04 сар
2015-03-03 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 2-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-03-26 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 3-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-05-27 ХААН Хан-Уул салбар 5,481,000.0 ХГУХУСАЗЗ Эргүүл урамшуулал 05 сар
2015-06-25 Хаан Хан-Уул салбар 5,616,000.0 ГХУСАЗЗ-н урамшил эргүүл 6 сар
2015-07-28 Хаан-Хан уул салбар 6,156,000.0 2015-07 сар ХГХУСАЗЗ-н урамшилт эргүүл
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 5,940,000.0 ХГХУСАЗЗ-н Урамшил эргүүл

Улаан загалмай нийгэмлэгт санхүүжилт

2015-02-03 Монголын улаан загалмай нийгэмлэг 7,500,000.0 01 сарын санхүүжилт
2015-04-17 Монголын улаан загалмайн нийгэмлэг 7,500,000.0 Санхүүжилт 2015 оны 2 улирал
2015-07-02 ХУД УЗХороо 7,500,000.0 2015-03 улирал санхүүжилт

Уралдаан, тэмцээний зардал

2015-04-07 Буянт-Ухаа спорт ордон 5,000,000.0 Аварга анги тэмцээн Заал түрээс
2015-04-10 Алтан алим ХХК 9,800,000.0 Аварга анги тэмцээн Хэвлэлийн ажил
2015-04-10 Буд-Оюу ХХК 5,280,000.0 Аварга анги тэмцээн Видео, медиа
2015-04-13 Шоутек ХХК 8,500,000.0 Аварга анги тэмцээн Тоног/төх түрээс
2015-04-14 Спорт сонирхогч хүүхэд залуучуудын холбоо ТББ 5,328,000.0 Аварга анги тэмцээн Шүүгчдийн ажлын хөлс
2015-04-16 Дансет ХХК 5,910,000.0 Аварга анги тэмцээн Шагналын ажил

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , , | Leave a Comment »

Багануур дүүргийн ИТХ 25 төлөөлөгчдөө улиралд 125 сая төгрөгийн урамшуулал олгож, төсвийн мөнгөөр “Приус-30” машин худалдан авчээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны нэгдүгээр сараас хойшхи шилэн дансны мэдээллийг нягтлахад төлөөлөгч бүрт 5 сая төгрөг олгож ХАОАТ-ыг суутгажээ. Мөн Г.Баярсайхан гэсэн гүйлгээний утгатай “Приус-30” маркийн автомашины үнэд 14.4 сая төгрөг шилжүүлжээ. Энэхүү машин нь хэнд, юунд, ямар хэрэгцээний тухай мэдээлэл байхгүй байна.

Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-10-27 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-02-11 Төрийн банк 60,000,000.0 Төлөөлөгчдийн урьдчилгаа урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Төрийн банк 52,500,000.0 Төлөөлөгчдийн 1-р улирлын урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Татварын хэлтэс 12,500,000.0 ХАОАТатвар
Дөрөвдүгээр сар 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-05-28 Төрийн банк 37,500,000.0 Төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн мөнгө жагсаалтаар
2015-06-19 Төрийн банк 75,000,000.0 Төлөөлөгчдийн 2-р улиралын урамшуулал
2015-06-19 БНД татварын хэлтэс 12,500,000.0 Төлөөлөгчдийн урамшуулалаас суутгасан ХАОАТ
Долдугаар сар 0 0.0 0
2015-08-28 Төрийн банк 14,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 7 хүн
2015-08-31 Төрийн банк 24,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 12 хүн
2015-09-02 Төрийн банк 12,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урьдчилгаа урамшуулал 6 хүн
2015-09-14 Г.Баярсайхан 14,400,000.0 Prus-30 машины үнэ

Posted in Багануур дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Хан-Уул дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэж байна, ойн медаль хийлгэж, дурсамжийн ном хэвлүүлэн, бөх барилдуулахаар зэхжээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Хан-Уул 50 жил

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал 2014 онд 80 сая, харин энэ онд 60 сая төгрөг. Харин зарцуулалтын тайлан олдохгүй байна

Posted by budvaabyambaa on October 26, 2015

Хэвлэл мэдээллээр шуугилдаж эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийнхөө урамшууллын мөнгийг цээжээрээ хамгаалав. Өөрөө бас тэдний нэг болохоор бас өөрт ирдэг мөнгийг гэсэн үг. Тэгээд “Манай төлөөлөгчид энэхүү урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулснаа тайлагнадаг, тайланд нь аудит дүгнэлтээ хийсэн байдгийг үзэж болно” гэж гайхуулав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хурлын 45 төлөөлөгч сар болгон 5 сая төгрөгийнхөө тайланг гаргадаг юм байна. Даанч тийм тайланг олж үзсэн хүн олдохгүй байна. Магадгүй, шууд аудитад хүргүүлдэг байж болох тул нийслэлийн аудитын газрын http://www.city.audit.mn цахим сайтыг нэгжихэд энэ асуудлаар ямар ч аудитын дүгнэлт олдсонгүй. Бас ИТХ-ын 2012, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан (2013 оных байхгүй)-д ч тодорхой юм алга.

Тэгэхлээр сонгогчдын нэрээр өөрсөддөө өгч байгаа энэ мөнгөний зарцуулалт сонгогчиддоо хаалттай болж таарлаа. Харин 2014 оны аудитын материалд урамшууллын мөнгөтэй холбоотой нэгэн зөрчлийг дурджээ.

5.Нийслэлийн ИТХ-ын нэг төлөөлөгчид жилд 80 сая төгрөг, нийт 45 төлөөлөгчдөд 3,6 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Уг урамшуулал нь Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйл. Цалин хөлс “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн заалтыг баримтлан цалингийн бүрэлдэхүүнд орж байгаа учраас байгууллагаас төлөх 396,000.0 мянган төгрөгийн НДШ тооцоогүй байна.
Шийдвэрлэсэн нь: Энэ зөрчилд төлбөрийн акт тогтоосон боловч байгууллагын саналыг судалж урамшууллаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт шалгуулахаар шилжүүлэв” гэжээ.

Уурамшууллын мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах ёстойг ингэж анхааруулсаар байтал 2015 онд эхний хоёр улиралд зөвхөн ХХОАТ-ыг аваад НДШ-ийг аваагүй үлдээсэн байх юм.  Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгчдөд олгосон урамшууллын мөнгө ноднин 80 сая төгрөг байсан бол энэ онд 60 сая болж хэмжээ нь бага зэрэг буурчээ. Уг нь нийт төсөв хамаагүй их танагдсан учраас бүр их багасгах байсан юм.

Image 1

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тойрогт ажиллах зардал авч болно гэсэн хууль, дүрэм, журмын заалт байхгүй

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Урьд нь огт анзаарагддаггүй байгаад саяхан Шилэн дансны ачаар ил тод болсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал гэж ямар учиртай мөнгө вэ?
Урамшуулал гэж тухайн хүний ажил хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах гэсэн утгатайг “Монгол хэлний товч тайлбар толь”-д тайлбарласан байдаг бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 47-р зүйлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Аудитын байгууллагын материалд ч ийм утгаар авч үзсэн байна. Ноднин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүр 80 сая төгрөгийн урамшуулал авсан бол энэ жил бага зэрэг буурч 60 сая төгрөгийн болжээ. Сард 5 сая төгрөг гэсэн үг! Чухам энэ тооноос болж олон нийт уулга алдсан билээ. Хэрвээ энэ үнэн бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Монголд хамгийн өндөр, шүүгчдээс ч өндөр цалинг урамшуулал нэрээр авдаг болж таарна.
Нийслэлийн удирдлага хариуг дор нь барив. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга:
… Энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа асуудал. Яагаад урамшуулал гэж нэрлэгдээд байна вэ гэвэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2-т “ИТХ-ын төлөөлөгчдөд урамшуулал олгож болно, урамшуулал олгох журмыг тухайн шатны ИТХ батална” гэж заасан байгаа. Тийм болохоор л урамшуулал гэж яригдаад байгаа байх л даа. Хууль дээрээ урамшуулал гэсэн болохоор… Тэгээд энийг манай төрийн өндөрлөгүүд цалин, пүнлүү гээд буруугаар ойлгоод явж байна.Энэ бол тийм биш ээ, энэ бол төлөөлөгчид тойрогтоо ажилладаг зардал. Үйл ажиллагааны зардал, тухайн төлөөлөгч нар олон нийтийн арга хэмжээ тойрог дээрээ зохион байгуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт янз янзын хүмүүс төлөөлөгчдөд ханддаг. Чадвартай боловч санхүүгийн хувьд сурах боломжгүй, хүүхдээ сургах чадваргүй эцэг, эхчүүд ханддаг юм. Тэдэнд боломжоороо туслаад явдаг юм. Хоёрдугаарт хэлэхэд, энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа манай төлөөлөгчид ИТХ-д тайлагнадаг, энэ тайланг оны эцсээр аудитын газар шалгаад тодорхой дүгнэлт гаргадаг… Энэ бол өмнөх ИТХ-д байсан асуудал шүү. Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгэхэд урамшуулал авч байсан, тэрнээс өмнө бас байсан л юм билээ. Бид нарын үед гараад ирсэн цоо шинэ асуудал биш, биднээс өмнө байсан. Хоёрдугаарт хуулиас гадуурх зүйл ч биш… Энэ талаар УИХ-ын удирдлагад тодорхой асуудал тавьсан, “… Хэрвээ та энийг болохгүй гэж үзэж байгаа юм бол, хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Хэн нэгэн дарга нь зогсоо гэж хэлээд зогсоохгүй, бид хуулиа л хэрэгжүүлж байгаа хүмүүс. Хоёрдугаарт УИХ-ын гишүүд ч бас өөрсдийнхөө тойрогт ажиллах зардлаа авдаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн больчихъё. Тэгээд үндсэн ажлаа хийгээд явчихъя гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж байгаа”. 
Ингэж ярьж зогсохдоо Баттулга даргын нүүр улайсан эсэх нь зурагтаар сайн харагдаагүй. Гэхдээ агуулгыг нь бодоход үгүй бололтой. Дүгнэвэл, Монгол Улсын хуулинд, цагаан дээр хараар “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болох” гэж дурайж байхад улаан цайм гуйвуулжээ. Өөрөөр хэлбэл, урамшуулал гэснээс өөр ямар ч утга, тэр тусмаа тойрогтоо ажиллахад зарцуулах хөрөнгө мөнгөний үнэр ч байхгүй. Шуудхан хэлэхэд, энэ бол “Зэрэг нэмэхийн өмнө” киноны тал еэвэн шиг залилан юм.
– Тойрогтоо ажиллах мөнгө  гэж хуулинд байна уу? .
– Урамшуулал өгч болно гэж байгаа биз дээ.
– Тэгвэл яагаад ийм их урамшуулал авч байгаа юм бэ?
– Энэ чинь тойрогтоо ажиллах мөнгө.
Гүйцээ. Бас болоогүй. Өөрсдөө тойрогтоо ажиллах мөнгө гэж хэлчихээд тойроггүй буюу намын жагсаалтаар гарсан төлөөлөгчид нь бас адилхан авч байх юм. Нийслэлийн ИТХ бол байнгын ажиллагаатай биш, сардаа ганц хуралддаг, тэгээд төлөөлөгчид бүгд үндсэн ажил албатай, ихэнх нь нийслэлийн төр, захиргааны байгууллагад хамгийн томоос эхлээд бусад шатны даргын албан тушаалтай, тэндээс цалин пүнлүү хангалттай авдаг. Тэгсэн хэрнээ УИХ-тай барьцаж үзлээ. Энэ бүхэн ариун явдал мөн үү?
Бас нэг зүйл. Хуулинд “урамшуулал олгож болно” гэсэн байгаа. Олгохгүй ч байж болно гэсэн үг. Тэр тусмаа хямралтай энэ цаг үед. Гэхдээ 2012 оноос хойш лав гурав дахь жилдээ сэмээрхэн, огт тайлагнахгүйгээр хэдэн арван саяыг халаасалж байгаа нөхдөөс ийм зүйл хүлээгээд нэмэргүй биз ээ.
Өөр нэг зүйл. Өөртөө, өөрсөддөө мөнгө олгож дураараа дургихад намын харьяалал, эрх баригч, сөрөг, ардчилагч, ард, хувьсгалч энэ тэр байх нь огт хамаагүй, бүгдээрээ ханцуй шамлаад дайраад ордог юм байна. Одоогоор санаа зовж “шүгэл үлээсэн хүн” нэг ч гарсангүй.
Урамшуулал гэдэг ойлголт хууль тогтоомжинд хэрхэн орсныг дор үзнэ үү.

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

“Тойргийн мөнгө”-ийг гадаадын тойрон аялалд хүртэл зарцуулж байна

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Нийслэлийн ИТХ-ын тойрогтой байтугай тойроггүй төлөөлөгчийн авч байгаа “тойргийн мөнгө”-ний зарцуулалтын тайлан олдохгүй байна. Д.Баттулга дарга тайлагнадаг, тэр ч бүү хэл аудитаар ордог гэж ярьсан нь худлаа бололтой. Бас саяхан “Ийгл” ТВ-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцсон нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Отгонбаяр, ИЗНН-аас сонгогдсон Г.Ганхүү нар урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулсан талаар ярьсан нь олон хүний нүдийг бүлтийлгэв. 

Г.Ганхүү: Би 27 сая төгрөгөөрөө Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалж, нэвтрүүлэг хийсэн

Ганхүү– Энэ 2012 онд байгуулагдсан НИТХ цоо шинээр урамшуулал гаргаад тансаглуулаад явчихлаа гэдэг яриа явж  байна. Энийг тэгээд санаатай, санаагүй, ухамсартай ухамсаргүй цацчихлаа, өөрсдөө авчихаад л цацаж байгааг нь мэдэж байна. Одоо тэр нь яахав. Энэ бол өмнөх НИТХ-д байсан. Сая Баттулга дарга ч хэллээ. Хэмжээг нь тухайн үедээ тогтоогоод явж байсан болохоос биш хуульдаа урамшуулал гээд заачихсан. Аглуугийн хэлдэг үг байна, би хуулиа л дагана гэдэг шиг. Бид хуулийнхаа үг, үсгийг өөрчлөх эрхгүй. Түүнээс биш Нямдорж гуай шиг жорлондоо сууж байгаа засчихгүй. Тийм учраас энэ мөнгө урамшуулал гэж явж байгаа, шилэн дансаараа ч ингээд мэдээлэгдэж байгаа.

Миний хувьд би бол тойргоос сонгогдоогүй. Намын төлөөллөөс сонгогдсон хүн, надад очоод зарцуулах тойрог байхгүй. Гэхдээ би юунд зарцуулсан бэ гэдгээ одоо хэлчихье.

Би анх НИТХ-ын төлөөлөгч болоод хоёрхон төсөл дээр ажиллаж байна. Манайхан ч мэдэж байгаа байх, өнөө Метрогоо л Ганхүү яриад явж байна гэж. Нөгөөх нь нийслэлдээ орчин үеийн урлагийн сайхан театртай болох. Энэ хоёр ажил маань хоёулаа тэгээс эхэлсэн. Одоо харин овоо урагшлаад нэг нь УИХ дээр яригдаад ТЭЗҮ нь батлагдах шатандаа явж байна.

Миний үүрэг юу байсан гэхээр метроны ач тусыг, Улаанбаатар хотын нийтийн тээврийг асуудлыг шийдэх ганц гарц бол метро юм аа гэдгийг ард түмэнд ойлгуулах тэр асуудал байсан.  Энэ талаар санаачилсан, дэмжсэн, олон явсан хүний байр сууринаас.

Би 27 сая төгрөгөө юунд зарцуулсан гэхээр 3 газар явсан. Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалсан, метронд нь сууж үзээд, энэ тухай маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа, манайхан үзсэн байлгүй. Би нэвтрүүлгээ UBS-ээр үнэгүй цацуулсан ба бусад ТВ-ээр цацахгүй байж болохгүй, ганцхан ТВ-ээр гараад байж болохгүй байсан учраас NTV, Боловсрол, Монгол ТВ гээд бүх ТВ-ээр цацсан, өнөөдөр Улаанбаатарт 60, 70 ТВ байна, энэ бүгдээр нь цацуулсан. Энэ бүхэн чинь өртөгтэй. Ийм юмыг манайхан зөв ойлгох ёстой. Түүнээс энийг хувьдаа зарцуулсан байх юм бол аудитаар тогтоогдох юм бол энэ асуудал мөн. Тиймээс манай нэг ангийнхан болсон 45 төлөөлөгчид маань ухамсартайгаар юу юунд зарцуулснаа тайлагнаад явдаг. Түүнээс биш нээх сенсаацлаад ингээд яваад байх юм биш.

Утга нь юу вэ гэвэл. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө эхлээд 10 сая, дараа нь 50 сая, 100 сая гэж байгаад одоо 2 тэрбум болсон байгаа. Үүнтэй яг адилхан шүү дээ.  Тэр нь урамшуулал гэдэг нэртэй биш тойрогт ажиллах зардал гэдэг нэртэй. Урамшуулал л гэж хэл ярианд хэлэгдэж, яригдаад байгаа болохоос. Иргэд энийг зөв ойлгох хэрэгтэй. Биднээс 27 саяыг шаардаад байгаа юм бол тэр УИХ-ын гишүүдээсээ 2 тэрбум, 76-д үржүүлээд хэд болж байна, тэгээд хаана юунд зарцуулсныг нь асуу. Тайланг нь гаргаад ир, тэр үед чинь шилэн данс байгаагаагүй, юу ч байгаагүй. Ихэнхийг нь хармаалсан гэдгийг би хэлнэ. Яаж яаж хармаалсныг нь ч би мэднэ. Тэгээд асуух хэрэгтэй ш дээ.

Б.Отгонбаяр: Би иргэдтэй уулзаж ярилцахын тулд цайны арга хэмжээ, гарын бэлэг авахад урамшууллын 27 сая төгрөгөө зарцуулдаг

Ер нь бол тэр 27 сая төгрөгтэй холбоотойгоор төлөөлөгчдийг нэлээн харлуулж их ярьж байна. Маш олон жишээг би ярьж чадна. Тойргоос сонгогдсон төлөөлөгчдөд бол ард түмнээс их асуудал ирдэг ээ. Жишээлбэл, хамгийн сүүлийх. Надтай уулзсан хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай асуудлын талаар ярьж байгаа юм. Би энэ дээр танд Улаанбаатар хотын төсвөөс тусалж чадахгүй нь ээ гэхээр тэгвэл чи төлөөлөгчөөр суусны хэрэг юу байгаа юм. Чамтай ярих юм байхгүй гээд дараачийн төлөөлөгч рүү явах жишээний. Төлөөлөгч нар ярьдаг, би очоод тойрогтоо арга хэмжээ зохион байгуулах гэхээр манай иргэд ирдэггүй. Гэтэл иргэдийг би ирүүлэхийн тулд бяцхан хэмжээний жижиг цайны арга хэмжээ, тэгээд ирэхэд нь жижигхэн гарын бэлэг өгдөг. Энэ бол нууц биш, тэгээд иргэддээ өнөө ярих юм яриад өргөн сайхан хамруулаад, хэлэх ёстой үгээ хэлээд, санал бодлоо солилцоод явдаг.

Гэтэл би нийслэл хотын тухай ярья, тулгамдсан асуудлаар хорооны асуудлаар хороон дээр уулзалт хийе гэхээр иргэд ирдэггүй. Иргэд идэвхгүй байдаг, тэгэхээр иргэдээ идэвхжүүлэхийн тулд урамшууллын мөнгөнөөсөө аваад хөшүүргийн арга хэмжээ хийж байна. Бас нэг энгийн жишээ, Ахмадын баяр хоёр удаа болоход, хөөрхий минь тэд нэг юм хараад сууж байгаа байхгүй юу. Нийслэлийн төлөөлөгч хүн байна, юу өгөх юм бол до гээд. Цагаан сар нэг хүлээж авах хэрэг гардаг. Аравдугаар сард Ахмадын баяраар нэг хүлээж авах хэрэг гардаг. Тэгээд нэг төлөөлөгч нь дунджаар таван хорооноос сонгогдсон гэхээр 28 хүнтэй, 5 хороо байлаа гэхэд тэнд чинь дор хаяж 1000-2000 ахмадтай уулзахаас өөр арга байхгүй. Би энийг төлөөлөгчийнхөө үйл ажиллагааны зардал гэдэг талаас нь ойлгоосой гэдэг үүднээс ярьж байна. Ганцхан үгэнд асуудал байна, хуульд урамшуулал гээд. Асуудал нь урамшуулал гэдэг үгнээс л болж байна. Энэ нөхдүүд хармаалаад байдгийн байна аа л гэж байна.

Үзэгч, иргэний байр суурь:

utas… Бат-Үүл ажил хийсэн нь хийсэн, хийгээгүй олон ажил байгаа… Та нар юу гэж амлалт өгч хотын төлөөлөгч болсноо санаарай. Ялангуяа Отгонбаяр аа! Наадах чинь “Бодь” даатгал биш шүү, НИТХ шүү. Та нар юу гэж хэлж амлалт өгч гарч ирлээ, ялангуяа гэр хорооллын иргэдэд. Тэр хотын төвөөр цэцэг тарих яах вэ. Энэ жилийн цэцэг бол бүр хөгийн. Долдугаар сарын 29, 30-ны үеэр тариад удахгүй үхчихдэг, тийм цэцэг тариад яах юм бэ. Цэцэг битгий тарь гэж байгаа юм биш, тарихдаа ямар цэцэг тарих уу, ямар ургамал тарих уу гэдгээ сонго л доо та нар. Олон наст ургамал цэцэг зөндөө байхад заавал нэг настайг нь тариад байх юм.

Тэгээд Отгонбаярын ярьж байгааг сонсохоор инээд хүрээд байх юм. Торйгийнхонтойгоо уулзахын тулд, иргэдэд хахууль төлдөг гэж ярьж байна. Ард түмнийг хахуульдана гэж байхгүй шүү. Чиний наад ярьж тайлбарлаж байгаагаар чинь бол “Би хүн цуглуулах гэсэн чинь ирдэггүй, ирэхгүй болохоор нь юм авч өгдөг” гэнэ үү. Боль оо. Тэгж ард түмнийг доромжлохгүй шүү, тэр тусмаа Улаанбаатарын иргэд чамд тэгж доромжлохгүй шүү.

 

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “жижиг мөнгөн сан” гэж юу вэ?

Posted by budvaabyambaa on October 9, 2015

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шилэн дансны мэдээлэл дунд нэгэн сонирхолтой гүйлгээ байдаг нь анхаарал татлаа. Энэ нь “Жижиг мөнгөн сан” гээч юм. “Бага хэмжээтэй” мөнгийг хэлж байгаа юм болов уу гэтэл үгүй бололтой. Тус сан руу үе үе багавтар гүйлгээ хийгдэж байснаа наймдугаар сард зохион байгуулсан Даншиг наадмын нэрээр хоёр удаа, нийт 140 орчим сая төгрөг орсон байна. Тухайлбал, эхний 136 сая төгрөг Улаанбаатар хотын хувьд “жижиг мөнгө” юм болов уу? Байгууллага бүрт бэлэн мөнгөний касс байдаг. Тэгвэл нийслэлийн ЗДТГ уг касснаас гадна ийм сантай байгаа нь ямар учиртай вэ?

Ер нь тус газрын нярав Болормаа данснаас байн байн бэлэн мөнгө гаргаж авдаг нь шилэн данснаас харагддаг ба хэрхэн зарцуулсан нь огт мэдэгддэггүй. Гэтэл дахиад “жижигхэн” мөнгөний сан гарч ирлээ.     

НЗДТГ-ын жижиг мөнгөн сан 2015-07-30 7,018,000 НЗД-ын А/632, А/634, А/635-р захирамжаар Зочин төлөөлөгч хүлээн авах зардал
НЗДТГ-ын жижиг мөнгөн сан 2015-07-30 900,000 НЗДТГ-ын даргын А/97-р тушаалаар Архивын Улсын үзлэгийн бэлтгэл ажлын зардал
НЗТГ жижиг мөнгөн сан 2015-08-06 136,924,500 НЗД-ын А/647-р захирамж (Даншиг наадам)
НЗТГ жижиг мөнгөн сан 2015-08-07 5,000,000 НЗД-ын А/647-р захирамж (Даншиг наадам)аар бэлтгэл ажлын зардал

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Нийслэл Улаанбаатар хот Москва, Сөүл ба Тайпэйд төлөөлөгчийн газартай, тэдгээрт 2015 оны эхний гурван улирлын байдлаар хагас тэрбум төгрөг зарцуулаад байна

Posted by budvaabyambaa on October 8, 2015

Саявтар Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн манай төр, захиргааны байгууллагууд гадагшаа тус тусдаа олон жижиг цонх нээж хүн хүч, хөрөнгө зардал үрэхийн оронд нэг том цонхоор харилцахыг уриалж, анхааруулж байсан билээ.

Гэтэл зарим орон нутгийнхан гадаадад өөрсдийн тусдаа төлөөлөгчийг суулгадаг байх юм. Яахав, тэнд амьдарч ажилладаг хэн нэгнийг төлөөлөгчөөр томилоод хааяа мэдээлэл авч, хэлхээ холбоо тогтооход туслуулж, бас заримдаа зочин төлөөлөгчөөр очихдоо угтуулж үдүүлдэг байж болох. Харин зөвхөн энэ үүргийг гүйцэтгэх тусдаа хүнийг суулгаж өндөр түрээстэй байр сав эзэмшүүлэн, тэр улсын жишгээр цалин пүнлүү өгч, энэ бүх зардлыг төсвөөс гаргах нь хэр зөв бол?

Улаанбаатар хот гэхэд ОХУ-ын Москва, БНСУ-ны Сөүл, бас Тайваны Тайпэйд гурван төлөөлөгч буюу төлөөлөгчийн газартай юм байна. Гэтэл эхний хоёрт Монгол Улсын бүхэл бүтэн, тэр тусмаа гадаад дахь хамгийн том ЭСЯ-тай тэдгээрт худалдаа-эдийн засгийн болон бусад асуудал хариуцсан алба, ажилтнуудтай, тэднээр дамжуулан ажил хэргээ бүтээгээд явах бүрэн боломжтой. Цаадуул нь ч тийм үүрэгтэй. Харин Тайпэйд Улаанбаатар хотын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газартай юм байна. Тэгвэл яагаад зөвхөн энд гэж? Одоогоор хотын зүгээс эдгээр төлөөлөгчийн газар юу хийдэг, ямар үр ашигтай, хэнийг яагаад томилсон талаар тодорхой тайлбар, мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Одоо зардлуудыг сонирхьё.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас үзэхэд, Москва болон Сөүл хот дахь төлөөлөгчийн газрынхаа санхүүжилтэнд зориулж сар бүр 12 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Харин Тайпэй дахь төлөөлөгчөө улиралд 162,5 сая төгрөгөөр санхүүжүүлж байна..

Доорх хүснэгтэд Улаанбаатар хот гадаад улсын нийслэл хотуудад байрлах төлөөлөгчийн газартаа он гарсаар өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байгааг харуулав. Нэгтгэж үзвэл, нийтдээ 500 гаруй сая төгрөг болжээ. Үүн дээр он дуусталх хугацаанд төлөх зардлыг нэмбэл, бас шилэн дансанд тусдаггүй 5 саяас доош өөр зарцуулалтууд байж болохыг харгалзвал дахиад ганц нэг зуун сая төгрөг нийслэлийн төсвөөс хилийн чанад руу урсах юм байна.

Бас нэг зүйл. Нийслэлийн шилэн дансны баримтад Тайпэй, харин Гадаад харилцааны яамны цахим хуудсанд Тайбэй хэмээн бичжээ. Энд бас “нэг цонх” хэрэгтэй болсон байна.

 

ХАРИЛЦСАН БАЙГУУЛЛАГА ОГНОО ДҮН (сая төг-өөр) ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
Москва дахь төлөөлөгч Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-01-22 12,071,257 Москва дахь төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Сөүл дэх төлөөлөгч Баттөмөрийн Дулмаа 2015-01-22 12,071,257 Сөүл дэх төлөөлөгчийн албан контор, орон сууц, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-01-28 153,113,501 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 1-р улирлын санхүүжилт
Б.Дулмаа /Сөүл хотын төлөөлөгч/ 2015-02-06 8,772,930 Сөүл хот дахь төлөөлөгчийн 2015.02 сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг 2015-02-10 8,772,930 2-р сарын байр, бусад зардал
Баттөмөр Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-03-05 12,303,160 3-р сарын 3,396,760-Цалин, 8,906,400-Байр, бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-03-11 8,906,400 3-р сарын байр болон бусад зардал
Мөнхчулууны Мөнхцэцэг /Москва дахь төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 М.Мөнхцэцэгийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Баттөмөрийн Дулмаа /Сөүл дэх төлөөлөгч/ 2015-04-09 12,345,055 Б.Дулмаагийн 4-р сарын цалин, байр, бусад зардал
Гадаад харилцааны яам 2015-04-27 162,500,000 Тайпей дахь төлөөлөгчийн газрын 2015 оны 2-р улирлын санхүүжилт
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-05-08 12,145,597 Москва дахь төлөөлөгчийн цалин, зардал
Баттөмөрийн Дулмаа 2015-05-08 12,145,597 Сөүлийн төлөөлөгч Б.Дулмаагийн 5-р сарын цалин, зардал
Баттөмөр Дулмаа 2015-06-12 11,746,303 Сөүл дэх төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Мөнхчулуун Мөнхцэцэг 2015-06-12 11,746,303 Москва дахь төлөөлөгчийн 6-р сарын цалин болон бусад зардал
Б.Дулмаа 2015-07-08 12,292,324 Б.Дулмаа 7-р сар цалин зардал
Б.Дулмаа 2015-08-14 12,357,592 Б.Дулмаа-цалин,зардал
М.Мөнхцэцэг 2015-08-14 12,357,592 М.Мөнхцэцэг-цалин, зардал
М.Мөнхцэцэг 2015-08-19 12,357,592 М.Мөнхцэцэг- цалин, зардал
Сөүл төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг
Москвагийн төлөөлөгч 2015-09-15 12,367,861 Гадаад шилжүүлэг

 

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Хотын Татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг зарцуулна

Posted by budvaabyambaa on October 7, 2015

Хотын татварын тухай хууль 2015 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа бүр наймдугаар сард захирамж үзэглэж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 297,4 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн юм. Харин нийслэлийн ИТХ-ын албан ёсны шийдвэр 9-р сарын 29-ны өдөр гарсан юм. Ингээд уг мөнгийг хэрхэн хуваарилж, зарцуулах нь тодорхойгүй ч аль хэдийнэ зарцуулаад эхэлснийг “хотын татвар хэрэгтэй” гэсэн янз бүрийн сурталчилгаанаас харж болно.

хотын татварын хуулийг 300 саяар хэрэгжүүлнэ

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн засаг дарга төрийн бус байгууллагуудаар 202,7 сая төгрөгийн ажил үйлчилгээ эрхлүүлэхээр шийдвэрлэжээ

Posted by budvaabyambaa on October 7, 2015

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/329 дүгээр Хамтран ажиллах тухай захирамж гарган төрийн бус байгууллагуудаар 202,7 сая төгрөгийн ажил үйлчилгээ эрхлүүлэх шийдвэр гаргажээ. Захирамжийн дагуу дараах гүйлгээнүүдийг нь хийсэн шилэн дансны мэдээлэлд нь орсон байна.

ТББ-уудад шилжүүлсэн гүйлгээний жагсаалт

2015-02-12 Нийслэлийн ахмадын хороо 10,000,000 НЗД-ын А/126-р захирамжаар цагаан сарын санхүүжилт
2015-05-05 Албан журмын даатгагчдын холбоо ТББ 250,818,800 Жолоочийн даатгалын сангийн хөрөнгө зарцуулалтын гэрээр хийсэн санхүүжилт
2015-05-07 Тэргэнцэртэй иргэдийн холбоо ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хөгжлийн тулах хүч ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Монголын чопперчин ахан дүүс ТББ 5,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Азийн загварын агентлаг ТББ 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Баянхошуу тэмүүлэл НҮТББ 12,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Монгол Нутгийн удирдлагын нийгэмлэг НҮТББ 15,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хотын Бодлогын судалгааны хүрээлэн ТББ 12,382,500 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэг ТББ 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-07 Нийслэлийн хороодын холбоо ТББ 12,480,000 НЗД-н А/329-н захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа
2015-05-07 Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 9,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 50%
2015-05-25 Албан журмын даатгагчдын холбоо ТББ 250,818,800 Гэрээт ажлын 2 дахь санхүүжилт
2015-05-25 МНЭММН НҮТББ 13,804,800 НЗД-н А/358-р захирамжаар гэрээт ажлын эхний санхүүжилт
2015-06-03 ҮИБНЗБХороо 500,000,000 ҮИБН-н а/х-ний санхүүжилт
2015-06-04 Монголын чопперчин ахан дүүс ТББ 6,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын 3 дахь санхүүжилт
2015-06-17 Сэтгэл судлалын академи 7,500,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа
2015-06-22 Монгол Нутгийн удирдлагын нийгэмлэг НҮТББ 7,000,000 НЗД-н А/329-р захирамжаар гэрээт ажлын 2 дахь санхүүжилт
2015-07-09 Хараат бус будалгааны хүрээлэн 12,000,000 Гэрээт ажлын урьдчилгаа
2015-07-09 МНУНийгэмлэг 6,000,000 НЗД-ын А/329-р зах санхүүжилт
2015-07-30 ҮИБНЗБХороо н.с 106,400,000 Үлдэгдэл санхүүжилт
2015-07-30 Ардчиллын боловсрол төв 12,000,000 Зөвлөх үйлчилгээний 2015.07.27-ны гэрээ
2015-09-21 Нийслэлийн ахмадын хороо 12,000,000 НЗД-ын А/771-р захирамжаар
2015-09-21 Хотын Бодлогын судалгааны хүрээлэн ТББ 7,429,500 НЗД-ын А/329-р захирамжаар

 

ТББ-уудтай хамтарч ажиллах захирамж

ТББ-тай хамтран ажиллах тухай захирамж ТББ-тай хамтран ажиллах хавсралт

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн орлогчид 15 сая төгрөгийн тусламж олгох захирамж гаргажээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

ЗД-ын орлогчид буцалтгүй тусламж захирамж

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

СХД-ийн Засаг даргын 20 хүнд 110 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх захирамж

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД захирамж Б80 (20 хүнд тусламж)

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргаасаа буцалтгүй тусламж хүсч 7 сая төгрөг авчээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД захирамж, буцалтгүй тусламж

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарим ажиллагсдын орон байр, нийгмийн асуудал шийдвэрлэхээр 8, 9 дүгээр сард олгосон хөнгөлөлт, тусламжууд

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД. орон байрны хөнгөлөлт тус бүр 4 сая

Capture 1 Capture 2 Capture 3 Capture 4

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д суудалтай намд дэмжлэг болгож МАН-ын хороонд 5,125,000 төгрөг олгожээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД, ИТХ-д суудалтай намд дэмжлэг

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 дүгээр сарын гүйлгээ. Буцалтгүй тусламж 20 сая, телевизийн нэвтрүүлэг 5 сая, амралтын газар тохижуулахад 24 сая төгрөг зарцуулжээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СБД-ийн ЗДТГ-ын 9 р сарын шилэн данс-гүйлгээ

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд 145 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Posted by budvaabyambaa on September 25, 2015

Сонгинохайрхан дүүргийн ИТХ 42 төлөөлөгчтэй, тэдэнд өнгөрсөн наймдугаар сард 145 сая төгрөгийн урамшуулал олгосон нь шилэн дансанд нь байна. Уг нь шилэн дансанд мэдээлэгдэж буй гүйлгээ нь захирамжийн хамт ил болох учиртай, харамсалтай нь хэний, ямар шийдвэрээр уг урамшууллыг олгосон нь тодорхойгүй байна.

СХД-ийн шилэн данс гүйлгээ 8 р сар

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг Ойн медаль, ном хэвлүүлэхэд 142 сая төгрөг зарцуулжээ

Posted by budvaabyambaa on September 24, 2015

Улсын төсөв 600 тэрбумаар тасарч Засгийн газар бүсээ чангалах ажиллагаанд ороод байна. Харин энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийн 50 жилийн ой тохиож, ойн баярт зориулж чамгүй хөрөнгийг төсвөөс зарцуулсан нь шилэн дансны мэдээлэлд оржээ.

Тухайлбал, 8 дугаар сард дүүргийн 50 жилийн ойн медаль, ном хэвлүүлэхэд 75 сая төгрөг зарцуулсан бол 9 дүгээр сард мөн 67,5 сая төгрөг гаргажээ. Мөн дараах Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 5 саяас дээш дүнтэй гүйлгээний жагсаалтаас бусад хачирхалтай зардлуудыг хараарай. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хэрэгцээнд зориулсан 33 сая төгрөгийн автомашиныг “Эм Эс Өү Инком” ББСБ-аас авч байжээ. Мөн 45 сая төгрөгөөр Баянзүрх хайрхан, дүүргийн өндөрлөгийг 9 сая төгрөгөөр тохижуулах зардлууд тус тус байна.

Баянзүрх дүүрэг, 9р сарын гүйлгээ Баянзүрх дүүрэг, 8р сарын гүйлгээмедаль

Posted in Баянзүрх дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Улаанбаатар хот Москва, Сөүл дэх төлөөлөгчийн газрын байрны түрээс болон төлөөлөгчийн цалинд сар бүр 24 сая төгрөг зарцуулдаг

Posted by budvaabyambaa on September 23, 2015

Шилэн дансны тухай хуульд зааснаар төсөвт байгууллагууд 5 саяас дээш үнийн дүнтэй гүйлгээ бүрээ нийтэд ил тод мэдээлж байхаар тусгасан. Хууль хэрэгжсэнээр маш олон төсвийн зарлагын мэдээллүүд ил болсоор байна. Үүний нэг нь Улаанбаатар хот ОХУ болон БНСУ-д төлөөлөгчийн газартай бөгөөд тэдгээрт сар бүр 24 сая төгрөг зарцуулдаг болох нь ил боллоо. Дор дурдсан мэдээллээс харахад, Москва дахь төлөөлөгчөөр Мөнхчулууны Мөнхцэцэг, Сөүл дэх төлөөлөгчөөр Баттөмөрийн Дулмаа нар ажилладаг ба нийслэлийн төсвөөс тэдэнд сар бүр нийтдээ 12 сая төгрөгийг шилжүүлдэг байна. Үүнд, цалин, контор, бусад зардлууд багтдаг ажээ.


Image 435 сая-аас дээшх зарлага
   5 саяас дээш зарлага 2 5 саяас дээш зарлага 3

5 саяас дээш дүнтэй зарлагын нэрсийн жагсаалт

5 саяас дээш гүйлгээний жагсаалт5 саяас дээш дүнтэй гүйлгээний жагсаалт

Posted in [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

Мексикт “Тогтвортой суралцагч хотуудыг бий болгох нь” сэдэвт чуулганд Улаанбаатарын төлөөлөгч оролцоно, томилолтын зардал 7,8 сая төгрөг+1,9 мянган ам.доллар

Posted by budvaabyambaa on September 18, 2015

Мексикт томилолтоор ажиллуулах тухай

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

“Давхар дээлтэй” НИТХ-ынхан сард 5 сая төгрөгөөр иргэдийг төлөөлж байна

Posted by ИТХ on September 12, 2015

НИТХ-ын төлөөлөгчид наадмын өмнө 27 сая төгрөгийг урамшуулал нэрээр халаасалжээ. Тус байгууллагын шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээнд 35 дугаар захирамжийг үндэслэн гишүүн тус бүрт 27 сая төгрөг олгосон жагсаалт дурайж байгаа юм (30 сая бололтой, үүнээс ХХОАТ суутгасан юм шиг байна).
Хотын хурлын төлөөлөгчид ихэнх нь Нийслэлийн аль нэг харъяа газрын дарга, дүүргийн Засаг дарга гэх мэт “давхар дээл”-тэй билээ. Түүнчлэн хувьдаа бизнестэй төлөөлөгч ч буй. Юутай ч тэд 1, 2 дугаар улирлын урамшууллын мөнгө гэж 30 сая төгрөг авсан нь нэг улиралд 15 сая, нэг сард 5 сая төгрөгөөр НИТХ-д төлөөлөгч “хийдэг” гэж хэлж болохоор ажээ.

НИТХ-ын ШД-ны 7 р сарын гүйлгээ

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

БЗД-ийн ИТХ-д суудалтай гурван намд 2015 оны 2 р сард 20.5 сая төгрөг олгожээ

Posted by ИТХ on September 12, 2015

БЗД-ИТХ-д суудалтай намд дэмжлэг үзүүлэх тухай захирамж

Posted in Баянзүрх дүүрэг | Tagged: | Leave a Comment »

Баянзүрх дүүргийн Татварын алба 2013 онд шагнал урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэхэд 1,1 тэрбум төгрөг зарцуулжээ

Posted by ИТХ on September 12, 2015

Баянзүрх дүүргийн Татварын албаны дарга шийдвэр гаргаж, шагнал урамшуулал, ажиллагсдын нийгмийн асуудал шийдвэрлэх байдлаар дараах хөрөнгийг зарцуулж байжээ
татвар-шагнал 2

татвар-шагнал 1

Posted in Баянзүрх дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагын удирдлагуудад арга хэмжээ авна

Posted by ИТХ on September 11, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль энэ жилээс хэрэгжих болсон билээ. Хуулийн хэрэгжилтэд төрийн байгууллагууд онцгой анхаарч, Нийслэлийн дотоод аудитын газраас хэрхэн биелүүлж буйгаа саяхан мэдээлсэн. Харин зарим нэг байгууллага Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тул удирдлагуудад нь сахилгын арга хэмжээ авах шийдвэр гарсан байна. Шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа гаргажээ.

А730-шилэн данс хариуцлагаuureg

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Даншиг наадмыг зохион байгуулахад ажилласан хүмүүст 86 сая төгрөгийн урамшуулал олгосон бололтой

Posted by ИТХ on September 9, 2015

Улаанбаатар хот Даншиг наадмыг тэмдэглэхэд 650 сая төгрөгөөр зарцуулж, сэтгүүлчдэд мөнгөөр сурвалжлага хийлгэсэн гэх утгатай асуудал дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Шилэн данс”-нд Нийслэлийн Засаг даргын А/647-р захирамжийг үндэслэн 8,625,500.00 төгрөгийг Хүн амын орлогын албан татварт шилжүүлсэн баримт байна.

Энэ нь тухайн байгууллагын үндсэн ажилчинд биш, гаднаас ажилчин авч түр ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулал байж болох юм. Харин хэдэн хүнээр ямар ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулалд тус бүр хэдэн төгрөг олгосон байх тухай мэдээлэл байхгүй байна. Уг төлбөрийн хүсэлтэд байгаа үндэслэсэн бичиг баримтад байгаа НЗД-ын А647-р захирамж нь Даншиг наадмыг зохион байгуулж, 650 сая төгрөгийг зарцуулах тухай шийдвэр юм.

647-г үндэслэн ХАОАТ-т 8.625.500 г төлсөн баримт

А647

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Нийслэлийн Татварын газрын иргэдэд үйлчлэх танхимыг 431,6 сая төгрөгөөр тохижуулах шийдвэр гаргажээ

Posted by ИТХ on September 9, 2015

431 сая төгрөг_Page_2

Татварын засварын ажлын төсөв

Posted in [6] УЛААНБААТАР | Leave a Comment »

Улаанбаатар хот 125 сая төгрөгийн сурталчилгааны гэрээ байгуулжээ

Posted by ИТХ on September 7, 2015

Улаанбаатар сурталчилгаа хийлгэхээр 125 саяын гэрээ байгуулжээ

Улаанбаатар хот 125 саяын сурталчилгааны гэрээ_Page_1
Улаанбаатар хот 125 саяын сурталчилгааны гэрээ_Page_2

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал 900 мянган төгрөгийн цалинтай ажиллана

Posted by ИТХ on September 7, 2015

Нийслэлийн Засаг даргын Э.Бат-Үүл захирамж гаргаж, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирлыг томилжээ. Б/122 захирамжид Бүндэнгийн Тэлмэнг 900 000 төгрөгийн цалинтай байхыг тогтоожээ.

Тэлмэнг ажилд томилох тухай

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Нийтийн тээврийн 20 автобус 5,3 тэрбумаар авна

Posted by ИТХ on September 6, 2015

Нийслэлийн Засаг дарга 20 ширхэг евро IV хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авахад шаардлагатай 5,383,500.000 /таван тэрбум гурван зуун наян гурван сая таван зуун мянга/ төгрөгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс санхүүжүүлэх захирамж гаргасан байна.

5,3 тэрбумаас нийтийн тээвэр авах захирамж

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний зардал 350 сая төгрөг

Posted by ИТХ on May 25, 2015

Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах1 Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах2 Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах3

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн Япон улсад айлчлах зардалд 39 сая төгрөгийг зарцуулжээ

Posted by ИТХ on April 8, 2015

СБД. ИТХТ. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай1 СБД. ИТХТ. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай2

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаныхны БНСУ-д ажилласан зардал 9,9 сая төгрөг

Posted by ИТХ on March 15, 2015

СБД ИТХТ6 Солонгос улсад томилолтоор ажиллуулах1 СБД ИТХТ6 Солонгос улсад томилолтоор ажиллуулах2

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчдийн 2015 оны 1-р улирлын урамшуулалд нийт 175 сая төгрөгийг шагнал урамшуулал, нэг удаагийн тэтгэмжийн зардлаас олгожээ

Posted by ИТХ on February 2, 2015

СБД ИТХТ6 Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай1 СБД ИТХТ6 Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай2

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

2014 оны 1-р улиралд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчид нийт 175 сая төгрөгийг шагнал, урамшууллын зардлаас гаргав

Posted by ИТХ on January 17, 2014

Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04a Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04b

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын хэмжээг 2014 оны 1-р улирлаас 5 сая төгрөгөөр тогтоов

Posted by ИТХ on December 19, 2013

Төлөөлөгчдийн олгох урамшууллын хэмжээг шинэчилэн тогтоох тухай №180

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

2013 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч тус бүрт улиралд 3 сая төгрөгийн урамшуулал олгодог байв

Posted by ИТХ on November 29, 2013

Урамшуулал олгох тухай №175a Урамшуулал олгох тухай №175b

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: