ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Монгол Улсын өр зээл, бонд, Хөгжлийн банк’

Монгол Улс 43,4 их наяд орчим төгрөгийн өртэй байна (2015 оны II улирлын мэдээ)

Posted by budvaabyambaa on November 6, 2015

Монгол Улсын 2016 оны төсвийг батлахаар УИХ-ын чуулганаар ид хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн төслийг таналттай, хасалттай, хэмнэлттэй болсон гэж Сангийн сайд Б.Болор тодотгож буй. Ийнхүү бүсээ чангалсан, танасан төсвийн төсөл өргөн барьсан учир нь Монгол Улсын өр ихэсч,  төлөлтийн хугацаа ойртож байгаатай холбоотой. Тэгэхээр Монгол Улсын төсөв гэхээс илүүтэй өрийн асуудал шүдний өвчин болжээ гэсэн үг. Тэгвэл ингэхэд Монгол Улсын өр хэд юм бэ?Засгийн-газрын-гадаад-дотоод-өр_Q3

Шилэн дансны тухай хуулийн 6.5.3 дахь заалтын дагуу Сангийн яам Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээг улирал бүр олон нийтэд мэдээлэх учиртай. Хуулийн дагуу энэхүү мэдээг Сангийн яам гаргаж, 2015 оны III улиралд Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 10 их наяд 191 тэрбум 966 сая төгрөг, дотоод өр гурван их наяд 312 тэрбум 523 сая төгрөг гэсэн тоог мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газрын өрийн талаар олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийлснийг товч дурдвал,

Дэлхийн банк: Монгол Улсын бодлого, институцийн чадавхийн үнэлгээ буурч байна …

Олон улсын валютын сан: Монгол Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд хангалтгүй, өрийн хямралд орох эрсдэл өндөр хэвээр байна.

JUBILEE DEBT CAMPAIGN: Засгийн газрын гадаад өр нь өндөр эрсдэлд орох магадлалтай 14 орны жагсаалт гаргасны наймдугаарт Монгол Улс (9 рт Мозэмбэйк улс) орсныг зарласан байна.

Ulsiin ur ba ZG-iin ur_Page_10Гэхдээ энэ бол зөвхөн Засгийн газрын өрийн тухай гэдгийг анзаарах хэрэгтэй.  Харин Монгол Улсын нийт өр 21,7 тэрбум ам.доллар буюу 43 их наяд 400 тэрбум төгрөг орчим байна гэсэн мэдээг Сангийн яамны мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт илтгэсэн. Үүнээс, Засгийн газрын өр таван тэрбум ам.доллар, Төвбанкны өр 1,9 тэрбум ам.доллар, хадгаламжийн байгууллагуудын гадаад өр 2,1 тэрбум ам.доллар бол компани хоорондын зээллэг 10,5 тэрбум ам.доллар ажээ. Графикт оруулж харвал, Монголбанкны гадаад өр Засгийн газрын өрөөс ч илүү, Монгол Улсын нийт гадаад өрийн тал хувийг эзэлж байгаа нь харагдана.

Улс нь ч Төв банк нь ч , хувийн хэвшил нь ч ийм их өртэй байгаа нь гинжин урвал болж, ирэх жилүүдийн эдийн засаг, төсвийн байдал улам хүндрэх нь гэсэн төлөвийг иргэний нийгмийн байгууллагын судлаачид гаргаад байна. Тухайлбал, судлаач Д.Баярмаа Монгол Улсын 2016 оны төсвийн өрийн удирдлагад мониторинг хийж “Төсөвийн он дараалсан алдагдлууд хувийн хэвшлийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна” гэж дүгнэсэн юм. Учир нь 2014 оны нэгдүгээр улирлаас арилжааны банкууд актив хөрөнгөө Засгийн газар болон Монголбанкны үнэт цаасанд байршуулан төсвийн алдагдлыг санхүүжүүлж улмаар хувийн хэвшлийн өсөлтийг хязгаарласан нь тэдний (хувийн сектор) өсөлтийг бууруулах гол шалтгаан болсон гэнэ. Мөн Төв банкны зүгээс барьж буй мөнгөний бодлого хэдий муу арга биш боловч аажим буцалж буй халуун усанд сууж байгаа мэлхийтэй зүйрлэсэн байна. Товчхондоо Монголбанк гацаанд орж, иргэдийн төгрөгт итгэх итгэл суларч, валютын хар зах ханшийг тодорхойлж, төгрөг хэрэглээнээс хасагдах аюултай гэдгийг судлаачид прогноз дэвшүүлээд байна.

Advertisements

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар, [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд, [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: