ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Төрийн албаны унаа машин.’

Багануур дүүргийн ИТХ 25 төлөөлөгчдөө улиралд 125 сая төгрөгийн урамшуулал олгож, төсвийн мөнгөөр “Приус-30” машин худалдан авчээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны нэгдүгээр сараас хойшхи шилэн дансны мэдээллийг нягтлахад төлөөлөгч бүрт 5 сая төгрөг олгож ХАОАТ-ыг суутгажээ. Мөн Г.Баярсайхан гэсэн гүйлгээний утгатай “Приус-30” маркийн автомашины үнэд 14.4 сая төгрөг шилжүүлжээ. Энэхүү машин нь хэнд, юунд, ямар хэрэгцээний тухай мэдээлэл байхгүй байна.

Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-10-27 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-02-11 Төрийн банк 60,000,000.0 Төлөөлөгчдийн урьдчилгаа урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Төрийн банк 52,500,000.0 Төлөөлөгчдийн 1-р улирлын урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Татварын хэлтэс 12,500,000.0 ХАОАТатвар
Дөрөвдүгээр сар 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-05-28 Төрийн банк 37,500,000.0 Төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн мөнгө жагсаалтаар
2015-06-19 Төрийн банк 75,000,000.0 Төлөөлөгчдийн 2-р улиралын урамшуулал
2015-06-19 БНД татварын хэлтэс 12,500,000.0 Төлөөлөгчдийн урамшуулалаас суутгасан ХАОАТ
Долдугаар сар 0 0.0 0
2015-08-28 Төрийн банк 14,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 7 хүн
2015-08-31 Төрийн банк 24,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 12 хүн
2015-09-02 Төрийн банк 12,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урьдчилгаа урамшуулал 6 хүн
2015-09-14 Г.Баярсайхан 14,400,000.0 Prus-30 машины үнэ
Advertisements

Posted in Багануур дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Дорноговь аймгийн багийн дарга, хэсгийн төлөөлөгчийн хэрэгцээнд 25 унаа авчээ, 42,5 сая төгрөгөөс авсныг үзэхэд мотоцикль бололтой

Posted by ИТХ on September 14, 2015

Дорноговь аймаг-хэсгийн төлөөлөгчдөд унаа авчээ 1 Дорноговь аймаг-хэсгийн төлөөлөгчдөд унаа авчээ 2

Posted in Дорноговь, [7] АЙМГУУД | Tagged: , , | Leave a Comment »

Булган аймгийн ИТХ 2015 оны 5 р сард “Таван богд”-оос 162 сая төгрөгөөр автомашин авчээ, харин ямар зориулалтаар хэдэн машин авсан тухай мэдээлэл хавсралтад оруулаагүй байна

Posted by ИТХ on September 14, 2015

Булган ИТХ шилэн дансны толгойБулган ИТХ 162 000 машин авчээ-шилэн данс

Posted in Булган, [7] АЙМГУУД | Tagged: , | Leave a Comment »

 
%d bloggers like this: