ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Цалин хөлс шагнал урамшуулал’

Protected: Засаг дарга нөөц хөрөнгөө хэрхэн зарцуулж байна вэ?

Posted by budvaabyambaa on November 2, 2015

This content is password protected. To view it please enter your password below:

Advertisements

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Enter your password to view comments.

Уралдаанд шалгарсныг шагнана, шалгаруулсныг бас шагнана +

Posted by budvaabyambaa on October 29, 2015

Өнгөрсөн тавдугаар сард зарласан нийслэлийн “Шилдэг хороо” болзолт уралдааны дүн гарч шалгарсан 20 хороо тус бүрийн дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтанд 10 сая төгрөгийн шагнал олгожээ. Нийтдээ 200 сая төгрөг. Ингээд зогссонгүй. Уралдааныг зохион байгуулж дүгнэсэн ажлын хэсгийг бас шагнав. Тухайлбал, болзолт уралдааны эхний 6 байрт шалгарсан 6 дүүргийн ажлын хэсэгт тус тус 7,5-1,2 сая төгрөгөөр бас давхар шагнах шийдвэрийг хотын дарга үзэглэсэн байх юм.

Сонин юм болох нь ээ. Төрийн албан хаагчдыг бусдаас дутахгүйгээр цалинжуулна, ажлаа явуулах өрөө тасалгаа, техник хэрэгслээр хангана, зардлыг даана, сургалт, томилолтонд явуулна, тэтгэвэрт гарахад нь 36 сарын мөнгө өгнө. Гэтэл сайн ажиллаарай гээд уралдаан зарлаж шалгаруулаад шагнана, араас нь шалгаруулсан хүмүүсийг бас шагнана. Тэд бас л цалин авдаг төрийн албан хаагчид билээ. Одоо энэ хүмүүсийг шагнасан Засаг дарга Э.Бат-Үүлийг шагнах л үлдэж байна.

болзол уралдаан дүгнэх тухай

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Багануур дүүргийн ИТХ 25 төлөөлөгчдөө улиралд 125 сая төгрөгийн урамшуулал олгож, төсвийн мөнгөөр “Приус-30” машин худалдан авчээ

Posted by budvaabyambaa on October 27, 2015

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны нэгдүгээр сараас хойшхи шилэн дансны мэдээллийг нягтлахад төлөөлөгч бүрт 5 сая төгрөг олгож ХАОАТ-ыг суутгажээ. Мөн Г.Баярсайхан гэсэн гүйлгээний утгатай “Приус-30” маркийн автомашины үнэд 14.4 сая төгрөг шилжүүлжээ. Энэхүү машин нь хэнд, юунд, ямар хэрэгцээний тухай мэдээлэл байхгүй байна.

Огноо Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015-10-27 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-02-11 Төрийн банк 60,000,000.0 Төлөөлөгчдийн урьдчилгаа урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Төрийн банк 52,500,000.0 Төлөөлөгчдийн 1-р улирлын урамшуулал жагсаалтаар
2015-03-16 Татварын хэлтэс 12,500,000.0 ХАОАТатвар
Дөрөвдүгээр сар 0 0.0 гүйлгээ гараагүй
2015-05-28 Төрийн банк 37,500,000.0 Төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн мөнгө жагсаалтаар
2015-06-19 Төрийн банк 75,000,000.0 Төлөөлөгчдийн 2-р улиралын урамшуулал
2015-06-19 БНД татварын хэлтэс 12,500,000.0 Төлөөлөгчдийн урамшуулалаас суутгасан ХАОАТ
Долдугаар сар 0 0.0 0
2015-08-28 Төрийн банк 14,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 7 хүн
2015-08-31 Төрийн банк 24,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урдчилгаа урамшуулал 12 хүн
2015-09-02 Төрийн банк 12,000,000.0 Төлөөлөгчдийн 3-р улиралын урьдчилгаа урамшуулал 6 хүн
2015-09-14 Г.Баярсайхан 14,400,000.0 Prus-30 машины үнэ

Posted in Багануур дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , , , | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал 2014 онд 80 сая, харин энэ онд 60 сая төгрөг. Харин зарцуулалтын тайлан олдохгүй байна

Posted by budvaabyambaa on October 26, 2015

Хэвлэл мэдээллээр шуугилдаж эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийнхөө урамшууллын мөнгийг цээжээрээ хамгаалав. Өөрөө бас тэдний нэг болохоор бас өөрт ирдэг мөнгийг гэсэн үг. Тэгээд “Манай төлөөлөгчид энэхүү урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулснаа тайлагнадаг, тайланд нь аудит дүгнэлтээ хийсэн байдгийг үзэж болно” гэж гайхуулав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хурлын 45 төлөөлөгч сар болгон 5 сая төгрөгийнхөө тайланг гаргадаг юм байна. Даанч тийм тайланг олж үзсэн хүн олдохгүй байна. Магадгүй, шууд аудитад хүргүүлдэг байж болох тул нийслэлийн аудитын газрын http://www.city.audit.mn цахим сайтыг нэгжихэд энэ асуудлаар ямар ч аудитын дүгнэлт олдсонгүй. Бас ИТХ-ын 2012, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан (2013 оных байхгүй)-д ч тодорхой юм алга.

Тэгэхлээр сонгогчдын нэрээр өөрсөддөө өгч байгаа энэ мөнгөний зарцуулалт сонгогчиддоо хаалттай болж таарлаа. Харин 2014 оны аудитын материалд урамшууллын мөнгөтэй холбоотой нэгэн зөрчлийг дурджээ.

5.Нийслэлийн ИТХ-ын нэг төлөөлөгчид жилд 80 сая төгрөг, нийт 45 төлөөлөгчдөд 3,6 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Уг урамшуулал нь Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйл. Цалин хөлс “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн заалтыг баримтлан цалингийн бүрэлдэхүүнд орж байгаа учраас байгууллагаас төлөх 396,000.0 мянган төгрөгийн НДШ тооцоогүй байна.
Шийдвэрлэсэн нь: Энэ зөрчилд төлбөрийн акт тогтоосон боловч байгууллагын саналыг судалж урамшууллаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт шалгуулахаар шилжүүлэв” гэжээ.

Уурамшууллын мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах ёстойг ингэж анхааруулсаар байтал 2015 онд эхний хоёр улиралд зөвхөн ХХОАТ-ыг аваад НДШ-ийг аваагүй үлдээсэн байх юм.  Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгчдөд олгосон урамшууллын мөнгө ноднин 80 сая төгрөг байсан бол энэ онд 60 сая болж хэмжээ нь бага зэрэг буурчээ. Уг нь нийт төсөв хамаагүй их танагдсан учраас бүр их багасгах байсан юм.

Image 1

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд 145 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Posted by budvaabyambaa on September 25, 2015

Сонгинохайрхан дүүргийн ИТХ 42 төлөөлөгчтэй, тэдэнд өнгөрсөн наймдугаар сард 145 сая төгрөгийн урамшуулал олгосон нь шилэн дансанд нь байна. Уг нь шилэн дансанд мэдээлэгдэж буй гүйлгээ нь захирамжийн хамт ил болох учиртай, харамсалтай нь хэний, ямар шийдвэрээр уг урамшууллыг олгосон нь тодорхойгүй байна.

СХД-ийн шилэн данс гүйлгээ 8 р сар

Posted in Сонгинохайрхан дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

“Давхар дээлтэй” НИТХ-ынхан сард 5 сая төгрөгөөр иргэдийг төлөөлж байна

Posted by ИТХ on September 12, 2015

НИТХ-ын төлөөлөгчид наадмын өмнө 27 сая төгрөгийг урамшуулал нэрээр халаасалжээ. Тус байгууллагын шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээнд 35 дугаар захирамжийг үндэслэн гишүүн тус бүрт 27 сая төгрөг олгосон жагсаалт дурайж байгаа юм (30 сая бололтой, үүнээс ХХОАТ суутгасан юм шиг байна).
Хотын хурлын төлөөлөгчид ихэнх нь Нийслэлийн аль нэг харъяа газрын дарга, дүүргийн Засаг дарга гэх мэт “давхар дээл”-тэй билээ. Түүнчлэн хувьдаа бизнестэй төлөөлөгч ч буй. Юутай ч тэд 1, 2 дугаар улирлын урамшууллын мөнгө гэж 30 сая төгрөг авсан нь нэг улиралд 15 сая, нэг сард 5 сая төгрөгөөр НИТХ-д төлөөлөгч “хийдэг” гэж хэлж болохоор ажээ.

НИТХ-ын ШД-ны 7 р сарын гүйлгээ

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , , | Leave a Comment »

Баянзүрх дүүргийн Татварын алба 2013 онд шагнал урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэхэд 1,1 тэрбум төгрөг зарцуулжээ

Posted by ИТХ on September 12, 2015

Баянзүрх дүүргийн Татварын албаны дарга шийдвэр гаргаж, шагнал урамшуулал, ажиллагсдын нийгмийн асуудал шийдвэрлэх байдлаар дараах хөрөнгийг зарцуулж байжээ
татвар-шагнал 2

татвар-шагнал 1

Posted in Баянзүрх дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: | Leave a Comment »

Даншиг наадмыг зохион байгуулахад ажилласан хүмүүст 86 сая төгрөгийн урамшуулал олгосон бололтой

Posted by ИТХ on September 9, 2015

Улаанбаатар хот Даншиг наадмыг тэмдэглэхэд 650 сая төгрөгөөр зарцуулж, сэтгүүлчдэд мөнгөөр сурвалжлага хийлгэсэн гэх утгатай асуудал дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Шилэн данс”-нд Нийслэлийн Засаг даргын А/647-р захирамжийг үндэслэн 8,625,500.00 төгрөгийг Хүн амын орлогын албан татварт шилжүүлсэн баримт байна.

Энэ нь тухайн байгууллагын үндсэн ажилчинд биш, гаднаас ажилчин авч түр ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулал байж болох юм. Харин хэдэн хүнээр ямар ажил, үйлчилгээ хийлгэсний урамшуулалд тус бүр хэдэн төгрөг олгосон байх тухай мэдээлэл байхгүй байна. Уг төлбөрийн хүсэлтэд байгаа үндэслэсэн бичиг баримтад байгаа НЗД-ын А647-р захирамж нь Даншиг наадмыг зохион байгуулж, 650 сая төгрөгийг зарцуулах тухай шийдвэр юм.

647-г үндэслэн ХАОАТ-т 8.625.500 г төлсөн баримт

А647

Posted in [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

2014 оны 1-р улиралд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчид нийт 175 сая төгрөгийг шагнал, урамшууллын зардлаас гаргав

Posted by ИТХ on January 17, 2014

Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04a Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай №04b

Posted in Сүхбаатар дүүрэг, [6] УЛААНБААТАР | Tagged: , | Leave a Comment »

 
%d bloggers like this: