ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Үйлдвэрчний эвлэл’

Даатгуулагчдын төлөөлөгч-чөлөөт үйлдвэрчний эвлэлүүд хаана, юу хийж “явна”

Posted by budvaabyambaa on November 23, 2015

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчдыг төлөөлсөн гурван байгууллага бий. Энэ нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо ба Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо юм. Эдгээр байгууллагын заримыг нь мэдэхээсээ мэдэхгүй нь олон. Үйлдвэрчний эвлэлийн холбоог ажил хөдөлмөр эрхлэгч бүгд мэдэх авч, нөгөө хоёрын тухайд “юу билээ” гэх нь бий. Ингээд тэдний хаана, юу хийж “яваа”-г хайж үзье.

Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэл хаана байна вэ?

Ц.Отгонбаяр “Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч нь С.Чулуунбаатар ба Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Өмнө нь Улаанбаатар төмөр замд хуульч, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан намтартай. Хүүхдийн төлөө амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг.

Яг одоо энэ байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хамтран ажиллагч байгууллагын жагсаалтад байна. Мөн бусад хамтрагч байгууллагууд нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчлан таниулах зорилгоор дээрх байгууллагуудын сонгон дэд ажлын хэсэг болгосон ажээ.

Тус байгууллагыг хайж http://www.iltod.mta.mn сайтруу хандлаа, хамтран ажиллагч байгууллага дунд байгаа холбоос дээр дарсан боловч цааш мэдээлэл гарч ирсэнгүй. Ингээд Татварын ерөнхий газар руу утас цохиж, энэ хуулийн сурталчилгаа, мэдээлэлд хамтран ажиллаж буй энэ байгууллагын тухай мэдээллийг авахаар хандсан ба хариугаа хүлээж байна.

Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн эрэлд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийн төлөөлөл 3 байгууллагын нэг нь Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа.

Д.Дулмаа Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга.

Энэ байгууллагын нэрнээс илүү мэдээлэл одоогоор алга. Нэрнийх нь агуулгыг үзвэл чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн эвлэлдэн нэгдсэн байх нь. Тэгвэл бусад чөлөөт үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хайж үзье л дээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааснаар өөр бусад зарим үйлдвэрчний эвлэлийн тухай дуулдав. Үүнд, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэл, “Эв санааны хүч” үйлдвэрчний эвлэл. “Эв санааны хүч” ҮЭ-ийг С.Эрдэнэ тэргүүлж байна гэхээс илүүтэй мэдээлэл одоогоор алга байна.

Advertisements

Posted in [3] ЗАСГИЙН ГАЗАР. ЗГ-ын хэрэг эрхлэх газар. Яамд. Агентлагууд | Tagged: , , , | Leave a Comment »

 
%d bloggers like this: