ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘ИТХ-д суудалтай улс төрийн намд төсвийн дэмжлэг’

Дархан-Уул аймагт улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлээд удаж байна +

Posted by budvaabyambaa on November 5, 2015

Эрх мэдэлтнүүдийн бөөн бөөн зардал, санаанд оромгүй тансаглал Шилэн дансны ачаар илэрч байна. Тэдгээрийн нэг бол орон нутгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн урамшууллын мөнгө юм. Үүнийг иргэдийн төлөөлөгчид намын харьяалал, олонхи цөөнхөө умартан, сонгогчдоосоо огт асуухгүйгээр эв найртайгаар сэм зөвшилцөн батлаад өөрсөддөө олгодог билээ. Бас болоогүй намдаа тусад нь зардал хуваарилж татвар төлөгчдийн мөнгөөр өгөөмөр загнадаг юм байна.

Сүүлийн үед манайд  улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулаад батлахаар завдаж байгаа билээ. Тэгвэл лав орон нутгийн намын байгууллагуудыг аль хэдийн төсвөөс санхүүжүүлээд эхэлчихжээ.

Жишээ авья. Дархан-Уул аймгийн ИТХ-д суудалтай намууд оны эхнээс хэдэн төгрөг авсныг түүж жагсаав. (Харин нэгдүгээр сарын гүйлгээний мэдээлэл алга). МАН, Ардчилсан нам ба МҮАН гэсэн гурван намд нийтдээ 93.5 сая төгрөгийг өгөөд байна.

Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
2015-02-09 Монгол Ардын Нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-02-16 Ардчилсан нам  – 9,000,000.0 Намын суудал
2015-02-16 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-03-23 Монгол Үндэсний Ардчилсан нам  – 5,000,000.0 Намын суудал
2015-03-04 Монгол Ардын Хувьсгалт нам  – 5,000,000.0 Намын суудал
2015-03-10 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудал
2015-04-13 Монгол ардын нам  – 5,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-05-15 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-06-22 Дархан-Уул аймгийн Монгол ардын нам  – 7,500,000.0 Суудлын мөнгө
2015-07-08 Ардчилсан нам  – 9,000,000.0 Намын суудлын мөнгө
2015-07-08 Монгол Ардын нам  – 7,500,000.0 Намын суудлын мөнгө
2015-08-28 Монгол Ардын нам  – 10,000,000.0 Намын суудлын мөнгө
2015-09-14 Монгол Ардын нам  – 5,000,000.0 Намын суудлын мөнгө

Бусад гүйлгээний жагсаалт

Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга
2015-02-11 Л.Гүнчин  – 31,111,600.0 Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн тэтгэмж
2015-03-25 Аймгийн Цагдаагийн газар  – 10,869,120.0 Олон нийтийн цагдаагийн ажилтны 1-3-р сарын урамшуулал
2015-05-15 Алтан хүнс групп ХХК  – 7,200,400.0 Төвийн бүсийн ИТХ-ын чуулга, уулзалтын хоол, буудлын үнийн урьдчилгаа

Advertisements

Posted in Дархан-Уул | Tagged: | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гадаад томилолтод лав 90 сая төгрөг зарцуулаад байна +

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын шилэн дансаар илэрсэн гүйлгээний анхаарал татсан зардлуудыг төрлөөр ангилж үзлээ.

Бусад дүүргээс дутах юу байсан шиг төлөөлөгч бүрт урамшууллын мөнгө олгож байна. Бас дөрвөн хүнд тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байх юм. Тэдгээрийн нэг нь тус дүүргийн 2-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөр, нөгөө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  бөгөөд 7-р хорооны Засаг дарга Э.Түвшин нар юм. Харин нөгөө хоёрын ажил албан тушаал тодорхойгүй байна. Шилэн дансны хуулиар бол энэ мөнгийг зарцуулах тогтоол шийдвэрийг хавсаргах ёстой атал огт тэгсэнгүй. Нэг ёсондоо нуусан учраас яагаад гэдгийг мэдэх боломж алга.

Бас гадаад сургалт, томилолтод 90 шахам сая төгрөг зарцуулсныг харахад Хан-Уулын төлөөлөгчид гадаад талдаа тун сайн боловсорч байгаа нь илт. Үүнээс гадна 5 саяас доогуур үнийн дүнтэй хичнээн зарцуулалт байгааг бүү мэд.

Намын суудлын мөнгө

2015-02-05 Ардчилсан нам 29,000,000.0 29 төлөөлөгчийн суудлын мөнгө

Төлөөлөгчийн урамшуулал

2015-02-06 ХААН БАНК Хан-уул салбар 52,479,000.0 01-сарын төлөөлөгчдийн урамшуулал
2015-02-26 ХААН Хан-уул салбар 52,479,000.0 2015-02 сарын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө
2015-03-26 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-04-24 Хаан Хан-Уул салбар 47,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 2015-04 сар
2015-04-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ төлөөлөгчдийн 2015-04 сар
2015-04-29 ХУД Нийгмийн даатгал сан 5,842,086.0 2015-04 сар НДШ
2015-06-10 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар ХХАОТ
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 48,879,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 5 сар
2015-06-24 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар ХХАОТ
2015-06-24 Хаан Хан-Уул салбар 50,579,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал 6 сар
2015-07-23 Хаан-Хан уул салбар 48,189,000.0 2015-07 сар төлөөлөгчдийн урамшуулал
2015-07-28 ХУД Татварын хэлтэс 5,831,000.0 2015-07 сар ХХОАТ төлөөлөгчдийн урам
2015-08-24 Хаан Хан-Уул салбар 52,479,000.0 Төлөөлөгчдийн урамшуулал
2015-08-24 ХУД татварын хэлтэс 5,831,000.0 ХХОАТ /Төлөөлөгчид/

Буцалтгүй тусламж, дэмжлэг

2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Н.Чинзориг
2015-06-10 Хаан Хан-Уул салбар 10,000,000.0 Буцалтгүй тусламж-Ц.Золжаргал
2015-08-14 Б.Энххөдөлмөр 10,000,000.0 Буцалтгүй тусламж
2015-08-14 Э.Түвшин 10,000,000.0 Буцалтгүй тусламж

Гадаад сургалт, томилолт

2015-03-06 МНУНийгэмлэг 7,935,480.0 Гадаад сургалт
2015-03-10 6,515,500.0 Гадаад томилолт
2015-04-01 Аэрмаркет ХХК 16,101,000.0 Гадаад томилолт АНУ тийз
2015-04-02 Хаан Хан-Уул салбар 20,612,800.0 Гадаад томилолт АНУ
2015-05-15 ОУМХИнститут 8,553,072.0 Сургалт-БНСУ
2015-06-11 Хаан Хан-Уул салбар 10,565,535.0 Гадаад томилолт -ОХУ/Улаан-Үүд/
2015-08-20 Хаан Хан-Уул салбар 6,273,445.0 Гадаад томилолт
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 12,534,410.0 Гадаад томилолт

Эргүүл, урамшууллын зардал

2015-04-29 Хаан Хан-Уул салбар 6,210,000.0 ГХУСАЗЗ-н эргүүл урамшуулал 2015-04 сар
2015-03-03 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 2-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-03-26 ХААН Хан-Уул салбар 5,562,000.0 3-р сар ХЖЭргүүл урамшуулал
2015-05-27 ХААН Хан-Уул салбар 5,481,000.0 ХГУХУСАЗЗ Эргүүл урамшуулал 05 сар
2015-06-25 Хаан Хан-Уул салбар 5,616,000.0 ГХУСАЗЗ-н урамшил эргүүл 6 сар
2015-07-28 Хаан-Хан уул салбар 6,156,000.0 2015-07 сар ХГХУСАЗЗ-н урамшилт эргүүл
2015-08-27 Хаан Хан-Уул салбар 5,940,000.0 ХГХУСАЗЗ-н Урамшил эргүүл

Улаан загалмай нийгэмлэгт санхүүжилт

2015-02-03 Монголын улаан загалмай нийгэмлэг 7,500,000.0 01 сарын санхүүжилт
2015-04-17 Монголын улаан загалмайн нийгэмлэг 7,500,000.0 Санхүүжилт 2015 оны 2 улирал
2015-07-02 ХУД УЗХороо 7,500,000.0 2015-03 улирал санхүүжилт

Уралдаан, тэмцээний зардал

2015-04-07 Буянт-Ухаа спорт ордон 5,000,000.0 Аварга анги тэмцээн Заал түрээс
2015-04-10 Алтан алим ХХК 9,800,000.0 Аварга анги тэмцээн Хэвлэлийн ажил
2015-04-10 Буд-Оюу ХХК 5,280,000.0 Аварга анги тэмцээн Видео, медиа
2015-04-13 Шоутек ХХК 8,500,000.0 Аварга анги тэмцээн Тоног/төх түрээс
2015-04-14 Спорт сонирхогч хүүхэд залуучуудын холбоо ТББ 5,328,000.0 Аварга анги тэмцээн Шүүгчдийн ажлын хөлс
2015-04-16 Дансет ХХК 5,910,000.0 Аварга анги тэмцээн Шагналын ажил

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д суудалтай намд дэмжлэг болгож МАН-ын хороонд 5,125,000 төгрөг олгожээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД, ИТХ-д суудалтай намд дэмжлэг

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

2015 оны 8 р сард Дархан-Уул аймгийн ИТХ-д суудалтай намын дэмжлэг болгож МАН-д 10 сая төгрөг олгожээ

Posted by ИТХ on September 14, 2015

Дархан-Уул аймаг ИТХ-д суудалтай намын мөнгө 1 Дархан-Уул аймаг ИТХ-д суудалтай намын мөнгө 2

Posted in Дархан-Уул, [7] АЙМГУУД | Tagged: , | Leave a Comment »

Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо ИТХ-д суудалтай намын дэмжлэгт 2015 онд 2 удаа, нийт 35 сая төгрөг авчээ

Posted by ИТХ on September 14, 2015

Сэлэнгэ аймгийн ИТХ-д суудалтай намын мөнгө 1

Сэлэнгэ аймгийн ИТХ-д суудалтай намын мөнгө

Posted in Сэлэнгэ, [7] АЙМГУУД | Tagged: , | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Ардчилсан намд ИТХ-д суудалтай намын дэмжлэг болгож 2015 оны 2 р сард 5,2 сая төгрөг олгожээ

Posted by ИТХ on September 14, 2015

Өмнөговь аймгийн ИТХ-д суудалтай намын мөнгө

Posted in Өмнөговь, [7] АЙМГУУД | Tagged: , | Leave a Comment »

2015 оны 4 р сард Өвөрхангай аймгийн ИТХ-д суудалтай намын дэмжлэг болгож Ардчилсан нам 8 сая төгрөг авчээ

Posted by ИТХ on September 14, 2015

Өвөрхангай аймгийн ИТХ-д суудалтай намын мөнгө

Posted in Өвөрхангай, [7] АЙМГУУД | Tagged: , | Leave a Comment »

БЗД-ийн ИТХ-д суудалтай гурван намд 2015 оны 2 р сард 20.5 сая төгрөг олгожээ

Posted by ИТХ on September 12, 2015

БЗД-ИТХ-д суудалтай намд дэмжлэг үзүүлэх тухай захирамж

Posted in Баянзүрх дүүрэг | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: