Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийг санаачлан УИХ-аас батлан хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журамд заасан зарим мэдээллийг бүрэн ороуулаагүй байна.
Тухайлбал, Төсвийн эрх захирагчийн нэр байхгүй, шилэн дансаар гарч буй мэдээлэлтэй холбогдуулж тодруулга өгөх албан тушаалтан хэсэгт даргын нэр, утасны дугаарыг байршуулаагүй, мөн хавсралт файлд холбогдох мэдээллүүд алга байгаа юм.