Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “шилэн данс”-ны хамгийн сүүлд хийсэн гүйлгээ Жолоочийн хариуцлагын даатгалын төлбөр болох 5.168.000 төгрөг байна. Энэхүү төлбөрийг “Албан журмын даатгагчдын холбоо”-д шилжүүлсэн нь анхаарал татсан юм. Үүнийг тодруулахаар тодруулга өгөх албан тушаалтан нягтлан бодогч С.Энхжаргалтай холбогдоход “Сангийн сайд, Зам тээврийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны №2019 тушаалын дагуу энэхүү гүйлгээг” хийсэн гэж хариуллаа.
Мөн энэ гүйлгээнээс хойш өнөөдөр (2015.09.18) хүртэл 5 саяас дээш дүнтэй гүйлгээг тус байгууллага хийгээгүй байгаа гэдгийг нягтлан бодогч хэлсэн.