ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Ойн арга хэмжээ’

Хан-Уул дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэж байна, ойн медаль хийлгэж, дурсамжийн ном хэвлүүлэн, бөх барилдуулахаар зэхжээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Хан-Уул 50 жил

Advertisements

Posted in Хан-Уул дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг Ойн медаль, ном хэвлүүлэхэд 142 сая төгрөг зарцуулжээ

Posted by budvaabyambaa on September 24, 2015

Улсын төсөв 600 тэрбумаар тасарч Засгийн газар бүсээ чангалах ажиллагаанд ороод байна. Харин энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийн 50 жилийн ой тохиож, ойн баярт зориулж чамгүй хөрөнгийг төсвөөс зарцуулсан нь шилэн дансны мэдээлэлд оржээ.

Тухайлбал, 8 дугаар сард дүүргийн 50 жилийн ойн медаль, ном хэвлүүлэхэд 75 сая төгрөг зарцуулсан бол 9 дүгээр сард мөн 67,5 сая төгрөг гаргажээ. Мөн дараах Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 5 саяас дээш дүнтэй гүйлгээний жагсаалтаас бусад хачирхалтай зардлуудыг хараарай. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хэрэгцээнд зориулсан 33 сая төгрөгийн автомашиныг “Эм Эс Өү Инком” ББСБ-аас авч байжээ. Мөн 45 сая төгрөгөөр Баянзүрх хайрхан, дүүргийн өндөрлөгийг 9 сая төгрөгөөр тохижуулах зардлууд тус тус байна.

Баянзүрх дүүрэг, 9р сарын гүйлгээ Баянзүрх дүүрэг, 8р сарын гүйлгээмедаль

Posted in Баянзүрх дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн Тамгын газар Шилэн дансны мэдээллээ дутуу оруулжээ

Posted by budvaabyambaa on September 16, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийг санаачлан УИХ-аас батлан хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журамд заасан зарим мэдээллийг бүрэн ороуулаагүй байна.

Тухайлбал, Төсвийн эрх захирагчийн нэр байхгүй, шилэн дансаар гарч буй мэдээлэлтэй холбогдуулж тодруулга өгөх албан тушаалтан хэсэгт даргын нэр, утасны дугаарыг байршуулаагүй, мөн хавсралт файлд холбогдох мэдээллүүд алга байгаа юм. ЕТГ-ын шилэн данс 8 р сар

Posted in [1] ЕРӨНХИЙЛӨГЧ. Ерөнхийлөгчийн тамгын газар | Tagged: , , | Leave a Comment »

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний зардал 350 сая төгрөг

Posted by ИТХ on May 25, 2015

Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах1 Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах2 Ойг тэмдэглэх арга хэмжээний батлагдсан төсвийн задаргааг батлах3

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: