ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Өмч хувьчлал’

Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд дахь ИНЕГ-ыг амралтын газрыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг таслан зогсоожээ

Posted by budvaabyambaa on November 11, 2015

Зам тээврийн сайд М.Зоригт “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцох үеэр өмч хувьчлалтай холбоотой нэгэн мэдээллийг дэлгэлээ. Төрийн өмчийн хорооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Жаргалант” амралтын цогцолборыг үнэгүйдүүлж хувьчлах гэж байсныг илчилсэн нь энэ.

М.Зоригт-Хар хайрцаг

…Чи түрүүн МИАТ-ын хувьчлалын тухай надаас асуусан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлье. Бүх юмыг хувьчилж болдоггүй байхгүй юу.
Манай иргэний нисэхийнхэн Жаргалантын аманд Цагаан шонхорын Энхтайваны юуны дэргэд их том амралтын баазтай юм байна л даа. Тэрийг Төрийн өмчийн хороотой үгсэн хуйвалдаж, гурван удаагийн нууц дуудлага худалдаа зохион байгуулаад, хэн ч авахгүй байна гэдэг нэрийдлээр маш хямд үнээр хувьчилж авах гэж байсан. Харин аз болж, би сайд болж гарч ирээд, мэдээд. Угаасаа иргэний нисэхийнхэн хэрэггүй гэдгээ хэлсэн, ТӨХ нь гурван удаа дуудлага худалдаа явуулсан ингээд цаашаа үгсээд аваад явах гэж байсан нөхцөл байдал үүссэн байсан. Надад үүнийг хамгаалж авч үлдэх ганцхан арга үлдсэн, хэн нэгэнд шилжүүлэх. Манай ойн түймэр, онцгой байдлын залуучууд чинь тэр их утаа, түймэртэй үзэж үзэж гэртээ ирдэг. Тэнд нь хоол унд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэд нартаа нөхөн сэргээх төв бариач ээ, та нар битгий энийгээ хувьчлаач ээ, та нар улсдаа энийг авч үлдэнэ гэсэн баталгаа өгвөл би шилжүүллээ гээд балансаас балансанд шууд шилжүүлсэн.

Тэгэхээр бид зөвхөн хувьчлаад байх биш, монголчууд бидний түүхэнд бий болсон үнэ цэнэтэй зүйлүүдээ бүх нийтийн үйлсэд ашиглаж чаддаг байх ёстой байхгүй юу.

Эх сурвалж: HD Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэг, Зам тээврийн сайд М.Зоригттой хийсэн ярилцлагаас хөрвүүлэв. 

Advertisements

Posted in [8] Төсвийн бусад мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

 
%d bloggers like this: