ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал’

Улаанбаатар “дэлхийн” хот болжээ (НЗДТГ-ын 2015.I.01-2015.XI.30 ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалт)

Posted by budvaabyambaa on December 7, 2015

Төрийн албыг дагалддаг олон “бонус”-ын нэг бол гарцаагүй гадаад томилолт билээ. Энэ жил Улаанбаатар хотын албан тушаалтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг, тэндээс Боинг, Аэробус хөлөглөн нийслэлийн иргэн та бидний төлөө хилийн чанадыг зорих нь гойд олон байлаа. Урьд нь хэн, хэзээ гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг байсан бол 2013 оноос хотын даргын захирамжуудыг цахим сайтад тавьснаар ил тод болж эхэлсэн ба энэ жил нийслэлийн Шилэн данснаас илүү тодорхой мэдээллийг олж авдаг боллоо.

2015 он эхэлснээс өдгөө арваннэгдүгээр сар дуусах хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Парис, Сөүл, Ром, Лондонд гадаад томилолтоор ажиллажээ. Түүнчлэн түүний орлогч, зөвлөхүүд, газар хэлтсийн дарга нар ч гадаадад томилолтоор ажилласан байна. Гэхдээ “Дандаа дарга нар явдаг өмнөх жилүүдийн жишиг өөрчлөгдөж, мэргэжилтэн энгийн албан хаагч нар ч гадаад томилолтод явдаг болсон” хэмээн хотын мэр хэлснийг энд дурдах хэрэгтэй.

Доорхи жагсаалтад энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн ЗДТГ гадаад томилолтод зарцуулсан дүнг нэгтгэж байршууллаа. Гадаад томилолтод төсвөөс чамгүй мөнгө зарцуулжээ. Голдуу Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөөс эдгээр зардлыг “даажээ”.

Гэхдээ зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй нислэгийн тийзний зардал мэдээлэгдэнэ. Хэрвээ түүнээс бага бол мэдээлэхгүй, шилэн дансны цоорхойгоор сугарч үлддэг. Өөрөөр хэлбэл, ганц нэг, эсвэл цөөн хүний Бээжин, Сөүлийн зэрэг 5 саяд багтах томилолтын зардлууд хаалттай. Тэгэхээр энд жагсаалтад байгаа дүнгээр гадаад томилолтод зарцуулсан нийт зардлыг тооцох аргагүй юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Read the rest of this entry »

Advertisements

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Э.Бат-Үүл: Би хувьдаа төлөөлөгчийн урамшууллын мөнгөнд таатай ханддаггүй

Posted by budvaabyambaa on November 13, 2015

Бат-ҮүлНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагын үеэр НИТХ-ын төлөөлөгчдөд олгож буй урамшууллын мөнгөний талаар ингэж ярьжээ.

  • НИТХ-ын төлөөлөгчид тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?
  • Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл нь ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.
  • Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй гэхээр АН-ынхан олонхоороо хүч түрээд авна гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?
  • Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үер гарч байсан. МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. … Үнэндээ МАН-ын гишүүд энэ мөнгийг хамгийн их дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.

Эх сурвалж: Өдрийн сонин. 2015.10.15 ны №251 (5203) дугаар, IV нүүр

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

“Тойргийн мөнгө”-ийг гадаадын тойрон аялалд хүртэл зарцуулж байна

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Нийслэлийн ИТХ-ын тойрогтой байтугай тойроггүй төлөөлөгчийн авч байгаа “тойргийн мөнгө”-ний зарцуулалтын тайлан олдохгүй байна. Д.Баттулга дарга тайлагнадаг, тэр ч бүү хэл аудитаар ордог гэж ярьсан нь худлаа бололтой. Бас саяхан “Ийгл” ТВ-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцсон нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Отгонбаяр, ИЗНН-аас сонгогдсон Г.Ганхүү нар урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулсан талаар ярьсан нь олон хүний нүдийг бүлтийлгэв. 

Г.Ганхүү: Би 27 сая төгрөгөөрөө Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалж, нэвтрүүлэг хийсэн

Ганхүү– Энэ 2012 онд байгуулагдсан НИТХ цоо шинээр урамшуулал гаргаад тансаглуулаад явчихлаа гэдэг яриа явж  байна. Энийг тэгээд санаатай, санаагүй, ухамсартай ухамсаргүй цацчихлаа, өөрсдөө авчихаад л цацаж байгааг нь мэдэж байна. Одоо тэр нь яахав. Энэ бол өмнөх НИТХ-д байсан. Сая Баттулга дарга ч хэллээ. Хэмжээг нь тухайн үедээ тогтоогоод явж байсан болохоос биш хуульдаа урамшуулал гээд заачихсан. Аглуугийн хэлдэг үг байна, би хуулиа л дагана гэдэг шиг. Бид хуулийнхаа үг, үсгийг өөрчлөх эрхгүй. Түүнээс биш Нямдорж гуай шиг жорлондоо сууж байгаа засчихгүй. Тийм учраас энэ мөнгө урамшуулал гэж явж байгаа, шилэн дансаараа ч ингээд мэдээлэгдэж байгаа.

Миний хувьд би бол тойргоос сонгогдоогүй. Намын төлөөллөөс сонгогдсон хүн, надад очоод зарцуулах тойрог байхгүй. Гэхдээ би юунд зарцуулсан бэ гэдгээ одоо хэлчихье.

Би анх НИТХ-ын төлөөлөгч болоод хоёрхон төсөл дээр ажиллаж байна. Манайхан ч мэдэж байгаа байх, өнөө Метрогоо л Ганхүү яриад явж байна гэж. Нөгөөх нь нийслэлдээ орчин үеийн урлагийн сайхан театртай болох. Энэ хоёр ажил маань хоёулаа тэгээс эхэлсэн. Одоо харин овоо урагшлаад нэг нь УИХ дээр яригдаад ТЭЗҮ нь батлагдах шатандаа явж байна.

Миний үүрэг юу байсан гэхээр метроны ач тусыг, Улаанбаатар хотын нийтийн тээврийг асуудлыг шийдэх ганц гарц бол метро юм аа гэдгийг ард түмэнд ойлгуулах тэр асуудал байсан.  Энэ талаар санаачилсан, дэмжсэн, олон явсан хүний байр сууринаас.

Би 27 сая төгрөгөө юунд зарцуулсан гэхээр 3 газар явсан. Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалсан, метронд нь сууж үзээд, энэ тухай маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа, манайхан үзсэн байлгүй. Би нэвтрүүлгээ UBS-ээр үнэгүй цацуулсан ба бусад ТВ-ээр цацахгүй байж болохгүй, ганцхан ТВ-ээр гараад байж болохгүй байсан учраас NTV, Боловсрол, Монгол ТВ гээд бүх ТВ-ээр цацсан, өнөөдөр Улаанбаатарт 60, 70 ТВ байна, энэ бүгдээр нь цацуулсан. Энэ бүхэн чинь өртөгтэй. Ийм юмыг манайхан зөв ойлгох ёстой. Түүнээс энийг хувьдаа зарцуулсан байх юм бол аудитаар тогтоогдох юм бол энэ асуудал мөн. Тиймээс манай нэг ангийнхан болсон 45 төлөөлөгчид маань ухамсартайгаар юу юунд зарцуулснаа тайлагнаад явдаг. Түүнээс биш нээх сенсаацлаад ингээд яваад байх юм биш.

Утга нь юу вэ гэвэл. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө эхлээд 10 сая, дараа нь 50 сая, 100 сая гэж байгаад одоо 2 тэрбум болсон байгаа. Үүнтэй яг адилхан шүү дээ.  Тэр нь урамшуулал гэдэг нэртэй биш тойрогт ажиллах зардал гэдэг нэртэй. Урамшуулал л гэж хэл ярианд хэлэгдэж, яригдаад байгаа болохоос. Иргэд энийг зөв ойлгох хэрэгтэй. Биднээс 27 саяыг шаардаад байгаа юм бол тэр УИХ-ын гишүүдээсээ 2 тэрбум, 76-д үржүүлээд хэд болж байна, тэгээд хаана юунд зарцуулсныг нь асуу. Тайланг нь гаргаад ир, тэр үед чинь шилэн данс байгаагаагүй, юу ч байгаагүй. Ихэнхийг нь хармаалсан гэдгийг би хэлнэ. Яаж яаж хармаалсныг нь ч би мэднэ. Тэгээд асуух хэрэгтэй ш дээ.

Б.Отгонбаяр: Би иргэдтэй уулзаж ярилцахын тулд цайны арга хэмжээ, гарын бэлэг авахад урамшууллын 27 сая төгрөгөө зарцуулдаг

Ер нь бол тэр 27 сая төгрөгтэй холбоотойгоор төлөөлөгчдийг нэлээн харлуулж их ярьж байна. Маш олон жишээг би ярьж чадна. Тойргоос сонгогдсон төлөөлөгчдөд бол ард түмнээс их асуудал ирдэг ээ. Жишээлбэл, хамгийн сүүлийх. Надтай уулзсан хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай асуудлын талаар ярьж байгаа юм. Би энэ дээр танд Улаанбаатар хотын төсвөөс тусалж чадахгүй нь ээ гэхээр тэгвэл чи төлөөлөгчөөр суусны хэрэг юу байгаа юм. Чамтай ярих юм байхгүй гээд дараачийн төлөөлөгч рүү явах жишээний. Төлөөлөгч нар ярьдаг, би очоод тойрогтоо арга хэмжээ зохион байгуулах гэхээр манай иргэд ирдэггүй. Гэтэл иргэдийг би ирүүлэхийн тулд бяцхан хэмжээний жижиг цайны арга хэмжээ, тэгээд ирэхэд нь жижигхэн гарын бэлэг өгдөг. Энэ бол нууц биш, тэгээд иргэддээ өнөө ярих юм яриад өргөн сайхан хамруулаад, хэлэх ёстой үгээ хэлээд, санал бодлоо солилцоод явдаг.

Гэтэл би нийслэл хотын тухай ярья, тулгамдсан асуудлаар хорооны асуудлаар хороон дээр уулзалт хийе гэхээр иргэд ирдэггүй. Иргэд идэвхгүй байдаг, тэгэхээр иргэдээ идэвхжүүлэхийн тулд урамшууллын мөнгөнөөсөө аваад хөшүүргийн арга хэмжээ хийж байна. Бас нэг энгийн жишээ, Ахмадын баяр хоёр удаа болоход, хөөрхий минь тэд нэг юм хараад сууж байгаа байхгүй юу. Нийслэлийн төлөөлөгч хүн байна, юу өгөх юм бол до гээд. Цагаан сар нэг хүлээж авах хэрэг гардаг. Аравдугаар сард Ахмадын баяраар нэг хүлээж авах хэрэг гардаг. Тэгээд нэг төлөөлөгч нь дунджаар таван хорооноос сонгогдсон гэхээр 28 хүнтэй, 5 хороо байлаа гэхэд тэнд чинь дор хаяж 1000-2000 ахмадтай уулзахаас өөр арга байхгүй. Би энийг төлөөлөгчийнхөө үйл ажиллагааны зардал гэдэг талаас нь ойлгоосой гэдэг үүднээс ярьж байна. Ганцхан үгэнд асуудал байна, хуульд урамшуулал гээд. Асуудал нь урамшуулал гэдэг үгнээс л болж байна. Энэ нөхдүүд хармаалаад байдгийн байна аа л гэж байна.

Үзэгч, иргэний байр суурь:

utas… Бат-Үүл ажил хийсэн нь хийсэн, хийгээгүй олон ажил байгаа… Та нар юу гэж амлалт өгч хотын төлөөлөгч болсноо санаарай. Ялангуяа Отгонбаяр аа! Наадах чинь “Бодь” даатгал биш шүү, НИТХ шүү. Та нар юу гэж хэлж амлалт өгч гарч ирлээ, ялангуяа гэр хорооллын иргэдэд. Тэр хотын төвөөр цэцэг тарих яах вэ. Энэ жилийн цэцэг бол бүр хөгийн. Долдугаар сарын 29, 30-ны үеэр тариад удахгүй үхчихдэг, тийм цэцэг тариад яах юм бэ. Цэцэг битгий тарь гэж байгаа юм биш, тарихдаа ямар цэцэг тарих уу, ямар ургамал тарих уу гэдгээ сонго л доо та нар. Олон наст ургамал цэцэг зөндөө байхад заавал нэг настайг нь тариад байх юм.

Тэгээд Отгонбаярын ярьж байгааг сонсохоор инээд хүрээд байх юм. Торйгийнхонтойгоо уулзахын тулд, иргэдэд хахууль төлдөг гэж ярьж байна. Ард түмнийг хахуульдана гэж байхгүй шүү. Чиний наад ярьж тайлбарлаж байгаагаар чинь бол “Би хүн цуглуулах гэсэн чинь ирдэггүй, ирэхгүй болохоор нь юм авч өгдөг” гэнэ үү. Боль оо. Тэгж ард түмнийг доромжлохгүй шүү, тэр тусмаа Улаанбаатарын иргэд чамд тэгж доромжлохгүй шүү.

 

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргаасаа буцалтгүй тусламж хүсч 7 сая төгрөг авчээ

Posted by budvaabyambaa on September 27, 2015

СХД захирамж, буцалтгүй тусламж

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд 145 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Posted by budvaabyambaa on September 25, 2015

Сонгинохайрхан дүүргийн ИТХ 42 төлөөлөгчтэй, тэдэнд өнгөрсөн наймдугаар сард 145 сая төгрөгийн урамшуулал олгосон нь шилэн дансанд нь байна. Уг нь шилэн дансанд мэдээлэгдэж буй гүйлгээ нь захирамжийн хамт ил болох учиртай, харамсалтай нь хэний, ямар шийдвэрээр уг урамшууллыг олгосон нь тодорхойгүй байна.

СХД-ийн шилэн данс гүйлгээ 8 р сар

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн Япон улсад айлчлах зардалд 39 сая төгрөгийг зарцуулжээ

Posted by ИТХ on April 8, 2015

СБД. ИТХТ. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай1 СБД. ИТХТ. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай2

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчдийн 2015 оны 1-р улирлын урамшуулалд нийт 175 сая төгрөгийг шагнал урамшуулал, нэг удаагийн тэтгэмжийн зардлаас олгожээ

Posted by ИТХ on February 2, 2015

СБД ИТХТ6 Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай1 СБД ИТХТ6 Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай2

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

2014 оны 1-р улиралд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчид нийт 175 сая төгрөгийг шагнал, урамшууллын зардлаас гаргав

Posted by ИТХ on January 17, 2014

Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04a Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04b

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын хэмжээг 2014 оны 1-р улирлаас 5 сая төгрөгөөр тогтоов

Posted by ИТХ on December 19, 2013

Төлөөлөгчдийн олгох урамшууллын хэмжээг шинэчилэн тогтоох тухай №180

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

2013 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч тус бүрт улиралд 3 сая төгрөгийн урамшуулал олгодог байв

Posted by ИТХ on November 29, 2013

Урамшуулал олгох тухай №175a Урамшуулал олгох тухай №175b

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: