ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘[8] Төсвийн бусад мэдээлэл’ Category

Шилэн дансны тухай хуулийн 2016.01.01 – 2017.10.01-ны хэрэгжилтэнд хийсэн аудитын тайлангийн зарим мэдээлэл

Posted by ИТХ on January 24, 2018

Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэгжилтэд нийцлийн аудитын тайланг хийж гүйцэтгэжээ. Тайлангийн дүнгээс зарим онцлох мэдээллийг танилцуулж байна.

-Сангийн яамнаас ирүүлсэн судалгаагаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 2017 онд нийт 141,028 хэрэглэгч 375,633 удаагийн хандалт хийж, хоёр сая мэдээлэлтэй танилцсан байна.

– Тус аудитаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 13 ТЕЗ, тэдгээрийн харьяа 724 байгууллага дунджаар 94.7 хувь, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4256 байгууллага дунджаар 88.9 хувьтай хэрэгжүүлсэн байна.

-Аудитад улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа 724 байгууллага, аймаг нийслэл дэх 22 ТЕЗ, түүний харьяа 4256 байгууллага, нийт 35 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4980 байгууллагыг түүвэрлэн шалгахад тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.3-т хамаарах байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүрэн хамрагдсан хэдий ч байгууллага татан буугдсан байхад бүртгэлээс хасагдаагүй, зарим байгууллагын цэс давхар үүсгэгдсэн байна.

Аудитад хамрагдсан байгууллагуудын өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээс үзэхэд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.27, 4.1.38-д заасан зарчмын шаардлагыг дараах шалтгаанаар хангахгүй, олон нийтийн зүгээс мэдээлэлтэй танилцах болон хөндлөнгийн хяналтын байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэсэн байна. Тухайлбал:

– цахим хуудасны хөгжүүлэлт хангалтгүйгээс мэдээлэл цэгцгүй, ойлгомжгүй;

– шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд давхардуулан мэдээлдэг нь ажлын ачаалал үүсгэж, байгууллагын цахим хуудсанд мэдээлэл дутуу байршигддаг;

– байгууллага худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон http://www.tender.gov.mn хаягаар давхар мэдээлдэгээс ажлын ачаалал үүсгэж, мэдээлэл дутуу байршигддаг; 

– мэдээлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд өөрийн цахим хуудсанд мэдээлэл байршуулах мэдлэг, ур чадваргүй байгаагаас мэдээллийн технологийн мэргэжилтнээр дамжуулан мэдээллээ байршуулж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Аудитад улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа 724 төрийн байгууллага, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрийн харьяа 4256 төрийн байгууллага буюу нийт 4980 байгууллагыг хамруулан, тэдгээрийн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийг холбогдох тайлан, баримт материал, нотлох зүйлстэй тулган шалгахад дараах байдалтай байна. Үүнд:

– 6.1.1-д заасан тухайн жилийн төсвийг 515 байгууллага буюу 10.6 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.2-т заасан төсвийн гүйцэтгэлийг 12 сарын дунджаар 212 байгууллага буюу 4.4 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.3-т заасан дараа жилийн төсвийн төслийг 1058 байгууллага буюу 22.1 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.4-т заасан хагас жилийн санхүүгийн тайланг 612 байгууллага буюу 13.8 хувь, бүтэн жилийн санхүүгийн тайланг 897 байгууллага буюу 20.8 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.5-т заасан ТЕЗ-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг 726 байгууллага буюу 21.9 хувь, аудитын дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг 943 байгууллага буюу 28.8 хувь нь мэдээлээгүй;

– 6.1.6-т заасан төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгаан тайлбарыг 928 байгууллага буюу 20.4 хувь нь тус тус мэдээлээгүй байна.

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д хамаарах “Монгол тамга” ТӨҮГ болон “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүллээ.

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.827-д заасан төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэрийг улсын төсвийн 13 ТЕЗ, түүний харьяа байгууллагын нийт 934 шийдвэрээс 79.5 сая төгрөгийн 84 шийдвэр буюу 9.0 хувийг, аймаг, нийслэлийн 22 ТЕЗ, түүний харьяа 12 байгууллагын 25785 шийдвэрээс 23,687.9 сая төгрөгийн 5981 шийдвэр буюу 23.2 хувийг мэдээлээгүй байна. Тухайлбал:

Мөн Сангийн сайд болон яамны аппарат шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зарим мэдээллийг оруулаагүй, хугацаа хоцорч мэдээлсэн байна.

Тухайлбал:

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан байгууллагууд 6 дугаар зүйлийн 6.830-д заасан мэдээллийг байршуулж байгаа боловч зарим байгууллагууд мэдээлээгүй зөрчил гаргасан байна. Тухайлбал:

Аудитын тайлангийн танилцуулгыг бүтнээр үзэх – 2017.10. Шилэн дансны хэрэгжилтийн нийцлийн аудит (2016.10-2017.10)

Advertisements

Posted in [0] Шилэн дансны нэгдсэн систем, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

Зам, тээврийн хөгжлийн сайдын төсөв: БОНД, ЗЭЭЛ, ӨРИЙН БИЧИГ, БАТАЛГАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ САНХҮҮГИЙН БУСАД ХЭРЭГСЭЛ, ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ, КОНЦЕСС, ТӨСӨВ, ӨМЧ, ХӨРӨНГӨ, МӨНГӨ ЗАРЦУУЛАХ, ӨР, АВЛАГА ҮҮСГЭСЭН АЛИВАА ШИЙДВЭР

Posted by ИТХ on December 22, 2017

 

Д/д Шийдвэр гаргагч Шийдвэрийн огноо Шийд-вэрийн дугаар Төрөл/хөрөнгө зарцуулах, өр авлага үүсгэх Шийдвэрийн хуулбар Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
2017 ОНЫ 1-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-01-13 10 Хөрөнгө зарцуулах 10.pdf ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг Тайландад томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, гарах зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 2-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-02-24 44 Хөрөнгө зарцуулах 44.pdf БНСУ-д ажиллах Далайн захиргааны дарга С.Түвшинтөрийг Сөүлд томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, зардлыг далайн захиргаанаас гаргахыг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 3-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-03-03 45 Хөрөнгө зарцуулах 45.pdf ИНЕГ-ын дарга С.Бямбасүрэнг Испани улсад томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, гарах зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 4-Р САР

1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-04-04 66 Хөрөнгө зарцуулах 66.pdf ИНЕГ-ын дэд дарга С.Манлайг БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-04-04 67 Хөрөнгө зарцуулах 67.pdf Далайн захиргааны дарга С.Түвшинтөрийн БНХАУ-д томилолтоор ажиллах удирдамжийг баталж, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийн зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 5-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-05-19 106 Хөрөнгө зарцуулах s-106.pdf ИНЕГ-ын тэргүүн дэд Б.Алтанцомын ОХУ-д томилолтоор ажиллах удирдамжийг баталсан, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-05-26 114 Хөрөнгө зарцуулах s-114.pdf Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Х.Наранхүүг ОХУ-д томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 6-Р САР

1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-06-27 130 Хөрөнгө зарцуулах s-130.pdf ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг БНСУ-д ОХУ-д томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-06-30 135 Хөрөнгө зарцуулах s-135.pdf ИНЕГ-ын тэргүүн дэд Б.Алтанцомыг Тайландад томилолтоор ажиллуулах удирдамжийг баталж, зардлыг ИНЕГ-аас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн сайдын тушаал. Үнийн дүн байхгүй..
2017 ОНЫ 7-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-07-06 139 Хөрөнгө зарцуулах 7Sar.pdf “Автотээврийн тэргүүний ажилтан” “Онц тээвэрчин” хүндэт тэмдэг, яамны жуух бичгээр шагнаж, дагалдах мөнгөн шагналын зардлыг өөрийн хөрөнгөөс гаргахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захиралд зөвшөөрөх тухай сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 8-Р САР
1 Зам, тээврийн хөгжлийн сайд 2017-08-02 150 Хөрөнгө зарцуулах 8Sar.pdf  “Онц тээвэрчин”, “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний замчин”, “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, яамны жуух бичгээр шагнаж, дагалдах мөнгөн шагналын зардлыг өөрийн хөрөнгөөс гаргахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захиралд зөвшөөрөх тухай сайдын тушаал. Үнийн дүн байхгүй.
2017 ОНЫ 9-Р САР
Холбоотой мэдээлэл байхгүй гэсэн тайлбар хийжээ

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

Зам, тээврийн хөгжлийн сайдын төсөв: ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ХУДАЛДАН АВСАН БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР, САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, НИЙЛҮҮЛЭГЧИЙН НЭР, ХАЯГ

Posted by ИТХ on December 22, 2017

 

Д/д Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр Гэрээний дүн Санхүүжилт /өссөн дүнгээр/ Бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгч Хавсаргасан шийдвэр буюу орлого, зарлагын тухай тайлбар
Нэр Хаяг
2017 ОНЫ 1-Р САР
Холбоотой мэдээлэл байхгүй гэсэн тайлбар хийжээ
2017 ОНЫ 2-Р САР
Холбоотой мэдээлэл байхгүй гэсэн тайлбар хийжээ
2017 ОНЫ 3-Р САР
Холбоотой мэдээлэл байхгүй гэсэн тайлбар хийжээ
2017 ОНЫ 4-Р САР
1 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ Тендерийн урилга нийтэлсэн. Хавсаргаагүй
2 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ Тендерийг үнэлсэн. Гэрээ байгуулах үе шатанд байна. Хавсаргаагүй
3 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД, Хавсаргаагүй
4 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 43,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
5 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх 118,800,000.00 9,504,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
6 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт Тендерийг үнэлсэн. Гэрээ байгуулах үе шатанд байна. Хавсаргаагүй
7 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД Хавсаргаагүй
2017 ОНЫ 5-Р САР
1 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ Тендерийг үнэлж байна. Хавсаргаагүй
2 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2,223,714,170.00 “Жол” ХХК Баян-өлгий аймаг Хавсаргаагүй
3 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД Хавсаргаагүй
4 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 43,370,725.00 17,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
5 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх 118,800,000.00 39,204,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
6 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт 4,397,000,000.00 “Хэнань Дафан Хэви Машинэри” ХХК Хавсаргаагүй
7 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 154,475,000.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД Хавсаргаагүй
2017 ОНЫ 6-Р САР
1 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ ТБОНӨХБӨҮХАТХуулийн 30.1.3 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тул бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг 2017.06.14-ний өдөр оролцогч байгууллагуудад хүргүүлсэн. Хавсаргаагүй
2 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2,223,714,170.00 “Жол” ХХК Баян-өлгий аймаг Хавсаргаагүй
3 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД, Хавсаргаагүй
4 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 43,370,725.00 32,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
5 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 118,800,000.00 48,708,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
6 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт 4,397,000,000.00 “Хэнань Дафан Хэви Машинэри” ХХК БНХАУ, Хэнань, Чан Юан, Аж үйлдвэрийн бүс Хавсаргаагүй
7 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД Хавсаргаагүй
2017 ОНЫ 7-Р САР
1 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ ТБОНӨХБӨҮХАТХуулийн 30.1.3 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тул бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг 2017.06.14-ний өдөр оролцогч байгууллагуудад хүргүүлсэн. Тендерийг 2017.06.23-ны өдөр дахин зарласан. Хавсаргаагүй
2 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2,223,714,170.00 “Жол” ХХК Баян-өлгий аймаг Хавсаргаагүй
3 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД Хавсаргаагүй
4 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 43,370,725.00 38,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
5 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх 118,800,000.00 58,212,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
6 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт 4,397,000,000.00 “Хэнань Дафан Хэви Машинэри” ХХК БНХАУ, Хэнань, Чан Юан, Аж үйлдвэрийн бүс Хавсаргаагүй
7 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 750,000,000.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД
2017 ОНЫ 8-Р САР
1 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ ТБОНӨХБӨҮХАТХуулийн 30.1.3 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тул бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг 2017.06.14-ний өдөр оролцогч байгууллагуудад хүргүүлсэн. Тендерийг 2017.06.23-ны өдөр дахин зарласан. Хавсаргаагүй
2 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2,223,714,170.00 “Жол” ХХК Баян-өлгий аймаг Хавсаргаагүй
3 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД Хавсаргаагүй
4 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 43,370,725.00 38,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
5 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх 118,800,000.00 58,212,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
6 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт 4,397,000,000.00 “Хэнань Дафан Хэви Машинэри” ХХК БНХАУ, Хэнань, Чан Юан, Аж үйлдвэрийн бүс Хавсаргаагүй
7 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 750,000,000.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД Хавсаргаагүй
2017 ОНЫ 9-Р САР
1 Дарь Эх цогцолборын авто замын ажил /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо/ 592,014,505.00 Төгс жигүүр ХХК СБД Хавсаргаагүй
2 Хорооллын доторх зам, тохижилт /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 2,223,714,170.00 Сангийн яаманд 2017.06.23-ны өдөр гомдол гарсан ба 2017.07.05-ны өдөр Сангийн яамнаас ТӨБЗГ-т дахин үнэлгээ хийх зөвлөмж хүргүүлсэн. Тендерийг дахин зарлаж 2017.09.11-ний өдөр нээсэн бөгөөд үнэлж байна. Хавсаргаагүй
3 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд, Жаргалант сум/ 2,290,347,139.00 “Түмдэлгэрэх” ХХК БГД Хавсаргаагүй
4 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2,223,714,170.00 518,292,518.00 “Жол” ХХК Баян-өлгий аймаг, Өлгий сум Хавсаргаагүй
5 Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх 9,997,680.00 9,997,680.00 ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль БЗД Хавсаргаагүй
6 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ хэвлүүлэх 44,370,725.00 44,370,725.00 “Мөнхийн үсэг” ХХК ХУД Хавсаргаагүй
7 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх 118,800,000.00 83,160,000.00 “Адмон принт” ХХК СБД Хавсаргаагүй
8 Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт 4,397,000,000.00 439,700,000.00 “Хэнань Дафан Хэви Машинэри” ХХК БНХАУ, Хэнань, Чан Юан, Аж үйлдвэрийн бүс Хавсаргаагүй
9 Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засвар /Хэнтий/ 7,228,510,664.00 750,000,000.00 “Наранбулаг Хан” ХХК ХУД Хавсаргаагүй
10 Алтай-Ховд чиглэлийн авто замын Ээвийн голын 24 урт метр төмөрбетон гүүрийн засвар шинэчлэлтийн ажлын зураг, төсөв боловсруулах 54,627,454.00 “ГБЭТ” ХХК БЗД

 

Хавсаргаагүй

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

Шилэн дансны шинэ нүүр царай

Posted by budvaabyambaa on January 5, 2016

шинэ шилэн дансны сайтын нүүр зураг
Шилэн дансны нэгдсэн цахим сайт төрхөө өөрчилж, 2016 оноос шинэ загварт шилжлээ. Төрийн сүлд сайтын нүүр хуудасны тэхий голд нь залардаг байсныг зүүн дээд өнцөг рүү хөдөлгөжээ. Сайтын үндсэн өнгө болох цэнхэр, цайвар цэнхрийг улбар шар өнгөөр эмжсэн нь зүс оруулж. Харин төсвийн орлого, зарлагын мэдээлэл элсэн цагаар хэмжигдэж буй мэт харагдуулсан байсныг том тооны хэдэн баганаар сольсон нь өмнөх сайтын сонирхолтой шийдлийг үл давжээ. Баахан уйтгартай.

шилэн дансны сайтын нүүр зураг хуучин нь

Ангилал бол хэрэглэгчид хамгийн ойлгомжтой байх ёстой зүйлийн нэг. Хуучин сайтын хайлтын систем хэрэглэхэд тун түвэгтэй, заримдаа найдваргүй гэж хэлэхээр байсан билээ. Нийт байгууллагыг ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХ ПРОКУРОР, АГЕНТЛАГ, ОРОН НУТАГ, ТӨҮГ ТӨК гэж ангилж эхэлсэн ч дундаас доош шатны байгууллагуудыг эмх замбараагүй жагсаасан тул тодорхой нэг байгууллагыг олохын тулд эхнээс нь дуустал шүүж үзэхэд хүрч байв. Эсвэл хайлтын цэсэнд нэрийг нь бичиж хайдаг, тэгэхэд ижил төстэй байхан байгууллага гарч ирэх.

Тэгвэл сайтын өөрчлөлт, шинэчлэл дээр дутагдлыг ерөнхийд нь засч чаджээ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ, ХУВЬ ОРОЛЦООТОЙ КОМПАНИ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ гэсэн дөрвөн үндсэн ангиллын дор тэдгээрт харъяалагдах байгууллагуудыг салбарлуулж задаргаа байдлаар нэгбүрчлэн оруулсан нь цэгцтэй, олдоход хялбар болсон байна. Бас төрийн болон төрийн өмчийн оролцоотой, төрийн өмнөөс ажил үйлчилгээ эрхэлсаэн ТББ, аж ахуйн нэгжүүдийн ангиллыг тусад нь шинээр гаргасан нь сайшаалтай. Одоохондоо мэдээлэл оруулж амжаагүй ч зөв зүйтэй эхлэл. Цаашдаа шилэн дансны мэдээлэл google search ээр гардаг болохыг хүлээх л үлдэв.

Монгол Улсын шилэн дансны нэгдсэн цахим хуудас – http://www.shilendans.gov.mn сайт одоогоос яг нэг жилийн өмнөөс туршилтын журмаар ажиллаж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тавигдсан мэдээллээс 2015 оны 1-р сараах хойших 5 саяас дээш дүнтэй орлого, зарлагын мэдээ, 5 болон 10 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж янз бзрийн шуугиан дэгдээсэн. Ялангуяа төрийн байгууллагын гадаад томилолт, ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө, намын суудлын мөнгө, төрийн албан хаагчдад олгож буй орон сууцны дэмжлэгт зориулсан хөрөнгийн зардлууд.  Эдгээр мэдээллийн мөрөөр ч иргэний нийгмийн байгууллага, аудит, нам, улс төрийн хүчин хэнбугай ч хяналт тавихыг оролдож байна. Жишээлбэл, сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын ажилтан залуу эгзэгтэй гүйлгээнүүдийг түүж эрх баригчдыг бажигдуулсаар “Шилэн Цогоо” алдрыг хүртээд байна.

2016 оны ажлын эхний өдөр шилэн дансны шинэ хувилбарыг үзсэн зарим хүн “2015 оны мэдээлэл алга болчихож” гэж харанга дэлдсэн нь хуурамч түгшүүр байлаа. Хэрвээ сайт шинэчлэгдэх бүрт өмнөх мэдээлэл устаад байвал, төрийн ажлын залгамж халаа алдагдаж, төсөвт байгууллагуудын бүх нягтлангийн хийсэн тэр их ажил талаар болж, шинэчлэл нэрийн дор эрх баригчид “но”-той мэдээллээ устгахыг санаархлаа гэж хардах байлаа. Азаар тийм юм болсонгүй. Эхний өдөр нүдэнд анзаарагдахгүй байсан цэсийг ийн томруулж http://shilendans2015.gov.mn/ хаягаар нээлттэй үлдээсэн байна.

Capture.

Шилэн дансны цахим нэгдсэн сайт 2016.06.01-нээс албан ёсоор ажиллаж эхлэхээр хуульчилсан юм. Гэхдээ тэр өдрийг хүлээлгүй 2015 он гарангуут алдаа оноотой ч гэсэн эхлүүлж, 2016  оноос шинэчлэн сайжруулсан хувилбарыг толилууллаа. Одоо иргэд, олон нийт, татвар төлөгч та бид байнга үзэж харж, асууж хянах л үлдэж байна. Гагцхүү 5 сая төгрөгөөс доошхи орлого, зарлагын гүйлгээ хаалттай хэвээр, өөрөөр хэлбэл, нэг нь 6 сая төгрөгийн зарцуулалтаа ил тод болгож байхад, нөгөө нь 8 сая төгрөгийг хоёр хуваагаад дөрөв, дөрвөн саяар зарцуулахал шилэн дансанд өртөхгүй мултарсан хэвээр байгаа нь харамсалтай.

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд дахь ИНЕГ-ыг амралтын газрыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг таслан зогсоожээ

Posted by budvaabyambaa on November 11, 2015

Зам тээврийн сайд М.Зоригт “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцох үеэр өмч хувьчлалтай холбоотой нэгэн мэдээллийг дэлгэлээ. Төрийн өмчийн хорооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Жаргалант” амралтын цогцолборыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг илчилсэн нь энэ.

М.Зоригт-Хар хайрцаг

…Чи түрүүн МИАТ-ын хувьчлалын тухай надаас асуусан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлье. Бүх юмыг хувьчилж болдоггүй байхгүй юу.
Манай иргэний нисэхийнхэн Жаргалантын аманд Цагаан шонхорын Энхтайваны юуны дэргэд их том амралтын баазтай юм байна л даа. Тэрийг Төрийн өмчийн хороотой үгсэн хуйвалдаж, гурван удаагийн нууц дуудлага худалдаа зохион байгуулаад, хэн ч авахгүй байна гэдэг нэрийдлээр маш хямд үнээр хувьчилж авах гэж байсан. Харин аз болж, би сайд болж гарч ирээд, мэдээд. Угаасаа иргэний нисэхийнхэн хэрэггүй гэдгээ хэлсэн, ТӨХ нь гурван удаа дуудлага худалдаа явуулсан ингээд цаашаа үгсээд аваад явах гэж байсан нөхцөл байдал үүссэн байсан. Надад үүнийг хамгаалж авч үлдэх ганцхан арга үлдсэн, хэн нэгэнд шилжүүлэх. Манай ойн түймэр, онцгой байдлын залуучууд чинь тэр их утаа, түймэртэй үзэж үзэж гэртээ ирдэг. Тэнд нь хоол унд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэд нартаа нөхөн сэргээх төв бариач ээ, та нар битгий энийгээ хувьчлаач ээ, та нар улсдаа энийг авч үлдэнэ гэсэн баталгаа өгвөл би шилжүүллээ гээд балансаас балансанд шууд шилжүүлсэн.

Тэгэхээр бид зөвхөн хувьчлаад байх биш, монголчууд бидний түүхэнд бий болсон үнэ цэнэтэй зүйлүүдээ бүх нийтийн үйлсэд ашиглаж чаддаг байх ёстой байхгүй юу.

Эх сурвалж: HD Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэг, Зам тээврийн сайд М.Зоригттой хийсэн ярилцлагаас хөрвүүлэв. 

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Ө.Энхтүвшин: Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа ш дээ

Posted by ИТХ on November 1, 2015

ЭнхтүвшинУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Ө.Энхтүвшин Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын талаар зарим ноцтой баримтыг дэлгэж байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлэв:

-Байшингуудын гадна талд 128 тэрбумаар хайс барина гэж. Эрдэнээ сайд өөрөө алга байх юм. Та нар энэ 2015 оны тодотголын НДС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сан байшин барина, хашаа барина, хайс барина гэсэн байна. Хямралын үед ийм юм барьдаг юм уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Нийгмийн даатгалын сан чинь байшин барьдаг юм уу. Тэтгэвэрээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх юм бодож байдаггүй юм уу. [Барилга, хот байгуулалтын сайд] З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Хэд хэдэн газар байшин барина, буулгана гэнээ. Байшин буулгах зардал 119, 79 төгрөг гээд явж байна. Энэ нь тэгээд 15 тэрбум болж байгаа юм. Тэгээд ирэх онд 30 тэрбумаар ахиад байшин барина гэж байна, тэтгэврийн мөнгөөр. Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд чинь байшин бариад дуусгалаа ш дээ. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ, тэгээд яагаад цалинг 1,8 тэрбумаар буулгана гэж яриад байгаа юм бэ. Тэгээд бас Архангай аймгийн Хайрхан суманд С.Эрдэнэ сайд хоёр байшин барьж өгөх гэж байна ш дээ, энэ хямралын үед.

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар, [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

Нийгмийн даатгалын сангийн их наяд хаашаа урсч байна вэ?

Posted by budvaabyambaa on November 1, 2015

Монгол Улсын нэгдсэн төсвийн хамгийн том хэрнээ хамгийн хаалттай хэсэг бол Нийгмийн даатгалын сан юм. Монголчуудын ирээдүйн амьжиргааны баталгаа болсон уг сангийн хөрөнгө гэж жилд нэг удаа Улсын төсөв батлагдах үеэр аманд багтахгүй том тоонууд бичигдэхээс биш гарт баригдах баримт, нүдэнд үзэгдэх тодорхой мэдээлэл нэн хомс. Хааяа зарим улс төрчийн амнаас “үнэн хэрэгтээ тийм их мөнгө байхгүй”, “улс үрэн таран хийж байгаа” гэх мэтийн үгс цухалзаад өнгөрдөг. Тэгвэл ядахдаа уг санг хариуцдаг гэж ойлгогддог Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв хөрөнгийн зарцуулалт хэр байна вэ? 2015 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Шилэн дансны тухай хуулийн ачаар нээлттэй болж чадсан уу?

Нийгмийн даатгалын байгууллагад орох ёстой гүйлгээнүүд орж гарч байх ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ НДЕГ-ын  шилэн дансанд (http://shilendans.gov.mn/main/agency/185) тавигдсан 5 саяас дээшх гүйлгээнүүд ямар нэгэн тодорхой тайлбаргүй, хуулиар бол заавал хавсаргах ёстой тогтоол шийдвэрүүд нь огт байхгүй ба буруу зөв, бүрэн бүтэн эсэхийг нягтлах боломж хараахан алга.

Харин барилга байшин, тавилга, эд хогшилд чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Зөвхөн 2015 оны 10-р сард гэхэд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 132,5 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 149,4 сая, Налайхын Нийгмийн даатгалын хэлтэст барилгын зардалд 100,6 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна, барилгын зургийн үнэ, тавилга, эд хогшлын үнэ гэж багагүй тоо цааш үргэлжилнэ.

НДЕГ-ын шилэн данс 10 р сар

Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн http://www.ndatgal.mn цахим сайтад “Шилэн данс” гэсэн дориун ангилалтай булан нээжээ. Тэнд “Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл”, “Халамжийн зардал”, “Жилийн хандив”, “Шагнал урамшууллын мэдээлэл” гэх мэт олны анхаарлыг татахуйц хэд хэдэн дэд хэсэг байгаа ч хоосондуу ажээ. Тухайлбал, “Халамжийн зардал” хэсэгт ороход “Мэдээлэл байхгүй” гэсэн бол байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэлд “2015 онд байгууллагаас ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төсөвлөсөн зардал батлагдаагүй” хэмээн бичсэн байна.

Харин удирдлагуудын гадаад томилолтын мэдээллийг байршуулсан нь сайшаалтай. 2015 онд нийт долоон удаагийн гадаад томилолтын дөрөвт нь байгууллагын дарга явжээ. Бас хоёр томилолтонд ерөнхий нягтлан Ч.Чулуунчимэг өөрөө явалцсан нь харагдана.

НДЕГ-гадаад томилолтын ил тод байдал - Copy

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл: Хэн нь хэн бэ?

Posted by budvaabyambaa on October 30, 2015

Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн төсөв, өмч хөрөнгө, барилга байгууламжийг тойрсон элдэв ноцтой баримт дэлгэгдэхийн хэрээр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юугаа харж сууна вэ?” гэсэн асуулт урган гарч байна. Тийм ээ, та бид одоо, эсвэл ирээдүйд хэрэглэхийн тулд өчигдөр, эсвэл өнөөдөр төрдөө хураалган хадгалуулж байгаа тэр их хөрөнгө мөнгийг зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хэмээх төрийн байгууллага, албан тушаалтнуудад  даатгаж орхих нь эрсдэлтэй (“төр хамгийн муу менежер” гэдэг үгийг санацгаая) учраас манайд дэлхий нийтийн жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг.

Энэ бол нийгмийн даатгалын удирдах дээд байгууллага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих гээд эрх, үүрэгтэй, нэг ёсондоо шимтгэл төлөгч иргэдийн ганц найдвар юм. Чухам ийм учраас тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ-аас олон талын оролцоотойгоор байгуулж баталдаг билээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар танилцуулжээ.

НДҮЗ 2015.10.30

Бас ажлын албатай, ажлын алба нь дарга, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аудитор буюу хянан шалгагч зургаа, нягтлан бодогч нэг, гэрээт ажилтан нэг, нийт арван хүний орон тоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг. Нийгмийн даатгалын тухай хуулинд, Засгийн газрыг төлөөлж Сангийн, Хууль зүйн, Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн, Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн, Ажил олгогчийг төлөөлсөн З хүн орно гэж заажээ. Талуудыг тэнцвэртэй оруулж, улмаар зөвлөлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн заалт байна.

Өнөөдөр хэн хэн байна вэ?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг 2012 онд УИХ-аар томилсон билээ. Үндэсний зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Мөн тухайн үед Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар албан тушаалаараа орж байсан бол одоо Б.Болор, Д.Дорлигжав нар болж өөрчлөгдсөн байж таарна.

Харин бусад төлөөллийг нягталбал санаанд оромгүй дүр зураг ажиглагдах нь тэр.

Даатгуулагчийн төлөөлөл:

1.Х.Амгаланбаатар – Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. Энэ хүний хувьд тодорхой.

2.Д.Дулмаа – Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Үндэсний зөвлөлд ийм байгууллагыг төлөөлж орсон бол өдгөө Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга хэмээх албан тушаал эрхэлдэг. 2012 онд зөвлөлийн гишүүнээр сонгогдохдоо бас “Сэлэнгэ транс” ХХК-ийн захирал байсан нь УИХ-ын чуулганы 2012 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үлджээ. Бас 2012 оноос өмнө одоо Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаа Д.Үүрийнтуяагийн туслахаар ажиллаж байжээ.

3.Ц.Отгонбаяр – Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, харин өмнө нь “Молор-Эрдэнэ” пүүсийн дэд захирал, “Молор трейд” ХХК-ийн ерөнхий менежер, “Төгс эрдэм сан” ТББ-ын зохион байгуулагчаар ажиллаж байв. Эдгээр нь эрхэм гишүүн С.Эрдэнэ, түүний эхнэр ба охины удирдаж байсан буюу удирдаж байгаа байгууллагууд юм.

Ажил олгогчийн төлөөлөл:

Х.Ганбаатар – Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч.

Д.Үүрийнтуяа – Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Одоо Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин урьд нь Баянгол дүүрэг, Ардчилсан Нам, Нийгмийн даатгалын байгууллагад янз бүрийн ажил, албан тушаал эрхэлж байснаас гадна УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслахаар ажилласан намтартай юм. Сонирхолтой нь 2012 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд томилогдохдоо хэдийнэ АМГ-ын дэд дарга болсон байжээ.

Ж.Батбаяр – “Кассандра Монгилиа” ХХК-ийн захирал.

Энэ хүний тухай тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэнтээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар “НДҮЗ-ийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдүүлэх ёстой юм уу. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж, агентлагийн дарга/Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа/, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дулмаа, Ж.Батбаяр нар байна. Зөвхөн Баянгол дүүргээс бүрдүүлнэ гэж заагаагүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан удаатай.

2012 оны аравдугаар сард УИХ-аас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг УИХ-аар томилох үеэр МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатар: “Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй, “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа гэсэн хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байна. Эдгээр хүмүүс нь даатгал төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс байна гэж манай холбоо үзэж байна. “Кассандра Монголиа” ХХК нь 2012 оны зургадугаар сард нийгмийн даатгалд дансаа нээлгэж, найман хүнээр даатгалын шимтгэл төлдөг. Албан бус эдийн засгийн холбооны гишүүд бол нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлдөггүй. Ийм хүмүүсээр төлөөлөл болгон Үндэсний зөвлөлд оруулж байгааг эздийн байгууллага ойлгохгүй байна” гэж мэдэгдэж байв.

Өнөөдөр Ж.Батбаярын “Кассандра Монголиа” компани Туул голын эрэг дээр онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин барилга барьж байгаа бол Д.Үүрийнтуяагийн Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Ц.Отгонбаярын Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо, Д.Дулмаагийн Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо хаана байдаг, удирдлагад хэн хэн ордог, хэд хичнээн гишүүнтэй нь нь мэдэгдэхгүй, хаяггүй, сүүлийн хэдэн жил ямар нэгэн ажил зохион байгуулаагүй, энэ утгаараа хуулинд заасанчлан “нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан” гэж хэлэх үндэсгүй байгаа юм.

Ийм бүрэлдэхүүнтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бүхэл бүтэн их наяд төгрөгөөр хэмжигдэх сангийн хөрөнгөнд хяналт тавьж чадах уу? Урьд, одоогийн ажил албан тушаалаар холбогдсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс давамгайлсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан зөв шийдвэр гаргах, наад зах нь хариуцлага тооцож чадах уу?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэхдээ “булавч бултайна, даравч далдайна” гэгчийн үлгэрээр ийм бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэйг Улсын Их хурал ч өөрөө ойлгож байгаа бололтой. Саявтар зарим байнгын хороогоор уг асуудлыг оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн ч таг чиг.

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд, [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

ТӨСВИЙН АЖИГЛАЛТ сайтын тухай

Posted by ИТХ on August 4, 2010

Төсвийн зарцуулалтын анхаарал татсан, эгзэгтэй, ноцтой баримтуудыг нийтэлнэ

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Leave a Comment »

 
%d bloggers like this: