ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘НДЕГ’

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юу шийддэг вэ?

Posted by budvaabyambaa on November 24, 2015

Нийгмийн даатгалын дээд байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байна гэдэг. Засгийн газрын, даатгуулагч болон ажил олгогчдыг төлөөлсөн талуудаас тэгш оролцоотой бүрдсэн энэхүү зөвлөл ингэхэд юу шийддэг юм бэ, ямар эрх үүрэгтэй ажилладаг юм бол.
Зөвлөлийн ажлын хэсэг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын байрны тавдугаар давхарт байрладаг. Ажлын албаны дарга М.Саранчимэг, тэдэнтэй холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг олдох нь тун түвэгтэй. Нийгмийн даатгалын сангаас санхүүждэг үү, улсын төсвөөс бяцхан тотацтай юу. Шилэн дансны мэдээлэлд хамрагдах учиртай ч олж үзэхэд аанай л ярвигтай. Ажлын хэсэг тусдаа албан ёсны цахим сайтгүй ч www.ndaatgal.mn-д тус Үндэсний зөвлөлийн гаргасан тогтоолуудыг байршуулсан байгаа юм. Тогтоолуудын хамгийн эхнийх нь
Capture2002 онд нэг гарч байсан бол
2003 онд байхгүй
2004 онд байхгүй
2005 онд байхгүй
2006 онд байхгүй
2007 онд хоёр тогтоол
2008 онд хоёр тогтоол гаргасан
2009 онд нэг тогтоол гаргасан
2010 онд байхгүй
2011 онд нэг тогтоол
2012 онд байхгүй
2013 онд байхгүй
2014 онд хоёр тогтоол
2015 онд ямар нэгэн тогтоол гаргаагүй ба ажиллаагүй юм болов уу гэж харж болохоор байна.
Харин Нийгмийн даатгалын тухай хуульд Нийгмийн даатгалын зөвлөлийн ажил үүргийг ингэж заажээ.

27 дугаар зүйл. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл

З. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нийгмийн даатгалын тухай  хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар  санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;

2//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;

4/ нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;

5/ нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;

6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;

8/ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд  хяналт тавих;

9/ нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;

10/ хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ил болсон тогтоолууд 
2. Шимтгэлийн хэмжээг ТОГТООХ ТУХАЙ /2008-12-05/ БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэний нэг сард төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40000 /дөчин мянга/ вонноор тогтоосугай.
  • Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох 2006 оны хүүгийн хэмжээг 1.11 пунктээр тогтоосугай.
  • Энэхүү тогтоолоор батлагдсан хүүгийн хэмжээг баримтлан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд хүү тооцох арга хэмжээг 2007 оны 3 дугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

5. Журам батлах тухай /2007-06-26/

  • “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хуугийн хэмжээг тогтоох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
  • Батлагдсан журмын дагуу нэрийн дансны жил бүрийн орлогод тооцох хүүгийн хэмжээг шинэчлэн тоггоох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулан батлуулж мөрдехийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
7. Журам шинэчлэн батлах тухай 2011.11.24 №16 Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам (ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх тухай)
8. Журам батлах тухай 2014.04.25 №10 “Ажилгүйдлийн тэтгэмж тооцох, сургалтын зардал олгох журам”
9. Журам батлах тухай 2014.05.28 №17  “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам”
“Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношлогоо, шинжилгээний багц, төлбөрийн хэмжээ”
“Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эмнэлгүүдийг сонгох журам”
НДҮЗ 5 р давхар
Advertisements

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: , , | Leave a Comment »

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажил олгогчдын төлөөллийг шинээр сонгоно

Posted by budvaabyambaa on November 24, 2015

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөллийг энэ долоо хоногт шинээр сонгоно. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр одоогийн төлөөлөгч Д.Үүрийнтуяаг нь улс төрийн албан тушаалтан тул цаашид энэ зөвлөлд ажиллах боломжгүй хэмээн үзэж, өөрчлөх санал гарч байсны дагуу ийм өөрчлөлт хийх болжээ. Мөн ажил олгогчдын бас нэгэн төлөөлөл болох Ж.Батбаярын оронд ажиллах хүнийг энэ удаагийн өөрчлөлтөөр сонгоно. Үндэсний зөвлөлийн ажил олгогчдын төлөөлөлд нэр дэвшсэн хүмүүсийн нэрийг сонирхуулж байна.

  1. М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга
  2. Б.Осоргарав, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал
  3. С.Батхүлэг, “Өмгөөлөл SLC” ХХК-ийн гишүүн, өмгөөлөгч
  4. Д.Балдангомбо, “Говь транс ложистик” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга
  5. Д.Шинэбаяр, “Бодь интернэншл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
  6. А.Ганпүрэв, “Тайж групп”-ын ерөнхий захирал
  7. Д.Ганбаяр, Удирдлагын академийн багш

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: | Leave a Comment »

Даатгуулагчдын төлөөлөгч-чөлөөт үйлдвэрчний эвлэлүүд хаана, юу хийж “явна”

Posted by budvaabyambaa on November 23, 2015

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван байгууллага бий. Энэ нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо ба Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо юм. Эдгээр байгууллагын заримыг нь мэдэхээсээ мэдэхгүй нь олон. Үйлдвэрчний эвлэлийн холбоог ажил хөдөлмөр эрхлэгч бүгд мэдэх авч, нөгөө хоёрын тухайд “юу билээ” гэх нь бий. Ингээд тэдний хаана, юу хийж “яваа”-г хайж үзье.

Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэл хаана байна вэ?

Ц.Отгонбаяр “Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч нь С.Чулуунбаатар ба Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Өмнө нь Улаанбаатар төмөр замд хуульч, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан намтартай. Хүүхдийн төлөө амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг.

Яг одоо энэ байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хамтран ажиллагч байгууллагын жагсаалтад байна. Мөн бусад хамтрагч байгууллагууд нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчлан таниулах зорилгоор дээрх байгууллагуудын сонгон дэд ажлын хэсэг болгосон ажээ.

Тус байгууллагыг хайж http://www.iltod.mta.mn сайтруу хандлаа, хамтран ажиллагч байгууллага дунд байгаа холбоос дээр дарсан боловч цааш мэдээлэл гарч ирсэнгүй. Ингээд Татварын ерөнхий газар руу утас цохиж, энэ хуулийн сурталчилгаа, мэдээлэлд хамтран ажиллаж буй энэ байгууллагын тухай мэдээллийг авахаар хандсан ба хариугаа хүлээж байна.

Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн эрэлд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийн төлөөлөл 3 байгууллагын нэг нь Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа.

Д.Дулмаа Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга.

Энэ байгууллагын нэрнээс илүү мэдээлэл одоогоор алга. Нэрнийх нь агуулгыг үзвэл чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн эвлэлдэн нэгдсэн байх нь. Тэгвэл бусад чөлөөт үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хайж үзье л дээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааснаар өөр бусад зарим үйлдвэрчний эвлэлийн тухай дуулдав. Үүнд, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэл, “Эв санааны хүч” үйлдвэрчний эвлэл. “Эв санааны хүч” ҮЭ-ийг С.Эрдэнэ тэргүүлж байна гэхээс илүүтэй мэдээлэл одоогоор алга байна.

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: , , , | Leave a Comment »

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хэрхэн сонгох вэ?

Posted by budvaabyambaa on November 20, 2015

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан нь 2016.01.01-ний өдрөөс хэрэгжих билээ. Хэрэгжилттэй зэрэгцээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тусдаа бие даан байгуулагдах юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газраас 3, ажил олгоогчоос 3, даатгуулагчаас 3 хүний төлөөлөлтэй байхаар хуульчилсан ба УИХ-ын Нийгмийн бодллогын байнгын хорооны гаргасан журмын дагуу сонгох юм.

Хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн байна, харин Үндэсний зөвлөлийн дүрэм, төлөөлөгчдийг сонгох журмын төсөл ийм байна.

 

EMDSZ DUREM_Page_1 Read the rest of this entry »

Posted in [2] УЛСЫН ИХ ХУРАЛ. УИХ-ын тамгын газар. УИХ-ын гишүүд | Tagged: , , | Leave a Comment »

Х.Амгаланбаатар: НДҮЗ нийгмийн даатгалын сангийн төсөв зохиож, хуваарилах эрхгүй

Posted by budvaabyambaa on November 17, 2015

Нийгмийн даатгал төлөгчдийн ирээдүйд авах тэтгэврийн мөнгө хаана байна вэ. Хэдэн төгрөг, хаана, аль банкинд хэдэн хувийн хүүтэй байршиж байна вэ. Энэ асуудал үргэлж гол сэдэв байсаар ирсэн билээ. Энэ тухай эргэлзээгүй баттай мэдээлэл хомс байдагтай холбоотой болов уу. Юутай ч манай улс бусад хөгжилтэй орны жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй. Зөвлөл нь сангийн хөрөнгөнд ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ гэдгийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан. Тус зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван гишүүн байдгийн нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар.  Түүнтэй нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. Хууль эрх зүйн хувьд сулхан зохицуулалтай учир үйлдвэрчний байгууллага дорвитой тэмцэж чаддаггүй гэдгээ ийн ярьж байна.

  • Та Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гурван төлөөллийн нэг.  энэ салбарын бусад хоёр хүнийг үйлдвэрчин биш гэж үзэж байгаа учраас танаас энэ асуултыг тавьж байна л даа. Энэ зөвлөлийн гишүүдийг сонгоход Үйлдвэрчний эвлэлийн үндэсний байгууллагын хувьд санал оруулдаг уу?
  • Өмнөх үндэсний  зөвлөлүүдийг томилоход манайхаас 3 хүний нэрээ дэвшүүлээд УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороо хэлэлцэж батлаад явдаг байсан. Одоогийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоход бидний дэвшүүлсэн хүмүүсийг бүрэн хүлээж аваагүй, өөр үйлдвэрчний эвлэлээс зарим нэр бүхий хүний нэр орж дэвшүүлснийг  Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хороон дээр хэлэлцэж гишүүдийн олонх нь баталсан.
  • Та нөгөө хоёр үйлдвэрчний эвлэлийн тухай мэдэх үү?
  • Тухайн үед би энэ талаар нэлээд асуудал тавьж байсан л даа. Яалт ч гүй Хууль зүйн яаманд бүртгэлтэй, хуулийн этгээдийн бүртгэлтэй  үйлдвэрчний эвлэл байсан. Тэгэхээр бид бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудынхаа эсрэг-эвлэлдэн нэгдэх эрхийг хаах нь өөрөө хууль бус үйлдэл болчих гээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг уншаарай,  үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой.
  • Хэдийгээр тэд хуулийн өмнө Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл мөн боловч нийт даатгуулагдын эрх ашгийг хамгаалж, Үндэсний зөвлөлд төлөөлөх чадамжтай юу?
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох журамд төлөөлөх  гишүүдээр сонгох байгууллага, хүмүүсийн чадамжийг харгалзан сонгох тухай заалт байдаггүй юм. Тэгэхээр би энэ тухай ярих нь зохимжгүй юм. УИХ-ын Нийгмийн бодлого, Соёл ШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд энэ асуудлыг оруулж эцэслэн шийдэж байгаа. Үндэсний зөвлөлд үйлдвэрчнийг төлөөлсөн 3 гишүүн зохих хууль, журмын хүрээнд даатгуулагчийн төлөөлөл үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодож  байна.
  • Та тухайн үед өөрөөсөө гадна ямар хоёр хүний нэрийг байнгын хороонд санал болгосон байсан бэ. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг цоо шинээр байгуулах гэж байна. Үүнд бас ямар хүний нэрийг санал дэвшүүлсэн бэ?
  •  Юутай ч МҮЭ-ийн Холбооноос 3 хүний нэр дэвшүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд баталсан учраас тайлбар хийх нь зохимжгүй, хоцорсон асуудал гэж үзэж байна.
  • НДҮЗ-ийн Ажил олгогчдыг төлөөлсөн 3 хүний хоёрыг нь өөрчилж, шинээр сонгох гэж байна. Харин үйлдвэрчин даатгуулагчийн төлөөллийг өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна вэ?
  • Үйлдвэрчнийг төлөөлж НДҮЗ-д сонгогдсон төлөөлөгчдийн асуудлаар бид нэлээд явсан. Бүр Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах гэж үзсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ тухай байдаггүй юм билээ. Тэгээд энэ байгууллагуудыг судлаад үзэхэд гарцаагүй л хуулийн этгээд, хүчин төгөлдөр бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлүүд. Үндэсний зөвлөлийн ажил олгогчийн 3 төлөөллийн хувьд УИХ-ын түвшинд нарийвчлан авч үзэх ёстой. Зөв шийдвэр гаргах ёстой.
  • Үндэсний зөвлөлийн хуралдаан аливаа шийдвэр гаргахад Үйлдвэрчин тал хүчин мөхөсдөж байв уу, та ийм зүйлтэй тулгарч байв уу?
  • Би нөгөө хоёр Үйлдвэрчний төлөөллөө ч ингэж саналаа өгөөрэй, тэгээрэй гэж зааж болохгүй шүү дээ. Тэд тус тусдаа нэг хүн, би нэг хүн. Хуулийн хүрээнд төлөөлөөд ажиллаж байна. Хүчин мөхөсдөх тохиолдол юу гэж гарахав, зохих ёсоор л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
  • Та болон танай байгууллага Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чадаж байна уу. НДС-ийн хөрөнгөөр нэлээд байшин барилга барьж, үрэлгэн байгаа тухай шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд яригдаад авсан?
  • Яг процедур нь сангийн хөрөнгөнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудитаар аудитлагдсан тайлан ирдэг. Бид тэрнийг хуудас бүрчлэн харах боломж үнэндээ байдаггүй, дээрээс нь Сангийн яам давхар шүүсэн байдаг юм шүү дээ. Тэгээд Үндэсний зөвлөлд ирдэг. Бид танилцаад саналаа хэлээд, уламжилдаг л үүрэгтэй. УИХ-ын нэгдсэн чуулганаар НДС-ын тухайн жилийн төсвийг баталдаг хуультай.
  • Яг одоо 2016 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг хэлэлцэж байна. Та уг төсвийн төсөлд тухайлбал ямар санал оруулсан гэдгээ хэлж болох уу?
  • Би юм харж хэлэхгүй бол одоо шууд хэлэх боломжгүй байна. Эцсийн шийдийг УИХ гаргана шүү дээ. Үндэсний зөвлөл биш. Үндэсний зөвлөлийн гишүүн бүр УИХ-ын гишүүн шиг тойрогтоо мөнгө хуваарилж байгаа мэт нийгмийн даатгалын сангийн тухайн жилийн төсөвт хандах боломжгүй.  НДЕГ, Үндэсний зөвлөлийн ажлын алба төсвийн төсөлд дүн  шинжилгээ хийж, бодитой тооцоон дээр тулгуурласан төсөл оруулж ирэх үүрэгтэй ажилладаг.

2015.11.17-ны мягмар гариг, ҮЭ-ийн байрны 205 тоот

 

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: , , | Leave a Comment »

 
%d bloggers like this: